Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гэртэхээ бус гаднахаа хумих хятад бодлого

Гэртэхээ бус гаднахаа хумих хятад бодлогоХятад хилийн чанадад нүүрсний хямд орд хайж байна-

 

...Манай нүүрсний одоо байгаа ганц том худалдан авагч бол БНХАУ. Зам тээврийн хүндрэл өнөөгийнхөөрөө байгаа цагт бид нүүрсээ тэнгис далай гаталгаж чадахгүй. Монголын хар алтны "алтан найдвар" урд хөршийнхөн маань хилийн чанадад нүүрсний баялаг эзэмшил орд газруудтай болбол Монголын нүүрсний зах зээл их бага хэмжээгээр доргилт авах магадлал бий...

 

    Хятадын компаниуд хилийн чанадад нүүрсннй орд газар эзэмших эрэл хайгуулыг идэвхтэй хийж байна. Тэдний энэ овоо хараанд Монголын нүүрсний орд газрууд ч онилогддог байж таарна. Хятадын төрийн мэдлийн "Аluminum Corp China" буюу "Чалко" компани Монголд нүүрсний актив эзэмшихээр олон жилийн турш ажиллаж байгаа ч 2012 онд улстөрчдийн эсэргүүцлийн улмаас "South Gobi Resources" компанийн эзэмшил хувийг худалдан авах боломжгүй болж аргагүйн эрхэнд татгалзсан. Түүнчлэн Хятадын төрийн өмчит "Шинхуа" групп гэхэд л "Whitehaven" компанийн активыг анхааралтай ажиглаж байгаа. Үүнээс гадна тэд Австрали дахь "Рио Тинто"-гийн "Clermont Coal" болон "Соаl & Аllied" компанийн хувьцааг ч гэсэн идэвхтэй сонирхож байгаа юм. Энэ бүхэн тэдний хилийн чанад дахь сонирхлын нэг хэсэг болж байна.

 

   Бээжингийн баримталж буй чиг зорилгын хүрээнд экологийн цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн эрэлт хэрэгцээ илүүтэй нэмэгдэж байгаа аж. Хямд нүүрсээр эрчим хүчнийхээ эх үүсвэрийг хангах явдлыг дэмжиж байгаа нь агаарын бохирдлын хэмжээг 73хувь хүртэл нэмэгдүүлээд байна. Ийм эрэлт хэрэглээний уулзвар нь урвуу хамаарлыг бий болгож эдүгээ орчны бохирдол Хятадын эрх баригчдын шүдний өвчин болсон.

 

   Бээжин бохирдлын хэмжээгээ 2017 он гэхэд 6,5 хувь бодтол бууруулахаар төлөвлөж байгаа юм. Сүүлийн таван жилд Хятадын эрчим хүчний импорт 17 хувь өсч, 281 сая тоннд хүрсэн бол коксжих нүүрсний хэрэглээ 23 хувь нэмэгдэж 107 сая тоннд хүрсэн гэсэн тооцоог Австралийн байгалийн нөөц эрчим хүчний товчоо тооцоолжээ. Эндээс анзаарах юм бол Хятадын нүүрсний хэрэглээ улам бүр нэмэгдэж байна гэсэн үг. Хэдийгээр экологийн хүндрэл байгаа боловч эрчим хүчний тогтвортой эх үүсвэр энэ улсад илүү чухал байгаа бололтой. Бээжин дэх РwC-ийн шинжээч Кен Су "Ингэлээ гээд нүүрсний хэрэглээг бууруулах боломж үгүй" хэмээн онцолжээ. Гэхдээ тэд өөрийн зах зээлийн хэрэглээгээ бууруулж чадаагүй ч үнэ ханшийг нь хэтрүүлж хэлбэл хүссэн хэмжээндээ хүртэл бууруулж чадсан. Энэ том орон зай, бэлээхэн хэрэглээн дээр эрэлтээс давсан нийлүүлэлт явагдаж, энэ хэрээрээ хямд үнийн өрсөлдөөнийг бий болгож чадсаныг өнгөрсөн оны нүүрсний үнийн уналт гэрчилж байна. Хятад улс өөрөө нүүрсний ихээхэн нөөцтэй хэдий ч өнөөгийн хэрэглээний дийдэнхи хэсгээ импортоор хангахыг илүүд үзэж байна. Эх орны баялаг эндээ байж л байг гэсэн эзэн хүний сэтгэл, алс хэтээ харсан бодлого хэмээн үүнийг тодотгох хэрэгтэй байх. Дэлхий нүүрсээ шавхаж л байг, харин бидний баялаг хойд үеийнхний өв гэсэн холын бодол байгаа бололтой. Ер нь газрын доорхи баялаг бол цаг хугацааны уртад ханш нь байнга нэмэгдэж байдаг валютын тогтвортой нөөц гэсэн үг. Тиймээс авдраа яаран хоосолж болохгүй. Өөр нэг шалтгаан нь өндөр чанартай нүүрсний нөөц, агууламжаараа Хятад улс тиймч өндөр биш гэж байна. Тэд хилийн чанадад нүүрсний орд эзэмшихээр сонирхож байгаа нь энэ мэт олон учир шалтгаантай байж таарна.

 

    Хилийн чанадад сонирхол татаж байгаа баялгийн хамгийн түрүүнд нэр дурдагдаж байгаа нь Австралийн өндөр чанартай нүүрсийг онцлон нэрлэсэн нь анхаарал татаж байна. Гэхдээ энэ бол нүүрсний орд газар эзэмших, худалдан авах, хувь эзэмших тухай яригдаж байгаа хэрэг. Яг ийм эрэлттэй зэрэгцэн тэрбум, тэрбум ам.доллараар эзэмшил хувийнхаа тодорхой хэсгийг худалдана гэсэн уурхай ч цөөнгүй байна. Тухайлбал, "Рио Тинто" Австрали, Мозамбик дахь нүүрсний уурхайнхаа тодорхой хэсгийг зарахад бэлэн байгаа тухай өөр нэг эх сурвалжийн мэдээ чих дэлсч байна. Австралийн "Linc Energy" компани гэхэд л нүүрс үйлдвэрлэлийн "New Emberald Coal" компанийг нь худалдан авах эзнийг идэвхтэй хайж байна. Энэ мэт бэлээхэн боломж байгаа ч харин хятадууд худалдаж авах гэж нэг их яарахгүй байгаа. Тэд яг л олзоо отож буй бар шиг шиг байна. Чимээгүй, гэсэн хэрнээ хараа салгахгүйгээр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр буурахыг хүлээж, нүүрсний компаниудын үнэ ханш аяндаа атганд багтаад ирэх таатай цагийг хулээж байгаа гэж болно.

 

    Хууль зүйн "Minter Ellison" фирмийн шинжээч Сэм Фэррендс "Нүүрсний компаниудын хувьцааг сонирхож байгаа хамтрагчид бидэнд байгаа. Гэхдээ тэд ойрын хоёр жилийн дотор хар алтны зах зээл сайжрахгүй хэмээн болгоомжилж байна. Одоо аль нэг уурхайг худалдаад авчихад болохгүй юм байхгүй. Гэхдээ найман сарын дараа гэхэд энэ үнэ нь илүү хямд болчихсон байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Ийм боломж байсаар атал заавал одоо худалдаж авах гэж яарах хэрэг байхгүй" гэжээ. Хятадын худалдан авагчдын хувьд эрсдлээ аль болох багасгахын тулд үйл ажиллагаа явуулж буй ирээдүйтэй уул уурхайг илүү сонирхож байна хэмээн ажиглагчид тэмдэглэжээ. Шинжээчдийн үнэлгээгээр Тио Тинто"-д харъяадагдаж буй "Соаl & Аllied" компанийн арилжаалахаар зэхэж буй активыг 1.7 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Түүнчлэн "Пибоди"-гийн "Wilkie Creek" уурхай Австралид 500 сая ам.доллараар үнэлэгдээд байна. "Linc Energy" гэхэд л "New Emerald Coal" уурхайнхаа 400 саяар үнэлэгдэж буй хэсгийг арилжих сонирхолтой байгаа юм.

 

   Манай нүүрсний одоо байгаа ганц том худалдан авагч бол БНХАУ. Зам тээврийн хүндрэл өнөөгийнхөөрөө байгаа цагт бид нүүрсээ тэнгис далай гаталгаж чадахгүй. Монголын хар алтны "алтан найдвар" урд хөршийнхөн маань хилийн чанадад нүүрсний баялаг эзэмiил орд газруудтай болбол Монголын нүүрсний зах зээл их бага хэмжээгээр доргилт авах магадлал бий. Одоо ч гэсэн хятадууд Австрали, Мозамбик,тэр ч бүү хэл латин Америкаас нүүрс импортлохыг илүүд үзэж байх шиг. Үүнд чанарын гэхээсээ илүү боловсруулж сайжруулсан. үнэ ханш, тээврийн боломж илүү нөлөөлж байх шиг байна. Тухайлбал, Монголын нүүрсний гол хэрэглэгчид нь болох Хятадын зүүн өмнө зүгийн төмөрлөгийн үйлдвэрүүдэд хүргэх нүүрсний тээврийн зардал нь тонн тутамд 80-90 ам.доллар болдог. Гэтэл Австралийн боомтоос тэр үйлдвэрүүдэд нүүрсийг далайгаар тээвэрлэж хүргэхэд ердөө 10-15 ам.доллар аж.

 

    Юутай ч хилийн хилийн чанадад орд газар худалдан авах бэлээхэн боломж хятадуудад хэрэгтэй юу гэвэл, хэрэгтэй. Гэхдээ тэд худалдан авах гэж огтхон яарахгүй. Яарвал даарна. Хүссэн үнэ, хүлээсэн боломж цаг нь болохоор луугийн саварт аяндаа атгагдаад ирнэ. гэсэн алсын бодлогод нь Монголын баялаг ч бас багтаж байгааг мартаж болохгүй. Чухам тийм учраас бид уул уурхайн салбарыг өгөөжтэй хөрөнгө оруулалтыг зөв бодлогоор тэтгэж хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй юм.

 


Гэртэхээ бус гаднахаа хумих хятад бодлого
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани