Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Алтанхуяг, М.Цогбаяр: Да Шен Куй болон бусад пүүс ардад мөнгө хүүтэй зээлж Монголчуудыг хүүлж байсан

Д.Алтанхуяг, М.Цогбаяр: Да Шен Куй болон бусад пүүс ардад мөнгө хүүтэй зээлж Монголчуудыг хүүлж байсан

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймаг дахь МУИС-ийн Завхан сургуулийн багш Д.Алтанхуяг, М.Цогбаяр нар XX зууны эхэн үеийн Улиастай хотын худалдаа, эдийн засгийн түүхэн тоймыг судалж судалгааныхаа сонирхолтой мэдээллийг аймгийнхаа телевиз болон пэйж хуудсаар дамжуулан иргэдэд хүргэж байгаа юм.
Тэд энэхүү судалгааны бүтээлийг аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цувралаар олны хүртээл болгоод нэг жил болж буй. Энэ талаарх сонирхолтой ярилцлагын өмнөтгөл хэсгийг дэлгэрүүлэн дахин хүргэж байна.  
 
-Улиастай хотыг эртний түүхтэй гэдгийг хүмүүс мэддэг. Гэхдээ яагаад заавал Улиастай хотын худалдаа эдийн засгийн талаар судалгаа хийх болов? 
 
-Баярлалаа. Аливаа улс орны түүх нь орон нутгийн түүхээс бүрддэг бөгөөд энэ нь түүхийн шинжлэх ухааны хавсарга ухаанын нэг юм.
 
Орон нутаг судлал нь тодорхой нутаг, дэвсгэрийн хүрээнд тухайн ард түмний нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын түүхэн хөгжлийн асуудлыг улс орны түүхэн хөгжлийн ерөнхий зүй тогтол, чиг хандлагатай нь авч үзэж судалдаг танин мэдэхүйн салбар.
Тиймээс орон нутгийн түүхийг судлах нь тухайн улс орны түүхийн бүрхэг бүдэг асуудлыг тодруулах, гүнзгийрүүлэн судлахад болон тухайн орны нийгмийн хөгжил орон нутгийн түүхэнд хэрхэн бодитой илэрч буйг танин мэдэж, ойлгон ухаарахад судалгаа шинжилгээ, практик ач холбогдолтой байдаг.
Манай улсад энэ чиглэлийн судалгаа харьцангуй бага хөгжжээ. Бид энэ удаа XIX-XX зууны эхэн үеийн Улиастай хотын худалдаа, эдийн засгийн түүхэн тойм судалгааг нэгтгэн гаргах зорилго тавьсан.
Яагаад гэвэл Улиастай бидний төрөлх хот, эртний түүхтэй.  Мөн МУИС-ийн Завхан сургууль эдийн засгийн чиглэлээр боловсрол олгож байна. Тиймээс судалгаа хийх нь бидний үүрэг хариуцлага.
Ингээд Улиастай хотын талаар гадаад, дотоодын эрдэмтдийн судалгааг нэгтгэн дүгнэж, дүн шинжилгээ хийх, Улиастайн худалдаа, эдийн засгийн түүхэн тоймыг албан баримт хэрэглэгдэхүүн, архивын баримт, жуулчдын тэмдэглэл, сурвалжид тулгуурлан өгүүлэх, Улиастайн худалдаа наймаанд оролцогч талуудын талаарх дэлгэрэнгүй сонирхолтой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой энэ ажлыг эхэлсэн.  
Бид судалгаандаа Улиастай хотын түүхтэй холбоотой түүхэн гэрэл зургуудыг ашигласан бөгөөд эдгээр зургуудыг Оросын Петр хааны нэрэмжит Угсаатны зүй, хүн судлалын музейд хадгалагдаж байгаа 1870-1894 оны үед авсан зурагнууд, 1872 онд Потаниныг дагаж явсан зурагчин Аделев, Клеменц Оросын нэрт археологич, Чарушин нарын  зурагнууд, Германийн жуулчин Хермани Констений авсан гэрэл зургуудыг ашигласан.  Эдгээр гэрэл зураг Монголын түүхэнд холбогдох хамгийн эртнийх.
 
 
-Улиастай хотыг эртний түүхтэй гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл хомс юм ээ гэж санагддаг. Ялангуяа худалдаа наймааны талаарх мэдээлэл?
 
-Монголын хот суурингийн түүхнээ өөрийн гэсэн өвөрмөц түүх бүхий эртний түүхийн улбаатай нэгэн хот бол Улиастай.
Улиастай хотын түүхийн судлалаар Л.Дэндэвийн “Улиастайн жанжин хөөгдсөн тухай” (Манжаас монголчилсон), Г.Навааннамжилын 1941 оны Өвгөн бичээчийн яриа ном, М.Санждоржийн “Улиастай хотын байгуулагдсан нь” нэртэй 1963 онд “Этнографийн судлал” сэтгүүл, “Хатанбаатар Магсаржав Улиастай хотыг цагаантнаас чөлөөлсөн нь”, “Түүхийн судлал” сэтгүүл, “Завхан аймгийн түүхэн тойм”сэтгүүл, “Улиастай дахь манжийн засаг захиргааны төв устсан нь” гээд зохиолд үндэслэн судалгаа шинжилгээний бүтээлүүд туурвисан байдаг.
Эдгээр судалгаанаас худалдаа, эдийн засгийн асуудлыг судалсан нь бага. Тэгэхээр Улиастай хотын анхны эхлэл Хүннү гүрний үеэс суурь нь тавигдаж, XVIII зууны дунд үед Манж нар хуучин хотын туурийг түшиглэж, сангийн хотын үүсгэн байгуулж түүхэнд Улиастайн цэргийн хүрээ, Цэргийн их хүрээ, Умард замын их цэргийн хүрээ гэх зэргээр нэрлэж байсан.
Анхандаа цэргийн хүрээ байсан бол аажимдаа цэрэг, иргэн засаг, захиргааны төв болж өргөжсөн. Манж нар Улиастайд сангийн хотыг байгуулсантай зэрэгцэж түүнийг дагалдаж Хятад худалдаачид орж ирсэнээр худалдааны ажил эрчимжиж, хүнсний ногоо тарих ажлыг эхэлсэн байдаг.
Тухайлбал “Зүүн гарыг түвшитгэн тогтоосон бодлогын бичиг” 34 дугаар дэвтэрт “Улиастайн газар дотоод, гадаадад нь мод босгож, дунд нь хөрс шороо тавьж дагтаршуулан хот үйлдэж хотын дотор санхүү байгуулж эсэргэн жил ногоо гарсныг үзэж ...цэргийн зэвсэг, дарийн зэрэг дараа дараагаар зөөн авчирсугай” гэжээ. Эндээс харахад Улиастайд тариа, ногоо тарих ажлыг туршиж үзэж байсан нь тодорхой.
 
 
 
-Тэгвэл Монгол улсад худалдаа ямар түвшинд явагдаж байсан юм бол?
 
-18 дугаар зууны эхэн үед Монголд бөөний худалдаа байсангүй. Гагцхүү жижиглэнгийн худалдаа ноёрхож байлаа. Жижиглэн худалдаа нь таваар мөнгөний харилцаа хөгжиж, үндэсний худалдаачид төрж гараагүй, зам харилцаа муутай нүүдлийн мал аж ахуйтай монголын нөхцөлд таарсан байжээ.
Энэ нөхцөл шалтгааны улмаас Ар Монгол дахь хятад худалдааг хязгаарлан барьж байх гэсэн Манжийн засгийн газрын бодлого газар дээрээ тэр бүр биелэгдэхгүй задгайрч, хятадын худалдааны нөлөө хүрээ байнга өссөөр, 18  дугаар зууны эцэс болоход хошуудаар одож худалдаалах нь нилээд түгээмэл болж, зарим хошуунд гэр майхан барьж суурьшин, байнга худалдаалах явдал үзэгдэх болсон байна.
18 дугаар зуун бол Ар Монгол дахь хятадын худалдааны зохион байгуулалт, мөлжлөгийн үндсэн арга, худалдаалах хэлбэр нь төлөвшиж, улмаар Монголын эдийн засагт нэвтэрч бэхжээд, цаашид бүх монгол нутгийг хамарсан худалдаа явуулах замаа баттай засч авсан үе.
 
Хошуудад чөлөөтэй худалдаалах болсноор Ар монгол дахь хятадын худалдаа мөнгө хүүллийн хөгжлийн хоёрдугаар үе эхэлнэ. Энэ үед хятадын худалдаачдын тоо урьдахаас эрс нэмэгдэн, зохион байгуулалтын хувьд улам бэхжиж, пүүс дэлгүүрүүдийн бүтцэд зарим шинэ өөрчлөлт гарчээ. Мөн худалдаалах арга нь нарийсаад хэмжээ, далайц нь ихэссэн.
Түүхэнд үлдсэнээр 1755-1758 оны Зүүнгарын болон Халхын ард түмний Манжийн түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн тэмцэлийг дарсныхаа дараа 1760-1770 онд Манж нар Ар монголд байсан хятад, манж цэргийн ихэнхийг буцаан татаад, монгол цэргийг хошуудад нь тарааснаар урьд нь хятад худалдаачдын худалдаалах төв болж байсан манжийн цэргийн хотууд эзэнгүйрэн, зөвхөн Улиастай, Ховд, Их хүрээ, Хиагт л хятадын худалдаачдын суурин худалдаалах хамгийн том төв болсон байна.
Харин 19-20 дугаар зууны эхэн хүртэл эдгээр хот сууринд хятадын худалдааны пүүс дэлгүүр байнга нэмэгдсээр байлаа. 1910-аад оны сүүлчээр зөвхөн Нийслэл хүрээнд 400 гаруй, Улиастайд 100 орчим, Ховдод 70 орчим пүүс байсан ба томхон хүрээ хийдийн дэргэд салбараа нээсэн байв.
Явуулын худалдаачдын ихэнх нь дээрх пүүс, тэдний салбарын агент бөгөөд харьяа пүүсээс авсан эд бараагаа тэрэг, тэмээнд ачин малчин монголчуудыг даган нүүдэллэж, хаа явсан газар нь хүрч худалдаална. Хошуудад худалдаалж байсан салбар, агентууд худалдаж авсан мал, түүхий эдээ өөрийн харьяа пүүс, салбаруудад өгнө.
 
 
...Хятадын худалдаачид өр шир, зээлийн хүүд Ар монголоос хурааж, худалдаж авсан малаа намар таргалсан үеэр нь Их хүрээ, Улиастай, Ховд, Хиагтын орчимд сүрэглэн зохион байгуулаад хятадын хотууд руу туулгадаг байв.
Мал туугсдын ихэнх нь хөлсний Монголчууд бөгөөд тууврын мал алдагдаж, чоно нохой идвэл мөн хувь нугалан төлүүлнэ.
Манжийн дарлалын үед монголчууд колонийн дарлалд нухлагдан, соёлын хувьд хоцрогдонгуй байсан учир тэдний хэрэглэдэг эд барааны нэр төрөл олон байсангүй.
 
-Тэгвэл хятадуудаас худалдан авдаг зүйлс нь яг юу байв?
 
-Хятадуудаас худалдан авдаг гол зүйл нь, хүнсний зарим зүйл ( цай, гурил, будаа, чихэр гэх мэт) бөс даавууны зүйл ( даалимба, цууямбуу бусад даавуу). бурхан тахилын хэрэглэл зэрэг бусад зүйл байв.
Хятад худалдаачид элдэв торго, ноосон эдлэл, алт, мөнгө, шүр, сувд, үнэт чулуун эдлэл, гоёл чимэглэлийн зүйл авчирдаг боловч тэр нь түгээмэл бус, зөвхөн том феодал, лам нарын хэрэгцээнд зориулагджээ. 19 дүгээр зууны сүүлчээс монгол дахь хятад худалдаа пүүсний бүтцэд зарим шинэ зүйл гарчээ.
Их хүрээнд дан мөнгө хүүлэгч пүүс бий болсноос гадна батлан даагч пүүс нэг ажилладаг болжээ. Мөнгө бутаргагч тусгай газрууд буй болсон нь таваар мөнгөний харилцаа хөгжих болсны тусгал юм.
 
-Бөөний худалдаа тэр үед байсан юм болов уу?
 
-19 дүгээр зуунд Ар монгол дахь худалдаанд гарсан нэг шинэ зүйл нь бөөнөөр худалдаалах явдал. Бөөнөөр худалдаалах болсон нь нэг талаар худалдаа ихээхэн өргөжиж, хөлтэй том худалдаачид буй болсон, нөгөө талаар зууч буюу дамлан худалдагсад гарч ирсэний шинж тэмдэг. Бөөний худалдаа нь Ар монголд хятадын цөөн том пүүс товойн гарч Монголын зах зээлийн гүйлгээг хянах болгов.
Мөнөөх зууны хоёрдугаар хагасаас Монголд хятадын Дян буудлууд олширчээ. Дянгууд дотроо хоёр янз. Нэг нь худалдаачдад зориулагдсан өөртөө гуанз, барааны агуулахтай, худалдааны зуучийн үүрэг гүйцэтгэж хоёр хувь авдаг. Нөгөөх нь 1880 аад оноос эхлэн хятадын олон цагаач, тарианы иргэдийг Ар монголд оруулан ирэхэд тэднийг дамжуулан өнгөрүүлэх, түр орогнуулах зорилготой байгуулагдсан.
 
 
-Ер нь хэчнээн хүнд хэдэн худалдааны төв ногдож байсан юм бол? Судалгаа мэдээлэл байна уу?
 
-Архивийн баримт жуулчдын тэмдэглэлээс үзвэл 19 дүгээр зууны дунд үеэс 20 дугаар зууны эхэн хүртэлх хугацаанд зөвхөн Их хүрээний хятад худалдаачдын тоо хорь шахам, Улиастайнх долоо дахин, Ховдынх найм дахин өсчээ.
1920 онд гаргасан албан мэдээнээс үзвэл "Монголд хятадын худалдааны тогтмол ажиллагаатай цэг 5000 орчим байсан" аж. Энэ нь монгол нутгийн 320 км.кв тутамд, 120 хүн, худалдааны нэг цэг оногдож байна гэсэн үг.
Мөн 2000 гаруй малыг хятадын худалдааны нэг цэг байнга дагаж, үс ноос бусад түүхий эдийг нь хураан авч байсан нь тодорхой. Хятадын худалдааны зохион байгуулалтын хэлбэр нь тухайн үеийн Монгол орны нөхцөлд тохирсон.
Тэд Монголчуудын хэрэгцээ шаардлагыг нарийн мэддэг байсан нь мөлжлөгийг эрчимтэй явуулахад нь зохих дөхөм болж байжээ. Тэд Монголын зах зээл дээр дангаар ноёрхох байдлаа ашиглан, гачигдсан монголчуудад эд бараагаа үгүйрүүлэгч болзолтой өндөр хүүтэй зээлдүүлдэг байлаа.
Мөн барааныхаа үнийг хоёр дахин заримдаа түүнээс ч илүү өсгөж худалдана. Монголчууд хятад худалдаачдаас боолчлолын болзолтой эд барааг зээлдэн авч, эдийн засгийн талаар тэдний гарт ороход түлхэж байсан нэг хүчин зүйл бол манжийн олон зүйл алба татвар байлаа хэмээн Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү судалгааны тэмдэглэлдээ өгүүлсэн байна.
 
-Улиастай хот  яагаад худалдааны гол төв болж байсан юм бол? 
 
-XVIII-XX зууны Монгол орны худалдаа, жин тээврийн хэд хэдэн гол замтай байсан. Тухайлбал умард Монголын засаг захиргаа, эдийн засгийн томоохон төвүүдийг холбосон Их Хүрээ–Заяын хүрээ–Улиастай–Ховд чиглэлийн гол төв зам шууд дайран өнгөрч байсан бол Улиастайгаас шууд Хиагт орох замаар гол төлөв үхэр тэргээр жин тээж байжээ.
Мөн тухайн үед Манж Чин улстай холбогдсон худалдааны гол замууд мөн л Улиастайгаар заавал дайран гардаг байсан. Тухайлбал, Улиастай-Сайр Ус-Хаалганы чиглэлийн 1700 орчим бээр зам юм. Энэ зам бол Монголыг Хятадтай холбосон хамгийн том нь. Мөн Улиастай–Гун Чений чиглэлийн 800 бээрийн урт зам нь Халхыг Зүүнгарын нутагтай холбосон чухал замд тооцогддог байсан.
Энэ хоёр замаас гадна Улиастай-Хөх хот, Улиастай–Бархөл, Улиастай-Цонжийн чиглэлийн замуудаар жингийн цуваа тасардаггүй байжээ. Харин Орос улстай холбогдсон худалдааны гол замууд гэвэл Улиастай–Хангилцаг-Урианхайн хязгаарын Хөшөө модны чиглэлийн зам.
Энэ зам нь 600 орчим бээр үргэлжлэх бөгөөд Оросын худалдаанд ирээдүйтэй хэмээгдэж байжээ. Мөн Улиастай–Хатгал-Мондын чиглэлийн зам Улиастайг Оросын өмнөд Сибирийн мужуудтай холбосон зам байсан гээд Улиастай бол худалдаа наймааны гол зам дайран өнгөрдөг томоохон төв байсныг илтгэнэ.
 
-Тэгвэл Улиастай худалдааны төв замыг холбож байсан болохоор мэдээж энэ сууринд томоохон худалдааны пүүсүүд, бас бус байгууллагууд байгуулагдаж байсан байх? 
 
-Тэгэлгүй яахав. Улиастайн сууринд худалдааны ажил өргөжсөнтэй холбоотойгоор хоёр байгууллага бий болсон. Юуны түрүүн зохицуулах, хянах татвар хураах үүрэг бүхий Цагдаагийн товчоо байгуулагдсан. Энэ товчоонд нэг түшмэл, хоёр цагдаа ажиллах бөгөөд тэд Сангийн хотын цэргүүдээс гурав, гурван сараар томилогдон ирж ажилладаг.
Эрх үүргийн хувьд Улиастай хотод хэв журам сахиулах, жижиг хулгай залилангийн хэргийг шийтгэхээс гадна татварын байцаагчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг байжээ. Мөн Улиастайд ирж байгаа бараа таваараас татвар хураахдаа, нэг тэмээ ачаа тутмаас хоёр цэн мөнгө татварт авдаг.
 
Харин хэрэглээний чухал бүтээгдэхүүн болох гурилаас татвар авдаггүй, монголчуудыг гурил будаагаар хангах явдлыг дэмжиж байсан баримт бий. Мөн худалдааны ажил эрхлэх байшингаас газрын татвар хураадаг журамтай байжээ.
Харин нөгөө нэг байгууллага нь гадаадын худалдаа өргөжсөнтэй холбоотойгоор 1904 онд байгуулагдсан Гаалийн хороо. Тэрхүү гаалийн хороо нь Оросоос орж ирэх бараа таваар болон Орос руу гарч буй ангийн үс, малын үс ноос зэрэг түүхий эдээс татвар авдаг байжээ. Улиастайн гаалийн хороо нь эхэн үедээ Улиастайн манж жанжны газарт захирагдаж байснаа, 1912 онд Улиастайг чөлөөлсний дараа Улиастайн сайдын газарт харьяалагдах болсон.
Энэ үеэс Улиастай хот нь баруун Монгол төдийгүй Монголын худалдаа эдийн засгийн гол зангилаа хот болж хөгжиж байжээ. Хөгжлийн үйл явцтай зэрэгцэн Орос, Хятад болон бусад орны худалдааны пүүсүүд олноор байгуулагдан, наймаачид нь  худалдаа, арилжаа эрхэлж байсныг зарим ном хэвлэлд өгүүлсэн байна.
 
-Улиастайд хятадын том пүүсүүд байгуулагдаж байсан гэлээ. Тэгэхээр хятадын худалдаа энд хэрхэн өрнөж байсан бол?
 
-Нүүдэлчин монголчууд эртнээс нааш суурьшмал иргэдийн бараа таваараар дутагдаж, түүнийгээ их төлөв худалдаа арилжаагаар нөхөж байсан.
Монголын худалдааны түүхэнд хятадын худалдаа түлхүү байр суурь эзэлж байсан бөгөөд Манжийн төрөөс ч энэ байдлыг харгалзан үзэж монголчуудыг хятадын бараа таваараар хангах үүднээс үе шаттайгаар хатуу хараа хяналтын дор худалдааны ажил эрхлүүлж байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
Хятадын худалдаачид анх 1697 онд манжийн цэргийг даган цэргийн худалдааны шугамаар Монголд ирсэн байдаг. Улиастайд худалдаа хийх болсон он цаг нь ч мөн энэ үед хамаардаг. Тэд Улиастай, Хүрээ, Ховд гэсэн гурван гол газар төвлөрч, мөн хошуудад салбар нээн худалдаа хийж байв.
Улиастай хот манжийн засаг захиргааны төв болохын дээр баруун бүс нутаг дахь гол суурин тул хятад худалдааны нэгэн төв болж байжээ. Оросын судлаач И.М.Майскийн судалгаанаас харахад хятадын 15 пүүс Улиастайд ажиллаж байжээ.
Худалдааны эргэлт ба цуглардаг хүмүүсийн тоогоороо эхэн үедээ ар монголд нэгдүгээрт байсан бол яваандаа Их Хүрээний дараа бичигдэх болсон ч Ховдоос дээгүүр байв.
 
-Тэр үеийн Улиастайд ямар пүүсүүд нэр нөлөө бүхий байв? Гол төлөв ямар худалдааг эрхэлж байсан юм бол?
 
-Улиастай дахь нэр нөлөө бүхий, хамгийн том пүүс бол Да Шэн Куйгийн пүүс юм. 1700-аад оны эхэн үеэс Фэй Ян Гуйгийн удирдсан цэрэг Улиастайд суурьшихад, Ван Сян Циний хуучин танил Жан Зе, Ши Да Сюэ нартай хамтран худалдааны мухлаг нээн ажиллуулсан аж.
Манжийн эрх баригчдын ивээлд багтсан тэдний худалдаа амжилттай болж, удалгүй хэсэг хятадуудыг нэмэн элсүүлж, хамтарсан пүүс байгуулж, эхлээд Зе Шэн Тан, Та Мин гэх зэргээр уг пүүсээ нэрлэж байгаад, хожим нь Да Шэн Куй гэдэг болжээ.
Ингэж Да Шэн Куй пүүс байгуулагдсан түүхтэй. Энэ пүүс нь Улиастайн худгийн аманд төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Харин төв дэлгүүр нь Маймаачин хотод байв. Худгийн ам хэмээн нэрлэх болсон нь ч тус пүүсийн үйл ажиллагаатай холбоотой гэдэг.
Пүүсийн хашаан дотор том худаг байсан бөгөөд үүгээр нэрлэгдсэн байна. Да Шэн Куйгийн төв анхандаа Улиастайд байрлаж байснаа, хожим түүний үйл ажиллагааны хүрээ тэлж ирэх үед Хөх хотод шилжин төвлөрсөн байдаг.
 
-Тэр үед мэдээж жин тээж худалдааны бараа таваарыг зөөвөрлөдөг байсан. Энэ том пүүс хэчнээн тэмээгээр жин тээдэг байсан бол?
 
-Тэгэлгүй яахав. Мэдээж хөсөг тэрэг, тэмээн жингээр бараа таваараа зөөвөрлөдөг байсан.
Да Шэн Куйгийн пүүс Улиастай хотын ойролцоо 1500-гаас дээш тэмээтэй. Түүгээрээ жин тээдэг байсан. Харин Да Шэн Куйгийн удаад орж байсан Юань Шэн Да, Тянь И Дэ хэмээх хоёр пүүс ч мөн л дээрхийн адил замаар байгуулагдаж 1000-аас дээш тэмээгээр жин тээдэг байсан түүх бий. 
 
- Юань Шэн Да пүүсийн талаар дэлгэрэнгүй яривал?
 
-Юань Шэн Дэ пүүсийг үндэслэгч нь Шаньси мужийн Цун Дуань Цинь гэгч хүн юм. Тэр мөн л 1700-аад оны үед Манжийн цэргийн хүнсний албанд орж, халхад иржээ.
Анхандаа жин тээн, Хөх хотоос тэмээгээр бараа, хүнсний зүйл авчирч, Ховд хотын ойролцоо худалдаалж ашиг олоод дараа нь пүүс нээсэн түүхтэй. Юань Шэн Дэ Ховдод төвлөрч байсан бөгөөд монгол нэр нь Аршаан гэдэг. Улиастайд нэгэн салбар нь л байсан.
Юань Шэн Дэ пүүс Хөх хот-Улиастайн хооронд 900 орчим тэмээгээр жин тээдэг байсан. Харин Тянь И Дэ пүүсийг үндэслэгчид нь Го, Фан, Ма овогтон таван хүн байсан тухай түүхэнд үлджээ.
Тэд мөн л Шаньси мужийнхан. Анхандаа тавуулаа ажиллаж байснаа удалгүй Юань Шэн Дэ пүүсийн хоёр хувь нийлүүлэгчийг элсүүлэн долуулаа болжээ. Энэ пүүсийг үндэслэгчийн монгол нэр нь Наст бөгөөд Настын пүүс хэмээн иргэд нэрлэж заншсан байдаг. Энэ пүүсийн халх дахь төв нь мөн л Улиастайд байсан.
 
 
-Тэр үед хятад худалдаачдаас гадна монгол иргэд худалдаа наймаа эрхэлдэг байсан уу?
 
-Мэдээж цөөхөн тооны монголчууд хятад иргэдтэй хамтарч худалдаа наймаа хийж байлаа. Тухайлбал Содномдаржаа, Бээжин Билэгт, Баян боов, Бүдүүн луусаан, Хонхооюуны, Чотонхууны, Шил дов гэх зэрэг монголжсон нэртэй хамтарсан пүүсүүдээс гадна Америк, Английн салбар пүүсүүд ч Улиастайд байжээ.
Энэ талаар Зүүн гарыг түвшитгэн тогтоосон бодлогын бичиг. 34 дүгээр дэвтэрт дэлгэрэнгүй өгүүлсэн. Эдгээр пүүсүүд эхнээсээ шургуу зүтгэж нэг, хоёрхон жилийн дотор арваад дэлгүүр, мухлаг нээж Монголын зах зээлд түргэн нэвтэрсэн байдаг.
 
-Тэр үеийн худалдаа наймааг мөнгө ембүү зэргээр хийдэг байсан болуу? Аль эсвэл малаар бараа таваараа сольдог байсан юм болов уу?
 
-Мөнгө, ембүү гэхээсээ илүүтэй авчирсан бараагаа хонь, ямаа, хурганы арьс, үхрийн шир, ноос ноолуур зэрэг Монголын малын гаралтай түүхий эд болгон борлуулж, түүнийгээ Сайр ус буюу Их Хүрээгээр дамжуулан Бээжинд хөлсний тэмээн жингээр хүргүүлдэг байсан.
Хөх хотын болон Бээжингийн худалдаачид малын түүхий эдээс гадна мал, ялангуяа хонийг олон тоогоор худалдан авч мянга мянгаар суурь болгож Хөх хот, Хаалган руу тууварладаг. Мөн хангай, хөвчийн Монголчууд, Урианхайчуудаас хэрэмний арьс олноор нь авч, жилд 30 мянга орчмыг худалдан авдаг байжээ.
 
-Одоогийнх шиг мөнгө хүүтэй зээлдэг байсан тухай уншиж байсан юм байна?
 
-Яг үнэн шүү. Тэр үед Да Шен Куй болон Настын пүүсүүд аливаа албан ба амины хэрэгцээнд мөнгө хүүтэй зээлж монголчуудыг хүүлж байсан тухай баримт олон бий.  
-Улиастай дахь худалдааны пүүсүүд нь бөөний худалдаа хийж байв уу? Яг ямар бараа их эрэлттэй байсан бол?
-Улиастай дахь Хятадын худалдаа нь жижиглэнгийн мухлаг, бөөний худалдааны дэлгүүр, агуулах, контор гэсэн хэсгүүдээс бүрдэж байжээ.
 
Зарах бараа олон төрөл байх авч тэр дундаа цай хүндтэй байр суурийг эзэлдэг. Учир нь Монголчууд түүхий ус уухыг цээрлэдэг. Муу хоолноос сайн цай дээр гэдэг.
Тиймээс ч хятадуудын зардаг гол бараа нь цай байжээ.  Хаалганаас Хүрээ, Хүрээнээс Улиастай гэсэн замаар намраас эхлэн хавар хүртэл жин тээн цай тээвэрлэн авчирдаг байжээ.
Түүнчлэн торго, дурдан, хоргой, элдэв зүйл амттан зэрэг чамин тансаг барааг олноор нь зардаг байсан. 1900-аад оны мэдээгээр Улиастайд Хөх хотын 12 орчим худалдааны пүүсээр зузаан цай, дайланбуу, төрөл бүрийн бүс, даавуу, гурил будаа, гахайн мах, загас, архи дарс, амны болон хамрын тамхи зэргийг борлуулж байжээ.
 
-Хятад худалдаачид их зальжин, ардыг бараг хуурч байгаад борлуулалтаа хийдэг байсан гэдэг нь үнэн болов уу?
 
-ХХ зууны эхэн үеийн Улиастайн хятад мухлагийн байдал, хятад худалдаачид монголчуудтай худалдаа хийх арга барилыг дараах байдлаар тэмдэглэн үлдээсэн байна.
“Хятадууд нэр хүндтэй худалдан авагчдыг лангууныхаа цаагуур оруулж, талд нь ортол эсгий ба улаан даавуу дэвссэн наар засаастай, хажуугийнхаа өрөөнд орохыг урина.Өрөөндөө оруулаад цай болон өнгөтэй мөсөн чихрээр дайлна. Мөн хятад амттан болох ямар нэгэн үр цацсан гурилан жигнэмэг байна.
Эзэн нь ямар  нэгэн тос нэвчүүлсэн тамхи, гаанс, асаасан цаасан лаа санал болгоно. Манай ам зайлдаг усны аяга шиг жижигхэн шаазан аягаар цай уудаг ажээ. Хэр зэрэг цэвэр эсэх нь эргэлзээтэй.
Эзэн нь сууж байсан байраа зочинд тавьж өгөн, өөрөө хажуу тийш болно. Эргэн тойрон хятад хөвгүүд зогсоод орос болон хятад зэс данхнаас цай тасралтгүй аягалж өгсөөр зогсоно. Тэд гаанс барин яаран гүйлдэцгээнэ” гэсэн байна.
 
 
Мөн хятад худалдаачид монголчуудтай хэрхэн худалдаа хийж байсан талаар бичихдээ, “Хятад худалдаачин бүр нь өндөр үнэ хэлэх үүрэгтэй бөгөөд дараа нь маш удаан, шаргуу үнэ хаялцацгаана.
Хятад худалдаачин дансныхаа зузаан дэвтрийг анхааралтай харж, өвөрмөц хятад сампингаа шаржигнуулан тоо бодсоныхоо дараа хамгийн доод үнээ хэлдэг ба үүнээс цааш үнэ буурна сампингаа шаржигнуулна гэсэн ойлголт байхгүй.
Үндсэн бараанууд нь цай, даавуу, даалимба бөгөөд эдгээр нь лангуун дор нь болон хашаан дахь том агуулах сав дотор нь байна. Ямааны арьс барьсан монгол ирнэ.
Хятад арьсыг үл тоосон байдлаар шал руу шидээд юу хэрэгтэй вэ? гэж асууна. Монгол хариуд нь хоёр боодол тамхи хэрэгтэй гэнэ. Хятад нь нэг боодол өгнө гэнэ, монгол нь хоёрыг авна хэмээн хэлэлцэнэ. Монгол эр арьсаа нэг бус хятадад үзүүлсэн бололтой буулт хийхээс өөр аргагүй болж, нэг боодол тамхи авна.
Хятад нь үзүүрээсээ урагдаж, үртэс шиг асгарсан боодол тамхи авч өгнө. Монгол нь үүнийг эсэргүүцэх боловч хятад нь сонсохгүй. Ийнхүү Манжийн үеийн Улиастай хотын худалдааны эргэлт нь ихээхэн мэт боловч үнэн хэрэгтээ шавааралдан байрлах хятад байшингууд дотор ихэнхидээ овжин зууч нарын үйл ажиллагааны худалдаа явагдсаар” хэмээн бичиж үлдээсэн баримт байна.
 
Тэгэхээр тэр үеийн хятад худалдаачид нь овжин, зальжин байсан нь харагдаж байна. Бас нэгэн баримтад, өлгөж, дэлгэж тавьсан бараанууд нь гудамжнаас харагдана. Гүйлгээтэй гэж хэлмээргүй бараанууд тавьдаг. Эдгээр нь монгол хүний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэггүй боловч нүүдэлчдийн нүдийг хужирладаг бараа.
Тавиур дээр нь эмээл, ташуурны хулсан мод, маш муухай шигтгэсэн боловч маш үнэтэй чулуу бүхий гаанс, галзуурсан үнэтэй, муухан сувдаар чимэглэсэн тамхины уут байна. Шал утгагүй зурагтай торго, хээгүй торго толгой толгойгоороо байна” хэмээн бичсэн баримт ч бий.
Тэгэхлээр хятадын худалдаачид нэг талаараа бараа таваар нийлүүлж байсан сайн талтай хэдий ч нөгөө талаар ард иргэдийг мөлжиж байсан нь түүхчдийн зарим судалгааны ном болон тэр үеийн гадаадын жуулчдын тэмдэглэлд үлджээ.
 
 
-Худалдаа наймааны хяналтыг яаж тогтоож байсан юм бол?
 
-Айхтар хяналт байгаагүй гэдэг. Харин Орос болон хятад худалдаачдын дунд их өрсөлдөөн хавчиж шахах асуудал байсан.
Тодруулбал 1911 оны хувьсгалын дараа Аан И, Гүй И зэрэг эрх баригчид Улиастай хотоос зайлан нутаг буцсан боловч энгийн худалдаачид Улиастайн яамны газрын зөвшөөрөлтэйгээр худалдааны хэргээ үргэлжлүүлэн явуулсаар байжээ.
Тэднийг Улиастай хотоос шууд хөөн гаргах нь тухайн үед зөв шийдэл биш байв. Хэдийгээр Улиастайд Орос худалдааны газрууд нэлээн байсан ч тэд баруун бүс нутгийн иргэдийг хэрэглээний бараа таваараар хангаж чадахгүй байсан. Үүнийг эдийн засгийн хувьд хараахан бэхжиж амжаагүй байсан Богд хааны засгийн газар болон Улиастайн сайд Чин ачит ван Гончигдамба нар ухаарч байжээ.
 
1920 оны эхээр Улиастайд цагаан цэргийн эрхтнүүд хяналтаа тогтоосны дараа тэнд байсан хятад худалдаачдыг хавчин, тонон дээрэмдэх болсон. Мөн 1921 оны хувьсгалын дараа гадаадын элдэв шунахай худалдаачдыг шахан зайлуулах бодлогын үүднээс элдэв зүйлээр хавчих болсон гэх зэрэг шалтгааны учир хятад худалдаачдын тоо багассаар 1930-аад он гэхэд ардын хоршоонд шахагдаж цөөрсөн байдаг.
Бас нэгэн баримт хэлэхэд хятад худалдаачдын дэлгүүрийн байр байдлын талаар өгүүлэхдээ:, “Нааран дээр нь европынхныг шоглон зурсан шог зураг бүхий номнууд их байна. Орос дэлгүүрийг бодвол хятад дэлгүүрт ном байх нь олонтаа.
 
Санхүүгийн бичиг дансыг маш нарийвчлалтайгаар сайн эмийн сангийнхан шиг хөтлөн бичдэг хар дансны зузаан дэвтэр хятад дэлгүүр болгонд харагдана. Дэлгүүрийг Бээжин, Хаалганд гэртэй пүүсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч толгойлдог. Итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө ажил хэрэгтээ шууд оролцдог бөгөөд албан хаагчдынх нь зарим нь ажил хэрэгтээ оролцдог, харин зарим нь оролцохоор зэхэж байгаа хүмүүс байдаг.
Иймд бүх ажил хэрэг нь маш нарийн тайлагнасан, бичиж тэмдэглэсэн байдаг. Хятадууд тэмдэглэлдээ өчүүхэн зүйлийг ч гайхмаар нарийн тэмдэглэдэг. Үүнээс гадна харсан, сонссон болгоноо бичдэг тэмдэглэлийн дэвтэртэй хятадууд олон байдаг, шүлэг бичээд зугаалж явахдаа түүнийгээ гуншигнан уншиж явна” хэмээсэн баримт байна.
 
 
 -Улиастай дахь хятад худалдаачид гэхээсээ илүүтэй Улиастайд газар тариалан эрхэлж байсан хятад иргэд цөөнгүй байсан баримт бий.
Мөн саяхандаа буюу 90-ээд оны сүүл хүртэл хятад иргэд амьдарч газар тариалан, барилгын ажил хийдэг байсан. Одоо ч тэдний үр хүүхдүүд Улиастайд бий шүү дээ.
 
Тэгэхлээр худалдаачдаас гадна газар тариалан эрхэлж байсан хятад иргэдийн мэдээлэл баримтыг судалж үзэв үү?
 
-Мэдээж судалгааны явцад сонирхолтой мэдээлэл гарсан. Тухайлбал Улиастайд гурван зүйлийн ажил эрхэлдэг хятад иргэд байжээ.
Тарианы ажил эрхлэх хятад иргэд улаан буудай, арвай, төмс, байцаа, лууван манжин, сонгино, сармис зэрэг хүнсний ногоо тарина. Их төлөв Хөх хотоос ирсэн цөөн тооны хятад гар урчууд өөрсдийн хийсэн хялбар хийцтэй ойр зуурын хэрэгцээний төмөр эдлэл хийх буюу хуучирсныг засаж янзална.
Харин модны мужаан нарын бүтээгдэхүүн арай өргөн хүрээтэй. Тэд гэрийн хаалга, модон хувин, торх зэрэг сав, суулга хийхээс гадна байшин барина. Барилгын модоо ууланд бэлтгүүлэх зэрэг ойр зуурын хар ажилд монголчуудыг ашиглаж бас ажиллуулдаг байсан.
 
 
Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн та бүхэнд баярлалаа. Та бүхний дараагийн шинэ судалгааны ажилд амжилт хүсье.
 
Б.Мягмарсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Д.Алтанхуяг, М.Цогбаяр: Да Шен Куй болон бусад пүүс ардад мөнгө хүүтэй зээлж Монголчуудыг хүүлж байсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани