- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Асгатын мөнгөний орд, “Эрдэнэт” үйлдвэрийг хөрөнгийн зах зээл хүлээж байна
Тавантолгойн ордыг олон улсын хөрөнгийн бирж дээр энэ ондоо багтаан гаргаж IPO хийнэ гэдгээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдэгдсэн билээ. Салбарын сайд мөн Тавантолгойн ордын дараа олон улсын хөрөнгийн биржид гаргах ордуудыг нэрлэсэн. Тэднийг эхнээс нь жагсаавал, Асгатын мөнгөний орд, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ТӨУҮГ.
Тавантолгойн ордын араас олон улсын зах зээлд гарах эдгээр орд газруудын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг бид “тандлаа”. Юутай ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хамтарсан ажлын хэсэг олон улсын зөвлөхүүд, банкийг сонгохоор ажиллаж байгаа гэдгээ мэдээлсэн.
Асгатын мөнгөний орд
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлээд таван сарын нүүр үзэж байна. Асгатын мөнгөний орд бол Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий 16 ашигт малтмалын ордын нэг.
УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ордод хамрагдсан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олборлолтын шатны үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагч талтай хамтран ордыг олборлох боломжийг судлах үүргийг “Монголросцветмет” нэгдлээс ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн.
Үүний дагуу Ажлын хэсгийг байгуулж, эдийн засгийн эргэлтэд оруул гэдэг хугацаатай үүргийг мөн өгсөн юм.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ асуудлыг хэвлэлийн хурал зарлаж мэдээлэхдээ “Монросцветмет-ийн Б.Мөнхбат захирал Асгатын мөнгөний ордыг шилжүүлэх бэлтгэл ажлыг ханга. Хууль, эрх зүйн зохицуулалтад ямар нэгэн асуудал байхгүй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ямар ч ажил хийгдээгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, орд газрыг тогтоосон байдаг. Өнөөдөр үүнийг ард түмний өмч хэлбэрээр ашиглах хэрэгтэй, шаардлагатай. Тиймээс “Эрдэнэс Монгол”-ынхон гурван сая гаруй иргэний өмч гэж үзэн, цаашид ажиллах ёстой. Хэрэв эргэлтэд оруулах ажлыг эхлүүлж чадахгүй бол “Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд албан тушаалаа хүлээлгэж өгөөрэй. Та бүхэн гурван сая гаруй хүнээ төлөөлж ажиллах хэрэгтэй” гэж үүрэгдсэн билээ. Тиймээс л Тавантолгойн бүлэг ордын араас Асгатын мөнгөний орд яалт ч үгүй олон улсын зах зээлд гарах ээлжээ хүлээж байна.
Асгатын мөнгөний орд газар Монголын баруун хойд хэсэгт Монгол Алтайн Сийлхэмийн нурууны өндөр уулархаг бүсэд, ОХУ-ын Горно-Алтай ба Тува улстай хил залгаа оршдог. Асгатын ордын түүийг сөхвөл, 1973 онд Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Зөвлөлтийн геологичид судалгаа хийсэн байдаг. Хойд хөршийн геологичид тухайн үеийн ЗХУ-тай хиллэсэн баруун хилээс зүүн хил хүртэлх 4438 км үргэлжилсэн газар нутгаас манай улсын гүнд 100 км-т геологийн судалгаа явуулж байж. 1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологийн судалгааны ажлын үр дүнд 25 метр квадрат талбайд тархсан дунджаар гурван км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс илэрчээ. Тухайн үед нөөцийг нь 26.9 сая тонн хүдэр, 7369 тонн мөнгөтэй гэж тогтоож байв.
Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал жилдээ 300 мянган тонн хүдэр олборлож, 13.5 мянган тонн баяжмал үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо байдаг.
Өндөр уулын бүсэд уул геологийн хүндрэлтэй нөхцөлтэй, дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан газарт байрласан гэх мэт шалтгаануудын улмаас ордыг ашиглаж чадалгүй өнөөг хүрсэн юм. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай учраас төдийгөөс өдий хүртэл Оросын нэг компани л хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байсныг онцолъё. ОХУ-Монголын хамтарсан компани байгуулж Асгатын мөнгөний ордыг ашиглах асуудал 2014 онд Москвад болсон хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар сөхөгдсөн удаатай. Тэр хүрээнд байгалийн зураглалын ажил хийж байж. Ордыг ашиглалтад оруулахад дэд бүтцээс гадна хүдрийн баяжуулалтын технологийн шийдэл тодорхойгүй гэсэн бэрхшээл асуудал яригддаг. Ардчилал эхэлснээс 1996 он хүртэл төрийн өмчийн “Монгол эрдэнэ” компанид данстай байсан энэ орд тэр үеэс хойш Монгол, Оросын хамтарсан “Монросцветмет”-ийн мэдэлд байсан билээ.
Эрдэнэт үйлдвэр ТӨУҮГ
Салбарын сайдын амнаас Тавантолгойн араас олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар амласан ордын нэг нь “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар. Одоогоор Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрт 2019 оны гуравдугаар сарын 6-наас эхлэн зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоогоод байгаа. Үүний хүрээнд зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, өрөөг нь битүүмжлэн санхүүгийн шалгалт оруулаад байгаа билээ.
IPO хийснээр засаглалыг сайжруулж, компанийн чадавхийг дээшлүүлнэ гэдэгт зөвхөн Тавантолгой ХК-ийг ч ганцхан хэлээгүй бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ч мөн хамаарах юм байна. Төрийн өмчит компани анх удаа IPO хийснээ дараа жагсах ордын өмнүүр тус үйлдвэр бий. Өмнө нь төрийг муу менежер гэдэг байсан бол олон улсын хөрөнгийн зах зээлд гарсны дараа байдал огт өөр болж томчуудын саалийн үнээ гэдэг нэрнээсээ салах цаг ирнэ хэмээн бэлтгэж байна. Олон улсын хөрөнгийн биржид гаргасан тохиолдолд хяналт өндөртэй тул хэн нэгэн албан тушаалтан ган бөмбөлөг шахна гэсэн ойлголт үгүй болох юм.
“Банкны санхүүгийн хил хязгаар гэдэг бол хүний нүдэнд харагдаж, гарт баригддаг зүйл биш. Энэ бол хэмжээлшгүй том орон зай. ”Дойче”, “GP Morgan”, “Эксим” банкны удирдлагуудтай уулзаж, ярилцаж, хамтын ажиллагаа явуулах, хөрөнгө босгох тал дээр санал солилцсон. Монгол Улсад хэрэгжих гэж байгаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөх томоохон төслүүдийг дэмжиж санхүүгийн болон эрх зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Гагцхүү биднээс хүсч байгаа зүйл нь хэрэгжих төсөл тов тодорхой байх, мөн хэрэгжүүлэх төсөл дээрээ Монгол Улсын Засгийн газар албан даалгавар өгч тодорхой хугацаа зааж ажиллавал сайн байна” гэсэн хэмээн салбарын сайд хэлсэн.
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||