Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Археологийн нэгэн олдворын тухайд

НТӨ 198 онд Хүннү улс, Хан улсын хооронд байгуулсан найрамдал-ургийн гэрээ нь нүүдэлчин ард түмэн суурын мал иргэдийн харилцааны түүхэнд эргэлт гарсны нэг гэрч болж үлджээ. Үүнээс урьд хятадын нутаг дэвсгэрт тогтож байсан том жижиг вант улсууд цэрэг зэвсгийн хүчээр нүүдэлчдээс тэр бүр илүү гарч чаддаггүй байсан төдийгүй, тэдний цэргийн эрдмээс дууриан суралцаж байсан боловч хятад төвт үзлийг гол болгон хөрш зэргэлдээх улс орны ард олныг ямагт дорд үзсээр иржээ.

Хятадын Чжоу улсын үеэс (НТӨ XIII-III зуун) эхлэн хятадын ван бол тэнгэрийн дорхийг (ертөнцийг) захирах тэнгэрийн зарлигтай хэмээн үзэж, өөрийгөө "Тянь-зы" (тэнгэрийн хүү) гэж өргөмжлөн, улмаар хятад орноор барахгүй, зэргэлдээх хятад бус ард түмнийг захирах ёстой мэт болж, ертөнцийн төвийг "Чжун го" (дундад улс) мөн мэтээр үзэх болсон төдийгүй зэрлэгүүдтэй ямар ч гэрээ хэлэлцээр байгуулж болохгүй, тэдэнтэй зөвхөн зэвсгийн хүчээр ярих хэрэгтэй гэдэг хэт туйлширмал гадаад харилцааны бодлого баримтлах болжээ.

Модунь шаньюйн (НТӨ 209-174) үед Хүннү нар ихэд хүчирхэгжиж хөрш зэргэлдээх улс аймгуудыг эрхшээлдээ оруулан, улмаар урд хөршдөө хүчтэй цохилт өгч эхэлсэн төдийгүй Түмэн шаньюйн үед хятадад алдсан Ордос нутгаа эргүүлэн авчээ. Энэ үед Хятадын нутаг дэвсгэрт Цинь улс мөхөж, Хан улс тогтоод байсан ба тэд өдөр ирэх тутам хүчирхэгжиж байгаа Хүннү улсаас айн болгоомжилж, хойд хилээ хамгаалуулахаар Хан Вансин жанжнаар толгойлуулсан цэрэг анги суулгав.

Хүннү нар НТӨ 201 оны намар Хан улсын хилд халдаж Ма-и (өнөөгийн Шаньси мужийн Шуо жоу хотын Шуо чэн дүүрэг) сууринг бүслэн уг газрыг хамгаалан сууж байсан Хан Вансин жанжинг буулган авч, улмаар өмнө зүгт довтолгооноо үргэлжлүүлэн Гоужу (уулын нэр, өнөөгийн Шаньси мужийн Дайсяний баруун талд) нурууг давж, Тай Юаньд довтлон, 200 оны өвөл Жиньян (өнөөгийн Шаньси мужийн Тай юань хотын баруун өмнө) хотод ойртон очжээ.

НТӨ 200 оны өвөл Хан улсын эзэн хаан Гаоцзу хуанди өөрийн биеэр цэргээ толгойлон тэдний эсрэг гарсан боловч өвлийн хүйтэнд цэрэг ард нь гар хөлөө хөлдөөж ихэд хохирол амсчээ.

Энэ удаагийн тулалдаанд Модунь нүүдэлчдийн байлдааны өвөрмөц нэг тактик болох дайсныг өдөж хөдөлгөх аргыг хэрэглэж, Хан улсын эзэн хааныг шилдэг цэрэг ангийн хамтаар Пинчэн (өнөөгийн Шаньси мужийн Датун хотын зүүн хойно)-ийн ойролцоох Байдан уулын дэргэд долоо хоног бүслэн гадна ертөнцөөс тусгаарлажээ.

Эцэст нь Чэнь Пингийн төлөвлөснөөр хятадын тагнуулч Модуны эхнэрийг эрж уулзан нөхрийг нь ятгуулж чадсанаар бүслэлт зогсож "Энх ургийн гэрээ" байгуулах болзолтойгоор хятадууд буун өгснөөр тулалдаан дуусчээ.

Ингээд НТӨ 198 онд түшмэл Лю Жинг Хүннү рүү илгээн "Энх ургын гэрээ" байгуулсан бөгөөд гэрээ ёсоор Хан улс Хүннүтэй ураг барилдахаас гадна жил бүр тодорхой хэмжээний торго, торгон бараа, архи дарс, үр тариа өгч байхаар тогтжээ. Гэвч үнэн хэрэг дээрээ хятадууд хааны гүнжийн оронд жирийн тариачин гаралтай бүсгүйг явуулсан билээ.

Энэ гэрээгээр Хүннү нар хятадуудаар нүүдэлчид, суурьшмал иргэдийн хоорондын тэгш эрхийг хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Гэрээ ёсоор Хан улс түмэн газрын цагаан хэрмээс хойшхи газрыг Хүннү нарын хаан захирахыг хүлээн зөвшөөрсөн ба хэрмээс урдах газрыг Хятадын хаан захирах эрхийг Хүннү улс мөн хүлээн зөвшөөрчээ.

Энэ тухай Хан улсын нэгэн айлтгалд бичсэн нь "Урт хотоос (цагаан хэрэм) хойш нум барьсан улс шаньюйн цаазыг дагатугай, урт хотоос дотогш дээл малгайн улсыг би захирсугай" хэмээн Хан улсын хуанди зөвшөөрөн хүлээсэн байна. Хятадын цагаан хэрэм нь түүхэнд хил хязгаар гэдэг ойлголтыг хамгийн тод бодитой илэрхийлсэн зүйл бөгөөд "Азийн нүүдэлчид суурин аж ахуйт аймаг, улсуудын дунд эртнээс (шинэ чулууны эцэс-хүрлийн үеэс) аяндаа бий болсон хилийн зааг", "Дэлхийн түүхэнд байсан хамгийн үнэмлэхүй хил хязгаарын нэг" байсан гэдгийг эдүгээ ч бидэнд харуулж байгаа билээ.

Цагаан хэрмийг хятадын түүхэнд умард зүгийн нүүдэлчдийн довтолгооноос хамгаалан барьсан хэмээн бичсээр ирсэн боловч НТӨ 369-290 оны үед буюу Хятадын "Байлдаант улсуудын үе" гэгдэх Чи, Янь, Чжао, Вэй, Цинь ванлиг улсуудын үед угаас хана хэрэм босгон суух дадал заншилтай хятад хүмүүс барьсан хэрэм билээ.

НТӨ 198 оны гэрээгээр шийдсэн бас нэг гол асуудал бол нүүдэлчид хилийн худалдааг Хан улсаар хүлээн зөвшөөрүүлж чадсан явдал байжээ. Хүннү, Хан улсын хооронд байгуулсан "Энх ургийн гэрээ"-г батлах эд өлгийн олдвор БНХАУ-ын Бугат хотын Жаовангийн 8-р булшнаас (Хан улсын үеийн) 1954 оны 6-р сард илэрсэн бөгөөд байшингийн дээврийн ваарны төгсгөл хэсэг болох уг олдвор дээр ханз үсгээр "Шаньюй ураг барилдав" хэмээн бичсэн байжээ.

Уг дээврийн ваарны тагны хэмжээ нь 15.5 см-ийн диаметртэй. (Зураг 1) Дээрх булшнаас гадна мөн цагаан хэрмээс хойшхи газар нутаг нум сум агсагчдьтн мэдэлд байсан гэдгийг батлах бас нэгэн эд өлгийн зүйл 1953 оны 4-р сард Бугат хотын Жаованд хийсэн археологийн малтлагаас гарсан байна.

Байшингийн дээврийн ваарны таган дээр "Шаньюй тэнгэрээс мэндлэв" гэж бичсэн уг олдворын урт нь 42 см, диаметр нь 17.1 см хэмжээтэй байна. (Зураг 2) Бугат хотын Жаовангаас олдсон дээрх хоёр олдвороос харахад нүүдэлчин, суурьшмал иргэдийн хооронд байгуулсан энх ургын гэрээ, Шаньюй тэнгэрээс мэндэлсэн зэрэг үйл явдал цагаан хэрмээс хойш нутаглан суудаг ард түмний хувьд чухал мэдээ байсан нь илт байна.

Эцэст хэлэхэд НТӨ 198 оны гэрээ нь нүүдлийн хийгээд суурин соёл иргэншлийн хоёр гол төлөөлөгч болох улс гүрнүүд тэр нэгэн цагт цэрэг эдийн засгийн тэнцвэртэй байдалд оршин тогтнож байсныг төдийгүй зарим талаар нүүдлийн соёл иргэншил давуутай болох хандлага гарч байсныг нотлох баримт юм. Эл давуу байдал хөгжин хөгжсөөр AT XIII-XIY зуунд дээд цэгтээ хүрсэн билээ.


Доктор, дэд профессор Тогтууны Эрдэнэхишиг

Археологийн нэгэн олдворын тухайд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани