- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Н.Энхбаяр: Оюутолгойн алтыг монголчуудад хуваахад нэг хүнд 500 грамм алт ноогдоно
МАХН болон ИЗНН, МҮАН, Эх орончдын нэгдсэн намууд Оюутолгойн гэрээтэй холбогдуулан УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Намуудын байр суурийг хүргэе.
-Оюутолгойн гэрээг байгуулахад олон хүн баярласан бол эсрэгээрээ дургүйцэж шүүмжилж байсан цөөхөн хүмүүсийн нэг би. Тэр үед Монголд ажиллаж байсан АНУ-ын Элчин сайд Минтон намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад улс руугаа явуулсан хэд хэдэн нууц захидалдаа Оюутолгойн гэрээг Ерөнхийлөгч Н.Энхбаяр эсэргүүцэж, 51 хувиас доошгүйг монголчууд эзэмшинэ гэж тулгаад байна. Харин С.Баяр дэмжиж байна гэсэн захидлыг явуулсан байдаг. Надад ямар ч хамааралгүй энэ сайдын захидлаар миний тухайн үед илэрхийлж байсан байр суурийг мэдэж болно. Ингэж би саад болж байсан учраас 2009 оны сонгуулиар буюу зургадугаар сард нь намайг хуйвалдаж унагаачихаад аравдугаар сард Оюутолгойн гэрээг баталсан байдаг. Хэрэв луйвар булхайтай сонгууль болоогүй бол энэ гэрээ өнөөгийнх шиг Монголд ашиггүйгээр байгуулагдахгүй байсан.
Одоогийн бидний эсэргүүцэж байгаа зүйл бол Монголын талын хувьцаа 34 хувь байх ёсгүй. Хоёрдугаарт, өр нэмэгдэж, ноогдол ашиг хэзээ ч өгөхгүй, монголын талын ашиг сонирхол байдаггүй гэхээр энэ ямар утгатай эдийн засгийн төсөл юм бэ. Эрүүл саруул ухаантай хүн бүр үүнийг мэдэж байгаа ч УИХ, Засгийн газар янз бүрийн шахалт дарамтад ордог, далд сүлжээтэй учраас засч, хэлэлцэж шийдэж чадахгүй байна. Монголын баялгаа хүртэхийн тулд бидний шаардлагыг анхаарч хараасай гэж хүсч байна. Намайг 2009 онд хуйвалдаж Ерөнхийлөгчөөс буулгачихаад дараа нь 600 цагдаа баривчилсан цагаас шударга бусын хонгил эхэлсэн. Оюутолгойн гэрээ шударга бусын хонгилтой холбоотой. Тэр үед булхай луйврыг нь шүүмжилж ярьсан учраас дуугүй болгохын тулд шударга бусын хонгил ажилласан. Тиймээс энэ гэрээг засч залруулахгүйгээр шударга ёс тогтохгүй, ядуурал арилахгүй.
Оюутолгойд 1700 тонн алт бий. Үүнийг монголчуудад хуваахад нэг хүнд 500 грамм алт ноогдоно. Яг ийм хэмжээтэй алт нэг хүнд ноогдох ёстой байтал гадаад, дотоодын олигархиуд нийлээд хулгайлчихсан. Энэ алтаа авахын тулд гэрээгээ засах хэрэгтэй. Ард түмний төлөөлөл болсон парламент засах бүрэн эрхтэй. Үндсэн хууль, УИХ-ын тогтоолуудыг зөрчсөн Оюутолгойн гэрээг яаралтай засах ёстой. УИХ-ын шийдвэрийг ямар ч шүүх, компани эсэргүүцэж чадахгүй. Энэ Их хурал нэр хүнд муутай учраас удахгүй тарна. Одоо юу ч хийж амжихгүй. Ядахнээ ганц сайн зүйл хийж Оюутолгойн гэрээг засаад тарах хэрэгтэй. Ноогдол ашгийг нэн даруй авч, өргүй болохоос гадна Оюутолгойн орд Монголын талд бүрэн ирэх хувилбар бидэнд байна. Энэ бололцоогоо ашиглахын тулд хүн бүр сонгосон гишүүндээ "Оюутолгойн гэрээг засаач ээ” гэсэн захиа бичье.
-Оюутолгойн ордын асуудлаар манай намууд зөвхөн өнөөдөр биш олон удаа байр сууриа илэрхийлж байна. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн зарим дүгнэлтэд бидний байр суурь тусгалаа олсон ч ордын ашиглалтын талаар үндэслэлтэй дүгнэлт гарахгүй байна. Дубайн гэрээг тухайн үед Оюутолгойн гэрээг хэрэгжүүлэх төлөвлөгөө гэж эрх баригчид тайлбарлаж байсан. Гэтэл нэмэлт гэрээ болж хувирсан. Тухайн үеийн Засгийн газар УИХ-д мэдэгдэлгүйгээр гэрээг өөрчилж, их хэмжээний мөнгөний хэлцэл явуулсан. Оюутолгойн ордыг барьцаалаад зургаан тэрбум ам.долларын зээлийн шугам нээсэн. Өнөөдөр Монгол Улс 14 банк санхүүгийн байгууллагаас 4.3 тэрбум ам.доллар дамжуулан зээлдүүлж авсан.Тухайн үеийн Засгийн газар өмчлөгч этгээд болох УИХ-даа мэдэгдэлгүйгээр бүрэн эрхэд нь халдаж Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж дур мэдэж найман мянга гаруй талбайг хамарсан ордыг барьцаалж дамжуулан зээлдүүлж авсан нь ноцтой. Зээлийн ерөнхий хэлэлцээр менежментийн гэрээ гэсэн бичиг баримтуудыг нухацтай авч үзэх шаардлагатай.
-Арван жилийн өмнө Оюутолгойн гэрээг байгуулж байхад улс орон маш хурдан хөгжинө гэсэн хүлээлттэй байсан. Тэр үед 2018-2019 оноос Монгол Улс ноогдол ашиг авч эхэлнэ гэдгийг Ажлын хэсгийнхэн хэлсэн. Гэтэл өнөөдөр 2038 онд ч ноогдол ашиг авахгүй.Тэрбум гаруй ам.долларын өртэй байх дүгнэлт гарсан. Бидний тооцож буйгаар Оюутолгойн гэрээнээс Монгол Улс хэзээ ч ноогдол ашиг авахгүй. Тухайн үед мэргэжлийн хүмүүс 34 шаардлага тавьж байсан ч Монголыг төлөөлж байсан хүмүүс гадны эрх ашигт үйлчилсэн. Анх 2.2, дараа нь дөрөв, сүүлдээ долоо, 14 гээд хөрөнгө оруулалтын зардлаа зохиомлоор өсгөснөөс болоод Оюутолгой төсөл зээлийн хүү төлдөг л орд боллоо.
-Оюутолгойн гэрээ хэрүүлийн бай болж арван жил Монголын ард түмнийг талцуулж, үндэсний эв нэгдэлд цав суулгаж байна. Үндэсний эрх ашгийг хохироосон, алдагдалтай, тэгш бус гэрээ болсон гэдэгт бүгд санал нэгдэж эхэллээ. УИХ гэрээг жил гаруй шалгачихаад олигтой хэлэлцэж дүгнэж чадахгүй хэлснээсээ буцаж, гадаадын компанид үйлчилж байгаа учраас улс төрийн намууд байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй боллоо. Оюутолгойн гэрээ Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн. Тусгаар улсын хувьд шалгалт хийж чадахаа больж, үндэстэн дамнасан корпорацийн боол, колони улс болсон гэхэд хатуудахгүй. Мөн нэг талын хүсэл сонирхлыг хангасан энэ гэрээ үндэсний эрх ашиг, эдийн засгийг хохироож байна. Энэ гэрээгээр ашиг хүртэх бус өдөр бүр нэг сая ам.доллар алдаж байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||