Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван сая тонн түүхий нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо

"Сум орон нутагтаа цалин хангамж сайтай, тогтвортой ажлын байртай байна гэдэг хэн бүхэнд олдоод байх сайхан боломж биш. Би ажилдаа хайртай, хамт олонтой болсондоо маш их баяртай байна” хэмээн яриагаа эхлүүлсэн түүнийг Б.Тэгшбаяр гэдэг. Тэрбээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн иргэн эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэр хоёр сарын өмнө Монгол, Хятадын хамтарсан "СТРАТО” компанийн Нүүрс боловсрох үйлдвэрийн ажилтан болж амьдрал ахуйгаа дээшлүүлэх сайхан боломж нээгджээ.

"Өмнө нь сумаасаа ажлын байр олно гэдэг өвсөн дундаас зүү хайхтай ижилхэн байлаа. Орон гэрээсээ хол явж ажил хийнэ гэдэг амаргүй. Гэтэл өнөөдөр нүүдлийн шувуу мэт нутгаасаа "дайжсан” залуучууд маань манай үйлдвэрт ажиллахаар эргэн ирж буйг харах сайхан байна” гэх тэрээр "СТРАТО” компанийн үйлдвэрт ээлжийн инженерийн ажилтай.

Хөдөө нутгийн буйдхан суманд их бүтээн байгуулалтын өрнүүлж залуучууд, ахмадуудыг хөдөлмөрийн амтанд оруулсан "СТРАТО” компанийн нүүрс боловсруулах үйлдвэрийн нээлт долдугаар сарын 2-ны өдөр боллоо. Монгол Улсын нүүрс гуравдагч орны зах зээлд гарах боломжийг нэг алхам урагшлуулсан үйлдвэрийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, сум орон нутгийн удирдлагууд оролцсон юм.

Жилдээ 1.5 сая тонн түүхий нүүрс баяжуулах хүчин чадалтай тус үйлдвэр нь дэд бүтэц орсон анхны үйлдвэр гэдгээрээ онцлогтой. Томоохон бүтээн байгуулалтын түүчээ болсон нүүрс боловсруулах үйлдвэр нь Улаанбаатар хотоос 250 км зайтай Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн нутагт байршилтай. Сум орон нутгийн 50 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. Мөн ашигт малтмалын түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор үйлдвэрлэж, дотоодынхоо болон Ази, Европын орныг бүтээгдэхүүнээр хангах зорилготой аж.

"СТРАТО” компанийн гүйцэтгэх захирал А.Баттүшигээс үйлдвэрийн бүтээн байгуулалт болон цаашид хийгдэх төсөл хөтөлбөрийнх нь талаар тодруулга авсан юм.

-"СТРАТО” компани хэдэн онд байгуулагдсан бэ. Жилд нийт хэчнээн тонн түүхий нүүрсийг боловсруулах хүчнн чадалтай вэ?

-Манай "СТРАТО” компани 2015 онд байгуулагдсан. Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай компани байгаа юм. Өнгөрсөн жилээс Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт нүүрс баяжуулах төслөө эхлүүлэн үйлдвэрээ амжилттай барьж дуусган өнөөдөр ийнхүү нээлтээ хий байна. Манай үйлдвэр нь жилд 1.5 сая тонн түүхий нүүрс баяжуулах хүчин чадалтай. Бид баяжуулсан нүүрсээ Хятад болон Европийн зах зээлд гаргах зорилготой ажиллаж байгаа. Туршилтын журмаар БНХАУ руу 30 мянган тонн нүүрс экспортолсон. Бид үйлдвэрийн төсөл гурван үе шаттай байхаар төлөвлөгдсөн.

Нэгдүгээр шатанд: 1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барьж ашиглалтад орууллаа.

Хоёрдугаар шатанд:Хүчин чадлаа 4.5 сая тонн хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Гуравдугаар шатанд: Шинээр 2.7 сая тонн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих төлөвлөж байгаа. Эхний ээлжид 600 мянган тонны хүчин чадалтай коксын үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Кокс үйлдвэрлэснээрээ бид гангын үйлдвэр хөгжихөд суурь бүтээгдэхүүн болдог коксыг дотоодоосоо хангах бүрэн боломжтой болох юм.

–Түүхий нүүрсээ "Тавантолгой” компаниас зөөвөрлөдөг юм байна. Замынхаа асуудлыг яаж шийдэж байгаа вэ?

-Манайх "Тавантолгой” компаниас нүүрсээ зөөдөг. Одоохондоо Цогтцэций сумаас энэ хүртэл ердийн хөрсөн замаар тээвэрлэж байна. Тээврийг хариуцсан түнш компани маань Зам тээврийн яамтай гэрээ байгуулахаар ажиллаж байна. Хэрвээ гарын үсэг зурагдвал Цогтцэций сумаас энэ хүртэл хатуу хучилттай зам тавигдах юм.

-Түүхий нүүрсийг усаар баяжуулж байна. Усны асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Одоогийн байдлаар эхний ээлжид гүний ус ашиглаж байна. Бид манай үйлдвэрээс 5 км-ын зайд байрладаг хүрэн нүүрсний уурхай "Шивээ-Овоо” ХК-иас гарч буй хаягдал усыг худалдаж авахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Тус компаниас жилдээ хоёр сая тонн хаягдал ус худалдаж авахад манай компани бүх усныхаа хэрэгцээгээ хангах боломжтой.Хүрэн нүүрс олборлоход их хэмжээний шүүрнэл ус гардаг. Тиймээс хаягдал усыг нь худалдаж авахаар төлөвлөсөн юм.

-Усыг дахин боловсруулдаг гэсэн. Та бидэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай үйлдвэрийн нэг онцлог нь шинэ технологиор нүүрсийг угааж баяжуулж байгаа усыг дахин боловсруулдаг. Түүхийг нүүрсийг боловсруулахад хаягдал ус гарахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл эргэлтэд саарал усаа ашиглаж, нүүрсээ боловсруулдаг.

-Баяжуулсан нүүрснийхээ хэдэн хувийг экспортод гаргаж байна. Мөн хичнээн хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байгаа вэ?

-Эхний ээлжид бид 100 хувь экспортолно. Коксны үйлдвэр барьсны дараа аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, ажлын байр бий болгохоор зорьж байна. Одоогийн байдлаар манай үйлдвэр 80 ажилчидтай, үүнээс 60 нь орон нутгийн ажилчид ажиллаж байна. Бид бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлээгүй байна. Хоёр ээлжээр ажиллаж байгаа. Бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэхээр ажиллагсдын тоо мөн нэмэгдэнэ.

С.БАТБОЛД: "СТРАТО” КОМПАНИ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨРӨӨ ЦОГТЦЭЦИЙГЭЭС ЧОЙР ХҮРТЭЛ 405 КМ ЗАМД ХАТУУ ХУЧИЛТТАЙ ХАР ЗАМ ТАВИНА

Монголчууд бид зам дагаж хөгжил ирдэг гэж ярьцгаадаг. "СТРАТО” компанийн нүүрс боловсруулах үйлдвэр нь БНХАУ-ын Эрээн хотоос 425 км бөгөөд нүүрс тээвэрлэх дэд бүтэцтэйгээ ойр буюу Орос, Хятадыг холбосон авто зам, төмөр замаас 400 метрийн зайтай оршдог. Тус үйлдвэр нь 22,5 га талбайтай, хоёр км-ийн урттай салаа төмөр замтай учраас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд саадгүй гаргах дэд бүтэцтэй.

Тус компани "Тавантолгой” компаниас нүүрс тээвэрлэдэг шороон замаа хоёр жилийн хугацаанд хатуу хучилттай хар зам болгох юм байна.. Энэ талаар үйлдвэрийн нээлтэд оролцсон Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд ярихдаа "Цогтцэцийгээс Чойр хүртэл 405 км зам байгаа. Энэ замыг "СТРАТО” компани өөрийн хөрөнгөөрөө хоёр жилийн хугацаатайгаар хүнд даацын хатуу хучилттай авто замыг барьж байгуулахаар Зам тээврийн хөгжлийн яамтай гэрээ байгуулсан. Хоёр жилийн дараа 18 тоннын хүнд даацын авто машин явдаг хар зам ашиглалтад орно. "СТРАТО”компанийн баяжуулсан нүүрсийг Замын-Үүдийн төмөр замын боомтоор гаргахад хүчин чадал нь хүрэлцэхгүй байна. Эрээн өртөөний хүчин чадал нэмэгдүүлэх ажил ирэх жилээс эхэлнэ. Ингэснээр экспортод гаргах хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна” гэв6

Нүүрсний импортоос Монгол Улсад орж байгаа орлого хэдийн нэг их наяд төгрөгийг давсан. Энэ хэрээрээ төсөвт төвлөрөх орлогын багагүй хэсгийг хар алтны экспортоосоо оруулдаг. БНХАУ-ын хувьд одоогоор манай нүүрсний цорын ганц зах зээл бөгөөд түүхий нүүрсээ баяжуулсан тохиолдол ОХУ-ын зах зээлээр дамжуулан Европийн орнууд руу гаргах үүд хаалга нээгдэнэ гэдгийг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал үйлдвэрийн нээлтэд оролцох үеэрээ хэлж байлаа. Тэрээр цааш нь ярихдаа "Уул уурхайн экспортын 72 хувийг түүхий нүүрс эзэлж байна. Түүхий нүүрсийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн нэмэгдсэнээр Монгол Улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй. Нэн тэргүүнд гангын үйлдвэрлэл хөгжихөд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж байв.

Аливаа томоохон бүтээн байгуулалтыг босгосны дараа татвар хууль эрх зүйн орчин маш чухал байдаг. Манай улсын хувьд татварын орчин нь тогтвортой биш савалгаатай байдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс Үндэсний хөгжлийн газраас гадна, дотны хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтад тогтворжуулах гэрчилгээг олгодог. Энэ талаар Засгийн газрын тохируулагч агентлаг, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан: Манай агентлаг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ижил түвшинд хамгаалан ажилладаг. Томоохон бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллахын тулд тогтворжуулах гэрчилгээг олгодог. Энэ гэрчилгээг олгохдоо тухайн салбар хөрөнгө оруулалтын нөхцөлөөсөө шалтгаалаад 5-24 жилийн хугацаанд

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар
  • Гаалийн албан татвар
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтвортой байлгахын тулд"СТРАТО” компанид есөн жилийн гэрчилгээг олгож байна. Товчоор хэлбэл энэ хугацаанд татвар нэмэгдэхгүй есөн жилийн хугацаанд хадгална гэсэн үг.

"СТРАТО” компанийн нүүрс боловсруулах үйлдвэр Шивээговь суманд баригдсан том бүтээн байгуулалтын нэг. Тэр ч утгаараа ажлын байр хомс тус сумын 50 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангажээ. Цаашид олон, олон ажлын байрыг шинээр бий болгож залуучуудыг нутагтаа ажиллаж амьдрах боломжийг нэмэгдүүлсэн гэдгийг Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Эрдэнэбат хэлж байлаа. Тэрбээр цааш нь ярихдаа "Үйлдвэр бүрэн ашиглалтад орвол манай сумын 400-450 хүн ажлын байртай болно. Манай сумын хувьд томоохон хөрөнгө оруулалт, мөн малчдын амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд олон арга хэмжээ хамтран зохион байгуулна гэж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан залуучууд спортын амжилт гаргасан тамирчдад дэмжлэг үзүүлнэ гэж хэллээ. Энэ бол аймаг орон нутагт үзүүлж буй томоохон хөрөнгө оруулалт.

Манай сум мал аж ахуй, уул уурхай, үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлж буй. Тэр тусмаа хүнд үйлдвэр буюу нүүрс боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор эхний ээлжид манай сумаас 50 гаруй хүнийг ажлаар байраар хангалаа. Үүнийгээ дагаад сумын нийгэм, эдийн засгийн байдал нэмэгдэнэ. Үйлдвэрийг дагасан дараачийн бүтээн байгуулалтад ТЭЗҮ төслийн хүрээнд сумын дэд бүтцийн асуудлыг шийдэхээр компанийн удирдлагуудтай сумын удирдлагын зүгээс тохиролцож хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

Бид энэ үйлдвэрийг бариулахдаа байгаль орчинд хэр сөрөг нөлөөтэй вэ гэдгийг нэлээд сайн судалсан, судалгаа хийсэн. Одоогоор энэ үйлдвэр байгаль орчинд хамгийн эерэг нөлөөтэй, усыг 98.2 хувь ашиглаж хаягдал ус гаргадаггүй гэдэг нь говь нутагт хамгийн их тулгамддаг усны асуудалд онцгой анхаарсан байна. Эхний ээлжид сум орон нутгаар дамжин өнгөрдөг шороон замыг хатуу хучилттай хар зам болгохоор гэрээ хийж байгаа нь бэлчээр тахлахгүй, газрын доройтолд хүргэхгүй байх хамгийн том бүтээн байгуулалт гэж харж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Эх сурвалж: ubchamber.mn  

Таван сая тонн түүхий нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани