Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Монголросцветмет”-ийг 68 тэрбумын өртэйг мэддэг Б.Мөнхбат захирал сардаа 39 саяын цалин авдаг

-Б.Мөнхбат захирал өөрийн эзэмшлийн байртай ч байгууллагаасаа ашиглалтын зардал авдаг-

Саяхан төрд 100 хувь эргэн ирсэн "Монголросцвемет” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбатыг АТГ-т шалгасаар байгаа. Түүнийг хэт тансаглалд дуртай нэгэн гэдгийг хамт олон нь байтугай хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд ч зарласан. Харамсалтай нь түүнд төрд зүтгэх чин сэтгэлээс илүүтэй өөрийнхөө хувийг бодож, довыг шарлуулах санаа нь л чухал бололтой.

Тодруулбал, мань хүний үндсэн болон гэрээний нэмэгдэл цалин, хоол, орон сууцны хангамж зэрэг нь 39 сая орчим төгрөг болдог. Үүнийгээ Б.Мөнхбат авах ёстой, байгууллагаа ашигтай ажиллуулсан мэтээр ярьдаг, зальжин нэгэн. Учир нь Засгийн газрын 2019 оны 05 сарын 22-ны өдрийн хуралдааны дараа Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг байгууллагын хамтарсан шалгалтын багийн тайланг олон нийтэд ил болгосон.

Тухайн үед тэрхүү ажлын хэсгийн ахлагч Сангийн яамны Чимэдсүрэн "Монросцветметийн санхүүгийн байдал нэлээд хүндэрсэн. Нийт 70 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хэрнээ 68 тэрбум төгрөгийн өр төлбөртэй гарсан. Энэ өр төлбөрийн асуудлыг нэлээд нухацтай шалгах шаардлагатай. Тухайлбал,2011 оны ногдол ашгийг төлөхдөө "Ростех” корпорациас 3.8 сая ам.доллар зээлж авсан. Энэ нь 2018 он болтол хүүтэйгээ хуримтлагдаад 6 сая доллар болсон.

Тухайн үеийн ханшаар 14.7 тэрбум төгрөг болж байгаа. Үүнийгээ төлөхдөө "Улаанбаатар хот”-ын банкнаас зээл аваад "Монголын зэс” корпораци руу шилжүүлсэн байдаг. Мөн "Худалдаа Хөгжлийн банк”-наас зээлийн шугам нээлгэж, 9.9 тэрбум төгрөгийн үлдэгдлийг өөр бэлтгэн нийлүүлэгч "Ган болд металл” компанитай уялдуулаад "Улаанбаатар хот”-ын банкнаас тухайн компанид зээл олгуулж, "Ган болд металл” авсан зээлээ "Монросцветмет”-д тушааж, тэднийх "Худалдаа хөгжлийн банк”-нд зээлээ хааж, чөлөөлөгдсөн. Тодорхой хэмжээний жоншны баяжмал нийлүүлэгдээд явж байна. 2.6 тэрбум төгрөгийн жонш нийлүүлсэн үед "Улаанбаатар хот”-ын банкнаас хүсэлт гаргаад тухайн компанийн нийлүүлэлтийг зогсоогоод, "Монголросцветмет” компанийг зээл авахуулаад "Ган болд металл” компанид зээл төлүүлэх гэсэн, өөрөөр хэлбэл зээлийн ашиг сонирхолын зөрчил гэж хэлж болохоор зөрчил байгааг мөн эргэж, дахин шалгах шаардлагатай байгаа.” хэмээн тун дэлгэрэнгүй ярьсан. Үндсэндээ "Эрдэнэт үйлдвэр”, "Монросцветмет” нэгдэл хоёрын 49 хувь нь "Монголын зэс” корпорацийн мэдэлд байх үед "Улаанбаатар хот”-ын банк, "Худалдаа хөгжлийн банк”, "Ган болд металл” зэрэг аж ахуйн нэгжүүд хоорондоо зээл, хүү хэлбэрээр хөрөнгийг хөдөлгөөнд оруулж, мөнгө "угаадаг” байжээ гэж хардахаар...

Ийм байтал мань Б.Мөнхбат энэ сарын 4-нд УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлого байнгын хорооны хуралдааны үеэр "Ерөнхий захирал миний хувьд 4.5 сая төгрөгийн үндсэн цалинтай. Компанийн борлуулалт, ашгийн үйл ажиллагаанаас хамаарч нэмэгдэл цалин бий... 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 10.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж хуримтлагдсан алдагдлыг 1.1 тэрбум болгож бууруулсан. Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж байна. Жилийн эхний дөрвөн сарын байдлаар 15.6 тэрбум төгрөгийн ашигтай байна.” гэх тайлбарыг өгсөн байдаг.

Шалгалтын багийнхан 70 тэрбум хөрөнгөтэй аж ахуйн нэгж 68 тэрбумын өртэй болчихсон байгааг зарлаад байхад л Б.Мөнхбат тэс хөндлөн зүйл ярьж, бүр "Монголросцветмет” ашигтай ажиллаж байгаа тул энэ хэмжээний цалин урамшуулал авах нь зүйн хэрэг гэсэн аятай огт ажиггүй ярьж байх юм. Гэхдээ тун удахгүй түүний энэ худлууд батлагдаж дээрх ажлын хэсгээс "Монросцветмет”-д их хэмжээний акт тавихаар зэхэж байгаа юм билээ. Түүний худал, үнэн хэлж буйг хууль шүүхийн байгууллага нотлох нь тодорхой. Гэхдээ энэ хүн бэ гэдгийг маш энгийн нотолгоо таниулж орхисон юм. Тэрбээр захирлын албыг хашихдаа өндөр үнийн дүнтэй цалин, урамшууллынхаа зэрэгцээ гэрээний заалтын дагуу орон сууцны ашиглалтын зардал гэж сард 800 гаруй мянган төгрөгийг мөн л сул авдаг байж.

Б.Мөнхбат захиралд үнэндээ төдий хэмжээний ашиглалт төлөөд байх орон сууц байхгүй л дээ. Тус нэгдэл ажилчиддаа зориулж хямд үнээр орон сууц барьсан нь БЗД-ийн 5 хороонд байрладаг. Тэнд Б.Мөнхбат захирал 2015 онд ашиглалтад ормогц байр авахаар төлөвлөөд байсан ч халагдаад авч чадаагүй. Харин дараа нь хамт ажиллаж байсан хүнээрээ дамжуулан өдгөө 50-1 байранд 2 өрөөтэй болсон нэгэн. Гэхдээ түүндээ амьдардаггүй, тансаг хүн л дээ. Түүний энэ л үйлдэл ямар шуналтай хүн болохыг бас худалч гэдгийг баталж өгч байгаа юм.

Үргэлжлэл бий…

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=21896&fbclid=IwAR1TTLEQxKKWdJzNXZg8i4qmj2sPSYH-E-HivckNPPxIPHC03PIsCtL8tgw
"Монголросцветмет”-ийг 68 тэрбумын өртэйг мэддэг Б.Мөнхбат захирал сардаа 39 саяын цалин авдаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани