Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюу Толгой”-н тайзан дээр хэрэгжиж буй РИО ТИНТОГИЙН ЗОХИОЛ

“Оюу Толгой”-н тайзан дээр хэрэгжиж буй РИО ТИНТОГИЙН ЗОХИОЛ

 

Рио Тинто. Уул уурхайн том компани. Дэлхийд гуравт орох том орд газар Өмнийн говийн нутагт илэрснээс хойш бид энэ нэрийг таних болжээ. Дэлхийд гуравт орох том орд газар илэрсэн шигээ хэцүү бэрх түүх туулах хувьтай байж. Увайгүй улстөрчид, өнөө маргаашаа тооцолгүй гарын үсэг зурсан гэрээнээс болж хөрөнгө оруулагчид ч, Монголын ард түмэн ч хохирсоор арав гаруй жилийг туулаад байна. Магадгүй хамгийн хүнд хэцүү цаг үе нь 2018-2019 он байх. Хөрөнгө оруулагч "Turquoise Hill Resources” компанийн хувьцаа унаж, энэ оны хоёрдугаар улиралд 736.7 сая ам.долларын алдагдал хүлээв. Шалтгаан нь далд уурхай. Далд уурхай 2021 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох байсан ч газар орны нөхцөл байдлаас шалтгаалан 2023 оны хоёрдугаар улирал хүртэл хойшилсонтой холбоотой. Гэхдээ бидний анзааралгүй үлдээж болохгүй нэг баримт байгаа нь Намиб, Мозамбик гэх буурай улс гүрнүүдэд хэрэгжүүлдэг "Рио Тинто”-гийн бүх төсөл гүний уурхай нь гацдаг уламжлалтай аж. Буурай хөгжилтэй улсуудын газар орон далд уурхай барьж болохгүй хөрстэй байна уу, эсвэл үндэстэн дамнасан компанийн эрх сүрээр далайлгасан ашиг сонирхол цухалзаж байна уу.

НАЙДЛАГА ТАСАРСАН НАМИБ

Монголтой ижилхэн хувь заяа туулж байгаа төсөл бол Намибын Россинг уурхай. Магадгүй Рио Тинтогийн хэрэгжүүлж буй хамгийн эмгэнэлт жүжиг ч байж болох юм. Байгаль эхээс заяасан ураны асар их нөөцтэй атлаа "Россинг” уурхайн гуравхан хувийг эзэмшдэг нь Намибын Засгийн газар. Нутгийн иргэд, улстөрчдийн идэвхтэй хөөцөлдөөний үр дүнд компанийн ирээдүйд орж ирэх ашгийн 51 хувийг хүртэх эрхтэй болсон ч одоо хэр нь бодит ашгаа өгөөгүй байна. Россинг уурхай ашиглалтад орсон цагаасаа л ээдрээт түүхийг туучиж ирсэн. Тус уурхайн 15 хувийг Ираны Засгийн газар эзэмшдэг нь улстөрчдийн анхаарлыг татдаг. АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээллээс харвал Россинг уурхайгаас баяжуулсан ураныг Ираны Засгийн газар цөмийн зэвсэглэлдээ ашигладаг байж болзошгүй аж. Түүнчлэн Өмнөд Африкийн Засгийн газар 10 хувийг эзэмшдэг. Африк тивийн буурай улсын хамгийн их ашигтай уурхайг ийнхүү их гүрнүүд ашиглаж байгаа нь эргэлзээг дагуулж байсан юм. Рио Тинто болон Намиб улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу 1976 онд нээгдсэнээс хойш энэ уурхай далд уурхайд шилжээгүй байна. Эхний 20 жил өгөөжөө хангалттай өгсөн энэ уурхайн бүтээгдэхүүний гарц 2000-аад оны эхнээс эрс муудаж 2016 онд уурхайн олборлолт гурав дахин унасан юм. Ураны гарц муудаж байгаа тул 2001 оноос Россинг уурхайд гүний уурхайн тухай ярих болов. Гэхдээ одоо болтол баригдаагүй л байна. Шалтгаан нь маш танил газар орны нөхцөл байдал, геологийн нөхцөлтэй холбоотой. Хэрэв гүний уурхай ашиглалтад орвол Намибын Засгийн газарт ч, Рио Тинто-д ашигтай байх нь тодорхой. Гэвч Намибын Засгийн газар компанийн шийдвэр гаргахад 51 хувийн эрхтэй болсноос хойш гүний уурхайн тухай ярихаа байжээ. Россинг уурхай оршдог Эронго мужийн геологийн нөхцөл байдал алдагдаж, эко системийн 50 хувь устсан тухай Францын лабораторийн судалгаа харуулдаг. Хэдийгээр уурхайн 40 хувийг нөхөн сэргээх боломжтой гэх дүгнэлт гарсан ч экосистемийг аврахад хангалтгүй тоо аж. Рио Тинто компанийн уурхайн насыг 2025 он хүрнэ гэж тооцоолж байгаа ч үүнээс өмнө далд уурхай ашиглалтад орох эсэх нь эргэлзээтэй байна.

ГВИНЕЙГ ТОЙРЧ ГАРСАН БАЯЛАГ

Үндэстэн дамнасан корпорац жижиг улсыг юман чинээ боддоггүйн гол жишээ нь Гвиней улсад хэрэгжүүлж байгаа төмрийн хүдрийн "Симанду” төсөл. Яг энэ утгаараа "Оюу Толгой” төсөлтэй ижилхэн гэж дүгнэж болох талтай. Гвинейн энэ их баялаг 2008 онд үндэстэн дамнасан корпорац, их гүрнүүдийн хараанд өртөж эхэлжээ. Улмаар 2013 онд Рио Тинто компани үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлсэн байна. Израйлийн очир эрдэнийн бизнест хөрөнгө оруулсан Бени Стайнвиц голлох хөрөнгө оруулагчдын нэгээр нь нэрлэгдэж байлаа. Хэдийгээр төслийн эхэнд Рио Тинто компани өөр улсын компанитай хамтрахгүй гэж байсан ч Гвинейн Засгийн газарт мэдэгдэлгүйгээр БНХАУ-ын төрийн өмчит Хөнгөн цагаан олборлох компанитай гэрээ байгуулсан нь олон улсын анхаарлын төвд орж байлаа. Гвинейн ашиг орлого хайсан увайгүй улстөрч гэгдэх Махмуд Тиам асар их хэмжээний авлига авсан нь тогтоогдсон юм. Гвинейн улстөрчдийг хахуульдсан мөнгөний хэмжээ 20 сая ам.доллароор хэмжигдэнэ. Энэ төслийг хэрэгжүүлэх явцад Гвиней, АНУ, Франц, Европын холбооны хууль дүрмүүдийг зөрчсөн гэж Францын талын тайланд дурдсан нь бий. Яг энэ төсөлтэй холбогдуулан Австралийн Засгийн газраас гаргасан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Гвинейн сөрөг хүчин болон эрх баригч намын туршлагатай улстөрчид "Симанду” уурхайг Гвинейн үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн үйл ажиллагааг нь түр зогсоох ёстой гэсэн байр суурьтай байдаг ч Гвинейн улстөрчдийн санал биелэлгүй өдийг хүрчээ.

ИРЭЭДҮЙД ИХ АШИГ ОЛНО ГЭСЭН ЦААСАН ДЭЭРХ ТӨСӨӨЛӨЛ Л БАЙНА       

Жижиг улс Рио Тинто шиг үндэстэн дамнасан корпорацуудад юу ч болдоггүйг Намиб, Гвинейд хэрэгжүүлсэн дээрх төслүүдээс харж болохоор байна. Хамгийн хачирхалтай нь энэ үйлдлийнхээ төлөө Рио Тинто компани ямар нэгэн хариуцлагагүй хүлээгээгүй. Одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тэд үүнийгээ геологийн нөхцөл байдал, авлигад идэгдсэн улстөрчдийн нэр барьж хаацайлсаар өдийг хүрсэн. Жижиг улсын улстөрчид жижиг эрх ашигтай байдаг учраас том компанийн том мөнгө амыг нь таглахад хангалттай аж. Жижиг улстөрчдийн увайгүй үйлдлийг Намиб, Гвинейн Засгийн газар одоо ч засаж дийлэхгүй байна. Энэ хооронд ядарсан улсын иргэд л ялаа үүрэн ирээдүйд ирэх ашгаа мөрөөдсөөр сууж байгаа билээ.

Яг энэ хооронд Рио Тинтогийн эмгэнэлт жүжгүүд зохиолынхоо дагуу Монгол Улсад хэрэгжсээр байна. Баригдаж өгдөггүй далд уурхай, ирээдүйд их ашиг олно гэсэн цаасан дээрх төсөөлөл, Засгийн газар, компани хоорондын хэрүүл л яг одоо үргэлжилсээр буй. Голлох хөрөнгө оруулагч болох "Turquoise Hill Resources”-ын алдагдал хүлээсэн гэх мэдээллийн дараа Тавантолгойг түшиглэсэн цахилгаан станцын сураг ч тасарчихаад байна. Үндэстэн дамнасан корпорацын дүрмээр жижиг улсууд "амьдардаг” хэлтгий тогтолцоо хэзээ эцэс болох вэ.

Асуултыг улстөрчдөд нээлттэй үлдээе...

Zindaa.mn
“Оюу Толгой”-н тайзан дээр хэрэгжиж буй РИО ТИНТОГИЙН ЗОХИОЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани