- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойн ордыг 500 сая доллараар наймаалцах гэнэ
Эрх баригчдын зүгээс Монгол Улсын өрийн босгыг нэмэгдүүлж ДНБ-ний 70 хувьд хүргэх саналыг гаргасан ч сөрөг хүчний зүгээс үүнийг эсэргүүцэж дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа. Тэдний тайлбарлаж байгаагаар Монгол Улсын иргэн бүр 4.3 сая төгрөгийн өртэй болсон ба өрийн хязгаарыг нэмэгдүүлж Засгийн газарт зээл авах боломжийг олговол энэ хэмжээ 5.8 сая төгрөг болж өснө гэж үзэж байгаа. Өрийн удирдлагын тухай хуулийн дээрх заалт нь төсвийн тухай, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж байгаа тул эргүүлэн татахыг шаардах болсон билээ. Уг хуулиар бол өрийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор батлах ёстой. МАН-ын гишүүд энэ саналыг дэмжихгүй бол өрийн удирдлагын тухай хууль батлагдахад туйлын хүндрэлтэй болоод байгаа. Гэвч эрх баригчид өөр нэртэй хуулиар өмнөх хуулиа үгүйсгэх замаар энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх магадлал тун өндөр болж байна.
Эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн компаниудын удирдлага менежментийг төр хувийн хэвшлийн түншлэлд шилжүүлэх, татварын өршөөл хөнгөлөлт үзүүлэх замаар бизнесийн дарамтыг чөлөөлөх, элдэв хяналт, шалгалтуудыг багасгах зэрэг хувийн хэвшлийн идэвхжлийг дэмжсэн олон бодлого тусгагдсан. Гэвч өмнө нь тавьсан өрөө гарын салаагаар урсгаж, үр ашигггүй зарцуулснаа тооцож дүгнээгүй байж нэмж өр тавих асуудлыг оруулж ирж байгаа нь буруу гэж сөрөг хүчний зүгээс хүчтэй шүүмжилж байна. Гэтэл өрийн босгыг өндөрсгөх асуудалтай зэрэгцээд уул уурхайн томоохон орд газруудаа "ломбарддах” хувилбарыг эдийн засгийн хөгжлийн яамнаас оруулж ирсэн байна.
Тодруулбал Тавантолгойд стратегийн хөрөнгө оруулагч татахдаа урьдчилгаа төлбөрт 500 сая ам.доллар авах нөхцөлтэй яриа хэлэлцээр эхлүүлж байгаа ажээ. Ам.доллар хомсдсон өнөө цагт энэ хэмжээний долларыг оруулж ирэх нь эдийн засагт ач холбогдолтой гэж тэд тайлбарлаж Тавантолгойн төслөөр 3-5 тэрбумын хөрөнгө оруулалт татах болно гэж үзэж байгаа юм байна. Ийнхүү эрх баригчид Чингэс хааныхаа нэрийг зарж идсэний дараагаар газар нутгаа барьцаанд тавьж туух уралдаанд орлоо. Эх сурвалжуудын хэлж байгаагаар АН-ынхан үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд мөрийн хөтөлбөртөө багтсан бүтээн байгуулалтын ажлуудыг ямар ч үнэ цэнээр хамаагүй хэрэгжүүлэх ёстой гэж бүлгийн хурал дээрээ ярилцаж "айхгүй өр тавья, азаа үзье” гэсэн шулуудсан шийдвэрт нэгдсэн гэдэг. Үүний илрэл ч эхнээсээ харагдаж эхлэв бололтой.
Өмнө нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад урьдчилгаа төлбөрт 150 сая долларыг Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчдаас авснаа иргэн бүрт өгөх эх орны хишиг, хувь нэрээр 70 мянган төгрөгийг хавтгайруулж тараасан. Угтаа бол энэ мөнгөөр нефть боловсруулах үйлдвэр, цахилгаан станцаа бариад авсан бол хэрэгтэй байсан юм гэж хожим хойноос нь амаа барьдаг. Оюутолгойн хөрөнгө оруулагчдад янз бүрийн шаардлага тавихад 150 сая доллараа нэхэж гарах гарцгүй болгодог гэдгийг ч улстөрийн хүрээнийхэн хэлдэг. Үүнээс улбаалж Монголын тал өөрийнхөө нутаг дэвсгэр дээр давуу байдлаа алдсан гэж дүгнэх хүмүүс ч бий. Тэгвэл түүний араас Тавантолгойн нүүрсний ордыг 500 сая долларын урьдчилгаанд туугаад араас нь юу ч хэлж, хийж чадахгүй ямарваа шаардлага тулгалт хийж болохгүй тийм нөхцөлд орох замыг АН-ынхан сэдэн хэрэгжүүлэх гэж байна.
NEW
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||