- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Сархад савнаасаа бусдыг дийллээ
Монгол Улс жилд дунджаар архи, согтууруулах ундааны 87.3 сая шил импортоор авдаг тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлсэн. Ингэж мэдээлэх болсон шалтгаан нь энэ лонхнуудын ихэнх нь байгальд хог болон үлдэж хор хөнөөлөө учруулсаар байгаатай холбоотой.
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал Д.Батжаргал
Монгол Улс жилдээ олон сая ширхэг лонх импортоор оруулж ирж байна. Гэхдээ ганцхан БНХАУ- аас орж ирж байгаа. Бусад улс болон Европын холбооны улсаас өндөр стандартын шил авъя гэхээр үнэтэй. Хятад шил хямдхан ч нарны гэрэлд амархан чанараа алдан шарлаж, зураас үүсдэг. Тиймээс үйлдвэрүүд хэрэглэгчээ дээдлэх үүднээс тэдгээр шилийг дахин ашигладаггүй. Мэдээж зураас үүссэн шилэнд архи савлаад гаргавал тэр үйлдвэрийн нэр хүнд унана шүү дээ. Үүнээс шалтгаалж зохиомол шилний хаягдал бий болж байгаа.
Насанд хүрсэн хүний согтууруулах ундааны жилийн хэрэглээ 52.5 литр болж нэмэгджээ
Яг үнэндээ эдгээр лонх байгальд хор хөнөөл учруулахаас илүү савнаасаа бусдыг дийлдэг сархад Монгол Улсад хамгийн их хохирол учруулж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны хэмжээ 2008 онд 58.6 сая литр байсан бол 2018 онд 131.9 сая литр болж 2.2 дахин нэмэгджээ. Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн 11 жилийн хугацаанд 28.2 литрээс 52.5 литр болж 1.9 дахин өссөн байна. Согтууруулах ундааных нь төрлөөр авч үзвэл шар айргийн хэрэглээ хоёр дахин, архины хэрэглээ 1.6 дахин өсжээ. Монголчуудын 2018 онд хэрэглэсэн согтууруулах ундааг насанд хүрсэн хүмүүсийн тоонд харьцуулахад нэг хүнд сар дунджаар хоёр шил (0.5 литр) архи, зургаан лааз (0.5 литр) шар айраг, 100 мл дарс ногджээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд ингэж дурдсан байна. Мөн архины нөлөөтэйгөөр нийгэмд бий болж буй бүх үзэгдлийг энэхүү судалгаагаараа онцолжээ. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нөхцөл бүрддэг. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос 2017 онд улсын хэмжээнд зохион байгуулсан жендерт суурилсан хүчирхийллийн судалгааны дүнгээр бие махбодийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдээс (судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 29.7 хувь) хүчирхийллийн шалтгааныг асуухад 62.2 хувь нь "Нөхөр болон хамтран амьдрагч архи ууж согтуу байсан нь хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлсөн” гэж хариулжээ. Улсын хэмжээнд 2017 онд жолооч архи, согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэн 793 зам тээврийн осол гарсны 41 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Жолоочийн буруугаас шалтгаалсан ослын 2.2 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол явган зорчигчийн буруутай үйлдлээс бүртгэгдсэн ослын 32.9 хувь нь явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэн гарчээ.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө” гэж заасан байдаг. Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэгдсэнээр 2018 онд 85.8 мянган хүн албадан эрүүлжүүлэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд жилд гурван сая буюу нэг минутад зургаан хүн нас барж байна. Эдгээр хүний дөрвөн хүн тутмын гурав нь эрчүүд.
Х.Баттулга: Хэрэв би Ерөнхийлөгчболбол архины эсрэг хатуу зогсоно
Манай улсад ч архинаас шууд болон шууд бус хамааралтайгаар амиа алдах тохиолдол элбэг. Архинаас болж амиа алддаггүй юм аа гэхэд эрүүл мэнд, эд хөрөнгөө алдсаар байна. Харамсалтай нь, яг одоо үүний эсрэг төр засгийн зүгээс хэрэгжүүлж буй тодорхой бодлого алга. Импортоор орж ирж байгаа лонхны байгальд учруулж байгаа хор хөнөөлийг л ярьж байна. Харин түүний доторх бор дарсны хор уршгийг ярьж байгаа хүн алга. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа архины эсрэг санаачилга гаргаж байсан ч амжилт олоогүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ архины эсрэг хатуу зогсохоо амласан. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад Налайх дүүргийн иргэдтэй уулзалт хийх үеэр тус дүүргийн иргэн Х.Баярсайхан "Монголчууд архиндаа живж дуусахаас өмнө энэ байдлыг цэгцлэх хэрэгтэй байна. Та Ерөнхийлөгч болоод энэ ажлыг хийгээрэй” хэмээн захиж байлаа. Ерөнхийлөгч налайхчуудын үгийг сонссоныхоо дараа энэ талаар хэлэхдээ "Налайхчууддаа баярлалаа. Бүгд дэмжсэн, амжилт хүссэн сайхан үг хэллээ. Тэр дундаас Х.Баярсайхан архины асуудлыг ярилаа. Үнэхээр тийм байгаа. Ирээдүйдээ итгэлгүй, ажилгүй байхаараа хүмүүс гашуун усанд толгойгоо мэдүүлдэг нь үнэн. Тийм болохоор үүнийг өөрчлөх цаг болсон. Хэрвээ би Ерөнхийлөгч болбол архины эсрэг хатуу зогсоно” гэсэн юм.
Ерөнхийлөгч амлалтаа хэрхэн биелүүлэхийг сонгогчид нь хүлээж байгаа. Ялангуяа, налайхчууд, тэр дундаа иргэн Х.Баярсайхан үүнд чих тавин суугаа нь ойлгомжтой. Тиймээс Ерөнхийлөгч нийгэмд хамгийн их хохирол учруулж байгаа архины эсрэг манлайлан ажиллах нь чухал. Ингэж хэн нэгэн зориг гарган манлайлж ажиллахгүй бол архитай холбоотой статистик мэдээлэл гаргах, импортоор орж ирж байгаа шилийг тоолохоос хэтрэхгүй бололтой. Гэвч бодит байдал дээр хүмүүс архийг бус архи хүмүүсийн амьдралыг ууж байна.
Нэг литр нь 8000 төгрөгийн үнэтэй архи байдгийг мэдэхүү
1990 оноос өмнө нэг литр архины үнэ талхны үнээс дунджаар 43 дахин өндөрт тооцогддог байжээ. Өөрөөр хэлбэл, үнийг өндөр тогтоож, хэрэглээнд нөлөөлдөг байсан нь энэ бололтой. Гэтэл одоо Улаанбаатар хотын захын гэр хорооллын дэлгүүрүүдэд нэг литр нь 8000, 0.75 литр нь 6500, 0.5 литр нь 4500 төгрөгийн үнэтэй архи худалдаалагдаж байна. Бүр нэлээд хэдэн нэр, төрлийн сонголттой байдаг бөгөөд хамгийн их борлуулалттай барааны нэгэнд тооцогддог. Ийм хямдхан архинууд хүний биед юу болох вэ. Хор л болно шүү дээ. Хүүхдээ дагуулан дэлгүүрт орж ирчихээд дуртай зүйлээ авъя гэхэд нь "Мөнгөгүй байхад яах гээд байгаа юм” хэмээн загнаж уйлуулаад, өөрөө архи аваад гарч буй аав, ээж олон. "Хүн болгон өөрийн гэсэн зовлонтой. Түүнийгээ өөрсдөө үүрээд, уугаад явах нь амьдралын жам” гээд орхиж болохгүй. Үүнд төрийн зохицуулалт заавал байх ёстой.
Eagle.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||