Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уран “Гарааны зурхай”-д ирлээ

 

Уран “Гарааны зурхай”-д ирлээ

 

Дипломатууд хар тамхины сүлжээнд торлогдсон тухай чих дэлсэх дундуур уран тойрсон хууль бус үйлдлүүд Архангайд алдарсан талаар цахимд түгэв. Үүнээс улбаалан ураныг зүхсэн, айсан, түгшсэн сэтгэгдлүүд ч харагдах болсон. Учир нь манайхан ураныг аюул гэж хардаг. Гэвч энэ нь бидний амьдралд хамгийн ойр рентген шинжилгээ, туяа эмчилгээ, гаалийн рентген тоног төхөөрөмж зэрэгт ашиглагддаг элемент. Монгол Улс уранаа ашиглавал геополитикийн том тоглогч болох боломж ч бий.

Ураны нөхцөл байдал дотоодод

Манайд цөмийн энергийн салбар 50 гаруй жилийн түүхтэй. Анх 2009 онд Цөмийн энергийн тухай хууль гаргаж, "Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, төвөллөгөөгөө баталсан. Эдгээр хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх үүднээс 2008-2014 онд Засгийн газрын харьяанд Цөмийн энергийн газар, 2015 оноос Цөмийн энергийн комиссыг байгуулан ажиллаж буй. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах салбарт хамтран ажиллах талаар 2009-2012 онд Монгол Улс нь ОХУ, БНФУ-уудтай Засгийн газар хоорондын дөрвөн хэлэлцээр, ОХУ, Япон, БНЭУ, БНХАУ, АНУ, БНФУ, БНЧУ, БНСУ-тай харилцан ойлголцлын 10 санамж бичиг байгуулж, Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт гадаад орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр боловсруулж батлуулсан. Энэ мэт дотоод орчин төдийгүй гадаад харилцаанд ч амжилттай байгаа. Хамгийн сүүлд Европын холбоо Монгол Улсад цөмийн аюулгүй байдлын төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн нийт дүн 1.1 сая евро бөгөөд цөмийн аюулгүй байдлын сургалт, шилдэг туршлага, Европын холбооны стандарт зэргийг монголчуудад таниулах юм байна. Цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагаас санхүүжүүлдэг дээрх төсөл нь чанар стандартын зөвлөмж, цөмийн эрчим хүчний станц байгуулах зөвлөмж өгдөг аж. Цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага нь 1986 онд Чернобылийн цөмийн цахилгаан станцад осол гарснаас хойш Европ болон дэлхийн бүх улс орнуудад аюулгүй байдлын сургалт зохион байгуулах болсон юм. Тус байгууллага цөмийн аюулгүй байдлын сургалтад 1.3 тэрбум еврог зарцуулаад байна.

2021 онд ураны шар нунтаг экспортлоно

Одоогоор Монгол Улсын ураны баталгаажсан 12 ордод 140 гаруй мянган тонн нөөц бий. Энэ нь дэлхийд 13 дугаарт бичигдэх хэмжээ аж. Уг нөөц цаашид 1.5 сая тоннд хүрэх боломжтой гэсэн тооцоог ч мөн салбарынхан гаргасан байдаг. Ерөнхий сайдын дэргэдэх Цөмийн энергийн комиссын өгсөн мэдээллээр манай улс ураны хайгуулын 21, ашиглалтын есөн тусгай зөвшөөрөл олгожээ. Эдгээр зөвшөөрлийг "Бадрах энержи”, "Гурван сайхан”, "Арева Монгол” компаниуд эзэмшдэг. Одоогоор Дулаан-Уул, Зөөвч овоо, Хараат ордууд туршилт хийгээд, ашиглалтад бэлдэж байна. Дорноговь аймгийн Зөөвч-Овооны  ордод "Бадрах энержи” компани туршилтын үйлдвэрээ барьсан. Ингэснээр 20 тонн ураны шар нунтаг олборлон, нарийвчилсан ТЭЗҮ батлуулаад хоёр жилийн дараа буюу 2021 онд экспортлох төлөвлөгөөтай ажиллаж байна. Мөн Бүгд найрамдах Франц улсын төрийн өмчит "Арева” группийн "Коже говь” компани 20 орчим жил хайгуул хийж байна. Дорноговь аймгийн Улаанбадрах сумд гэхэд 10 гаруй жил тасралтгүй хайгуул хийж, 2011 онд Дулаан-Уул ордод 6270 тонн ураны нөөц бүртгүүлсэн. Мөн 2013 онд Зөөвч-Овоо ордод 54 390 тонн ураны нөөц бүртгүүлээд буй. Цаашдаа хоёр ордын нөөц 75 мянган тоннд хүрэх төлөвтэй байгаа гэдэг. Тэгвэл Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Гурванбулагт нөөцийн тооцоо хийгдэж байгаа. Ийнхүү ураны ирээдүй манайд улам тэлэх хандлагатай байгаа юм. Ураны өөрийн онцлог нь өргөн тархацтай. Газрын хөрс төдийгүй усанд ч агууламж нь байдаг. Энэхүү цацраг идэвхт металлын илрэц манай орны зүүн хэсгээр элбэг байдаг нь дээрх ашиглах төслүүдээс харагдаж байна.

Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжав

Цөмийн эрчим хүч, цацраг идэвхийн талаар хүмүүс туйлширсан ойлголттой явах нь элбэг. Дэлхий хавтгай боллоо гэдэг нь нэг талаасаа тэгш амьдрах боломж. Гэхдээ боломжоороо, ялангуяа мэдээлэл авах боломжоороо тэгширч байгаа явдал. Энэ боломжийг хэр ашиглаж байгаагаас л тухайн улсын хөгжил дэвшил нь хамаарч байна. Цөмийн эрчим хүч бол нэг талаасаа хүн төрөлхтний бахархал, ирээдүйн хөгжлийн нэгээхэн тулгуур гэж би боддог. Атом цөмийн нууцад нэвтэрснээр хүн төрөлхтний өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах итгэл найдвар, боломж бий болсон байх. Гэхдээ аугаа боломжийг дагаж, түүнээс дутахгүй эрсдэл үүсдэг.

Ураныг чухалчлах шалтгаан

Дэлхийн чиг хандлага хаашаа, Монгол Улс түүнийг дагахаас өөр аргагүй. Өнөөдөр дэлхий дахинд цөмийн энергийг ашиглаж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх болсон. Цөмийн энергийг зөвхөн эрчим хүч, эрүүл мэндийн салбараар төсөөлж байсан бол одоо цөмийн энергийн технологийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход, хөдөө аж ахуйд, хүнсний салбарт ашиглаж эхэлсэн. Дэлхийн хэмжээнд жилд дунджаар 63 мянган тонн уран олборлож, цөмийн эрчим хүч болон бусад зориулалтаар ашиглаж байна. Энэ хэмжээ ойрын жилүүдэд 100 мянган тонн болох таамаг бий. Дэлхийн цөмийн нийгэмлэгээс гаргасан өнгөрсөн оны сүүлчийн улирлын тайланд дэлхий дахинд нийт 447 реактор ажиллаж байгаа. Үүний 61 реактор баригдаж байгаа гэсэн байна. Ингэснээр ураны хэрэглээ нийлүүлэлтээс давах төлөвтэй байгааг ч дурдаад дараахь жишээг авчээ. Ураны хэрэглээ 2016 онд 190 сая фунтээр өссөн бол одоогоос 10 жилийн дараа 300 сая фунтаар өсөх таамгийг гаргасан байна.

Наанадаж манай урд хөрш БНХАУ-ын Засгийн газар эрчим хүчний хэрэглээгээ уранаар хангахаа зарласан.Өнөөдөр бид нүүрс, зэсээ зарж, төсвөө тэжээж байна. Гэтэл манай худалдан авагч, нүүрсээс уран руу урваж буй. Ингэхээр зах зээлийн шаардлагаар Монгол Улс цөмийн энергийн салбарт тоглохоос өөр аргагүйд хүрэх юм. Өнгөрсөн сард болсон хөрш орны төрийн тэргүүнүүдийн уулзалтаар ч цөмийн энергийн салбар орхигдсонгүй. Тодруулбал, ОХУ-ын төрийн өмчит "Росатом” корпорац Хятадын Тяньванийн АЦС-ын дөрөв дэх блокийн барилгыг эхлүүлж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгсөн. Ингэснээр Тяньванийн АЦС-д цөмийн эрчим хүчний дөрвөн блокийг "Росатом” барьж дуусгасан. Эдгээр реакторуудад цөмийн түлш, баяжуулсан уран зэрэг бүтээгдэхүүнээ Орос нийлүүлдэг. Дахин нэмж дөрвөн блок шинээр барих тухай санамж бичгийг хоёр тал байгуулсан юм. Уг хэлэлцээрийг сая төрийн тэргүүнүүд баталгаажуулж гарын үсэг зурав. Түүнчлэн Хятадын Ляонин муж дахь "Сюйдапу” АЦС-ын III, IV блокийг барьж байгуулах гэрээг компаниуд байгуулсан байна.

Эдийн засагч Л.Наранбаатар

Манай улс уран олборлох чиглэлээ хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь зөвхөн БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй ураны хэрэглээнд зарцуулаад зогсохгүй Монгол Улсын металлургын салбарын хөгжлийг тодорхойлно.

Өнөөдрийн нөхцөл байдалд цөмийн салбар манайд дэндүү хол мэт байж болох. Хоёр хөршийн цөмийн энергийн бат харилцаа, дэлхийн томоохон тоглогчдын дэргэд бид ингэж үнэлэгдэх нь тодорхой. Гэхдээ бид өнөөдөр аажмаар урагшилсаар туршилтын шатандаа ирж, гарааны зурхайд гишгээд байна.

 

Eagle.mn


Уран “Гарааны зурхай”-д ирлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани