Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Сэржбүдээ: Хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана

Д.Сэржбүдээ: Хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана

 

Лондон хот аж үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд нүүрсээр ажилладаг олон зуун үйлдвэр байгуулснаас үүдэн 1950-иад онд агаарын бохирдол нь гамшгийн түвшинд хүрч, амь насаа алдах иргэдийн тоо огцом өссөн. Энэ асуудлаа шийдвэрлэхийн тулд хийн хэрэглээг нэвтрүүлсэн түүхтэй.

Гэтэл өнөөдөр манай улсын агаарын бохирдол дэлхийн дундаж хэмжээнээс 30 дахин их, жилд дунджаар 2400 хүн энэ шалтгаанаар нас барж, өвлийн улиралд дутуу төрөлт 3.5 дахин нэмэгдэж, хүүхдийн өвчлөлийн 40 хувь нь уушги, амьсгалын замынх гэсэн аймшигтай судалгааг НҮБ дэлхий дахинаа мэдээлсэн. Энэ гамшгаас хамгийн хурдан салах ганц арга бол хийн халаагуурт шилжих гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг ч зориглон эхлүүлсэн нь үгүй.

Тэгвэл S&Royal группийн ерөнхийлөгч Д.Сэржбүдээ "Газком” компаниа байгуулан, гэр хорооллын утааг хийн халаагуураар арилгахаар Японы өндөр технологийг оруулан ирж, эхний айлууддаа суурилуулаад байна. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Хийн халаагуур оруулж ирэхээсээ өмнө та агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байсан. Ямар арга хэмжээ авч байсан бэ?

-Би 2010 оноос судалгааны ажлаа эхлүүлсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдлыг арилгахад анхаарлаа хандуулж, дэлхий нийтээр ямар инновац нэвтрүүлж хаана, ямар шинэ технологи гарч байгааг судалж ирсэн. 2014 онд хагас хийжүүлсэн зуухны төсөл эхлүүлж, улаанбаатар хотын зургаан дүүрэгт өөрийн хөрөнгөөр 400 гаруй зуух өгч байлаа. Мөн япончуудтай хамтран газрын гүний дулааныг ашиглах боломжийг судалж, гэрийн дээвэр дулаалах инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх мэт юм юм л туршиж үзсэн. Ингэж явсаар дэлхий нийтийн агаарын бохирдлоос гарсан эцсийн бөгөөд ганцхан арга зам болох хийн халаагуурт тулж ирсэн нь энэ.

-Японыг сонгосон шалтгаан нь юу вэ?

-2017 оноос эхлэн хийн халаагуур үйлдвэрлэгчдийг судалж, дэлхийд нэгт бичигддэг Японы Rinnai компанийг сонгосон. Эднийх зуун жилийн түүхэндээ нэг ч удаа осол гаргаагүй туршлагатай, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан үйлдвэр. Тэр ч утгаараа тоног төхөөрөмж нь дэлхийд шалгарсан, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй ажиллагааны маш өндөр технологитой. Би өөрөө хэрэглэгч нь учраас сайн мэднэ. Өнгөрсөн хоёрдугаар сард Rinnai компанитай хамтын ажиллагаагаа эхлээд, тоног төхөөрөмжөө эхний айлууддаа суурилуулж байна.

-Айл болон албан байгууллагад суурилуулахад ямар хүндрэл гарч байна. Шууд суурилуулах боломжтой юу?

-Бидний судалгааны ажлын цөм нь гэр хорооллын айл өрхүүдийн халаалтад төвлөрч байгаа. Мөн төвийн дулаанд холбогдоогүй сургууль, цэцэрлэг хороо хотхонуудын халаалтыг шийддэг нам даралтын зуухуудыг судалсан. Айл өрхөд агаар халаагч төхөөрөмж, нам даралтын зуухаар галладаг газын бойлер санал болгож байна. Rinnai-д хийн халаагуураас эхлээд, усан болон тосон халаагуур буюу радиаторыг халаах хийн бойлер, шалны халаалтыг газаар халаах гэх мэт төрөл бүрийн тоног төхөөрөмж бий. Сургууль, цэцэрлэгийн уурын зуухны оронд газаар халаадаг тоног төхөөрөмжийг ч оруулж ирнэ. Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой СХД-ийн алслагдсан нэг цэцэрлэгт хийн тоног төхөөрөмж суурилуулах ажил төлөвлөж байгаа. Халаах төхөөрөмж байрлуулахад уурын зуух шиг нүсэр байгууламж хэрэггүй, жижигхэн узелийн өрөөнд л хийчихдэг авсаархан мөртлөө хүчирхэг шийдэл байдаг юм. Нүүрс агуулах сав, үнс хаях газар гэх мэт агаар, хөрсний бохирдол үүсгэх том талбайдаа мод, зүлэг тарьж, ашиглах боломжтой гээд давуу тал ихтэй.

-Ашиглалтын зардалд сардаа хэд орчим төгрөг төлөх вэ?

-Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй, утаат бүсийн иргэдийн амьжиргааны түвшин тааруу энэ үед энэ зардлыг аль болох хямдхан байлгах боломжийг эрэлхийлж байна. Нүүрсний зардлыг, цахилгаан халаалтаар шийдсэнтэй харьцуулж, бага руу нь дөхүүлж байна. Нэг өрхийнх сард 200-300 мянга орчим төгрөг байх болов уу. Харин 300 квт хүчин чадалтай дулааны эх үүсвэр цахилгаан бойлероор шийдсэн газар сард 147 сая төгрөг төлдөг бол хийн халаагуурт 93 орчим сая төгрөг байх тооцоо гаргасан.

Хийн халаагуураар зуун давхар байшинг ч халааж болно

-Дулааны газын үнэ нь ахуйн хэрэгцээнийхээс хямд байх уу?

-Тийм ээ. Бид халаалтын хийн түлшний тогтмол хэрэглээг хангах үүднээс ОХУ-ын 3-4 компанитай тогтвортой байдлын гэрээ хийхээр ажиллаж байна. Шингэрүүлсэн хийн түлш ОХУ-д хамгийн түгээмэл. Бидний хэрэглэх газ бол пропан газ. Түүхий эдийн үнээс хамаарахгүйгээр Rinnai-н бүтээгдэхүүн эрчим хүчний асар их хэмнэлттэй учраас бид хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана гэж зоригтой хэлж байгаа юм.

-Пропан газ нь одоо түгээмэл хэрэглэж байгаагаас илүү чанартай гэсэн үг үү?

-Пропан газ -42 хэм хүртэл хүйтэнд царцдаггүй, илчлэг өндөртэй. Бутан газ бол -5 хэмд царцдаг шүү дээ.

-Анх тавиулах зардлыг дундаж давхаргын айл хүчрэх үү?

-Аль болох боломжийн үнээр олон айл хамруулж байж агаарын бохирдлын эсрэг дорвитой үр дүнд хүрэх учраас энд төрийн дэмжлэг хэрэгтэй. Улс орноо гамшгийн хэмжээнд хүргэсэн агаарын бохирдлыг олон улсад устгасан тэр л аргаар, тэгэхдээ технологийн өндөр түвшинд аюул осолгүй шийдэх гэж байгаа энэ төслийг дэмжинэ гэж итгэж байна. Төрийн яамд болон нийслэлийн холбогдох удирдлагуудтай яриа хэлэлцээ хийж явна. Мөн банкуудтай ногоон зээлийн хөнгөлөлттэй хувилбар боловсруулахаар ажиллаж байна. Цаашлаад АХБ, дэлхийн банкны урт хугацааны зээлд хамрагдах зэргээр аль болох иргэдээс бага мөнгө гаргуулах, санхүүгийн дарамтад оруулахгүй байх арга замыг хайж байна. Улс орны амин чухал асуудал учраас энэ тал дээр бэрхшээл үүсэхгүй байх гэж найддаг.

-Хийн халаагуур өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд эрх зүйн орчин хэр байна?

-Манай улсад хийн хангамжтай холбоотой эрх зүйн орчныг шинээр хийх зайлшгүй шаардлагатай. 1950-иад оны үеийн ЗХУ-ын хийн стандартыг одоо болтол мөрдөж байна. Бидний хийж байгаа ажил ISO 14001 стандарттай байхад, манай улсад ISO 9001-ийг мөрддөг. Тиймээс хууль санаачлагчдад саналаа оруулж, шинэчлэх асуудал тулгарч байна. Газ гэхээр аюулгүй ажиллагаа нэн тэргүүнд яригддаг. Иргэдийн дунд түгээмэл байдаг "газ дэлбэрдэг, аюултай” гэх ойлголтыг өөрчилж, хийн түлшийг зөв ашиглах сургалт нэгдсэн системээр явуулах хэрэгтэй байна.

-Технологи осол гаргахгүй гэдэгт итгэлтэй байна уу?

-Зуун хувь итгэлтэй байна. Яагаад гэвэл хийн халаагуур тавиулсан хүн баллоноо чирээд газаа өөрийн унаагаар зөөгөөд явахгүй. Суурилуулсан хайрцгийг ч нээхгүй, түлхүүр нь манай үйлчилгээний ажилчдад явдаг. Ухаалаг тоолуур хийн баллон суларсныг наашаа мэдээлж, ажиллагааны горимоороо хоёр дахь баллондоо шилждэг. Манай ажилтан мэдээллийн дагуу очиж суларсан баллоныг солино. Мөн гэрт нь ахуйн хэрэглээний хийн зуух тавьж өгнө. Энгийн газан плитка гадны нөлөөгөөр гал нь унтарсан ч газ нь алдагдсаар байдаг бол Rinnai аравхан секундын дотор хийгээ автоматаар хаадаг. Мөн хоолойд хий байгаа цагт холбоос нь яаж ч оролдоод салахгүй. хийг соруулсны дараа л салгаж болдог тул хүүхэд оролдоод газ алдагдана гэх ойлголт ч байхгүй.

-Ахуйн хэрэгцээний хийн зуух бас тавьдаг юм уу?

-Бидний зорилго утааг арилгахаас гадна эрчим хүчийг хэмнэж, зөв хэрэглээнд сургахад чиглэдэг. Газыг ахуйн хэрэглээнд ашиглах, цахилгаан эрчим хүч ашиглах нь газар тэнгэр шиг ялгаатай. Би өөрөө Rinnai-н газан плитка олон жил хэрэглэж байна. 10 кг газыг 26000 төгрөгөөр худалдаж аваад 3-4 сар хэрэглэдэг. Нэг сарын цахилгааны мөнгө ч хүрэхгүй байгаа биз дээ.

-Хэрэглэгчид хэр нааштай хандаж байна?

-Нааштай байлгүй яах вэ. Маш их захиалга өгч байна. Бүх үйлчилгээг бид үзүүлж иргэд зөвхөн сонгож, түүнийг хэрэглэх л үүрэгтэй. Яг л төвийн дулааны системд холбогдсон юм шиг зөвхөн ашиглалтын зардлаа л төлөөд явна.

• Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй, утаат бүсийн иргэдийн амьжиргааны түвшин тааруу энэ үед энэ зардлыг аль болох хямдхан байлгах боломжийг эрэлхийлж байна. 

• Энгийн газан плитка гадны нөлөөгөөр гал нь унтарсан ч газ нь алдагдсаар байдаг бол Rinnai аравхан секундын дотор хийгээ автоматаар хаадаг.

-Заавал төвийн дулааны шугам бараадахгүй, хаана ч барилга барьж болох нь ээ. Хүчин чадал нь хэр вэ. жишээ нь, "туушин”-г халааж дийлэх үү?

-Өнөөдөр Монголын хамгийн өндөр барилга "туушин”-г та асууж байна. Хийн халаагуураар зуун давхар байшинг ч халааж болно. 1960-1970-аад онд баригдсан төвийн шугамаа тойроод барилгажуулсаар үүсгэсэн зохиомол түгжрэлийг арилгахын тулд бие даасан, ухаалаг эрчим хүч зайлшгүй шаардлагатай. Энэ асуудлыг үндсэндээ манайх шийдэж байна. Улаанбаатар хотын дахин төлөвлөлтөд жинтэй хувь нэмэр оруулах ажил дөнгөж эхэлж байна. Эрчим хүчний хамгийн оновчтой шийдэл бол бие даасан систем.

-Энэ бүх ажил төлөвлөснөөр чинь явбал танай компани үндэсний хэмжээний болж томрох юм байна. Гэхдээ энгийн нэг хувийн хэвшлийн компани агаарын бохирдол, хот төлөвлөлт, эрчим хүчний асуудлыг төрийн оролцоогүйгээр хийх боломжтой гэж бодож байна уу?

-Улс оронд тулгамдаж буй асуудлыг арилгахын тулд бид хоёргүй сэтгэлээр зүтгэх хэрэг гарч байна. Үүнд мэдээж төрийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй. Хувийн хэвшил гэхээр л ашиг хонжоогоо бодно гэсэн үг биш шүү дээ. Жинхэнэ төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодит жишээ үүн дээр харагдана. Үндэсний хэмжээний асуудлыг шийдэхийн тулд нэгдүгээрт сэтгэл, хоёрдугаарт зориг хэрэгтэй. гуравдугаарт, хамтын ажиллагаа гэх мэт олон хүчин зүйл нөлөөлнө.

-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг арилгахад 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсны 500 нь ямар ч үр дүнгүй байсныг шалгалтаар илрүүлсэн. Энэ жилийн хувьд 121 тэрбумыг агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөж байна. Энэ мөнгө танай компанийн хувьд хэр их мөнгө вэ?

-Зөв зарцуулбал энэ мөнгөөр гэр хорооллыг утаанаас бүрэн салгана. Төртэй хамтраад ажиллавал маш богино хугацаанд асуудлыг шийдвэрлэх боломж бий. Би эхлүүлсэн ажлаа заавал дуусгана. харин та бүхэн дэмжээрэй.

Бид өвөг дээдсээс өвлөсөн улсаа хөгжүүлэхэд санаа зовдог, хийж бүтээдэг халуун цустай хүмүүс 

-Улс төрийн өнцгөөс хүндрэл гарч магадгүй юм даа. Яагаад гэвэл таны ах уул уурхайн сайд, гэтэл дүү нь төрөөс гаргасан шахмал түлшний бодлогыг бүрэн халах технологи нэвтрүүлэхээр эхэлчихсэн байдаг...?

-Улс төрийн өнцгөөс харна гэвэл арай л өрөөсгөл. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихсэн асуудалд улс төр хийх үү, ямар ч улсын хувьд ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг. Агаарын бохирдлоос үүдсэн суурь өвчнүүд, нас баралт, хэн ч ялгаагүй нэрвэгдэж байгаа энэ гамшгийг улс төрийн өнцгөөс харвал дэндүү харамсалтай. Ерөнхий сайд, Байгаль орчны сайд, нийслэл, дүүргийн засаг дарга нартай уулзаж төслөө танилцуулсан. улс төрийн өнцгөөс харж, тоглолт хийх маягаар хандсан хүн одоогоор алга байна.

-Сонгуулийн өмнөх жил шүү дээ. Хэн ч яаж ч эргэж болно. Ядаж сонгуулийн дараа эхэлж болоогүй юм уу?

-Нийгмийн хариуцлагаа ухамсарласан эрүүл ухаантай хүн болгон дэлхий нийтийн утаанаас салсан энэ замыг л сонгож таарна. Энэ ажлыг нэвтрүүлээд, ард иргэдээ эрүүл тайван орчинд амьдруулъя гэж зорьж, хөдөлсөн нь энгийн нэг бизнес эрхэлдэг хүн болохоор энэ төслийг бүтэхгүй гэж та бүхэн ойлгоод байх шиг байна. Сонгуулиас болж дахин нэг жил хойшлуулна гэвэл миний санаанд багтахгүй. Энэ нэг жилийн утаанд дахиж хэдэн ураг хэвлийдээ амьгүй болж, хэдэн хүүхэд уушгины хүнд өвчнөөр өвдөж, хэдэн иргэнээ цаг бусаар алдахыг харах ёстой юм бэ. Би үүнийг сонгуулийн дараа гэж хойш тавьж чадахгүй. Өөрийн нөөц бололцоогоор урагшлуулсаар л байх болно.

-Магадгүй эрх баригчид санаачилж эхлүүлсэн бол харин ажил болж, "утааг арилгасан хүн” гэж түүхэнд үлдэх байсан ч юм уу?

-Гавьяа харж энэ ажлыг эхлүүлээгүй гэдгээ хариуцлагатай хэлье. Гамшгийг арилгахын тулд иргэн хүний хувьд зориглож эхлүүлсэн ажил гэдгийг ойлгоорой.

-Улсын заан Д.Долгорсүрэн гуайн хүүхдүүд зорьсондоо тууштай зүтгэдэг зан чанартай нь анзаарагддаг. Хэрхэн хүмүүжсэн бол?

-Бид гэр хороололд өссөн. Түлээ хагалж, нүүрс зөөж, усанд яваад Л.Багадаа телевизээр зүлэг ногоо гарахаар "яагаад манай гэр хороолол ийм гоё ногоон байж болдоггүй юм бол” гэж их боддог байсан. Одоо ч харахад нэг их өөрчлөгдсөн зүйл алга. Өөрчлөлтийг би л хийх ёстой юм байна. Өвөг дээдсээс өвлөж авсан энэ улсаа яаж хөгжүүлэх талаар санаа зовдог, юм хийж бүтээдэг халуун цустай хүмүүс бол бид. Үүн дээр ямар нэг улс төрийн зорилго байхгүй.

-Хэрэв утааг бууруулбал танаар их бахархах байх. Ийм гамшгийн хэмжээнд хүрсэн бохирдлыг арилгахад том хувь нэмэр оруулсан гэх утгаараа...

-Энэ бол иргэний үүрэг. Мэдээж ганцаараа хийхгүй. Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүстэй хамт хийнэ шүү дээ. Би улс орон минь сайхан хөгжин цэцэглээсэй гэж хүсдэг өөдрөг оптимист үзэлтэй хүн. Технологийн том хувьсал болсон энэ компанитай холбогдохын тулд жил хагасыг зарцууллаа. Одоо би аваад ирлээ. Улс маань энэ асуудлаас гарах нь цаг хугацааны л асуудал болж байна. Хийх цаг хугацаандаа асуудлуудыг амжилттай шийдэж дараагийн хойч үедээ даатган үлдээгээд сэтгэл амар байх чинь хүн болж төрсний үйл хэрэг гэж боддог. Би Японы парламентын гишүүд, том компанийн хүмүүсийн өмнө "Та нар Монгол Улсад минь туслаач ээ” гэж хоёр гараа дэлгээд гуйж байсан удаатай. Rinnai компанийн захирал багадаа агаарын бохирдлын улмаас токиод сургуульд суралцах боломжгүй болж, нутагтаа төгсөж байснаа ярьсан. Өөрөө энэ гамшгийн хор хохирлыг мэддэг учраас хамтран ажиллах саналыг минь хүлээж авсан байх. Токио 1964 оны олимпын өмнө утаанаасаа салах зорилго тавиад, хэдхэн жилийн дотор хийн халаагуураар утаагаа бүрэн арилгасан түүхтэй. Монгол Улсын агаарын бохирдлыг нүдээр харуулах үүднээс ирэх 11 дүгээр сард би Rinnai компанийн захирлыг авчрахаар урьсан. Хамтын ажиллагааны хүрээнд олон улсын байгууллагуудыг урьж, яриа хэлцлийн шатандаа явж байна.

Д.Сэржбүдээ: Хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани