- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ойрын ирээдүйд Монгол руу хөрөнгө оруулалтыг татах ямар арга зам байна вэ?
/ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН АНАТОМИЙН ШИНЖИЛГЭЭ/
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монголын эдийн засаг зах зээлд шилжих шилжилтийн үеийг давж, одоо өөрөө бие даан хөгжих үедээ оржээ. Энэхүү зах зээлийн эдийн засаг хэмээх бие махбодийн өнөөгийн хөгжилд анатомийн өнгөц шинжилгээ буюу үзлэгийг хийхийг оролдъё
Өнгөрсөн жилүүдэд манай улс зах зээлийн эдийн засаг хэмээх шинэ бие махбодид зохицож, зах зээлийн эдийн засгийн үндсэн эрхтнүүд /хувийн хэвшил, түүнд зохицсон төсөв, санхүү, татвар, гааль зэрэг/ үүсч бий болжээ. Түүнийг удирддаг оюун ухааны тогтолцоо нь /УИХ, Засгийн газар, яам агентлагууд зэрэг/ орон гаран боловч үүсч, эхний үед гаднын зөвөлгөөгөөр голдуу ажиллаж байв. Одоо харин энэхүү бие махбодийг нэвт шувт дамжиж, бүх эрхтнүүдийг хөдөлгөөнд оруулж ажиллуулж байдаг цусны эргэлтийн систем доголдоод байх шиг байгаа юм. Энэ утгаараа зах зээлд, зөвхөн түүнд заяагдмал мөнгөн гүйлгээ, төсөв санхүү, үнэт цаасны тогтолцоог зах зээлийн эдийн засгийнх нь зарчмаар жинхэнэ ёсоор шинэчилж, үйл ажиллагаанд оруулах шаардлагатай байна.
Өмнө нь төсөв, мөнгөн гүйлгээтэй холбоотой олон хууль баталж хэрэгжүүлж байсан боловч тэдгээр нь жинхэнэ зах зээлийн эдийн засгийн агуулгаараа үйлчилдэггүй, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн шинжийг ихээхэн хэмжээгээр агуулсан, зах зээлийн эдийн засгийн эд эрхтнүүдэд төдийлөн нийцээгүй хуулиуд байлаа.
Харин өнгөрсөн онд “Үнэт цаасны зах зээлийн тухай”, “Хөрөнгө оруулалтын тухай” хуулиудыг шинэчилж, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулийг шинээр баталлаа.Эдгээрийг анатомийн утгаар нь зах зээлийн эдийн засаг хэмээх бие махбодийн цусны эргэлтэнд дутагдаж байсан эрдэс бодис, эм тангууд гэж хэлж болно.
Эдийн засгийн үгээр үүнийг илэрхийлбэл, дээрхи зах зээлийн эдийн засгийн механизмуудыг зах зээлд заяагдмал тэр шинжээр нь шинэчилж, иж бүрэн үйлчлэх нөхцөл бололцоог гаргаж өгөх зайлшгүй хэрэгцээ үүсчээ. Чухамхүү ийм арга хэмжээг зах зээлд заяагдмал агуулгаар нь хэрэгжүүлж байж өнөөгийн эдийн засгийн хямралаас гарч чадна.
Анатомийн утгаар нь илэрхийлбэл, сүүлийн 2 жилд зах зээлийн эдийн засаг гэдэг энэхүү бие махбодид нилээд хэмжээний эм тан, дусал, допинг хэрэглэж, биеийн байдлыг огцом сайжруулах гэж оролдсон боловч хүссэн үр дүн гарсангүй, харин ч эсрэгээрээ, даралт нэмэгдэж, биеийн хөдөлгөөн удааширч, ерөнхийдөө бие махбодь хямраад байна. Бидний үзэж байгаагаар, өнөөгийн манай эдийн засгийн нөхцөлд Хөрөнгө оруулалтын санг эрчимтэй ашиглаж эхлэх нь зах зээлийн эдийн засгийн цусны эргэлтийг түргэсгэхэд нэн чухап ач холбогдолтой юм.
Одоогийн өндөр хөгжилтэй орнуудын XX зууны хөгжлийг харахад, чухамхүү 1950-иад оноос эхпэн ашиглаж ирсэн хөрөнгө оруулалтын сан нь тэдгээр орны эдийн засгийн хөгжилд шинэ эрчим өгчээ. Зүйрлүүлж хэлбэл, XIX зууны эцэст хувь нийлүүлсэн капитал, хувь нийлүүлсэн нийгэмлэгүүд төмөр зам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийж, капитализмын эдийн засагт томоохон түлхэц өгсөн шиг тийм үүргийг XX зууны хоёрдугаар хагаст хөрөнгө оруулалтын сангууд гуйцэтгэсэн байна. Зах зээлийн эдийн засагт өмнө нь ашиглаж байгаагүй байгалийн баялаг, гадаад валютийн нөөц, тэтгэвэр, тэтгэмжийн хөрөнгийг ашиглалт, эргэлтэнд оруулсанд хөрөнгө оруулалтын сангийн түүхэн үүрэг байв.
Манай орны эдийн засгийн өнөөгийн нөхцөлд өнгөрсөн онд баталсан шинэ хуулийн хүрээнд хөрөнгө оруулалтын сан бий болгож, ашиглах, түүнийг дэд бүтцийн хөгжилд чиглүүлэх нь нэн чухал байна. Одоо энэ үйл ажиллагааг нэн яаралтай эрчимтэй эхлүүлж, гадаад, дотоодын бүх нөөц бололцоог ашиглах шаардлагатай боллоо. Үүнд төр засаг чухал үүрэгтэй. Энэ нь одоогийн Засгийн газрын тунхаглаж байгаа үйл ажиллагааны чиглэлүүдтэй ч нийцэж байгаа юм.
Тухайлбал, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төлөвлөөд байгаа концессийн төслүүдэд хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг чиглүүлж, эдийн засгийн энэхүү шинэ механизмыг хэрэгжүүлэхэд Засгийн газар голлох үүрэгтэй оролцоно. Учир нь энэхүү дэд бүтцийн хөгжилд чиглүүлсэн хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагааны объект болох концессийн төслүүдийг Засгийн газар бэлтгэсэн байх учиртай. Засгийн газар ийм үүргийг биелүүлснээр зах зээлийн эдийн засгийн үнэт цаасны, тодруулбал, Хөрөнгө оруулалтын сангийн шинэ механизмыг ашиглаж сурна.
Манай орны хувьд хөрөнгө оруулалтын санг бүрдүүлдэг нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн эх сурвалжуудын дундаас эхний ээлжинд иргэдийн мөнгөн хуримтлал болох тэтгэвэр, тэтгэмжийн хөрөнгө гэсэн эх сурвалжийг ашиглах боломжтой. Энэхүү боломжийг ашиглах нь эргээд тэтгэврийн шинэ тогтолцоог бий болгох замаар нийт иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх бололцоо олгох сайн талтай гэж харагдаад байна. Ийм маягаар хөрөнгө оруулалтын сангууд нь эдийн засгийн хөгжилд түлхэц болохынхоо хамтаар нийгмийн асуудлыг шийдвэрлэх бололцоо олгодогоороо зах зээлийн эдийн засаг хэмээх бие махбодийн зөвхөн нэг биш, бүх эрхтэнд нэвт шувт үйлчилдэг цусны эргэлтийн системтэй төстэй байгаа юм.
Энэ чиглэлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг хурдавчлах шаардлагатай байна. Энэ тогголцооны амин сүнс нь төрийн бус, хувийн тэтгэврийн сангууд юм. Хувийн тэтгэврийн сангууд бий болсноор одоогийн нийгмийн даатгалд суурилсан улсын тэтгэврийн сангийн үр өгөөжийг өргөжүүлэн тэлж, түүнд байгаа дутагдал, хүндрэл бэрхшээлийг үгүй болгож, иргэдэд насныхаа эцэст хангалуун амьдрах бололцоо олгоно. Хувийн тэтгэврийн сангууд иргэдийн мөнгөн хөрөнгийг нэрийн дансанд нь тухайлан хуримтлуулдаг, даатгалын нэмэлт үйлчилгээ үзүүлдэг, амь нас эрсдсэн тохиолдолд тэтгэврийн хуримтлалыг ар гэрт нь олгодог, өв залгамжлуулдаг зэрэг зарчмын шинэ үйлчилгээ үзүүлдэг нь одоогийн улсын тэтгэврийн сангийн дутагдлуудыг хаах юм.
Хувийн тэтгэврийн сангууд үйлчилж эхэлснээр хөрөнгө оруулалтын сангийн үндсэн эх бүрдэж, хөрөнгө оруулалтын сангийн хүрээ өргөжинө.Ийм үйл явц өнөөдөр ч өндөр хөгжилтэй орнуудад үргэлжилсээр байна. Норвегийн тэтгэврийн сан хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалтын сан гэдгээрээ алдартай хэвээрээ байгаа бол Их Британи ойрын 2 жилд өндөр насны тэтгэврийн асуудлыг тэтгэврийн сандаа шилжүүлэх гэж байна.
Хөрөнгө оруулалтын сангууд нь манай орны хувьд шинэ тулгар механизм гздгийг харгалзан энэ чиглэлд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай. Саяхан УИХ-аар баталсан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-д Таван толгойн орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх гэж заасан байна. Энэ чиглэлд гадаадын хөрөнгө оруулалттай хөрөнгө оруулалтын сангуудыг татаж, эрдэс баялгийн салбар дахь улсын оролцоонд хөрөнгө оруулалт хийлгээд, зарим тохиолдолд улсын оролцооноос эзэмшүүлбэл томоохон хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлэхийн хамтаар нөгөө талаасаа, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах нэг хэлбэр ч болж болох юм.
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх олон эм тангаас бидний үзэж байгаагаар ойрын ирээдүйд Монгол руу хөрөнгө оруулалтыг татах нэг гол арга зам бол дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалттай хөрөнгө оруулалтын санг бий болгон дэмжиж ажиллах явдап юм гэсэн саналыг дэвшүүлж байна.
С.Энхбаатар
Эдийн засгийн ухааны доктор
Ойрын ирээдүйд Монгол руу хөрөнгө оруулалтыг татах ямар арга зам байна вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани