Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Соёл: Говьчуудад усгүй болох аюул ойрхон ирсэн

Сэрээтэрийн Соёл гуай Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд ажиллаж, амьдарч, нутгийнхаа хөгжлийн түүхийг бүтээлцэн өдгөө гавьяаныхаа амралтад суугаа ахмад настан. Уул уурхайн олборлолтын сөрөг нөлөөлөлд өртөж амьдрах орчин, малын бэлчээргүй болсон нутгийн олон малчид, иргэдийн нэг. Түүний хувьд хамгийн их санаа зовж явдаг асуудал бол говийн ус. Говьд эрдэнэ болсон гүний усаа хамгаалахын төлөө сүүлийн 10 гаруй жил тэмцэж яваа “Цэций гүний ус” ТББ-ын тэргүүн С.Соёлтой ярилцлаа.

- Та  өөрийгөө танилцуулна уу?

- Миний хувьд Цогт-Цэций сумандаа төрж өссөн энэ нутгийн унаган хүн. Энэ сумандаа өнөөг хүртэл ажиллаж, амьдарч байна.Төр нийгэмдээ олон жил алба хашсан. Одоо тэтгэвэртээ гараад мал маллаж байна. Тэтгэвэрт гарлаа гээд зүгээр суудаггүй. Энэ сайхан нутаг, усаа хамгаалахын төлөө тэмцэж байдаг хүн дээ. Ялангуяа говийн усны төлөө их тэмцэж байна. Дорноговь аймагт байдаг Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаанд Зөвлөлийн гишүүнээр Цогтцэций сумаас сонгогдоод 2 жил ажиллаж байна. Өмнөговь аймгийн зүүн талын Баян-Овоо, Ханбогд, Манлай, Цогт-Овоо, Номгон сумдаас сонгогдсон иргэний төлөөллүүд, ТББ-ынхантай хамтарч ажилладаг.

- Байгалийн баялагтайнхаа төлөө уул уурхайн олборлолтоос болж хамгийн их хохирч байгаа хүмүүс нутгийн иргэд, малчид. Ялангуяа Цогтцэций сумын уугуул иргэний хувьд энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна?

- Үнэхээр үнэн. Байгалийн баялаг ихтэй нутагт уул уурхай олборлолт явуулахаар хамгийн их хохирч үлддэг хүмүүс нь нутгийн иргэд, малчид байдаг юм байна. Нутагтаа тайван сайхан ажиллаж, амьдарч байсан бид үнэхээр “үгээ барж” байна. Сүүлийн үед байгаль орчин, усны талаар  сэтгэл  маш их зовж явдаг болсон. Тоос шороо, хөрс, агаарын бохирдол хэцүүдсэн. Манай суманд байгаа уул уурхайн компаниудын овоолго шороо нь өдрөөс өдөрт өндөрсөөд сумтайгаа улам л ойртоод л байна. Сум үргэлж л харанхуй тоосон дотор байдаг болсон.Амьдрахад хэцүү. Гэлээ гээд төрсөн нутгаа яалтай ч билээ. Өдий насыг насалж нутагтаа байгаа хүн чинь хаашаа нүүж явах билээ. Энэ ард түмэн нутагтаа амьдрахад хүнд хэцүү айхтар цаг үетэй нүүр тулж байна даа.

- Уул уурхайтай хаяа дэрлэн байгаа Цогтцэций суманд тоосжилт улам л нэмэгдэж байна. Нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг ярьсаар байгаа ч шийдэгдэж байгаа зүйл байна уу?

- Шийдэгдсэн зүйл байхгүй. Тоосжилт үнэхээр хүнд байна. Хүүхэд багачууд тоосон дунд л амьдарч байна. Энэ тоос  жирийн тоос түйрэнгээс өөр шүү дээ. Уурхайн нүүрсний хортой агаараар амьсгалж байна. Тоосжилт, агаарын бохирдол улам л хэцүү боллоо. Уурхайн компаниуд замаа ядаж усалж байвал болдоггүй юм болов уу гэж бодох юм. Тоос түйрэнг улам л нэмдэг. Манай аймгийн Цогт-Овоо, Манлай, Сэврэй гээд уул уурхай хөгжөөгүй сумдууд хүн ард нь үнэхээр сайхан, сэтгэл тайван, аюулгүй орчинд айх зүйлгүй амьдарч байна. Гэтэл Цогтцэций сумын бид байнга түгшүүртэй, ирээдүйдээ санаа зовсон, нутаглах бэлчээр, амьдрах аргагүй, малаа ч тайван бэлчээж чадахаа больсон. Үнэндээ үндсэн хуулинд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах асуудал хумигдсан. Төр засгаас ч яаж, ийж байна гэж анхаарч харж байгаа зүйл алга. Хүний эрхийн олон ч байгууллага байна. Анхаарал хандуулж энэ олон хүний эрхийг хамгаалж байгаа газар алга байгаа нь дэндүү харамсалтай.

- Говьд усны асуудал хамгийн их анхаарал татах асуудал болжээ.Та говийн гүний усыг хамгаалах талаар олон жил тэмцэж яваа хүн энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

- Үндсэндээ 2030 он гэхэд манай говь уух усгүй болох эмгэнэлт тавилан хүлээж байна. Иймээс л энэ нутгийнхаа төлөө, усаа хамгаалахын төлөө тэмцэж байна. Биднээс хойш үлдэх үр ач нар маань ямар орчинд яаж амьдрана даа. Гадаадын хөрөнгө оруулалттай хувийн компани говийн гүний усаар тоглоод байж байгааг харахад үнэхээр харамсдаг. Гүний усыг уул уурхайд ашиглахгүй гээд л янз бүрийн төсөл хэрэгжүүлнэ л гэдэг. Хэрлэн гол, Орхон гол гээд арваад  жил  ярилаа. Жингийн цуваа хөдөлсөн л гэдэг. Өнөөдөр хөдөлсөн нь алга байна. Энэ газрын доорх баялаг нь дуусна. Одоо ямар хэмжээнд тээвэрлэж байгаа нь бидний нүдэн дээр тодорхой байгаа шүү дээ. Энэ баялаг, газар нутаг эргэн төлжихийн биш. Тэр цагт энэ говийн бид яана даа л гэж харуусаж суудаг.

- Говийн газрын гүний ус түүний ашиглалт, нөөцтэй холбоотойгоор малчин хүний хувьд санаа бодлоо хуваалцвал?

- Гүний усны мониторинг хийж байна. “Энержи ресурс” ХХК-ийн ашиглаж байгаа  гүний  20 худаг бий. 2009 онд хоногтоо 50000тн ус ашигладаг гэж мэдээлж байсан. Одоо ашигласан усны тоо хэмжээ хэцүүдсэн байх. Үүнд л миний хувьд их санаа зовж байдаг. Би өөрөө малчин хүн. Тэр хавиар өдөр тутам явж малаа хариулж байна. Малчдын мал уудаг гар худаг, уурхайн худаг үндсэндээ усгүй болж байна. Манай нутагт олон худаг усгүй болсон. Манайх  Цогтцэций сумын хойд талд, Наймандайн хөндийд ус татдаг 12 худаг түүний ойролцоо Шугам гээд газар нутагладаг. Манайх гүний худагтай л даа. 40м ойрхон. Тэр маань ч өнөөдөр усгүй болох гэж байна. Усгүй болох гээд  цөөхөн адуу, хонио хангаж услахаа байх гэж байна. Одоо усгүй болоод ирэхээр бид яахав. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байна. Нутгийн малчид бид хий хоосон хоорондоо ярьж бухимдахаас цаашгүй байна даа. Говьчуудад усгүй болох аюул ойрхон ирсэн.

- Байгалийн баялаг шавхагддаг баялаг. Уурхайнууд нэг л өдөр хаалтаа хийгээд явна. Гэвч энэ нутагт амьдрал үргэлжилж л таараа. Харин тэр цаг үед усгүй болсон цөл нутагт бид үлдэх вий гэсэн айдас говьчуудад байдаг?

- Тийм ээ. Гадаргын ус хомс манай говийн гүний усыг ашиглах биш өөр олон хувилбар төсөл хэрэгжүүлээсэй билээ. Хэрлэн гол Хятад улс руу урсаж ороод цаана нь цөөрөм байгуулсан. Үүнийг говь руугаа аваад ашиглаж болмоор санагддаг. Орхон гол ч мөн  Сэлэнгэ мөрөн рүү цутгаад  Байгаль нуур руу урсаж байна шүү дээ. Манай говьд ургах мод, урсах ус байх биш. Хур бороо төдийлөн орох биш. Энэ газрын гүний ус гэдэг чинь тэнгэрээс буусан хур борооны ус олон зуун жил хуримтлагдаж байгаад бий болж байгаа шүү дээ.

Гэтэл энэ сайхан цэвэр усаар нүүрс угаагаад зүй зохисгүй ашиглаад байвал энэ цагт амьдарч байгаа бид биш юмаа гэхэд ирээдүй л хэцүү болно. Их санаа зовж, усны талаар арваад жил үндсэндээ дуу хоолойгоо хүрэх газар хүртэл нь дуугарч, хэл ам татаж яваа хүн. Цаашдаа ч тууштай тэмцэнэ. “Цэций гүний ус” ТББ байгууллаа. ТББ-аараа дамжуулан тэмцэнэ. Малчид маань их дэмжиж байна. Тэдэнтэйгээ нийлээд нутаг ус, говийнхоо төлөө өндөр настай болсон гэж хойш суухгүй тэмцэнэ.  

 

Ярилцсан Ч.Сумъяа

 

 

С.Соёл: Говьчуудад усгүй болох аюул ойрхон ирсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани