Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Агаарын бохирдлыг хэзээ ч мартах ёсгүйг НҮБ санууллаа

Агаарын бохирдлыг хэзээ ч мартах ёсгүйг НҮБ санууллаа

 

ХУВЬ ХҮНИЙ ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛСНӨӨР 2025 ОН ГЭХЭД АГААРЫН БОХИРДОЛГҮЙ БОЛОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

Урин дулаан цаг ирж, утаа арилсан хэдий ч Монгол Улс агаарын бохирдлыг хэзээ ч мартах ёсгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. "Монгол Улсын агаарын бохирдол дэлхийн дундаж хэмжээнээс 30 дахин их байна. Жилд 2400 хүн агаарын бохирдлоос болж нас бардаг гэсэн харамсалтай тоо гарчээ. Агаарын бохирдол нь хүний эрүүл мэнд болон эдийн засагт хамгийн их хор хөнөөлтэй. Тухайлбал, өвлийн улиралд дутуу төрөлт 3.5 дахин нэмэгддэг. Мөн хүүхдүүдийн дундах нийт өвчлөлийн 40 хувь нь уушги, амьсгалын замтай холбоотой байдаг. Тиймээс Монгол Улс агаарын бохирдлыг бууруулахын тулд улирал харгалзахгүй анхаарах ёстой” хэмээн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкманн анхааруулсан юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс агаарын бохирдолд зориулан улсын төсвөөс гаргасан зарцуулалтын талаар өнгөрсөн онд судалгаа хийжээ. Судалгаагаар байгаль орчинд ямар хор хөнөөл үзүүлж байгаа, эрүүл мэндийн салбарт хэчнээн төгрөгийн зардал учруулдаг, өвчний улмаас ажилдаа явж чадаагүй хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж хэрхэн доройтож байна зэрэг олон асуудлыг авч үзсэн байна. Нөөцийг ашиглаж буй байдалдаа өөрчлөлт оруулахгүй бол агаарын бохирдолд зарцуулж буй зардал улам нэмэгдэж, эцэст нь хүн амьдрах боломжгүй болно гэсэн дүгнэлт гарчээ.

Агаарын бохирдлын үндсэн шалтгааныг олж тогтоож, ул мөргүй алга болгосноор энэ асуудлаас салах бүрэн боломжтой. "Монгол Улсын Засгийн газраас олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч, өөр хоорондоо уялдаа холбоогүй, системчлээгүй учраас их хэмжээний мөнгийг ямар ч үр дүнгүй зарцуулсан” гэдгийг Биата Транкманн онцоллоо.

Энэ онд 75.2 тэрбум төгрөгийг 32 арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн

Монгол Улсын агаарын бохирдолд дэлхийн улс орнууд ихээхэн анхаарал хандуулж байна. "Түүхий нүүрс болон тээврийн хэрэгслээс гарч байгаа утаа, мөн газар тариаланд ашиглаж буй бордооноос агаарт дэгддэг хий бохирдолд нөлөөлдөг. Үүнээс болж ургамал, ан амьтны тогтолцоонд өөрчлөлт орж, доройтож байна. Ялангуяа орон нутагт үүсэж байгаа агаарын бохирдлыг үл тоомсорлож болохгүй. Агаарын бохирдол зөвхөн хотод байдаг асуудал биш. Агаар байнга хөдөлгөөнтэй байдаг учир хотод үүссэн агаарын бохирдол улс даяар тархдаг. Энэ асуудлаас болж улсын хэмжээнд гэлтгүй хил дамнан дэлхий даяар өөрчлөлт явагдана. Тиймээс агаарын бохирдолд дэлхий нийтээрээ анхаарал хандуулах цаг болсон” талаар Францын эрдэмтэн, судлаач Филиппе Грандколас хэллээ.

Агаарын бохирдлыг бууруулахад олон арга хэмжээ авч болох аж. Тухайлбал, түүхий нүүрс хэрэглэхгүй, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, дулаан алдагдлыг бууруулах зэрэг нь хамгийн эхний алхам. Үүнээс гадна хувь хүний хандлагыг өөрчилснөөр 2025 он гэхэд агаарын бохирдолгүй болох бүрэн боломжтой талаар мэргэжилтнүүд хэлж байв.

НҮБ-ын агентлагууд өнөөдрийг хүртэл агаарын бохирдлын эсрэг ямар арга хэмжээ авсан талаар сонирхлоо.

Ч.БАТАА: АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ГУРВАН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэндийн мэргэжилтэн/

-Манай байгууллага боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Агаарын бохирдлыг бууруулахын тулд гурван арга хэмжээг хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, ялгаралтыг нь бууруулна. Үүнийг агаарын бохирдлын эх үүсвэртэй нь тэмцэж, бууруулна гэж ойлгож болох юм. Хоёрдугаарт, өртөлтийг бууруулах. Нэгэнт агаарын бохирдол бий болсон тохиолдолд ард иргэд чадах хэмжээндээ сэргийлэх ёстой. Хүн бүр сургууль, цэцэрлэг болон ажлынхаа дотоод орчны агаарыг цэвэршүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, хүмүүсийн эрүүл мэндийг дэмжинэ. Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд байх, мөн иргэд өөрсдийгөө утаанаас хамгаалах, хоол ундандаа анхаарах зэргийг хэлж байгаа юм.

О.ГҮНБИЛЭГ: 4000 САЙН ДУРЫН АЖИЛТНЫГ АЖИЛЛУУЛНА

/Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн/

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо 2011 онд байгуулагдаж, 2017 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болж нэрээ өөрчлөн, ус, хөрс, агаарын бохирдол, хог хаягдлын асуудалд анхаарах болсон. Энэ онд 75.2 тэрбум төгрөгийг 32 арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, агаар орчны бохирдлыг бууруулахад 4000 сайн дурын ажилтныг ажиллуулна. Эдгээр хүмүүс гэр хорооллын 200 мянган айлаас 31 асуулгын хүрээнд судалгаа авч, гар утасны аппликейшныг бий болгох юм. Ингэснээр үндсэн дататай болно. Мөн иргэд бие биедээ нөлөөлөх зорилгоор сайн дурын ажилчид түүхий нүүрс хориглосон бодлого, шийдвэрийг сурталчилна.

Э.ДЭЛГЭРМАА: МОНГОЛ УЛС ОДООГООР ХОЁР ДАХЬ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭЭД БАЙНА

/ДЭМБ-ын Орчны эрүүл мэндийн мэргэжилтэн/

-Агаарын бохирдлын чиглэлээр хэд хэдэн бүлэг ажлуудыг зохион байгуулдаг. Тодруулбал, агаарын бохирдол хаана, ямар хэмжээтэй байна гэдгийг онлайнаас болон гудамжинд байрлах самбаруудаас харах боломжтой болсон. Мөн агаарын бохирдлоос үүсэж байгаа өвчин, түүний нас баралтыг дөрвөн түвшнээр гаргаж байна. Түүнчлэн агаарын бохирдлоос болж ханиад, томуу дэгдсэн үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ үзүүлэх чадавхыг сайжруулах тал дээр хамтран ажиллаж эхэлсэн юм. Агаарын чанар ямар байгааг хянаж байхын тулд дөрвөн зорилтыг тавьсан. Монгол Улс одоогоор хоёр дахь зорилтыг хэрэгжүүлээд байна.

Г.Санжааханд

"Засгийн газрын мэдээ" сонин



Агаарын бохирдлыг хэзээ ч мартах ёсгүйг НҮБ санууллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани