Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Баярын хэрэг: “Петровис” ба С.Баярын охидын сүлжээ

С.Баярын хэрэг: “Петровис” ба С.Баярын охидын сүлжээ

 

Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг хийсэн Засгийн газрын тэргүүн С.Баяр өдгөө хэд хэдэн асуудлаар буруутгагдаж Монгол Улсын хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна.

Ерөнхий сайд асан С.Баяр дээрх гэрээнүүдийг байгуулахдаа албан тушаалаа ашиглаж, "Оюутолгой” ХХК болон хөрөнгө оруулагч "Рио Тинто”, "Туркойз Хилл” компаниудад давуу байдал, таатай нөхцлийг, олгож Монгол Улсын татварын хууль тогтоомжуудыг зөрчиж, зохицуулалтыг муудуулсан. Үүний улмаас Монгол Улс дээрх компаниудаас 2 761 789 570 000 төгрөгийн татварыг авч чадахгүй хохирсон гэж хууль хяналтын байгууллагууд үзэж буй.

Мөн "Петровис” компанийг "Оюутолгой” ХХК-ийн бэлтгэн нийлүүлэгчээр оруулж, түүнийг үүсгэн байгуулагч, өөрийн найз Ч.Даваанямаар дамжуулан, түүнийг охиныхоо хамт үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байгаа мэтээр харагдуулахаар хахуулийн мөнгөө үл хөдлөх хөрөнгө болгон хувиргаж, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдоод байгаа юм.

"Петровис” бол Монголын нефть импортлогчдын хамгийн том компани. Энэ "малгай” дор "Петровис тос”, "Петровис трейдинг”, "Петро стар”, "Петровис Цамхаг”, "Petrovis resources”, "Петровис вентюр капитал”, "Петровис ойл”, "Петровис карт”, "Петровис групп” гэсэн охин компаниуд үйл ажиллагаа явуулдаг.

2007-2017 он хүртэлх арван жилийн туршид "Петровис трейдинг” ХХК нь 437 369 800 000 төгрөг, "Петровис тос” ХХК нь 11 454 500 000 төгрөг, "Петровис карт” ХХК нь 1 839 700 000 төгрөг, -"НИК” ХХК нь 119 900 000 төгрөг, нийт 450 783 900 000 төгрөг буюу 180 313 560 ам.долларыг "Оюутолгой” ХХК-иас гэрээний хүрээнд авчээ. Эдгээр компанийн эзэд нь Ч.Давааням, О.Содбилэг, Д.Энхмаа, Д.Энхчимэг, Ж.Оюунгэрэл, Д.Туяа нарын хүмүүс байдаг.

Гэвч удалгүй С.Баярын эхнэр, охидын нэр дээрх АНУ-ын Нью Йорк, Сиэтл хотуудад байдаг долоон ширхэг үл хөдлөх хөрөнгө /зарим эх суравлжийн мэдээллээр 11 хаус гэдэг/ , "Петровис” ХХК, бусад нэр бүхий хүмүүсийн оролцоотой дэлхийг хэрсэн сая сая ам.доллар, еврогийн гүйлгээг манай хууль хяналтын байгууллагынхан бариад авчээ.

Эднээс Ерөнхий сайд асан С.Баярын хэрэгт "Петровис” компанийн үүсгэн байгуулагч Ч.Даваанямаас гадна Ж.Оюунгэрэл бас холбогддог байна. Ж.Оюунгэрэл "Петровис”-ийн хамгийн хамгийн нөлөө бүхий шийдвэрийг гаргадаг захирал гэдгээрээ ингэж холбогдоод байдаг бололтой.

Ер нь бол С.Баярын хэрэгтэй холбоотой сая сая ам.доллар, еврогийн гүйлгээ гэж зүгээр л холион бантан. Аалзны тор гэж ярьдаг даа. Яг л тэр.

Гэвч эндээс гарсан мөнгө хэрэн хэсч явсаар зүс царайгаа бага зэрэг өөрчлөөд буцаад орж ирдэг. Аль эсвэл ертөнцийн хаа нэгтээ С.Баяртай холбоотой хэн нэгний дансанд орж эсвэл, хэн нэгнийх нь нэр дэр үл хөдлөх хөрөнгө болон "суурьшдаг” байна.

Тухайлбал, Ч.Даваанямын гадна байгуулсан "Forest berriest Ltd” компанийн Хонгконгийн "HSBC” банкны данснаас 2010 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 2011 оны хоёрдугаар сарын 7-ны хооронд "Петровис” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь данс руу 6 299 766 ам.доллар шилжиж орж иржээ.

Энэ 6.3 сая ам.доллар яаж тэр компани руу гарсан нь бас сонин.

Мөнгө явсаар ийм компанийн данс руу очдог урсгал байдаг. Британийн Виржинийн арлуудын улсад үүсгэн байгуулсан Ч.Даваанямын 2011 оны гуравдугаар сарын 1-нд үүсгэн байгуулссан "True kind limited” гэдэг компани бий. Энэ компанийн  Хонгконгийн "HSBC” банк дахь данс руу 2015 оны зургадугаар сарын 2-ноос 2015 оны арваннэгдүгээр сарын 14-ний хооронд АНУ-ын "Nona adams realty services”, "NEBO” компаниудаас 4 727 479 ам.доллар шилжүүлсэн байдаг. Дээрх мөнгийг илгээсэн "NEBO” компани гэхэд Ч.Давааням 85, Б.Нандин 15 хувийг нь эзэмшиж АНУ-д байгуулсан дөрвөн компанийн нэг байх жишээтэй.

Нөгөөтэйгүүр Ч.Даваанямын эхнэр С.Шагдардуламын нэр, данс ч С.Баярын хэрэг дэх "Петровис” болон охидтой нь холбоотой мөнгөн гүйлгээнд ихээхэн оролцоотой аж.

С.Шагдардуламын үүсгэн байгуулсан "Рома Инвестмент” ХХК-иас 2013 оны тавдугаар сарын 3-нд С.Баярын охин Бадамхандад 27 000 ам.доллар шилжүүлсэн.

Мөн С.Шагдардулам нь Б.Бадамхандын нэрээр 2009 оны арванхоёрдугаар сарын 7-нд "Петровис” компанийн Голомт банк дахь 1102752600 данс руу 189 850 ам.доллар, мөн өдөр нь 1 775 314 ам доллар гуйвуулсан байдаг.

 

С.Баярын хэрэгтэй холбоотой сая сая ам.доллар, еврогийн гүйлгээ гэж зүгээр л холион бантан. Аалзны тор гэж ярьдаг даа. Яг л тэр. Гэвч эндээс гарсан мөнгө хэрэн хэсч явсаар зүс царайгаа бага зэрэг өөрчлөөд буцаад орж ирдэг. Аль эсвэл ертөнцийн хаа нэгтээ С.Баяртай холбоотой хэн нэгний дансанд орж эсвэл, хэн нэгнийх нь нэр дэр үл хөдлөх хөрөнгө болон "суурьшдаг” байна.

 

Энэ мөнгө тухайн өдөртөө "Петро стар” ХХК-ийн Голомт банк дахь 1103027086 данс руу шилжжээ.

Тус компаниас 2009 оны арванхоёрдугаар сарын 8-нд 1 775 000 ам.доллар, бас 325 000 ам.доллар "Монголиа Роснефть” компанийн Голомт банк дахь 2005000478 данс руу шилжсэн.

Харин 2009 оны арванхоёрдугаар сарын 9-нд "Монголиа Роснефть” компанийн Голомт банк дахь 2005000478 данснаас 7 270 375 ам.доллар гэрээний дагуу дамжиж, ОХУ-ын Сбербанк дахь "Роснефть” компанийн 40702840900020205321 дансанд шилжсэн байна.

Өөрөөр хэлбэл, С.Баярын охин Бадамхандын нэрээр "Петровис” компани руу шилжсэн нийт 1 965 164 ам.доллар хаанаас, яаж гарч ирсэн нь бас л сонин.

Хамгийн гол нь "Петровис” ХХК нь С.Баярын охинд өмнө нь , хэзээ нэгэн  цагт зээл өгчихсөн байгаад нөгөөх нь ингэж буцааж "төлсөн” харагдаж байгаа юм.

Ингэж С.Баярын охины шилжүүлсэн мөнгө "Петровис”-ын компаниудыг дамжсаар "Роснефть” рүү 7.3 сая ам.доллар болоод гараад явчихсан байна.

Энд тэдний нэг л гүйлгээний баримт, мэдээлэл бий гэсэн үг.

Харин хууль хяналтын байгууллагынхан С.Баяр, түүний охид, Ч.Давааням, түүний эхнэр С.Шагдардулам, Ч.Даваанямын үүсгэн байгуулсан оффшор компани, хувь эзэмшдэг "Петровис” компани оролцсон сүлжээний хаа нэгтээгээс шүүрээд авсан нь тодорхой болж байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2019.7.30  МЯГМАР  №150  (6117)


С.Баярын хэрэг: “Петровис” ба С.Баярын охидын сүлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өнөөдөр, 15:40
Өнөөдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

Өчигдөр, 22:09
Өчигдөр, 22:07
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

Өчигдөр, 22:04
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

Өчигдөр, 22:01
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

Өчигдөр, 21:58
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

Өчигдөр, 21:56
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

Өчигдөр, 21:46
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

Өчигдөр, 20:32
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

Өчигдөр, 20:30
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

Өчигдөр, 20:27
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

Өчигдөр, 20:23
Өчигдөр, 20:13
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани