Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюу толгой тойрсон хардлага, шүүмжлэлүүд хэр бодитой вэ?

 

Оюу толгой тойрсон хардлага, шүүмжлэлүүд хэр бодитой вэ?

 

Оюу толгой ХХK-ийн 66 хувийг эзэмшигч TRQ-гийн хувьцаа 43.93 хувиар унасан мэдээ наадмын дараах халуун сэдэв боллоо. Хувьцааны ханш өчигдрийн байдлаар тав орчим хувиар өсөөд байна. "Голомт капитал”-ын хувьд хувьцааны ханшийн уналтын гол шалтгааныг "рио тинто”-гоос гаргасан мэдэгдэл гэж дүгнэжээ.

"рио” мэдэгдэлдээ Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад нэмэлт 1.9 тэрбум ам.доллар шаардагдаж мэднэ, чулуулгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас болж хүдэр олборлох аргыг бүхэлд нь шинэчлэх нөхцөл үүсч магадгүй, 2022-2023 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх төлөвтэй болж 2-3 жилээр хойшлох магадлалтай гэж онцолсон юм. "Голомт капитал”-ынхан "Хэрэв энэ байдлаараа ханш нэг ам.доллараас доош 30 хоног байсан тохиолдолд Нью-Йоркийн хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдах аюултай. Хасагдсан тохиолдолд хоёр сонголт бий. Нэг бол OTCBB буюу биржийн бус зах зээл дээр хувьцаа нь үргэлжлэн арилжаалагдах, эсвэл Pink Sheet буюу бидний мэддэгээр цэнхэр, ягаан тасалбар хэлбэрээр арилжаалагдах гэсэн хоёр сонголттой тулгараад байна. OTCBB нь Нью-йоркийн хөрөнгийн биржийг бодвол зохицуулалт, дүрэм журам, шаардлага багатай зах зээл. Харин Pink sheet нь бараг зохицуулалтгүй зах зээл гэж хэлж болно. Бүртгэлээс хасагдсан тохиолдолд компани нэг бол дампуурах эсвэл өөр компанид зарагдах гэсэн хоёр зам бий. өөр компанид зарагдсан тохиолдолд хувьцаа эзэмшигчдэд нөхөн олговор олгогдох эсвэл худалдаж авсан компанийн хувьцааг оронд нь олгодог” гэсэн тайлбар хийжээ. Харин хөрөнгийн зах зээл дээр ажилладаг А.Билгүүн "жилийн өмнө 2.91 ам.доллар байсан Оюу толгойн хувьцааны ханш 80 орчим хувиар унаж 0.60 хүрэв. Уул уурхайн төсөлд төсөв хэтрэх, хугацаа хоцрох байдаг л зүйл. Гэвч зах зээл Монголын улс төрд илүү ач холбогдол өгөөд байгаа нь харамсалтай. Энэ үед улс төрийн дэмжлэг, эерэг сигнал хэрэгтэй” гэж жиргэсэн юм.

Дотоодын шинжээчдийн хувьд ийм тайлбар хэлсэн бол нийгэмд хувьцааны ханшийн уналтын гол буруутан нь "Рио тинто”, "Рио” зориудаар ханш унагалаа, Австрали дахь зэс, алтны орд нь дажгүй байгаа болохоор Оюу толгойг зараад гарах нь, ТЭЗҮ-ээр нэгэнт тогтсон зардлыг өсгөлөө, зардлаа өсгөх маягаар ашиг хийж яваа гэх мэт эргэлзээ, хардлага тод анзаарагдаж байна. "Рио” хувьцааны зах зээлд нөлөөлж үнэ унагасан гэх мэдээлэл хэр ортойг А.Билгүүнээс тодруулахад "Риог зах зээлд нөлөөлж хувьцааныхаа үнийг унагаж эхэлсэн гэж бодохгүй байна. Хоёрдугаар улирлын тайлан гарах хугацаа болчихсон байсан. Ханш нь унаад байхаар дахин үнэлгээнд орохоос аргагүй. Түүнээс биш зохиомлоор ханш өсгөнө гэж байхгүй. Хамгийн гол шалтгаан нь хүлээлтээс өндөр унасанд л байна” гэсэн хариу өглөө. Оюу толгойн хувьцааны ханш огцом унасан байдал, "Рио”-гийн мэдэгдэл тойрсон шүүмжлэлийн цаана ямар шалтгаан байгааг тоймлон хүргэе.

ТЭЗҮ-Д ДУРДСАН ТОО ӨӨРЧЛӨГДӨХ ЁСГҮЙ ЮУ?

ТЭЗҮ гэдэг ойлголтыг монголчууд хуучин нийгмийн үед хойд хөршөөс авч байв. Энэ үгийг английн Feasibility study гэдэг үгтэй шууд холбосон нь ТЭЗҮ тойрсон улстөржилтийг өдөөдөг. Feasibility study-г утгачилж орчуулбал хэрэгжих боломжийн судалгаа гэсэн үг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан үеийн ойлголтоор бол ТЭЗҮ хэзээ ч өөрчлөгдөж болохгүй хууль ёсны бичиг баримт бол бизнес хөгжсөн барууныханд тухайн үеийнхээ хамгийн сайн мэдээлэл дээр тулгуурлаж гаргасан урьдчилсан тооцоолол. Өөрөөр хэлбэл хэзээ ч өөрчлөгдөж болох зүйл. Өнөөдөр халуун сэдэв болоод буй ТЭЗҮ бол 2016 оны тооцоо. Газрын гүн рүү орж, хүдрийн биетүүдээ олборлох суурь малталтуудаа хийгээд эхэлтэл газрын хөрс нь 2016 онд урьдчилан таамаглаж байсан шиг бат бөх биш, бүтэц нь арай хэврэг байж таарч. Гурван жилийн өмнө сүүлийн үеийн технологи ашиглаж 2000 метрт өрөмдлөг хийж шинжлээд гаргасан Оюу толгойн дүгнэлт бодит байдал дээр зөрчихсөн учраас "Рио”-гийн зүгээс "Уурхайн дизайнаа эргэж харахаас аргагүйд хүрээд байна” гэж мэдэгджээ. Хар таамгаар зүйрлэвэл жорлонгоо хүрзээр ухаж байтал метрийн гүнд хүрээд чулуу гараад ирчихсэнтэй л ялгаагүй юм болж. Чулуу гараад ирэхээр хүрзээр ухаж хүчрэхгүй, техник хөлсөлж таарна, тэр хэрээр гарах зардал өсөх нь ойлгомжтой. Оюу толгойн гүнээс олборлолт хийх Хойд Хюгогийн нэгдүгээр давхаргыг дор хаяж 40 жил ашиглана гэж буй. Удаан жил тогтвортой ашиглахын тулд аюулгүй ажиллахыг ямар ч хөрөнгө оруулагч нэгдүгээрт тавина. Зардлаа 5.3 тэрбумдаа л багтаана гээд хүдрийн биетийн ойролцоох зөөлөн хөрсийг мэдээгүй царайлж нүдээ аниад бүтээн байгуулалтаа үргэлжүүлвэл наад зах нь хүний амь эрсдэж, цаашлуулж яривал гүний уурхай ид олборлолтын үедээ зогсч хаагдах эрсдэлтэй. Зардал өснө гээд буй нь ийм учиртай. Тэгэхээр ТЭЗҮ өөрчлөгдөж болдгийг энэ жишээнээс харчихаж болохоор байна. Оюу толгойн гүний уурхайн хувьд бүтээн байгуулалт 60 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж. Суурь дэд бүтцийн ажлууд өрнөж, гурав, дөрөвдүгээр босоо амны ажил үргэлжилж буй гэсэн мэдээг төслийн зүгээс өгч байна. Гүний уурхайд хамгийн гол ач холбогдолтой гэгддэг хоёрдугаар босоо амыг энэ оны аравдугаар сард улсын комисст хүлээлгэж өгөх тов бий. Товлосон хугацаандаа хүлээлгэж өгөх гэнэ. Энэ бол Оюу толгой төслийн хувьд сайн мэдээнүүд. Төслийн зардлын хэтрэлт, гүний уурхайн олборлолтын хугацаа хойшилно гэх мэдээллийн тухайд хөрөнгө оруулагч тал эцсийн танилцуулгаа хийгээгүй. Эцсийн танилцуулга хийх хугацаагаа дараа жилийн хоёрдугаар хагас гэж товлоод байна.

"РИО” ЗАРДЛАА ӨСГӨХ АРГААР АШИГ ОЛЖ БАЙНА УУ?

"Рио тинто” зардлаа өсгөх аргаар ашиг олж мөнгөө буцаагаад авчихаж байна гэсэн шүүмжлэл бий. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 5.3 тэрбум. Энэ мөнгөний 4.4 тэрбумыг төслийн санхүүжилтээр босгоод буй. Төслийн санхүүжилтийн энэ мөнгийг "Рио” өөрийнхөө баланс шит буюу санхүүгээрээ батлан даалт гаргаж авсан. Бүр энгийнээр хэлбэл өөрийнхөө нягтлан бодох бүртгэл дээр суулгаж өгсөн гээд ойлгочихож болно. Илүү тодруулж хэлбэл "Рио”-д мөнгөө зээлдүүлсэн олон улсын банк санхүүгийн байгууллагууд цент бүрийнх нь зарцуулалтыг хянаж суугаа. Улирал бүр хүнээ явуулж шалгуулж байгаа. Ийм хяналт дор зардлаа нэмээд ашиг олоод явна гэдэг бизнесийн этик, олон улсын санхүү бүртгэл, төслийн менежмэнт гээд аль ч талаас нь харсан утгагүй ойлголт гэдгийг олон улсын санхүү гадарладаг хэн ч хэлнэ.

УИХ-ЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ НӨЛӨӨЛӨХ ОРОЛДЛОГО ХИЙВ ҮҮ

УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гарчихсан, УИХ Оюу толгойн асуудлыг хэлэлцэнэ гэж буй үед зориудаар ийм байдал үүсгэлээ гэсэн хар бий. Гүний уурхайн загварыг эргэж харж магадгүй, зардал нь өсч мэдэх нь гэсэн сигналыг бүр анх түрүү жилийн сүүлээр хөрөнгө оруулагч тал мэдээлж байсан юм. Тодруулж хэлбэл өнгөрсөн жилийн эцэст есөн сар болон түүнээс цаашхи хугацааны хоцрогдол үүсч болзошгүй гэсэн утгатай мэдэгдэл хийж байв. Зардал хэтэрч, хугацаа сунах шалтгааныг тодруулсан урьдчилсан тооцоолол хоёрдугаар улирлын тайлан гаргах үеэр тодорхой болж таарч. Яаж ч бодсон Рио, Монголын Засгийн газар бол урт хугацаанд түншлэх хоёр. Бизнесийн харилцаа талаас нь харахад нэг нь нөгөөгөө дарамтлах гэдэг хэтэрхий гэнэн шүүмжлэл. Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани мэдээллээ нуун дарагдуулж болохгүй гэсэн үүрэг хүлээдэг. "Рио” энэ мэдээллээ засагтай учраа олтол цацахгүй гэвэл Нью-Иоркийн Хөрөнгийн бирж өндөр торгууль тавих дүрэм журам үйлчилдгийг гадарлах хүн цөөн байж мэдэх юм. "Хувьцаа эзэмшигчдээсээ мэдээллээ нуун дарагдуулсан” гэсэн үндэслэлээр хэдэн тэрбумаар торгуулахыг ямар ч бизнесийн компани хүсэхгүй. Биржид бүртгэлтэй хайгуулын компаниуд ч ялгаагүй, нөөц олсон даруйдаа мэдээлдэг нь цаанаа ийм учиртай. Олон улсын биржийн дүрмийг мэдэхгүй учраас хоосон хардлага сэрдлэгэд автаад явна гэх гээд байна л даа.

МОНГОЛЫН ӨР НЭМЭГДЭХ ҮҮ?

Төслийн зардал өсч байгаа нь ганц манай улсад биш "Рио”-д ч сайн мэдээ биш. "Рио” зардлаа нэмэхийг хүсээгүйг бас нэг жишээгээр баталж болно. Товчхондоо төслийн бүх эрсдэл Оюу толгой дээр байгаа. Оюу толгой гэдэг төсөл дампуурч таг зогслоо гэхэд Монгол Улсын Засгийн газар нэг ч төгрөг төлөх үүрэг хүлээхгүй. Ийм тохироо хоёр талын гар хөлийн үсгээ зуралцсан гэрээнд бий. Ногдол ашиг авах хүртэл Засгийн газарт өр төлөх тухай ямар ч яриа хөөрөө, хариуцлага үүрэг үгүй. Тэгэхээр гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж ногдол ашиг ярихдаа тултал Монголын Засгийн газар санаа амар татвар, хураамжаа авсан шигээ сууж байж болно. Харин ч есөн тэрбум ам.долларын мөнгө энэ төслийн хүрээнд Монголд шингэсэн гэсэн тооцоо бий. Оюу толгойн төлсөн татвар, элдэв хураамж гэхэд л 2.4 тэрбум ам.доллараар яригддаг. Татвар хураамжаас гадна дэлхийн хаана ч ажиллах чадвартай гүний уурхайчид гэх мэт өөр олон үнэ цэнийг Оюу толгой Монголд өгч буй.

"РИО” ГАРААД ЯВЧИХ ЮМ БИШ ҮҮ

"Рио тинто”-г Австрали дахь зэс, алт, мөнгөний Winu уурхайдаа ач холбогдол өгч Оюу толгойг түрдээ орхихоор шийдсэн юм биш үү, дургүй нь хүрвэл гараад явахаасаа сийхгүй гэж хардангуй харж буй хэсэг бий. "Рио” бизнесийнхээ бүтцийг оновчтой болгох, XXI зуун руу чиглэсэн стратегиа хэрэгжүүлээд эхэлчихсэн. Хамгийн тод жишээ нь тэд нүүрснээс татгалзаад байгаа. Нүүрсний бүх бизнесээ зарсаныг уул уурхайн салбарын мэдээ сонирхдог хэсэг харж, сонсч суугаа. Дэлхийн уул уурхайн акул компаниудаас энэ шийдвэрээрээ анхдагч болсон "Рио”-гийн араас BHP явж буй. Сүүлийн сонин гэвэл нүүрснээс татгалзаж, цэвэр бизнесийг чухалчлах болсон "Рио”-гийн төслүүдэд Норвегийн сан хөрөнгө оруулахаар болжээ. Их наяд гаруй долларын хөрөнгөтэй, дэлхийн том компаниудын хувьцааг эзэмшдэг энэ сан "Рио”-гийн төслүүдэд хөрөнгө оруулахгүй гэсэн шийдвэрийг өмнө нь гаргаад байсан юм. Цэвэр бизнес гэсэн үнэлэмжээс гадна төлсөн татвараа нийтэлдэг, улс орнуудын Засгийн газартай байгуулсан гол гэрээнүүдээ ил болгосон гэх мэт шинэлэг алхмууд нь "Рио”-г Норвегийн сангаас оноо авахад нөлөөлсөн гэдэг юм билээ.

Нүүрснээс гадна ураны бизнесээсээ ч татгалзаж эхэлсэн "Рио”-гийн тухайд хамгийн том бизнес нь төмрийн хүдэр. Дараагийн том салбар нь зэс. Зэсийн тухайд хамгийн гол найдвар нь Монгол дахь Оюу толгой төсөл. Дараа нь Аризона дахь "Resolution” орд жагсана. Америкт хэрэгжүүлж буй энэ төслийн тухайд Оюу толгойгоос илүү гүнд бүтээн байгуулалт өрнүүлж байгаа учраас ашиглалтад орох хугацаа хол гэсэн шалтгаан бий. Австралид шинээр хайгуул хийж эхэлсэн төсөл нь найдвар төрүүлж байгаа гэж олон улсын хэвлэлээр мэдээлж эхэлсэн ч Оюу толгойг гүйцэхгүй гэж зэсийн зах зээлийн шинжээчид онцолж байна. Группын өсөлтийг хангаж өгөх том төсөл учраас Монголын засагтай хамтарч хөгжүүлээд авахаас аргагүйг сая дурдсан жишээнүүдээс харчихаж болно.

"Рио” зэсийн том төслөө орхихгүй байх өөр нэг шалтгаан нь ирээдүйд хэрэглээ нь огцом цойлж, үнэ нь хаданд гарах зэсийн зах зээл. Зэсийн хувьд ирэх оноос хомсдол үүсч эхэлнэ гэсэн зураг гарчээ. Эрэлт ихсэх хэрээр үнэ өсөх нь тодорхой. 2025 онд зэсийн үнэ оргилдоо хүрнэ гэсэн таамаг гараад байгаа юм билээ. Энэтхэгийн эдийн засаг огцом өснө, Хятадын зах зээл хүрээгээ тэлнэ, цахилгаан машин дэлхийн хэрэглээ болно гэх мэт олон том шалтгаан зэсийн хэрэглээний цаана бий.

Ч.ОТГОЧУЛУУ: ХӨРСНИЙ БҮТЭЦ ӨӨРЧЛӨГДСӨН ГЭХ РИО-ГИЙН ТААМГИЙГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ

Оюу толгой тойрсон асуудлаар эдийн засагч Ч.Отгочулуугийн байр суурийг сонирхлоо.


-Рио-гийн мэдэгдлийн цаана ямар шалтгаан бий гэж харж байна вэ?

-Рио гүний уурхайн дизайныхаа өөрчлөлтийг 2020 оны хоёрдугаар улирлын сүүлээр тодорхой хэлнэ гэчихлээ. Сонгуулийн үе таараад байгаа нь тохиолдол уу эсвэл үнэхээр тийм үү гэдгийг хэлэхэд эрт байна. Сонгуулийн дүнг харзная гэж харсан байхыг үгүйсгэхгүй. Рио-гийн зүгээс хэлж байгаа хөрсний бүтэц нь тооцоолсноос өөр болчихлоо гэсэн тайлбар үнэн бодитой байх өндөр магадлалтай. Ямар ч сайн компьютер, багаж, техникээр газрын доорхийг нарийн тооцох аргагүй. Туршлагатай эмч нар хүртэл хамгийн сүүлийн үеийн рентген зураг хараад буруу оношлох тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр 1500 метрийн гүнд байгаа хөрсний нарийн чанарыг яг таг нарийвчлан тооцоход хэцүү. Хөрөнгө оруулагчдын өмнө тулгарах энэ мэт эрсдлийг ойлгодог улсад л мөнгөтэй хүмүүс мөнгөө хийдэг.

-Оюу толгой тойрсон энэ мэт улстөржилт газар аваад байвал хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлнө гэх гээд байна уу?

-Аль хэдийнэ нөлөөлөөд эхэлчихсэн шүү дээ. TRQ-гийн хувьцаа унана гэдэг Монгол улсын хөрөнгө оруулалтын орчны рейтинг унаж байна гэсэн үг. Хөрөнгө оруулагчдын хувьд биднийг том төслөө дэмжих талд муу улс юм гэж л харна. Алтны хэдэн төсөл олон улсын хөрөнгө оруулагчдаас мөнгө татаж чадсан ч ҮАБЗ-өөс төсвийн хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн хувьд аль хэдийнэ очсон лицензүүдийг судалж үзээд хурааж ав гэсэн утгатай зөвлөмж гаргаад хувьцааных нь ханшийг навс унагачихсан. Яг үнэндээ улсын төсвөөр ерөнхий хайгуул хийгдээгүй газар гэж байхгүй. Ирээдүйд хямрал нүүрлэх нь тодорхой боллоо гээд ихэнх улс рояалтигаа бууруулаад эхэлж байна. Улс орнууд ажлын байрны хойноос хөөцөлдөөд эхэлчихсэн. Ажлын байрыг бий болгодог хөрөнгө оруулалтыг татах гэж том улс орнууд хүртэл өрсөлдөж байна. Харамсалтай нь бид эсрэгээрээ хөрөнгө оруулагчдаа үргээж, боломжоо хумиад байх юм. Бидний түшиж тулаад өндийх ганц боломж бол геологи, уул уурхай. Улстөрчид масст таалагдах зорилгоор Оюу толгойгоор популизм хийж болно. Төлөөсийг нь үүрэг хүмүүс тэд биш, жирийн иргэд. Долларын ханш өсч, ажлын байр буурахад иргэд л хэцүүднэ.

Өдрийн сонин


Оюу толгой тойрсон хардлага, шүүмжлэлүүд хэр бодитой вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани