Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтан карт чинь хэнд явна аа, Д.Жигжиднямаа дарга аа!

-Энэхүү картнаас жилдээ л 280 гаруй сая төгрөг ямар ч хяналтгүй гарч байгаа гэх мэдээлэл бидэнд олдлоо-

Маш их мөнгөн дүнтэй виза картыг зөвхөн урсгал зардал буюу цай, кофе, дарга цэргийн бэлэг, хоолонд зарцуулахын тулд ашигладаг хэмжээлшгүй эрх мэдлийг “УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зарим удирдлагууд эдэлдэг тухай яриа сонсчихоод чихэндээ ч итгээгүй гэдгээ нуух юун. Барьж үзсэн ч бараг нүдэндээ итгэхгүй байх. Сарын цалин болох 700 мянган төгрөгөөсөө сардаа байрны лизинг, утас, унааны мөнгө, хоол хүнсээ аваад, ганц удаа үсээ засуулах ч мөнгөгүй үлдэж байгаа ажилтан, албан хаагчид энэ байгууллагад хэдэн зуугаараа байгаа.

Нийт ажилчдынх нь бараг 50-иас илүү нь сардаа 700 мянган төгрөгийн үндсэн цалин авч байгаа гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй. Гэтэл өөрийнхөө цалин, ХНН-ээс өгдөг урамшууллаас гадна, байгууллагын нэр дээр байх алтан картаар өдөртөө 1.2 сая орчим төгрөгийн гүйлгээ хийж, хангалт эдэлдэг дарга нар байдаг гэхээр хэний ч санаанд багтахгүй биз дээ.

Ажилчид нь ч үүнийг уншаад итгэхийг хүсэхгүй нь мэдээж. Эсвэл би буруу бодож байна уу. Ийм эрх мэдлийг ер нь хэчнээн төрийн байгууллагын дарга нар эдэлдэг юм бэ, Ерөнхий сайд аа. Дан ганц УБТЗ-ын удирдлагууд ийм давуу эрхтэй байдаг юм уу. Тэгвэл бусад нь бас барьцах шаардлага гарч таарна. Төрийн өмчит бүх компанийн захирлуудад ийм эрх мэдэл байдаггүй гэж хэлээд өгөөч, та. Алтан картыг ашиглах эрхийг тийм ч олон хүн авч чадахгүй нь мэдээж биз.

Хамгийн дээд албан тушаалтан юм уу, эсвэл УБТЗ ХХН-ийн Ерөнхий хорооны нарийн бичгийн даргад л энэхүү эрх мэдэл байдаг байх. Тэгэхээр картыг яг одоо хэн ашиглаж байна вэ. Тэр хүнийг олмоор байна, Д.Жигжиднямаа дарга аа. Учир нь урсгал зардалд ашиглах ёстой энэхүү картнаас жилдээ л 280 гаруй сая төгрөг ямар ч хяналтгүй гарч байгаа гэх мэдээлэл олдлоо. Гүтгэсэн л гэж битгий хэлээрэй дээ.

Бид энэ мэдээллийн араас явна аа. Сардаа 20 гаруй сая төгрөг, өдөрт 1.2 сая төгрөг зарлагадаж байна гэсэн үг биз дээ. Ажлын 250 гаруй хоногт өдөр бүр л зарлага гарсан байна гэсэн үг. Ийм аймшигтай тансаглал гэж байх уу. Энэ улсад яаж амьдардаг гэхээр өдөрт 1.2 сая төгрөг зарцуулдаг юм бэ. УБТЗ-д үргэлж гаднаас зочин, гийчин ирдэг гэж бодохгүй байна. Ирсэн болгон нь өдөртөө л сая төгрөгөөр цай кофе ууж, хоол иддэггүй байх. Жилдээ л цөөхөн удаа ОХУ-ын талаас дарга, “цэрэг” ирсэн байдаг. Тэр болгонд гаргаж байгаа бол олон зүйл ярихгүй. Гэтэл сар бүр тодорхой хэмжээгээр мөнгө гарч байна гэхээр “Н виза” буюу “Алтан карт” чинь ямар ч хяналтгүй, хэн нэгний халаасанд цалингийн карт шиг нь яваад байна гэсэн үг биз.

Үүнд хэн хяналт тавьдаг юм бэ, Д.Жигжиднямаа дарга аа. Уул нь таны дарга болоод гаргасан тушаал ёсоор бол УБТЗ гэх байгууллагын дор үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй аж ахуйн нэгжийн дарга, цэрэг бүхэн саяас дээш төгрөгийн зарлага гаргах бол заавал УБТЗ-ын даргаасаа эхлээд Орлогч, санхүүгийн алба, нягтлан няравтай гэрээ байгуулж, гарын үсэг зуруулж гаргадаг гэнэ лээ. Хаа, хаанаа хатуу хяналттай гэж ойлгодог. Гэвч энэ карт яагаад, ямар сиймхий дундуур ингэж замбараагүй яваад байдаг юм бол. Эсвэл та эрхийг нь өгчихдөг юм уу.

Ингэж л хардах шаардлага үүсч байгаа юм. УИХ-ын дарга Г.Занданшатар саяхан танай байгууллагад ажиллахдаа “сахилга, хариуцлагыг дээд зэргээр хангаж, шат шатандаа хатуу хяналт тавьж ажиллах”-ыг даатгаад гарсан. Энэ ажлаа даруйхан хийж, “Алтан карт”-аар тансаглаж буй даргаа олонд ил болгоно уу. Дарга таныг арай ч ийм их мөнгө үрдэг гэж бодохгүй байна.

Учир нь Хөрөнгө орлогын мэдүүлгийг тань харахад нэг ч компани, аж ахуйн нэгж, том хаус, хувийн бизнес, эзэмшил газар байхгүй атлаа 390 гаруй сая төгрөгийн жилийн орлоготой юм билээ. Замын даргын цалин болон Контрактын цалинг тань тооцоод үзвэл арай ч байгууллагынхаа нэр дээр байгаа картнаас мөнгө авах хэмжээний орлогогүй нэгэн биш гэж найдаад байгаа юм.

Тэгэхээр хэн гэгч этгээд нэг ажилтныхаа бүтэн сар хөдөлмөрлөж олдог, жирийн албан хаагч бидний сар чөмгөө дундартал зүтгэж, олдог мөнгөөр өдөр бүхэн тансаглаж явааг олно гэж найдъя. “Улаанбаатар төмөр зам” ХХН ашигтай ажилладаг гэдгийг хэн ч мэднэ. Олон талаар ч манлайлж яваа дуулддаг, сонин хэвлэлээр гарч байна.

Гэвч төрийн юм, хоёр улсын дундын өмч гэдэг байдлаар ийм хариуцлагагүй, хайхрамжгүй, хяналтгүй мөнгө үрж болдог хэрэг үү. Дахиад хэлэхэд, бид энэ сэдвийг орхихгүй. Үргэлжлүүлэн хөндөж, асуудлыг ил тод болгоно. Харин та бидэнд туслаарай. Хамтдаа хариуцлагыг бий болгож, төрийн өмчөө, түүнээс гарч буй мөнгөө гамная. Санал нийлж байгаа гэж найдаж байна шүү, дарга аа. 

Б.ЭРХЭС

ЭХ СУРВАЛЖ: DARDAS.MN

Алтан карт чинь хэнд явна аа, Д.Жигжиднямаа дарга аа!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани