Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өнгөт чулуунд шунагчид Даланжаргалан сумын хөрсийг сэндийчиж байна

Өнгөт чулуунд шунагчид Даланжаргалан сумын хөрсийг сэндийчиж байна

 

Манай сурвалжлах баг Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ажиллаж  уул уурхайн олборлолт нутгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг өмнөх дугаартаа хөндсөн. Тэгвэл энэ удаад Даланжаргалан сумын нутаг дэвсгэрээс өнгөт чулуу түүж байгаа талаар сурвалжиллаа.
Даланжаргалан сум ховор, үнэтэй чулуугаараа хэзээнээс алдартай. Усан болон утаат болор, чүнчигноров, гартаам, мана, өнгөт чулуу, төмрийн хүдэр, хайлуур жонш, нүүрс, хүрмэн чулуу, бал чулуу, шохойн чулуу, барилгын материалын түүхий эд гээд ашигт малтмал элбэг. Гэтэл байгалийн үнэт эдлэл, өв соёлыг агуулсан нутгийн чулууг урд хөрш рүү машинаар ачдаг болоод удаж байна.  Гэвч өнгөт чулуунд шунасан иргэдийн гар хүрээгүй үлдсэн жаахан газарт нь ч энд тэндээс ирсэн нинжанууд шургалжээ. Тэд өнгөт чулууг түүсээр  газрын хөрсийг 20-40 см сэндийчсэн байна.
 
Өнгөт чулуу нь байгалийн ус чийгийг тэнцвэржүүлж, ургамлын бүрхэвчийг хамгаалдаг. Гэтэл чулуу түүж байгаа иргэд Даланжаргалан сумын 16 га бэлчээрийн талбайг аль хэдийнэ сүйдчихээд  байгаа аж. Анх өнгөн хэсгийн чулууг түүдэг байсан бол одоо хүрз, молдок, жоотуугаар зэвсэглэж хөрсийг нь сэндийчих болсон харамсалтай дүр зураг харагдсан юм. Чулуу түүж байгаа иргэдийн ихэнх нь Улаанбаатар хотоос ирсэн бол нутгийн иргэд ч цөөнгүй байгааг харж болно.
Өнгөт чулуу түүж газар нутгийг нь сэндийчиж байгаа нинжа болон малчдын дунд газрын маргаан үргэлжилсээр байгаа. Бодит байдал ямар байгааг иргэдийн байр сууриар хүргэж байна.
 
Нэг сав чулууг 35 мянган төгрөгөөр худалддаг
 
Бидэнтэй таарсан эхний иргэн тэтгэвэртээ гарсан тул хийх зүйл байхгүй. Гэртээ сууснаас гээд чулуу түүдэг гэнэ. Тэрээр "Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг. Сум орон нутгийн хүмүүс түүх эрхтэй гэж бодож байна. Багажтай иргэд үнэтэй чулууг ухаж хайдаг бол багажгүй иргэд хямд чулууг шуудай болон ундааны саванд хийж зардаг. Нэг сав нь 3-35 мянган төгрөгийн үнэтэй. Өдөрт 100 гаруй  мянган төгрөгийн орлого олдог. Мөн ойр хавийнхан нинжа нарт хоол унд авчирч зардаг” гэсэн юм.
 
Нинжа нарыг 200 мянган төгрөгөөр торгохоос өөр зүйл хийж чадахгүй байна
 
Өнгөт чулууг нинжа нараас хэрхэн хамгаалдаг талаар Даланжаргалан сумын байгаль хамгаалагч С.Дандарбаатараас тодруулахад "Сумаас нинжа нарын энэ үйлдлийг зогсооё гэдэг ч дийлддэггүй. Хуульдаа торгохоос өөр арга хэмжээ байдаггүй. Нэг удаа торгохдоо 200 мянган төгрөгөөр торгодог. Торгуулсан хүн нь маргааш нь шархаа нөхнө гээд чулуу түүдэг. Шалгалт хийх гэж очихоор өмнөөс хэл амаар доромжлох, зодох гэж дайрна. Эсвэл зугтана гээд бөөн асуудал үүсгэдэг. Нинжа нарт шаардлага тавиад гараа гэмтээсэн. Сумын зүгээс цагдаагийн газартай хамтарч ажилладаг ч үр дүн муутай байна. Сүүлдээ арга мухардсан. Тэр байтугай чулуу түүхийг нь зогсооё гээд очихоор эд хөрөнгө, бие мах бодиороо хохирдог” гэсэн юм. Нинжа нарыг торгосон мөнгө аймгийнх нь нэгдсэн санд ордог учраас нөхөн сэргээлт хийх болон унааны зардал, тухайн газрыг хамгаалалтад авахад хөрөнгө мөнгөний асуудал хэцүү байдаг юм байна.
 
Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газар нөхөн сэргээлтийн компанитай гэрээ байгуулж  олборлолт явуулж олсон мөнгөөрөө нөхөн сэргээлт хийнэ гэж тусгасан ч хуульд тийм заалт байдаггүй тул гэрээг цуцалжээ. Тиймээс гэрээг өөрчлөн сумын нэгдсэн сангийн мөнгөөр нөхөн сэр­гээлт хийлгэхээр болсон ч  аймгаас санхүүгийн асуудлыг шийдвэрлээгүй учраас мөн л компани нь гэрээгээ цуцалсан гэсэн юм.
 
Нөхөн сэргээлт хийхээр ирсэн компани олборлолт явуулдаг
 
Нөхөн сэргээлт хийхээр ирсэн компанийн талаар малчин Э ярихдаа "Нөхөн сэргээлт хийх нэрээр нэг компани ирсэн. Ирээд хоёр газрыг хашсан. Тэгээд өөрсдөө техникээр ухаж сандайчих болсон. Энэ талаар асуухад чулуу олборлож зардлаа олно. Дараа нь нөхөн сэргээлт хийнэ гэж хариулсан. Эцэст нь нөхөн сэргээлт нэрээр ирж олборлолт хийж байгаад явсан. Бидэнд ухсан хэдэн нүх л үлдэж байна. Гараар ухахдаа 40 см-ээс хэтрүүлдэггүй байсан бол техникээр ухаж газрын хэвлийг төнхөж байгаад явсан” гэсэн юм.
 
Хятадууд худалдаж авсан чулуугаараа юу хийдэг талаар нутгийн иргэдээс сонирхоход урд хөрш рүү гаргаж үнэт эдлэл хийдэг. Мөн газар нутгаа чийгшүүлж, ургамлын бүрхэвчээ хамгаалахын тулд нутагтаа аваачиж цацдаг. Мөнгө улаан, нүд цагаан гэгчээр шуудай шуудайгаар нь зөөсөөр эцэст нь гол горхи нь хатаж, ширгэж, ган гачиг нүүрлээд байна гэцгээж байв. Ийнхүү өнгөт чулууг худалдан авч буй улс нь өөрт хэрэгтэй байдлаар ашигладаг байна.
 
Гэвч хариуцсан сум орон нутаг, иргэдийн зүгээс арга нь мухардаад байгаа учир хамгийн зөв шийдэл бол хуулийг нь чангатгах гэнэ. Өмнө нь өнгөт чулуу түүсэн иргэнийг 50 мянган төргөөр торгодог байсан. Одоо Зөрчлийн шинэ хуулиар 200 мянган төгрөгөөр торгодог болжээ. Энэ нь чулуу түүдэг хүмүүсийн нэг өдрийн л орлого. Иймээс газар нутаг, байгалийн ховор эд зүйлсээ хамгаалахын тулд хуулиа чангатгах зайлшгүй шаардлагатайг хэлж байна. Өнгөт чулуу түүж байгаа хүмүүс цөөхөн хэдэн төгрөгөөр торгоод өнгөрөх биш цагдан хорьдог, цаашлаад Даланжаргалан сумыг тусгай хамгаалалт авахгүйгээр энэ асуудал цэгцрэхгүй.  Дээрээ төртэй, дэргэдээ хуультай улс гэдгээ харуулах цаг болсон гэдгийг нутгийн иргэд төр, засагт дайлаа.
 
 
Б.Баяржавхлан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Өнгөт чулуунд шунагчид Даланжаргалан сумын хөрсийг сэндийчиж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани