Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Асгатын мөнгөний орд, “Эрдэнэт” үйлдвэрийг хөрөнгийн зах зээл хүлээж байна

Асгатын мөнгөний орд, “Эрдэнэт” үйлдвэрийг хөрөнгийн зах зээл хүлээж байна

 

Тавантолгойн ордыг олон улсын хөрөнгийн бирж дээр энэ ондоо багтаан гаргаж IPO хийнэ гэдгээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдэгдсэн билээ. Салбарын сайд мөн Тавантолгойн ордын дараа олон улсын хөрөнгийн биржид гаргах ордуудыг нэрлэсэн. Тэднийг эхнээс нь жагсаавал, Асгатын мөнгөний орд, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ТӨУҮГ.

Тавантолгойн ордын араас олон улсын зах зээлд гарах эдгээр орд газруудын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг бид "тандлаа”. Юутай ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хамтарсан ажлын хэсэг олон улсын зөвлөхүүд, банкийг сонгохоор ажиллаж байгаа гэдгээ мэдээлсэн.

Асгатын мөнгөний орд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлээд таван сарын нүүр үзэж байна. Асгатын мөнгөний орд бол Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий 16 ашигт малтмалын ордын нэг.

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ордод хамрагдсан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олборлолтын шатны үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагч талтай хамтран ордыг олборлох боломжийг судлах үүргийг "Монголросцветмет” нэгдлээс ийнхүү "Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн.

Үүний дагуу Ажлын хэсгийг байгуулж, эдийн засгийн эргэлтэд оруул гэдэг хугацаатай үүргийг мөн өгсөн юм.

 ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ асуудлыг хэвлэлийн хурал зарлаж мэдээлэхдээ "Монросцветмет-ийн Б.Мөнхбат захирал Асгатын мөнгөний ордыг шилжүүлэх бэлтгэл ажлыг ханга. Хууль, эрх зүйн зохицуулалтад ямар нэгэн асуудал байхгүй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ямар ч ажил хийгдээгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, орд газрыг тогтоосон байдаг. Өнөөдөр үүнийг ард түмний өмч хэлбэрээр ашиглах хэрэгтэй, шаардлагатай. Тиймээс "Эрдэнэс Монгол”-ынхон гурван сая гаруй иргэний өмч гэж үзэн, цаашид ажиллах ёстой. Хэрэв эргэлтэд оруулах ажлыг эхлүүлж чадахгүй бол "Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд албан тушаалаа хүлээлгэж өгөөрэй. Та бүхэн гурван сая гаруй хүнээ төлөөлж ажиллах хэрэгтэй” гэж үүрэгдсэн билээ. Тиймээс л Тавантолгойн бүлэг ордын араас Асгатын мөнгөний орд яалт ч үгүй олон улсын зах зээлд гарах ээлжээ хүлээж байна.

Асгатын мөнгөний орд,

Асгатын мөнгөний орд газар Монголын баруун хойд хэсэгт Монгол Алтайн Сийлхэмийн нурууны өндөр уулархаг бүсэд, ОХУ-ын Горно-Алтай ба Тува улстай хил залгаа оршдог. Асгатын ордын түүийг сөхвөл, 1973 онд Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Зөвлөлтийн геологичид судалгаа хийсэн байдаг. Хойд хөршийн геологичид тухайн үеийн ЗХУ-тай хиллэсэн баруун хилээс зүүн хил хүртэлх 4438 км үргэлжилсэн газар нутгаас манай улсын гүнд 100 км-т геологийн судалгаа явуулж байж. 1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологийн судалгааны ажлын үр дүнд 25 метр квадрат талбайд тархсан дунджаар гурван км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс илэрчээ. Тухайн үед нөөцийг нь 26.9 сая тонн хүдэр, 7369 тонн мөнгөтэй гэж тогтоож байв.

 Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал жилдээ 300 мянган тонн хүдэр олборлож, 13.5 мянган тонн баяжмал үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо байдаг.

Өндөр уулын бүсэд уул геологийн хүндрэлтэй нөхцөлтэй, дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан газарт байрласан гэх мэт шалтгаануудын улмаас ордыг ашиглаж чадалгүй өнөөг хүрсэн юм. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай учраас төдийгөөс өдий хүртэл Оросын нэг компани л хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байсныг онцолъё. ОХУ-Монголын хамтарсан компани байгуулж Асгатын мөнгөний ордыг ашиглах асуудал 2014 онд Москвад болсон хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар сөхөгдсөн удаатай. Тэр хүрээнд байгалийн зураглалын ажил хийж байж. Ордыг ашиглалтад оруулахад дэд бүтцээс гадна хүдрийн баяжуулалтын технологийн шийдэл тодорхойгүй гэсэн бэрхшээл асуудал яригддаг. Ардчилал эхэлснээс 1996 он хүртэл төрийн өмчийн "Монгол эрдэнэ” компанид данстай байсан энэ орд тэр үеэс хойш Монгол, Оросын хамтарсан "Монросцветмет”-ийн мэдэлд байсан билээ.

Эрдэнэт үйлдвэр ТӨУҮГ

Салбарын сайдын амнаас Тавантолгойн араас олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар амласан ордын нэг нь "Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар. Одоогоор Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрт 2019 оны гуравдугаар сарын 6-наас эхлэн зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоогоод байгаа. Үүний хүрээнд зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, өрөөг нь битүүмжлэн санхүүгийн шалгалт оруулаад байгаа билээ.

 IPO хийснээр засаглалыг сайжруулж, компанийн чадавхийг дээшлүүлнэ гэдэгт зөвхөн Тавантолгой ХК-ийг ч ганцхан хэлээгүй бөгөөд "Эрдэнэт үйлдвэр” ч мөн хамаарах юм байна.  Төрийн өмчит компани анх удаа IPO хийснээ дараа жагсах ордын өмнүүр тус үйлдвэр бий.  Өмнө нь төрийг муу менежер гэдэг байсан бол олон улсын хөрөнгийн зах зээлд гарсны дараа байдал огт өөр болж томчуудын саалийн үнээ гэдэг нэрнээсээ салах цаг ирнэ хэмээн бэлтгэж байна. Олон улсын хөрөнгийн биржид гаргасан тохиолдолд хяналт өндөртэй тул хэн нэгэн албан тушаалтан ган бөмбөлөг шахна гэсэн ойлголт үгүй болох юм.

Асгатын мөнгөний орд,

"Банкны санхүүгийн хил хязгаар гэдэг бол хүний нүдэнд харагдаж, гарт баригддаг зүйл биш. Энэ бол хэмжээлшгүй том орон зай.  ”Дойче”, "GP Morgan”, "Эксим” банкны удирдлагуудтай уулзаж, ярилцаж, хамтын ажиллагаа явуулах, хөрөнгө босгох тал дээр санал солилцсон. Монгол Улсад хэрэгжих гэж байгаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөх томоохон төслүүдийг дэмжиж санхүүгийн болон эрх зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Гагцхүү биднээс хүсч байгаа зүйл нь хэрэгжих төсөл тов тодорхой байх, мөн хэрэгжүүлэх төсөл дээрээ Монгол Улсын Засгийн газар албан даалгавар өгч тодорхой хугацаа зааж ажиллавал сайн байна” гэсэн хэмээн салбарын сайд хэлсэн.

 
Eagle.mn
 
Асгатын мөнгөний орд, “Эрдэнэт” үйлдвэрийг хөрөнгийн зах зээл хүлээж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани