- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
АНУ-ын бусад оронтой өрнүүлж буй харилцаа БНХАУ-ын эсрэг чиглэх ёсгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нар лхагва гарагт уулзсан. АНУ болон Монголын удирдагчид хоёр улсын чөлөөт худалдааны гэрээ болон Монголын ховор металын ордуудад АНУ-ын хөрөнгө оруулалтыг татах талаар хэлэлцэхээр төлөвлөсөн гэж албаны хүмүүс мэдээлсэн билээ.
Энэхүү мэдээлэл нь БНХАУ ховор металлын нөөц бололцоогоо АНУ-ын эхлүүлсэн худалдааны дайнд зэвсэг болгон ашиглаж байна гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаа юм. Одоо АНУ ховор металлын хомстолд орсон мухардлаас гарахын тулд Монгол руу эргэж байна уу?
АНУ-Монголын хамтын ажиллагаанд БНХАУ хэзээ ч хөндлөнгөөс оролцож байгаагүй. Ийм зүйл БНХАУ-ын дипломат онолд ч нийцэхгүй. Гэвч АНУ БНХАУ-ын өндөр технологийн хөгжилд саад учруулах хүсэлтэй байгаагийн зэрэгцээ өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай ховор металл хайж БНХАУ-ын хөрш орон руу нүүр буруулж байна. Вашингтон энэ асуудалд илүү анхааралтай хандах хэрэгтэй.
БНХАУ-ын эсрэг ховор металлын нөөц ихтэй орнуудын холбоо байгуулах нь АНУ-ын хувьд боломжгүй мэт харагдана. Нэгдүгээрт, хэрэв Монгол Улс ховор металлын олборлолт хийхээр төлөвлөж байгаа бол тус улсад БНХАУ-ын технологи, боловсон хүчин шаардлагатай. Хоёрдугаарт, БНХАУ нь уул уурхайн олборлолтын төхөөрөмжөөрөө дэлхийд тэргүүлдэг. Гэсэн хэдий ч АНУ БНХАУ-ыг өрсөлдөгчөө гэж үзэн Хятадын уул уурхайн технологи, төхөөрөмжийг эсэргүүцэж, Хятадын хөрш орнуудыг оосорлох нь АНУ-д хүнд даваа байх болно.
БНХАУ нь Монгол Улсад санхүүгийн гээд олон төрлийн тусламж өгч байсан худалдааны чухал түншүүд. Монголын хөгжилд хувь нэмэр оруулах бодлогуудыг БНХАУ боловсруулж байсны зэрэгцээ тэдгээрийг хэрэгжүүлэхэд ч БНХАУ технологийн хувьд чадвартай орон юм. БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга мөн адил Монголын эдийн засгийн өсөлтөд чухал үүрэгтэй.
Хэрэв Монгол Улс ховор металлын олборлолт хийх хүсэлтэй байгаа бол тус улсад төмөр зам, эрчим хүчний гээд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх шаардлагатай бөгөөд үүнд БНХАУ-ын дэмжлэг хэрэгтэй. Үүнээс гадна Монгол Улс ховор металаа олборлоод гаргаад ирлээ гэхэд далайд гарцгүй тус улсад металаа гадагш тээвэрлэх хурдны болон төмөр зам шаардлагатай юм. БНХАУ нь Монголыг Номхон далайтай холбох чиглэлд ажиллаж байгаа билээ.
БНХАУ-ыг чиглэсэн АНУ-ын бодлого хэт туйлширч байгаа нь мөн харагдаж байна. АНУ БНХАУ-аас холдох бүхий л арга замыг дэмжиж байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд Ази-Номхон далайн орнуудыг оосорлох зорилготой байгаа юм. Гэвч Ази-Номхон далайн орнууд хүүхэлдэйнүүд биш. Эдгээр орны эдийн засгийн хөгжил ямар нэг байдлаар БНХАУ-ын эдийн засагтай холбогдсон учир тэднийг Вашингтоны саварт өгөхгүй нь лавтай.
АНУ БНХАУ-ын хөрш орнуудтай харилцаагаа хөгжүүлэх нь бүс нутгийн хамтын ажиллагаа болон хамтын хөгжилд хувь нэмэр оруулж, БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулахгүй тохиолдолд үүнийг БНХАУ эсэргүүцэхгүй гэдгийг АНУ ойлгох хэрэгтэй.
БНХАУ-ын хөгжил нь хөрш орнуудын хөгжил дэвшлийн суурь хүч болж ирсэн. Зөвхөн цэргийн албан хаагчийг сургаж, цэргийн тусламж үзүүлснээрээ БНХАУ-ын хөрш орнуудыг хөгжүүлж чадахгүй гэдгийг АНУ ухамсарлах ёстой. БНХАУ нь эдгээр орны цахилгаан станц, төмөр зам, хурдны зам гээд дэд бүтцийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд үүнийг зөвхөн Хятадын компаниуд хийгээгүй. Эдгээр төсөлд АНУ болон бусад орны хөрөнгө оруулалт, ложистик, эрчим хүч орсон гэж Ли Чинчин бичсэнийг “globaltimes” цахим хуудсанд нийтэлсэн байна.
Д.Нямтулга
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||