Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ашигт малтмалын хуулийг баталбал 1 тэрбум ам.доллар орж ирэх боломжтой

УИХ-аар хэлэлцэж буй асуудлуудад АН-ын бүлэг ямар байр суурь баримталж буй талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орвол 100 гаруй ААН-ийн эрхийг сэргээх талаар ярьж байна. Харин өмнө нь энэ зөвшөөрлийг өгсөн албан тушаалтан ял эдэлж байна. Тэгвэл одоо ААН-үүдийн  эрхийг сэргээчихвэл ял эдэлж байгаа хүний хариуцлагыг яах вэ?

-Ашигт малтмалын тухай хуулийн нэг гол "хадаас” заалт нь геологи, хайгуулын зөвшөөрлийг олгох тухай заалт байгаа. Энэ заалт батлагдснаар 1000 гаруй лицензийн тухай асуудал яригдана. Тэр 146 гэсэн тоо нь тухайн үед Засгийн газар цуцалсан лицензийн тоо. Харин цуцалсан хууль гарсны дараа хайгуулын лиценз өгсөн учраас АМГ-ын дарга нь хоригдсон юм болов уу гэж ойлгож байна. Нарийн зүйлийг тайлбарлах эрх бидэнд байхгүй. Хууль хяналтын байгууллага ямар зүйл заалтаар шалгаж байгаа нь тухайн байгууллагын асуудал. Харин бид Ашигт малтмалын хуулиа яаралтай шинэчилж батлах ёстой. Ингэснээр Монголд геологи хайгуулын салбар хөгжиж, нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх үүд нээгдэнэ. Тиймээс бид эдийн засгийн ач холбогдлоо бодож байгаа. 

-Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг бие даагч гишүүд ярьсан. АН-ын бүлгийн хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ. Ам.долларын ханшийг 1800 төгрөгт хүргэсэн асуудалд хариуцлага ярих уу?

-Хариуцлага гэдэг нэрийн дор огцруулах тухай асуудлыг ярьдаг боллоо. Хэзээ ажлаа хийх вэ тэгвэл. Одоо бол ажил хийх хугацаа болохоос популизм хийх цаг биш. Эдийн засгийг сайжруулахад хэн хэнийгээ шахаж ажил хийлгэх болохоос биш авч хаях нь чухал биш. Бид алдаатай оноотой зүйлийг нь сонсож цаашид хэрэгжүүлэх ажилд үүрэг өгсөн. Бид хэн нэгэнд таалагдах гэж үйлдэл хийж болох ч хариуцлагагүй байж болохгүй. Бие даагчдын гаргасан тэр асуудлыг бид санал гэж хүлээж авч байгаа. Бие даагчид ч одоо ажил хийх болсон. Ажил хийхэд садаа хийх үйлдлийг аль ч улс төрийн хүчин дэмжихгүй байх.

Өнөөдрийн ам.долларын ханш бол эдийн засгийн бодит байдлыг л илтгэж байгаагаас Монголбанкны зориудаар үүсгэсэн ханш биш. Монголбанкинд хариуцлага тооцох тухай асуудал хэзээ ч оройтохгүй. Харин Монголын эдийн засгийг эрүүлжүүлэх  ажил оройтчих гээд байна.  Валютын ханшийг тогтвортой байлгах хоёр сонголт байна. 1700 төгрөг бид хүчээр барьж болно. Хэрэв тэгвэл ажлын байрны алдагдал нэмэгдэж, ДНБ-ын өсөлт буурна.  Энэ бол бидний сонголт биш гэж үзэж байгаа.

Хоёр дахь нь өнөөгийн бодит эдийн засаг байгаа нөхцлөөрөө байж, зөвхөн гадаад валютын урсгалаа нэмэгдүүлэх боломж байна. Уул уурхайн салбараа идэвхжүүлж, энэ урсгалаа нэмэгдүүлнэ. Бид хоёр дахь боломжийг сонгож ярилцаж байгаа. Тиймээс бид бодлогоо зөв болгох хэрэгтэй.

-Танай бүлгийн хуралдаанаар "ухаалаг хэрэглээг урамшуулах” тухай яригдсан байсан. Ямар хэрэглээг ухаалаг гэж тодорхойлж байгаа юм бол? 

-Ухаалаг хэрэглээ гэдэгт янз янзын л зүйл ярих байх. Гэхдээ би ухаалаг хэрэглээ гэдгийг тодорхойлох нь ямар бол. Харин Засгийн газар ухаалаг хэрэглээ гэдгийг томъёолохдоо үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдаж авдаг хэрэглээнд хамгийн эхэнд шилжих гэсэн байгаа. Үүнийг буруу гэж бодохгүй байна. Өнөөдөр импортын сүү монгол үнээний сүүнээс илүү гэдэг сурталчилгаанд хэт автагдахаа болих нь хамгийн эхний ухаалаг хэрэглээ гэж ойлгож байна.

-Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн  босгын хувийг тогтоох заалттай холбоотой асуудалд танай бүлэг байр сууриа нэгтгэж чадсан уу?

-Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт шийднэ. Хэлэлцэх эсэх асуудалд намууд ижил байр суурьтай байгаа гэж итгэж байна. Харин хэлэлцэх явцад асуудал их байгаа гэдгийг нуух зүйл байхгүй. Миний бодлоор Өрийн удирдлагын тухай гэхээсээ илүү Зээлийн эрсдлийг зохицуулах тухай хууль гэвэл зохих юм. Тэгэхгүй бол нэрнээсээ эхлээд улс төрийн буруу өнцөг рүү яваад байна уу гэж анзаарч байна.

Хэлэлцэх эсэхийг бид дэмжинэ. Хэлэлцэх нь ч зөв. Харин хэлэлцүүлгийн явцад Төсвийн тогтвортой байдлын хуультай уялдаж гарч ирнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль өрийн "таазыг” 40 хувь гээд тавьчихсан байгаа. Харин үүнийг өсгөх үндэслэл байж болох ч тодорхой зааж өгөөгүй байгаа юм. Тиймээс эдгээрийн хоорон дахь зөрчил гараад байгаа. Үүнийг хэрхэн зохицуулахаа ярилцана. Хамгийн гол нь эдийн засгийн хүндрэлийн үед валютын хомсдол бий болж байгаа гэдгийг бүгд ойлгож байгаа хэрнээ гадаадаас зээл авч, эдийн засгаа тогтворжуулъя гэхээр "үгүй” гэж хэлээд байгаа нь агуулгын хувьд эсрэг болчихоод байна. Тиймээс ухаантай зохицуулалт хийх хэрэгтэй.

-ҮХАА-н сайдад нэр дэвшүүлэх хүний асуудлыг АН-ын бүлгийн хурлаар хөндсөн үү. Нэр нь хэзээ тодорхой болох вэ?

-Сайдын албан тушаалд хэний нэрийг дэвшүүлэх тухай саналаа Ерөнхий сайд оруулж ирээгүй байна. Манай намын журмаар эхлээд гүйцэтгэх зөвлөлөөр нэр дэвшүүлэх хүнээ сонгож баталгаажуулаад дараа нь бүлгийн хуралдаанд оруулж ирдэг. Намд сайдуудыг сонгох дотоод журам бий. Тиймээс өнөөдөр хэрэгжиж буй хууль эрхзүйн орчны хүрээнд асуудлыг шийднэ.

Н.Гантуяа

Ашигт малтмалын хуулийг баталбал 1 тэрбум ам.доллар орж ирэх боломжтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани