- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төмрийн хүдрийн өсөлт түр зуурынх
Эдийн засгаа тэлж, тогтвортой хөгжлийг баримтлах нь улс орнуудын гол чиглэл болоод байна. Манай улсын хувьд ч эдийн засгийн тогтвортой хөгжил чухал. Гэхдээ өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, худалдааны саад тотгорууд, валютын хэлбэлзэл тогтвортой байдлыг хангахад сайнаар нөлөөлж чадахгүй байгаа юм. Монгол Азийн бүс нутгийнхаа чөлөөт худалдаанд нэгдэж чадвал эдийн засгийн хөгжил, худалдааны эргэлтэд түлхэц болно гэж эрдэмтэн, судлаачид онцоллоо. Чөлөөт худалдааг өргөжүүлэхэд үнэндээ хамгийн том тээг нь хоёр хөршөөс хараат байдал.
Хэдийгээр ийм саад тотгортой ч бүс нутгийнхаа чөлөөт худалдаанд нэгдэх хэрэгцээ шаардлага тулгарч байгааг саяхан болсон эрдэм шинжилгээний хурлын үеэр чухалчлав. Шинжлэх ухаан академийн олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Баатар "Бүс нутгийн эдийн засгийн интеграцид Монгол Улс оролцох боломж, сорилтын талаар ярилаа.
Тэрбээр "Дэлхийн эдийн засгийн өсөлтийн чиг хандлага Ази руу чиглэж байна. Манай бүс нутагт эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Ийм нөхцөлд Монгол бүс бүсийнхээ чөлөөт худалдаанд нэгдэх хэрэгтэй. АСЕМ өсөлтөөрөө тэргүүлж байна. Тиймээс АСЕМ+Монгол гэсэн зураглал бий болгочихвол манай улсад нэн таатай нөхцөл бүрдэх юм. Ялангуяа Зүүн Хойд Ази бол нэлээн ач холбогдолтой. Энэ бүс нутагт олон том төслийн санаачилга хэрэгжих шатандаа явж байна. Умард Солонгосын байдал тогтворжиж байгаа. Үүнээс гадна Зүүн Азийн эрчим хүчний шанг татахад Монголд боломж нээгдэж байна. Азийн хөгжлийн банк, дэлхийн банк зэрэг байгууллага манай улсын сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талтай нь ажиглагдлаа” хэмээв.
Монгол Зүүн Азид эрчим хүчний шинэ тоглогч болох боломж бийг ч судлаачид онцолж байна. Сэргээгдэх эрчим хүч, уран, нүүрс зэргээс гадна хүн амынх нь 24 хувь ухаалаг утас хэрэглэдэг гээд давуу тал олон. Гэхдээ хоёр хөршийг хараад горьдоод суух биш. Гурав дахь гарцыг эрэлхийлж, худалдааны эргэлтээ сайжруулах хэрэгтэйг ч судлаачид хэллээ.
Бидэнд хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ч тэр бүр санаснаар болохгүй байгаа. Монгол Улс нь японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь нэг шинэ хаалга нээгдсэн. Уг хэлэлцээрийн зорилго нь хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах гээд олон боломж нээгдсэн. Гэвч бас алдаатай тал ч бий аж. Манай төрийн болон төрийн бус байгууллагууд японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаагүй. Үндэсний үйлдвэрлэгч болон экспортлогчид японы зах зээлд гарах давуу талыг ашиглахад бэлэн эсэх, экспортын барааны нөөц боломж хэр их байгаа гэдгийг сайтар харгалзаж үзэх ёстой байсан. Мөн худалдааны алдагдлыг бууруулахын тулд аж үйлдвэрийн аль салбарыг дэмжих талаарх бодлого боловсруулаагүй нь алдаа болжээ. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад, ийм төрлийн өргөн хүрээтэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад хамгийн багадаа 5-10 жил зарцуулдаг. Гэтэл манайх бэлтгэл ажлыг ердөө хоёр жил гаруйн хугацаанд хангасан тул үр дүн нь хүссэнээс эсрэгээр эргэсэн гээд алдаа дутагдал ажиглагджээ.
Урд хөршийн "Бүс ба зам” санаачилга манай улсад томоохон гарц нээж өгч магадгүй хэмээн таамаглаж буйгаа эрдэмтэд дуулгав. "Бүс ба зам” санаачилгын хүрээнд урд хөрш азийг Евразитай холбосон хурдны зам тавиад дуусаж буй нь монголчуудад шинэ цонх нээлээ. Энэ зам ховд, Баян-Өлгий, Улаанбайшинт гээд оростой холбогдоно. Мөн шинжаанаар дамжин Казахстантай холбогдож буй нь том гарц. Энэ гарцыг тооцоо судалгаатай ухаалгаар ашиглаж чадвал Монголын хөгжил урагшлах боломж бүрдэж байна. Хөгжлийн гарц нээгдсэн дээр нь худалдаагаа өргөжүүлэх хэрэгтэйг ч судлаачид чухалчилж байгаа юм.
Хойд хөрштэй худалдааны талаар ярихаар тарифын хөнгөлөлт эдлүүлэх боломж олгодоггүй зовлонтой тал бий. Дэлхийд нөлөө бүхий хоёр том хөршийнхөө ая эвийг олж чадвал хөгжлөө хурдасгах хөшүүрэг, нөөц бололцоо ихээхэн байгаа аж.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||