- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт 54 орчим хувьтай байна
Тус компани өнгөрсөн онд 157 000 тонн зэс, 248 000 унци алт, 873 000 унци мөнгөний агууламж бүхий 746 000 тонн баяжмал борлуулж 1.1 сая гаруй ам.долларын орлого олжээ. Энэ нь 2017 оныхтой харьцуулахад зэс 8000 тонн, алт 137 000 унциар, мөнгөний баяжмал 22 000 тонноор ахисан дүн аж. Ингэснээр нэг жилд борлуулалтын орлогоо 240 сая "ногоон”-оор өсгөж чадсан гэнэ. Мөн улсын төсөвт өнгөрсөн онд 200 сая ам.долларын татвар хураамж, 122 сая "ногоон”-ы нэмүү өртгийн татвар төлжээ. Энэ нь 2017 оныхоос татвар хураамж 20, НӨАТ 62 саяар өссөн дүн бөгөөд 2010-2018 онд "Оюутолгой” нь орон нутгийн болон улсын төсөвт татвар, хураамж, бусад хэлбэрээр 2.3 тэрбум ам.доллар тушааснаа мэдээллээ. Үүнээс гадна худалдан авалтад зарцуулсан хөрөнгөө тайлагнасан юм. Дээрх хугацаанд үндэсний хэмжээнд 898 ханган нийлүүлэгчтай хамтран ажиллаж, 2.7 тэрбум гаруй "ногоон” зарцуулжээ. Харин 2018 онд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг 80 аж ахуйн нэгжээс 413 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн худалдан авсан гэв. Ингэснээр тус компанийн 2010-2018 онд дотоодод зарцуулсан хөрөнгийн хэмжээ 8.7 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ. Үүний 75 хувь нь монгол компаниудад хийсэн төлбөр, 19 хувь нь төсвийн байгууллагуудад төлсөн төлбөр бол зургаан хувь нь үндсэн болон гэрээт ажилтнуудын цалинд ногджээ.
Монголчуудын төдийгүй дэлхийн олон улсын анхаарлын төвд буй томоохон бүтээн байгуулалтын нэг бол Оюутолгойн далд уурхайн ажил. Гүний уурхайн төсөлд өнгөрсөн онд олон саад бэрхшээл тулгарсан ч тавдугаар босоо ам, уурхайн туслах барилга байгууламж, агаар халаах систем, хоёрдугаар босоо амны шингэн бетон дамжуулах хоолой, 5500 хүний кэмп, бетон зуурмагийн дөрөвдүгээр үйлдвэр зэрэг үндсэн байгууламжийг барьж дуусгажээ.
Мөн өнгөрсөн онд далд уурхайд 10 км хөндлөн малталт хийжээ. Улмаар төслийн хөндлөн малталтын нийт хэмжээг уртааш нь 18 057 метрт хүргэсэн байна. Уг ажил үргэлжлэхийн хэрээр Оюутолгойн орд дахь хүдэр агуулж буй чулуулгын талаарх мэдээллийг арвижуулж, гадаргын өрөмдлөгийн үр дүнгээр илүү нарийвчилсан геотехникийн судалгааг гаргажээ. Уг судалгаагаар гүний уурхайн олборлолт явуулах зарим хэсгийн чулуулгын бат бэх чанар 2016 оны ТЭЗҮ-д тооцоолсноос өөр байгааг тогтоосон гэнэ. Иймээс уурхайн зарим зураг төсөл, ажлын хуваарьт томоохон өөрчлөлт хийх шаардлага үүссэн байна. Одоогоор хоёрдугаар босоо амны бүтээц, мехникийн болон цахилгааны тоноглолын ажил үргэлжилж буй бөгөөд тус босоо амыг бүрэн ашиглалтад оруулах хугацаа хойшилжээ. Ингэснээр гүний уурхайг ашиглалтад оруулах хугацаа ч уртсах юм байна.
Эдгээрээс гадна өнгөрсөн онд оюутолгойчууд гүний уурхайн ажлаа эрчимжүүлж, 2500 орчим ажлын байр бий болгожээ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд илүүтэй анхааран, 200 000 хүн/цагт ногдох гэмтэл, бэртлийг 0.16 хувь болгосон нь тус компани байгуулагдсан хугацааны хамгийн доод үзүүлэлт юм байна. Түүнчлэн нийгмийн хариуцлага болон орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Ханбогд сумд 600 гаруй хүүхдийн сургууль, 200 ортой цэцэрлэг, сум дундын эрүүл мэндийн төвийг байгуулж, Ханбогд, Оюутолгой чиглэлд 35 км урттай хатуу хучилттай зам барьснаа дурдав. "Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес "Оюутолгойн төсөлд оролцогч бүх талын үр өгөөжийг өсгөх, үндсэн гэрээнүүдийнхээ хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд бид хичээнгүйлэн ажиллаж байна. Үйл ажиллагаагаа эхлүүлээд тавхан жил болж буй ч "Оюутолгой” Монголын эдийн засгийн тулгуурын нэг, бизнесийн болон нийгмийн үзүүлэлтээрээ дэлхийн жишигт тооцогдох болсонд манай хамт олон сэтгэл хангалуун байдаг. Энэ онд бид уурхайн эрчим хүчийг дотоодоос хангах зорилтоо хэрэгжүүлэн, ил уурхайгаас олох ашгаа өсгөн, далд уурхайн зардал, хуваарийн нарийвчилсан үнэлгээ, тооцооллыг дуусгахаар зорьж буй. Одоогоор далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 54 орчим хувьтай үргэлжилж байна” хэмээн өгүүлэв.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд зарим иргэн, төрийн алба хаагч болон төрийн бус байгууллагынхан сэтгэл дундуур байж, гэрээний зүйл заалтыг өөрчлүүлэх, ахин хэлэлцэх, эсэхийг шийдвэрлүүлэхийг шаардсан. УИХ-аас тус гэрээг шалгах ажлын хэсэг томилон ажиллуулсныг тэрбээр үнэлэхдээ "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол төслийн үндэс суурь. Үүнийг бид өөрчлөх, нэмж засварлуулах ямар ч сонирхол байхгүй. Энэ тухайгаа холбогдох байгууллагад нь албан ёсоор илэрхийлсэн. Харин оролцогч талуудын өгөөжийг өсгөх, төслөөс эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөг нэмэгдүүлэх, ордыг урт хугацаанд, тогтвортой ашиглах талаарх ямар нэг санал, зөвшилцөлд нэгдэхэд бэлэн байна” гэв.
С.Цэрэндулам
Эх сурвалж: Өнөөдөр сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||