Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Сауд гоби коал транс”-ын лицензийг цуцлах ҮНДЭСЛЭЛҮҮД

“Сауд гоби коал транс”-ын лицензийг цуцлах ҮНДЭСЛЭЛҮҮД

 

- "Сауд гоби коал транс” компанитай хариуцлагатай уул уурхайн тухай ярих ямар ч боломж байхгүй -

Мөнгө чухал ч түүгээр хэмжигдэхгүй, нөхөгдөхгүй зүйлсийн нэг бол хүний гараар талхилагдан, сүйтгэгдсэн байгаль орчин  юм. Тост, Тосон бумбын нуруу, сав газрыг хамгаалах тухай асуудал сүүлийн жилүүдэд нийгмийн  сэдэв болж буй нь үүнтэй л холбоотой. Уул уурхайг хариуцлагатайгаар эрхлэхэд нутаг оронд учирч болох эрсдэл буурдаг ч  "Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааны хувьд тус  сав газар дахь  усны судлын хагалбар хэсэгт олборлолт хийгээд эхэлчихсэн. Хууль бус уурхай нь Тост, Тосон бумбын нуруунаас 6.9 км зайд ажиллаж байна. Энэ  нь "Сауд гоби коал транс” компанитай хариуцлагатай уул уурхайн тухай ярих ямар ч бодит боломж байхгүй гэсэн үг. Өнөө маргаашдаа лицензээр түрий барин хөрс  сандаачиж,  хэдэн төгрөгтэй болж болох ч маргаашийн цаадах өдрүүдэд нутаг орны байгаль сүйдэж, говийн цөөн хэдэн булаг шанд ширгэж, дэлхийд  ховор амьтад, ургамал устаж, хүн амьдрахын аргагүй болоод ирэхийн цагт юу болох вэ. Энэ компанийг хэчнээн буруутгаад нэгэнтээ ширгэсэн булгийн ус эргэж ундрах уу. Мэдээж үгүй. Тэгэхээр тэдний хууль бус үйл ажиллагааг зогсоохыг шаардах  нь, улмаар зогсоох нь  нутаг орны иргэдийн, төр засгийн байгууллагуудын аль аль талынх нь үүрэг гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

"Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагаа хууль бус гэдгийг бататгах баримт мэдээллүүдийг цувралаар хүргэж буй билээ.  Тост, Тосон бумбын нуруунд аюул дагуулсан үйл ажиллагаа явуулж буй тус компанид "дархан эрх” олгосон лицензийн үүх түүхийг энэ удаа уудлан хүргэе. Лавшруулж харах тусам тэдний үйл ажиллагаа хуудуу дүүрэн байгаа нь лицензтэй холбоотой уг мэдээллээр ч баталгаажих болно.

ӨЧИГДӨР Ч ӨНӨӨДӨР Ч МАРГААШ Ч  БУДЛИАН  ДАГУУЛАХ ЛИЦЕНЗ

Оюутолгойн "автор” гэгддэг Роберт Фридландтай монголчууд бид хэвлэлийн хуудсаар танилцаад удсан. Тэгвэл та бидний эчнээ танил алдарт Фридландын "Айвенхоу Майнз Монголиа Инк” компани өдгөө "Сауд гоби коал транс” компанийн эзэмшиж буй лиценз бүхий талбайд анх хайгуулын лицензтэй байсан юм.  Фридланд бол уул уурхайн орд газар, лицензийн наймааг компани хооронд төдийгүй тив дамнаж хийхэд холбох гүүр болдог зартай хэлцэгч буюу дилмэйкер л дээ.   

Тэгвэл түүний "Айвенхоу Майнз Монголиа Инк” компани 2006-2007 оны үед Өмнөговь аймагт хоёр зуу гаруй хайгуулын лицензтэй байсан гэх мэдээлэл бий.  "Айвенхоу Майнз Монголиа Инк” компани нүүрсний хайгуулын лицензийг 2003 оны тавдугаар сарын 22-нд анх авсан байна. Тэр үеийн Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын лицензийг  долоон  жилийн хугацаатай олгохдоо  эхний удаад гурван жилийн хугацаагаар, үргэлжлүүлээд хоёр жилээр хоёр удаа сунгаснаар  хугацаа нь дуусах зохицуулалттай байжээ. Мэдээллээс үзэхэд  72146 га талбайг хамарсан 11187Х дугаартай  хайгуулын лиценз  "Айвенхоу Майнз Монголиа Инк” компаниас   2007 оны хоёрдугаар сарын 22-нд "Саус гоби сэндс” компани руу шилжжээ.  "Айвенхоу Майнз Монголиа Инк” компани нь нүүрсний лицензүүдээ хариуцуулахаар  "Саус гоби сэндс” компанийг 2007 онд байгуулсан байдаг.

1997 оны Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын лицензийг таван жил болонгуут онцгой эрх гэдгээр шууд ашиглалтын лиценз болгодог зохицуулалт бас байж. Тэгвэл тэрхүү онцгой эрхийг  "Саус гоби сэндс” эдэлж, 11187Х дугаартай  хайгуулын лицензийн 72146 га талбайгаас 10-аад мянган га талбайг 12726А  дугаартай ашиглалтын лиценз болгон авсан байна. Уг нь ашиглалтын лиценз авахын тулд хайгуулыг бүрэн хийх, нөөцийг тогтоох, ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэл, тооцоог хийсэн байх, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан байх гэхчлэн шат дамжлагуудыг давсан байх ёстой ч "Саус гоби сэндс”-ийн тухайд эхнээсээ л ногоон гэрлээр давхижээ.

"Саус гоби сэндс” компани 72146 га талбайгаас 10-аад мянган га-г онцгой эрхийн дагуу ашиглах болсноор цаана нь 60 гаруй мянга га бүхий талбай үлдэж байгаа биз. Тэгвэл тэр 60 мянган га газрыг хамарсан 11187Х дугаар бүхий хайгуулын лиценз "Саус гоби сэндс” компаниас 2011 оны зургаадугаар сарын 3-нд "Сауд гоби коал транс” компани руу шилжжээ.  Энэ лиценз олгогдсон хайгуулын талбайд  гүний усан хагалбар, зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог тул Тост, Тосон бумбын нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шанд уурхайн ашиглалт явагдсан тохиолдолд устаж, ширгэх бодит аюул нүүрлэнэ гэдгийг лицензийн өмнөх эзэн  "Саус гоби сэндс” компани мэдэж байж. 

"Сауд гоби коал транс” компанийн хувьд тэднээс лицензийг нь шилжүүлж авахдаа мэдээгүй байж болох ч тэдний дараа дараагийн үйлдлээс харахад зөвтгөх үндэслэл харагдахгүй байгаа юм. Ерөөс "Сауд гоби коал транс” компанийн мэдэлд лиценз очих хүртлээ, очсоныхоо дараа ч хууль бус замаар замнасныг он, сар, өдрөөрөө баталгаажих мэдээллүүд гэрчилнэ.

Тухайлбал, "Саус гоби сэндс” компани 2007 онд 10-аад мянган га газраа ашиглалтын лицензид хамруулсныхаа дараа нөгөөх 60 гаруй мянган га бүхий талбайн хайгуулын лицензийн хугацаагаа сунгахгүй "мартаж” орхисон нь араасаа хууль бус үйлдэл  дагуулжээ.  Энэ нь түрүүн өгүүлсэнчлэн байгаль экологид ихээхэн хор хөнөөл хийгээд эсэргүүцэл дагуулах талбай гэдгийг нь "Саус гоби сэндс”-ийнхэн өөрсдөө мэдэж байсныг илтгэх нэг баримт байж болно. Хууль журмын дагуу хайгуулын лиценз эзэмшлийн долоон жилийн хугацаа нь 2009 онд дууссан учраас  АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс хүчингүй болгосон байдаг. Төрийн байгууллага ийнхүү ой санамжийнхаа дагуу ажлаа хийж, шийдвэр гаргаснаас хойш нэг сар хагасын дараа "Саус гоби сэндс” компанийнхан "сэрж” өргөдөл гаргасан байгаа юм. Тус компаниас 2009 оны зургаадугаар сарын 22-нд АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогтод хүргүүлсэн өргөдөлдөө  манай компанийн ажилтан Ч.Ганбат гэдэг хүний мартаж санасан хайхрамжгүй хандлагын улмаас бид лицензийн хугацаагаа сунгахаа мартжээ гэсэн агуулгыг дайжээ. Тэдний өргөдлийг хүлээн авсан Л.Даваацогт Бүртгэл, техникийн тасаг, Статистикийн тасагтаа "Саус гоби сэндс”-ийн хүсэлтийг нааштай шийдвэрлэхийг даалгасан байдаг. Даргын цохолтын дагуу ажилтнууд ч шуурхай ажиллаж, 11187Х лицензийн хүчин төгөлдөр хугацааг 2012 оны тавдугаар сарын 22-ныг, 11190 лицензийг  2012 оны есдүгээр сарын 5-ныг дуустал гурван жилийн хугацаагаар сунгажээ.

Энэ бол өдгөө "Сауд гоби коал транс”-ын эзэмшиж буй лиценз бүхий талбайн асуудал гэдгийг дахиад сануулъя.

Гол нь "Саус гоби сэндс”-ийн хүсэлтийг АМГ шийдвэрлэж өгсөн нь хууль зөрчсөн болох нь нэг жилийн дараа тодорхой болсон байдаг. Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн фондод хадгалагдаж байгаа бүхий л тусгай зөвшөөрлийн олголт, сунгалт, шилжүүлэг, барьцаалалт, цуцлалт, дуусгавар болгох, буцаан өгөх, төлбөр төлөлттэй холбоотой хяналт, шалгалт  хийлгэхээр Ажлын хэсгийг 2010 оны хоёрдугаар сарын 12-нд байгуулжээ. Сонирхолтой нь хууль бус шийдвэр гаргах чиглэл өгсөн Л.Даваацогт Ажлын хэсгийг ахалж, чиглэлийг нь ажил хэрэг болгосон Статистикийн тасаг, Эрх зүй, хуулийн тасгийн дарга нар нь ажлын хэсэгт нь багтсан байдаг. Ажлын хэсгийн дүгнэлт найман сарын дараа гарахдаа "Саус гоби сэндс” компанийн 11187Х, 11190Х тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгасан шийдвэрийг хүчингүй болгон, аль алийг нь 2009 оны тавдугаар сарын 23-нд дуусгавар болсонд тооцох ёстой гэсэн шийдвэр гарч байжээ. Харин "Саус гоби сэндс” үүнийг үл зөвшөөрөн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд 2011 оны гуравдугаар сарын 23-нд хандсан бөгөөд шүүх компанийн талд шийдвэр гаргаж, АМГ-ын шийдвэрүүдийг хүчингүй болгосон түүхтэй. Нэг зүйлийг тодотгоход, "Саус гоби сэндс” компанитай холбоотой Захиргааны хэргийн шүүх дээр очсон маргаануудыг Б.Хажидмаа гэж шүүгч дараалан компанийн талд шийдвэрлэж байсан нь анхаарал татдаг.

Шүүхээс "Саус гоби сэндс” компанийн талд шийдвэрлэн лицензийн хугацааг нь сунгах ёстой гэж үзсэний дараа удалгүй "Сауд гоби коал транс” компани руу шилжүүлжээ.

Он цагийн хувьд тухайн үед "Сауд гоби коал транс” компанитай албан ёсны холбоотой байсан Б.Чойжилсүрэн "Саус гоби сэндс” компаниас шилжүүлж авсан 60 гаруй мянган га газрыг хамарсан 11187Х лицензээ ашиглалтын лиценз болгохын тулд төрийн байгууллагад нөлөөлсөн үү гэдэг асуултад хариулт хэрэгтэй. Тэгвэл дараах мэдээлэл байна.

2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд "Сауд гоби коал транс” компани ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө Ашигт малтмалын газарт хүргүүлэхдээ байгаль орчны нөлөөллийн болон нарийвчилсан үнэлгээг ор тас орхигдуулж байжээ.

2012 оны дөрөвдүгээр сарын 24-нд буюу лиценз хүссэн өргөдөл өгснөөс нэг хоногийн дараа "Сауд гоби коал транс” компани МV-017038 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлөө гаргуулан авсан байдаг. 37 гаруй мянган га газарт нь MV 019036 гэсэн ашиглалтын лиценз мөн авчээ.  Тэгэхээр  37 мянган га газарт ашиглалтын лиценз авчихаар цаана нь 20-иод мянган га газар үлдэж байна. Тус компанийн зүгээс уг хайгуулын талбайгаа мөн л ашиглалтынх болгох гээд 2014 онд АМГ-т хандсан байгаа юм. Гэхдээ тухайн сум, аймгийн ИТХ-ын, тэргүүлэгчдийн  тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхцаж буй тул лиценз олгох боломжгүй гэсэн шийдвэр АМГ-аас гарсан байдаг.

Харин үүнийг компанийн зүгээс эсэргүүцэж шүүхэд ханджээ. Хууль мэдэх хүмүүс бол "Саус гоби коал транс”-ын нэхэмжлэлийг шүүх хүлээж авах үндэслэлгүй гэдгийг хэлдэг. Гэвч Захиргааны хэргийн шүүхийн Өмнөговь аймгийн Даланзадгад дахь 12 дугаар анхан шатны шүүхийн  н.Баярмаа гэдэг шүүгч хэрэг үүсгэсэн байгаа юм. Түүнчлэн орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан сум, аймгийн ИТХ, тэргүүлэгчид компани болон шүүхийн өмнө хүчгүйдсэн дүр зурагтай байна.

"Сауд гоби коал транс” компани ашиглалтын лиценз авсныхаа дараа буюу 2014 оны зургаадугаар сарын 23-нд "Сауд  гоби коал транс” компанийг Т.Мөнхбат гэх иргэнд шилжүүлснийг дурдах хэрэгтэй байх. Мөн тус компани "Саус гоби сэндс” компаниас лиценз шилжүүлж авснаасаа хойш сар хүрэхгүй хугацааны дараа Худалдаа хөгжлийн банкинд барьцаанд тавьсан бөгөөд зээлийн гэгдэх мөнгөний хэмжээгээ нэмэгдүүлсээр өдгөө 12 сая ам.доллароор хэмжигдэж буй гэх мэдээллийг эх сурвалжууд хэлдэг.

Лицензтэй холбоотой баримт мэдээллүүдийг хөвөрдөн харахад өнөөдрийн байдлаар "Сауд  гоби коал транс” компанийн мэдэлд буй  011187Х,  MV-017038, MV 019036 лицензүүдийг цуцлах үндэслэлүүд байна. 

ҮНДЭСЛЭЛ  1: БАЙГАЛЬ ОРЧИН

УИХ-аас 2016 оны дөрөвдүгээр сарын 14-нд "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол баталсан. Үүний дагуу Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах хилийн заагийг Засгийн газар тогтоож, 60 хоногийн дотор координатыг баталгаажуулах ёстой байсан. Гэвч Ч.Сайханбилэг Ерөнхий сайдтай засаг уг асуудлыг шийдээгүй. Сонгуулийн дараа байгуулагдсан Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдтай, Б.Чойжилсүрэн Сангийн сайдтай засгийн үед шийдвэрлэгдэхдээ 153 мянган га бүхий талбайг тусгай хамгаалалтын гадаа үлдээсний дотор "Сауд  гоби коал транс” компанийн  лицензтэй талбайнууд байгаа юм. Тус компанийн хоёр лицензийн талбай  уртаашаа 57.2 км орчим, өргөнөөрөө 13 км талбайг хамарч буй бөгөөд Тост, Тосон бумбын нуруу, сав газрын экологийн системд ноцтой аюул учруулах гол цэгт олборлолт хийгээд эхэлчихсэн юм.

 

 

 

 

 

 

 

 

"Де Нейче Консерванс”  олон улсын байгууллагаас Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн үнэлгээ хийхэд  хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын тоонд Тост, Тосон бумбын нуруу орсон байдаг.  Дэлхийд нэн ховор, тэр дундаа Монгол орны говийн бүсэд тархац нутаг нь хумигдаж буй цоохор ирвэсийн сүүлийн өлгий нутаг гэж тодотгож байв. Түүнчлэн 2013 онд цоохор ирвэстэй дэлхийн 12 орны Засгийн газар нэгдэн "Цоохор ирвэс хамгаалах дэлхийн стратеги” төлөвлөгөө боловсруулж, дагаж мөрдөхөөр Бишкекийн тунхаг бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ төлөвлөгөөний хүрээнд дэлхийн хэмжээнд 20 бүс нутгийг хамгаалах шийдвэр гарч бүс нутгуудыг сонгоход Тост, Тосон бумбын нуруу болон тодорхой бүс нутгийг хамарсан говийн бүс нутаг нэгээр нь сонгогдсон байдаг. Тост, Тосон бумбын нурууг хайрлаж, хамгаалах шалтгаан дэлхийд байхад бид эндээ харсаар суугаад сүйдэлж болохгүй. "Хүрээлэн” төслийн багийнхан Тостын нуруунд 22-25 ирвэс байгаа гэж 2014 онд  мэдэгдэж байсан билээ. Тэгвэл дэлхийд нэн ховордсон ирвэс гэж амьтан Монголын нутагт нэгэн цагт байсан юм гэж та бид өнгөрсөн цаг дээр ярьж суух уу. "Сауд  гоби коал транс” компанийн зохисгүй үйл ажиллагааг зогсоохгүй бол тийм л зүйл болох нь.

ҮНДЭСЛЭЛ  2: ХУУЛЬ БУСААР  СЭРГЭЭГДСЭН ЛИЦЕНЗҮҮД 

 "Сауд  гоби коал транс” компанид лиценз шилжүүлсэн  "Саус гоби сэндс” компани Монголын хууль, журмыг зөрчиж, эрх мэдэлтнүүдэд нөлөөлөн хууль бус шийдвэр гаргасан нь шалгалтаар, шүүхээр тогтоогджээ.

"Саус гоби сэндс” компанийн талд шийдвэр гарахад нөлөөлсөн АМГ-ын удирдлагуудтай холбоотой 2013 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолд:
 

"Шүүгдэгч Гэжээ овогт Доржпүрэвийн Батхуяг, шүүгдэгч Бэсүд овогт Лхамсүрэнгийн Даваацогтыг төрийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх, ашигт хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг гардан гүйцэтгэж хамтран оролцсон, Хясан боогдуулах замаар хээл хахууль авсан гэмт хэргийг гардан гүйцэтгэж хамтран оролцсон гэсэн үндэслэлээр буруутган шүүснийг бичсэн байгаа юм.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан төрийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, төрийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 

Шүүгдэгч Л.Даваацогтод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийг 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай гэсэн байна.

Мөн тэдний Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин 106 тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүдийг, Тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл тогтоогдсон байхад хээл хахууль өгч сэргээлгэсэн "Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүд  болон хээл хахуульд авсан 5261Х дугаартай тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай гэхчлэн тодорхой бичсэн байдаг.


Хэдийгээр Д.Батхуяг, Л.Даваацогт нарын  хууль бус үйлдэл олон арван лицензтэй холбогддог ч "Саус гоби сэндс”-ийн авлигын асуудал жин дарж байсныг сануулъя. Шүүхийн шийтгэх тогтоолд ч "Саус гоби сэндс”-ийн лицензтэй холбоотой асуудлыг дээрх байдлаар тодотгосон байгаа юм. 

Өмнийн говь нутагт, тэр дундаа дэлхийд данстай Тост, Тосон бумбын нуруу, сав газрын ирээдүйд заналхийлсэн үйл ажиллагаа явуулж буй "Сауд  гоби коал транс” компанийн мэдэл дэх лицензийг цуцлах үндэслэлүүд байгааг дуулгалаа. Холбогдох төр засгийн байгууллагууд анхааралдаа авах шаардлагатай байна.


ФРИДЛАНДЫН ХАЛААСНААС "САУД  ГОБИ КОАЛ ТРАНС” КОМПАНИД ОЧСОН ЛИЦЕНЗИЙН ТҮҮХ

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

“Сауд гоби коал транс”-ын лицензийг цуцлах ҮНДЭСЛЭЛҮҮД
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани