- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Жавхлант орд” компани оператор компаниудаа хохироожээ
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт нүүрс олборлож, уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Жавхлант Орд” компани туслан гүйцэтгэгч компаниудынхаа ажлын хөлсийг өгөлгүй жил гаруй хугацаа өнгөрч байгаа гэх мэдээллийн дагуу манай сурвалжлах баг Өмнөговь аймгийг зорилоо.
БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар анх байгуулагдсан "Жавхлант орд” компани өнгөрсөн онд Гурвантэс сумын Баясах багийн нутагт нүүрс олборлох ажлыг эхлүүлж, хөрс хуулалтын гурван оператор компанитай гэрээ байгуулжээ. Ингэхдээ уурхайд гурван ам зэрэг гаргаж, ажлаа эхлүүлсэн байна. Тодруулбал, 2018 оны зургаадугаар сард "Туушин дэвжихүй” компани өөрийн хөрөнгөөр "Жавхлант орд” компанийн уурхайн гуравдугаар амыг гаргаж, хөрс хуулалт, уулын ажлаа эхлүүлжээ. Гэвч "Жавхлан орд” компани гэрээнийхээ дагуу "Туушин дэвжихүй” компанийн хийсэн ажлынх нь хөлс, мөнгийг огт өгөөгүйгээс үүдэн арга буюу 2018 оны арваннэгдүгээр сард уулын ажлаа зогсоож, санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон байна. Мөн "Туушин дэвжихүй” компанитай хамтран ажиллаж байсан түлш, тээвэр, өрөм, катерингийн үйлчилгээ үзүүлдэг хэд хэдэн компани одоо ч хийсэн ажлынхаа хөлсийг ав чадалгүй зарим нь дампуурчээ.
Энэ талаар "Туушин дэвжихүй” ХХК-ийн уулын инженер Ө.Энхтөр "Манай компани өнгөрсөн оны зургаадугаар сарын 26-наас үйл ажиллагаа явуулан гуравдугаар амыг хариуцаж авсан. Энд нийтдээ гурван ам байгаа. 3-4 компани хамтарч "Жавхлант орд” компанитай ажилласан. Зургаадугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл өөрсдийн хөрөнгөөрөө үйл ажиллагаа явуулаад одоо хүртэл мөнгөө авч чадаагүй байна. Гэрээний дагуу авсан нэг ч төгрөг байхгүй” гэлээ.
"Жавхлант орд” компанийн зүгээс уурхайн үйл ажиллагаагаа явуулж, өдөрт 20 гаруй машин нүүрс тээвэрлэн, БНХАУ руу гаргаж байна. Гэвч анхлан уулын ажлыг нь эхлүүлж, хагас жил гаруй өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулсан оператор компанийнхаа мөнгийг өгөхгүй байгаагийн цаана хэд хэдэн компанийн үйл ажиллагаа доголдоход хүрснийг хэлж байсан юм. Манай сурвалжлах баг "Жавхлант орд” компанийн уурхай дээр очиход уурхай хариуцсан орлогч дарга Н.Пүрэвжав биднийг хүлээж авч уулзав. Тэрбээр "Хоёр компанийн хооронд өр, авлагын асуудал байгаа. Үүнийг шийдэх боломжтой. Хууль шүүхийн байгууллагаар асуудлаа шийдсэн ч болно. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаар эцсийн хариулт өгөх хүн нь би биш" гэв.
НУТГИЙН ИРГЭД МАЛ БЭЛЧЭЭХ ГАЗАРГҮЙ, УУХ УСГҮЙ ХЭЦҮҮХЭН АМЬДАРЧ БАЙНА
"Жавхлант орд” компани анх 2011 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт уул уурхайн ашиглалт явуулах зөвшөөрөл авсан ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж байжээ. Тухайлбал, нутгийн 28 газарт өрөмдлөг хийснээс болж байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн байна.
Худгийн ус бохирдож, сүүтэй цай чанахаар гашилдаг болж, мал төхөөрөхөөр уушги нь харлаж, бусад дотор эрхтэн нь цайрсан байдаг болжээ. Тиймээс нутгийн малчид энэ явдлыг эсэргүүцэж, Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган "Жавхлант орд” компанийг шүүхэд өгчээ. Гэтэл шүүхийн шийдвэрээр нутгийн иргэд ялагдаж, Жавхлант орд компани ялалт байгуулан тухайн газарт ашиглалт явуулах зөвшөөрлөө хадгалж үлджээ.
Ингээд өнгөрсөн оны зургаадугаар сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутагт нүүрс олборлох ажлыг эхлүүлжээ. Тус компанийн уурхай дээр Монгол, Хятадын нийлсэн 400 гаруй ажилчин нүүрс олборлож байна. Компанийн жинхэнэ эзэд нь БНХАУ-ын иргэд гэх мэдээлэл байдаг ч яг хэн гэдэг хүн, ямар хэмжээний хувьцаа эзэмшдэг тухай нарийн мэдээлэл алга байна. Гэхдээ нутгийн иргэд олон тооны хятад иргэд нийлж, тус компанийг байгуулсан гэв. "Жавхлант орд” компанийн уурхайн ойролцоох ус, булаг шандууд ширгэж үгүй болоход ойрхон байгаа тухай ч мөн ярив. Энэ нь уурхайн үйл ажиллагаатай шууд холбоотой гэж харагдаж байгаа юм. Тухайлбал, говь нутгийн чандмань эрдэнэ болсон булаг татарч байгаа нь говийн гүний ус уурхайн хоёр ч аманд их хэмжээгээр хуримлагдсантай холбоотой байж болзошгүй.
Уурхайн зүгээс нэг болон хоёрдугаар аманд хуримтлагдаж "цүнхээл” үүсгэсэн гүний усыг усны машинаар шавхан гаргаж байгаа ч байнга шахуу гүний ус шүүрсээр байгаа гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа.
Хэрвээ энэ уурхай цааш үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулах юм бол 40 гаруй мянган мал ус бэлчээргүй болж, 240 өрхийн амьдрал хэцүүдэх шинжтэй байгаа аж. Үүнээс гадна "Жавхлант орд” компанийн лицензтэй уг газар өмнө нь тусгай хамгаалалтанд байсан ч хүчингүй болгочихсон тухай нутгийн иргэд хэлэв. Гурван тэс сумын нутагт Хүрэн ханын хэцэд байдаг аргаль, янгир, ирвэс шилүүс зэрэг амьтад дайжиж, хоёр нүдний рашаан, ходоодны рашаан үгүй болох эрсдэлтэй аж. Мөн тэр газарт 28 нэр төрлийн эмийн ургамал байдаг ажээ. Хятад эзэнтэй "Жавхлант орд” компани говь нутгийн чандмань эрдэнэ болсон усыг нь урсгаж, шавхахаас эхлүүлээд олон монгол иргэдийг хохироож, олон компанийг санхүүгийн хүндрэлтэй байдалд оруулж байгаад анхаарал хандуулах нь зүйтэй юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||