Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ “ГАЗАРДЛАА”

 МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ “ГАЗАРДЛАА”Уул уурхайн хөрөнгө оруулалтаар хөөсөрч, жилд дунджаар есөн хувиар  тэлж байсан Монголын эдийн засгийн  өсөлт 2008 оны эцсээр олон улсын зах зээлд  зэсийн үнэ 60 хувиар унасны дараа ­1.6 хувь  хүртэл буурсныг санаж байна уу? Тэр жил  төсвийн алдагдлаа нөхөхийн тулд Монгол  Улс ОУВС-­гаас 280 сая долларын (станд бай  буюу заавал мөрдөх санхүүгийн нөхцөлтэй)  зээл авч байлаа. Олон улсын санхүүгийн зах  зээлийн хямрал ч гүнзгийрч, монголчууд  эдийн засгийнхаа уул уур хайн хамаарлыг  багасган, бусад салбараа хөгжүүлэх тухай  ярилцаж, бас улстөрчид юу хийхээ уралдан  амлаж байсан ч 2010 оноос зэс, нүүрс, алтны  үнэ сэргэснээр бүгд мартагдаж, хөөсөн  бөмбөлөг дахиад л томорч эхэлсэн юм.

 

 

Үүний дараахан төр засаг уул уурхайгаас  олсон мөнгөө хуримтлуулж дэд бүтцэд  хөрөнгө оруулахын оронд Зөвшилцлийн  Засгийн газар байгуулсан хоёр том намын  2008 оны сонгуулийн үеэр уралдаж амласан  бэлэн мөнгийг иргэдэд тараав. Удалгүй  хуримтлал ч дуусч, ээлжит сонгууль  ойртох тусам амлалт нэхсэн ард түмний  "хөдөлгөөн” эрчимжиж байлаа. Засгийн  газар төрийн өмчит компаниудын орлогоос,  эсвэл тэднийг шахан зээл авахуулж Эрдэнэт  үйлдвэрээс 100 сая, "Эрдэнэс Тавантолгой”  компаниас 250 сая, "Оюутолгой”­гоос 100  сая доллар авч иргэдэд гардуулав.

2010 онд уул уурхайн салбарт авлига,  хууль бус худалдаа газар авсан тул хайгуул,  олборлолтын лиценз олгохыг тодорхой бус  хугацаагаар Ерөнхийлөгч зогсоож, 2012  оны сонгуулийн өмнөхөн уул уурхайгаас  гадна харилцаа холбоо, банк санхүүгийн  салбарыг стратегийн гэх болж, гадаадын  хөрөнгө оруулалтыг хязгаарлан чангалсан  шинэ хуулийг УИХ­аас гаргав. Уг хуулийг  баталсны дараа Монголд гаднаас орж ирэх  хөрөнгө оруулалт зогсож, байгаа хэсэг нь  гарч явлаа.

 

 

2012 оны сонгуульд ялсан Ардчилсан  нам жижиг намуудтай хамтран Засгийн  газраа байгуулж, юуны өмнө олон улсын  хөрөн гийн зах зээлд бонд гаргаж 1.5 тэрбум  дол лар ("Чингис” бонд), 250 сая доллартай  тэн цэх иений ("Самурай” бонд) зээл авав.  Өмнө нь баталгаа гаргасан 580 сая доллар  Хөгжлийн банкны бондтой нийлээд эдийн  засгийн 20, төсвийн 50 хувьтай тэнцэх хэм­ жээний гадаад өртэй боллоо. Эдийн засгийн  хөөсөн бөмбөлөг дахиад л томорч эхлэв.

 

 

2013 оны эхээр Монголбанк дээрх бон­дуудыг "баталгаа” болгон төгрөг хэвлэж,  эдийн засгийн өсөлтийг хадгалах, ажлын  байрыг хамгаалах зорилгоор барилга ба­ рих, орон сууц авах болон бензин, махны  борлуулалтын үнийг тогтворжуулах хөнгө­ лөлттэй зээл олгож эхэлсэн юм. Бондын  валютаас дутахгүй төгрөгийг эдийн засагт  эргэлтэд оруулах хүртэл үндэсний мөнгөн  тэмдэгтийн ханш харьцангуй багаар өөрч­ лөгдөж байлаа. Гэвч эдийн засгийн дөрөв­ ний нэгтэй тэнцэх гадаад худалдааны алдагдалтай, эдийн засгийн 50­60 хувьтай дүйх  гадаадын хөрөнгө оруулалтаар түүнийгээ  нөхөж байсан манай улсын гадаадын  хөрөнгө оруулалт зогсож, валютын урсгал  хоёр жилийн турш багассаар байсан юм.  Үүнээс улбаатайгаар өнгөрсөн намраас төг­ рөгийн ханш унаж эхэлсэн бөгөөд эдүгээ  нэг доллар 1800 төгрөг давав. 2010 онд  долларын эсрэг хамгийн их (Монгол төгрөг  15, Өмнөд Африкийн ранд 14, Австрали  дол лар 13 хувь) чангарч байсан төгрөг  огцом унаснаар эдийн засгийн олон харьцаа  алдагдаж, улмаар хөөсөн бөмбөлөг хийгээ  алдан исгэрсээр урьдчилан таах аргагүй  савчин жижгэрсээр хагарав. Монгол Улс  газардлаа.

 

 

УИХ 2014 оны тавдугаар сарын 8-­нд  Засгийн газраас эдийн засгийн идэвхжилийг  нэмэгдүүлэх талаар ирэх 100 хоногт авах  арга хэмжээг дэмжин тогтоол гаргав.  Санхүү, эдийн засгийн хүндрэлээс гарах,  төрийн өмчийн удирдлага, менежментийн  тогтолцоог өөрчлөх зорилготой ажлуу­ дын ихэнх нь Засгийн газрын мөрийн  хөтөлбөрт аль хэдийнэ багтсан ч хоёр жил  хэрэгжүүлэхгүй явж иржээ.  

 

 

Бизнес эрхлэгчдийг дэмжих гэдэг  үгийг төр засгийнхан тогтмол хэрэглэх  дуртай боловч бараг ихэнх үйлдлээ  зорилгынхоо эсрэг хийж, төсвийн зардлыг  өсгөн, шударга өрсөлдөөнийг боомилж,  улмаар хөгжлийн суурь зарчим болсон  бүтээмжийг бууруулчихдаг талтай. Төр  засгийн эдийн засгийн хөтөлбөрт голчлон  аж ахуйн ажил, бизнес багтсан байдаг тул  хэн, яаж гүйцэтгэхийг хэлэхгүй явсаар  эцэс тээ дахиад нэг төрийн компани байгуулдаг жишиг ч бий. Жишээ нь, дотоодын үйлдвэрлэлд шаардлагатай тоног тө­ хөөрөмж, машин механизмын лизингийн  үйлчилгээг бий болгоно гэдэг нь юу гэсэн  үг вэ? Лизинг буюу зээлийн түрээсийн үйл­ чилгээг арилжааны том банкууд, хувийн  компаниуд үзүүлж байгаа. Ганц нөхцөл нь  банкны хүүгээс хямд л байх ёстой. Үүнийг  төрийн хөнгөлөлттэй зээл олгох замаар  шийдэх гэж байгаа бол өнөөдөр эдийн засагт  шинээр хэвлэн нийлүүлсэн төгрөг бүр ханш  сулруулж, гаднаас валютаар авч буй тоног  төхөөрөмжийн үнийг улам өсгөнө. Эсвэл  төрийн компани байгуулах гэж байгаа гэсэн  үг үү. Бас зээлийн үндэсний даатгалын  корпорацыг хэн байгуулах юм бол. Төр  өөрөө юү, эсвэл... Гэтэл "төрийн өмчийн  томоохон аж ахуйн нэгжүүдийг эзэнжүүлэх  хөтөлбөр боловсруулна” гэдэг нь төрийн  өмч эзэнгүй байгааг л баталснаас өөр юуг  тодорхойлж буй хэрэг вэ? Харин төрийн  өмчит компаниудыг олон нийтийн хувьцаат  болгоно гэвэл өөр хэрэг юм.

 

 

Ер нь төр засаг олон төсөл дэмжинэ  гэсэн атлаа орлогын ганц эх үүсвэр болсон  аж ахуйн нэгжүүдээс авсан татварынхаа  90 хувийг буцаана гэдэг нь хэрхэн уялдаж  байгаа юм бол. Төсвийн зардлаа 20 хувиар  багасгаж хэмнэх нэг их наяд төгрөгөө  тэгж ашиглана гэсэн үг үү. Олон арван жил  ярьсан дэд бүтцийн төслүүдээ 100 хоногт  хэрэгжүүлэх тухай амласан ч хөрөнгө  нь бэлэн болчихсон V цахилгаан станцаа  эхлүүлэхгүй бололтой.

Аялал жуулчлалын салбарт сурталчилгаа хийхэд мөнгө гаргана гэснээс үйлчил­ гээг нь сайжруулна, жуулчны бааз, зочид  буудал, тээврийн стандартыг мөр дүүлнэ гэ­сэн тодорхой зүйлийг нарийв чилсан төлөвлөгөөнд нь тусгасан байх гэж найдаж байна.

Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын  жагсаалт гаргахдаа бүх ажлыг хэрэгжүү­лэхэд баримтлах суурь зарчим юу байхыг  тодорхойлбол илүү үр дүнтэй болох юм.

 

 

Уул уурхайн салбар дахь төрийн бодло­ гын зарчим бол урт хугацаанд тогтвортой,  байгаль орчинд бага халтай, сайн бодож  төлөвлөсөн, ил тод байх явдал. Авлигыг  багасгаж сайн засаглалыг бэхжүүлэхийн  тулд улс төрийн намуудын санхүүжилтийн  эх үүсвэрийг ил тод болгоё (энэ бол Засгийн  газрын ажил). Төрийн өмчит компаниудад  нийтийн хяналтыг тогтоохын тулд нийтийн  хувьцаат компани болгоно. Гадаадын хө­ рөнгө орж иртэл төгрөг шинээр хэвлэхгүй  байх, ер нь мөнгөний нийлүүлэлт эдийн  зас гийн өсөлтөө дагаж л ижил хэмжээгээр  өөрч лөгдөнө. Эсхүл эдийн засгийг дэмжих  бодлого чөлөөт өрсөлдөөнийг дэмжинэ  гэх зэргээр гол үзэл баримтлалаа тодорхой  хэлээгүй учир 100 хоногийн төлөвлөгөө  хүсэл мөрөөдлийн жагсаалт шиг харагдаад  байгаа юм.

 

 

Монголын эдийн засгийг хөөсрүүлэн  хөөргөж, тэгээд буцаж унагаад буй гадаад,  дотоод бүх хүчин зүйлээ зөв тодорхойлж,  үргэлж өндөрт нисгэж, хүчтэй газардуулаад  байхгүйн тулд алсыг харсан, зах зээлийн  зарчимд суурилсан бодлого гаргаж сахилга  баттай хэрэгжүүлэх цаг болжээ.



МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ “ГАЗАРДЛАА”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани