Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шахмал түлшний нөөц 100 мянган тонн-д хүрчээ

Шахмал түлшний нөөц 100 мянган тонн-д хүрчээ

 

Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар 1.2 сая тонн нүүрс хэрэглэдэг. Энэ нь агаарын бохирдол үүсэх гол шалтгаан болж байна. Тэгвэл өнгөрсөн онд Засгийн газраас “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох’’ тухай тогтоол гаргасан байдаг. Үүний хэрэгжилт нь өнгөрсөн сарын 15-наас эхлэв. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түүхий нүүрс оруулахыг хориглож, гэр хорооллын өрхүүдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах дунд шатны шинэ стандартын сайжруулсан шахмал түлшний “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулсан байна.

Улаанбаатар хотод 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. “Таван толгойн түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 220 мянган айлыг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой гэв. Тус компанийн хүчин чадал анх жилд 100 мянган тонн түлшийг үйлдэрлэдэг байсан бол одоо хүчин чадлаа зургаа дахин нэмэгдүүлж, шахмал түлшийг үйлдвэрлэж байна.
Шахмал түлш нь галыг урт хугацаанд шатах, нэмэх болон багасгах тохиргоог хийж болдгоороо гол онцлогтой.

Шахмал нүүрс хамгийн эрэлттэй худалдаалагдаж буй цэг Чингэлтэй дүүргийн ХII хорооны “Нарантуул-2”-ын түлш борлуулах цэг юм.  Тус цэг дээр өдөрт 13 тонн нүүрс буудаг бөгөөд хүйтний улиралд 15 тонн болж өсч, цаг агаар, эрэлт хэрэгцээгээ тооцоолж “Таван Толгой Түлш” ХХК-д урьдчилсан захилга өгдөг байна.   Борлуулагч В.Сүрэнхорлоо “Иргэд шахмал түлшинд ам сайтай байгаа.  Манай  цэгээр олон хүн үйлчлүүлдэг, одоогоор ямар нэгэн гомдол санал байхгүй.  Дулааны улирал учраас өдөрт 20-30 ширхэг борлуулагдаж байна.  Сая нэг хэсэг хүйтрэхэд өдөрт  нэг тонн хүртэл худалдаалагдсан” гэв.

Хоёр дахь борлуулалт сайтай цэг нь Дарь-Эхэд байрладаг салбар гэнэ.  Тус борлуулалтын цэгээр орлоо.  Борлуулагч  Н.Батсанал “Худалдаанд гарснаас хойш хүмүүс ам сайтай байна.  Нүүрснээс арвин, хямд, элч сайтай гэж ярьж байна.  Одоо зуны дулаан цаг ирсэн учраас борлуулалт бага байна.  Одоо гэхэд манай борлуулах цэг 10-аад тоннын нөөцтэй.  Хадгалалтын горим алдагдаж болзошгүй учраас наймдугаар сараас бүрэн таталтаа хийж эхэлнэ гэлээ.

“Таван Толгой Түлш” компанийн зүгээс түлшний эрэлт харьцангуй бага дулааны улирал буюу зуны гурван сарын турш 10 бөөний борлуулалтын цэгээр худалдаална. Харин хүйтний улирал эхэлж эхэлмэгц буюу есдүгээр сараас эхлэн жижиглэн борлуулагчидтай гэрээ хийн, сайжруулсан түлшний нийлүүлэлтийг тасралтгүй хангахаар төлөвлөөд байна.  Мөн энэ жил 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн.  Өчигдрийн байдлаар 100 мянган тонныг нөөцөлж, 3000 тонныг борлуулаад байна. Мөн түүхий эдийн 250 мянган тонны нөөцтэй байгаа гэлээ.

Үнийн хувьд  сайжруулсан шахмал түлшийг 150 мянган төгрөгөөс дээш үнээр худалдаалахыг хориглож, нэг тонныг 150 мянган төгрөг, 25 кг-аар шуудайлсан түлшийг 3750 төгрөгөөр тогтоожээ. Энэ нь нэг тонн түүхий нүүрснээс хямд, айл өрхүүдэд эдийн засгийн хувьд хэмнэлттэй байна. Түүнчлэн илчлэгийн хувьд түүхийн нүүрснээс хоёр дахин илүү, удаан шатдаг тул нүүрсний хэрэглээ 200 мянган тонноор багасч агаарын бохирдол 50 хувь буурна гэж Засгийн газраас тооцоолжээ. Тэгвэл шахмал нүүрсээ дөрвөн төрлийн савалгаатайгаар 47 цэгүүдэд худалдаалах юм байна.Тодруулбал, 25 кг болон 600 кг, 1000 кг болон задгайгаар худалдаалагдаж байгаа аж. Энэ талаар “Таван толгой түлш” ХХК-ийн нярав Д.Амаржаргал “Өдөрт 15 тонн сайжруулсан шахмал түлшийг шуудайлдаг. Нэг тонн шахмал түлш 25 кг-аар 40 шуудай болдог. Цагт 30-40 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай” гэлээ. Цэг бүрээс түлшний борлуулалт, нийлүүлэлтийн талаар өдөр тутам Засгийн газар болон бусад эрх бүхий байгууллагуудад тайлан хүргэх бүртгэлийн цэг ажиллаж байгаа гэв.

“Тавантолгойн түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Таван толгойн түлш ХХК-ийн үйлдвэрлэл жигд явагдаж байна. Үйлдвэрлэлээс гадна худалдан борлуулах цэгүүд дээр анхаарч байна. Улаанбаатар хотод нүүрс худалддаг 503 иргэн, ААН байдаг. Бид эдгээр иргэд, ААН-үүд болон 47 жишиг борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулан иргэдэд хүргэж байна. Жишиг цэгүүд дээр 100 мянган тонн орчим түлшийг нөөцөлж, худалдаална” хэмээлээ.

Шахмал түлшийг түүхийгээр нь хэрэглэх боломжгүй юм байна.  Өөрөөр хэлбэл, чулуун нүүрсийг үйлдвэрийн зориултаар угааж баяжуулан бутлуур руу оруулж, жигд хэлбэрт барьж бэлтгэдэг байна. Түлшийг чийг болон салхинаас хол тусгай горимд хадгалдаг. Учир нь шахмал түлш эцсийн бүтээгдэхүүн болтлоо 14 шат дамжлагын дараагаар боловсруулагддаг байна.  Сайжруулсан түлшийг үйлдвэрлэх гол үйл явц нь хатаагчид явагддаг бөгөөд тортогтой утааг нь сорж, доор нь тортгийг шүүн цэврээр гарч, гарсан хаягдлаа дахин ашигладаг гэлээ.

Дашрамд дурдахад, сайжруулсан түлшийг иргэдэд картаар худалдан авах ба түлш борлуулах картыг хийж эхэлсэн байна. Түүнчлэн сайжруулсан түлшийг хүртээмжтэй байлгах үүднээс иргэд 2-6 тонны түлш авах эрхтэй байх хязгаарлалт хийхээр төлөвлөсөн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

А.ЭНХ-АМГАЛАНТУУЛ

Шахмал түлшний нөөц 100 мянган тонн-д хүрчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани