- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бүргэд, луугийн тулаанд хэн нь ялж байна вэ? Бидэнд хэрхэн нөлөөлж байна вэ?
"Худалдааны дайн" энэ тэр гээд дэлхийд юу болоод байгааг ойлгохыг хүсдэг ч тэр олон тайлбарласан юмсыг нь хараад уншихаас ч залхуу хүрэм байдаг. Харин энэхүү нийтлэлд та бүхэнд боксийн ринг дээр байгаа 2 тамирчин тулаан хийж байгаа хэлбэрээр энгийн, сонирхолтой байдлаар хүргэхийг хичээлээ.
Дэлхий дээр хэн бяртайгаа үзэх тулаанд хоёр хүчтэй өрсөлдөгч үлдээд байгаа билээ.
Цэнхэр булангаас дэлхийн эдийн засгийн 25 хувийг бүрдүүлэгч бүргэд хочит АНУ. Бүх цаг үеийн аварга тулаанч, дэлхийг аврагч, хөгжлийн загварын жишээ, мөрөөдлийн орон гээд түүнийг дуудахгүй нэр гэж байхгүй билээ.
Харин улаан булангаас сүүлийн 30 жилийн хугацаанд хүч чадлаа 8 дахин өсгөж, дэлхийн эдийн засгийн 20 орчим хувийг бүрдүүлж буй Луу хочит Хятад. Маш чимээгүй, даруухнаар энэ тулааныг хийж буй. Түүний дэмжигч талд мэдээж ОХУ, исламын шашинтай зарим орнууд, мөн Африкын төлөөллүүд ч хүрэлцэн иржээ. Мэдээж эдгээр орнууд Хятадыг дэмжиж байгаа шалтгаан нь өнгөрсөн хугацаанд ойрхи дорнодод Америкийн хийсэн дайнтай холбоотой.
Ийнхүү тулаан эхэллээ. Тоглолтын эхний цохилтыг Бүргэд хийлээ.
- 2018.07.06 Нийтдээ 34 тэрбум ам.долларын (Монголын эдийн засгийг 2 нугалсантай тэнцэх) бараанд 25 хувийн татвар ногдуулж эхэллээ. Лууны хувьд хүнд цохилт болох шиг боллоо. Луу нилээд хянуур, хамгаалалт өндөртэй тоглодог онцлогтой. Луугийн хариу цохилт. Америкийн 34 тэрбум ам.долларын бараанд мөн л 25 хувийн татвар ногдууллаа.
- 2018.08.06 Луу нилээд хянуур, хамгаалалт өндөртэй тоглодог онцлогтой. Америкийн хувьд маш эрч хүчтэй, өөртөө итгэлтэй тоглолт үзүүлж байна. Дахин нэг цохилт. Хятадын 16 тэрбум ам.долларын 10 хувийн татвартай бүтээгдэхүүний татварыг өсгөж 25 хувь болголоо. Хятад ч дутсангүй шууд л хариу цохилт хийлээ. Мөн ижилхэн дүнгээр татвар ногдууллаа.
- 2018.09.24 Тоглолт үнэхээр ширүүхэн болж байна. Америк илүү довтолж, Хятад илүү хамгаалан тоглож байна. Энэ удаад Америк маш хүчтэй цохилт хийлээ. 200 тэрбум ам.долларын бараанд 10 хувийн татвар ногдуулав. Хятадыг нилээд хүнд байдалд орууллаа. Хэдийгээр хүнд цохилт авсан хэдий ч хариу цохилтыг Хятадын талаас хийлээ. Харамсалтай нь хүчтэй цохилт байж чадсангүй. Америкийн 60 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдууллаа.
- 2018.12.02 Талууд түр завсарлага авлаа. Их 20-н уулзалтын үеэр хоёр улс биендээ тавьсан хоригуудаа заримыг нь чөлөөлөх болон түр зогсоох шийдвэр гаргасан. Мэдээж хэн хэн нь энэ тулааныг хэцүү болж байгааг мэдэж байгаа хэдий ч дахин үргэлжлүүлэхээр шийдсэн.
- 2019.05.10-2019.06.01 Америк дүрмийн бус цохилт хийлээ. Тэрээр Хятадын Huawei компанийг АНУ-ын компаниудаас худалдан авалт хийхийг хориглолоо. Тулаан ширүүн болж өндөрлөв. Тулааны явцад Америк 250 тэрбум ам.долларын бараанд татвар ногдуулсан бол Хятад 110 тэрбум ам.долларын бараанд хариу татвар ногдуулжээ. Мөн Хятад нь АНУ-аас худалдан авдаг нийт бүтээгдэхүүний 90%-д татвар ногдуулаад байгаа бол АНУ 50% орчимд тариф тогтоосон байна.
Одоо тулааны үр дүнг танилцуулах мөч ирээд байна. Шүүгчид оноогоо гаргажээ.
- Эхний шүүгч бол гадаад худалдаа. Бүргэдийн талд оноогоо өгчээ. Учир нь энэ үзүүлэлт Америкийн талд ашигтай гараад байгаа билээ.
- Хоёрдахь шүүгч бол эдийн засгийн өсөлт. Энэхүү шүүгч маань мөн л бүргэдийн талд оноогоо өгчээ. Учир нь 2019 он гарсаар Америкийн эдийн засаг өсөлт нь хурдсах харин Хятадын өсөлт саарах хандлагатай байгаа юм. Тооны харьцаа 2-0 боллоо.
- Гурав дахь шүүгч бол инфляц. Энэ удаад Хятад оноог авч чадлаа. Тариф ногдуулсан барааны үнэ Америкт, Хятадтай харьцуулахад илүү өсч байгаа учир Хятадад оноог өгчээ.
- Дөрөв дэхь шүүгч бол хөрөнгийн зах зээлийн индекс. Америкийн S&P 500 индекс нь Шанхайн хөрөнгийн биржийн индексээс илүү өндөр өсөлттэй байна. Тооны харьцаа 3-1. Хятадын талд нөхцөл байдал ашиггүй болж эхэллээ.
- Тав дахь шүүгч болох Гадаадын шууд хөрөнгө оруулалт Хятадын талд оноогоо өгчээ. Хятадад байрлаж буй Америкийн хөрөнгө оруулагчид харьцангуй тогтвортой байгаа нь шалгарах шалтгаан болов.
Тулааны ялагч тодорч байна. 2019 оны 5 сарын байдлаар АНУ, Хятадыг 3-2 харьцаатайгаар хожлоо. Мэдээж дараагийн тулаан бид бүхнийг хүлээж байгаа. Цуврал тулаанд ялж буй Америк өөртөө итгэлтэйгээр G-20(хамгийн том эдийн засагтай 20 улс) -н уулзалтаас өмнө дахин тулаан хийх эсэхээ тодорхой болгох хэрэгтэйг Хятадад сануулав. Хэрвээ тэд тохиролцоонд хүрч чадахгүй бол дахин тулаан зарлаж, АНУ-y зүгээс төлөвлөж буй 325 тэрбум ам.долларын бараанд татвар ногдуулах болно.
Харин Хятадын зүгээс нэмэлтээр тариф тогтоох хангалттай бүтээгдэхүүн үлдээгүй байна. Тиймээс Хятадын хувьд татвар ногдуулаагүй үлдсэн 10 хувьд нь арга хэмжээ авах, эсвэл өмнөх бараануудынхаа татварыг өсгөх л сонголт үлдээд байна. Юутай ч энэ тулааныг олон улсууд ажиглаж байна. Учир нь тэдний хийсэн үйл хөдлөл, зангалт, цохилт бүр дэлхийн эдийн засагт нөлөөлдөг.
Нэг тод жишээ нь бидэнд хамгийн их хамаатай түүхий эдийн үнэд нөлөөлдөг. Тухайлбал тулаан бүрээс авсан бэртэл, гэмтэл нь Хятадын бүтээж буй баялагыг бууруулна гэсэн үг. Баялаг гэдгийн цаана компанийн ашиг, өрхийн орлого буурах тухай ярьж байгаа юм. Манайхтай хамгийн ойр жишээ бол ган, зэсийн үйлдвэрүүдийн ирээдүй. Хэрвээ зэсийн эрэлт багасвал зэсийн үнэ буурч, гангийн эрэлт багасвал түүнийг шатаах нүүрсний үнэ буурах болно. Худалдааны дайнаас өмнө зэсийн үнэ 7,500 ам.доллар байсан ч эргээд 5,800 болтол буураад байгаа нь үүний нэг баталгаа.
БИДЭНД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?
Хөндлөнгийн үзэгч бидэнд түүхий эдийн үнээр нөлөөлөх боломжтой. 2016 оны төгсгөлөөс хурдтай өссөн зэс, нүүрсний үнэ худалдааны дайны нөлөөгөөр аажим буурч байгаа юм. Одоогоор манай эдийн засагт хүчтэй нөлөөлөөгүй хэдий ч цаашид сөргөөр нөлөөлж эхлэх нь тодорхой. Мөн Хятад тулаанд шууд ялагдахгүйн тулд өөрсдийгөө эрч, хүчтэй болгох бүхий л зүйлсийг хэрэглэж байна. Сүүлд л гэхэд Засгийн газраас нь гангийн салбараа мөнгөөр дэмжиж эхэлсэн. Тиймээс манайхан юу ч бодохгүйгээр эдийн засаг нь сэргэлттэй сайхан явж байна.
Урт хугацаанд энэ хоёрын тулаан нь хэн хэнд нь хохиролтойг мэргэжилтнүүд анхааруулж байгаа хэдий ч тэд барагтаа л үл тоож байна. Цаашид тулаан үргэлжилж, Хятад накаотаар ялагдах юм бол манайд ч гэсэн энэ нөхцөл байдал хүндээр тусах болно. Юутай ч дараагийн тулаан болох эсэх нь тодорхой бус байна. Тэр болтол бид ч гэсэн өөрсдийгөө хамгаалж, ухаантай байх хэрэгтэй. Ялангуяа сонгуулийн жил зардлаа танаж, мөнгөө хадгалж, тодорхой бус эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй.
Эдийн засагч шинжээч Г.Батзориг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||