- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хүлцэнгүй нь дэндсэн монголчууд
Дэлхийн бусад улс оронтой хурьцуулахад Монгол бол амар амгалангийн туйл болсон газар байлаа. Тийм ч учраас энэ сайхан оронд төрсөн нь хамгийн том аз гэж ярьдаг байв. Гэвч байдал бишдэж, дээрх дүгнэлт худлаа болоод удаж байна. Зам тээврийн ослоор жилд зуу зуун хүн амиа алдаж байна. Үүнийг байх ёстой зүйл мэт хүлээж авдаг болоод удлаа. Бүр цаашлаад барилга дээрээс юм унаж хүн гэмтээлээ, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарлаа, уурхайд ажиллаж байсан хүмүүс шороонд дарагдаж нас барлаа, барилгаас хүн унах гэх мэт цочирдом гэмт хэрэг, осол эндэгдэл их гарах болов. Олон нийт ч үүнийг өдөр тутмын цаг агаарын мэдээ мэт хүлээж авах болж. Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүс ч үүний эсрэг тодорхой алхам хийх нь ховор. Гэхдээ олон нийт тэнд найдаж суухаас илүү өөрсдөө анхаарал болгоомжтой байх нь үр дүнтэй. Мөн энэ бүхний эсрэг иргэд дуу хоолойгоо нэгтгэн тэмцэх нь чухал юм. Нэгдэж тэмцэж чаддаггүй ард түмэн амархан мөхдөг гэдэг. Учир нь, тэмцдэггүй учраас улам л дээрэлхүүлдэг, асуудал улам хүндэрдэг гэсэн үг. Тухайлбал, уурхайд нь осол гарч дөрвөн хүн бурхан болчихоод байхад тухайн компанийг нь Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгжээр өргөмжиллөө. Уурхайд осол гарч хүмүүс шороонд даруулах, барилгаас юм унах, ажилчин нь унаж нас болох тохиолдол бүрт хатуу арга хэмжээ авдаггүй учраас энэ төрлийн осол гарсаар л байна. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн пүрэв гаригт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь "Пентатерра” ХХК-ийн уурхайд осол гарч хүний амь эрсэдлээ.
Хүний аминаас илүү үнэ цэнтэй зүйл гэж хаана ч байхгүй. Гэвч золгүй байдлаар хүний амь эрсдэхийг олон нийт зүгээр хараад, төрийн зүгээс тоолоод л суудаг боллоо. Хүний амийг юман чинээ тоохгүй байгаа хүмүүс ам.долларын ханш, шатахуун, махны үнэ нэмэгдэх зэргийг тоохгүй байх нь аргагүй юм байна. Өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж 1940 боллоо. Хэн ч юу ч гэсэнгүй. Ам.долларын ханш жилийн дотор 2400-2650 болж нэмэгдлээ. Бас л тоосонгүй. Шатахууны үнэ 2000, ам.долларын ханш 3000 хүрэхээр л нэг эсэргүүцэж магадгүй нь. Угийн хүлцэнгүй монголчууд улам хүлцэнгүй болчихоод байна. Цаашдаа ч ийм байсаар л байх уу?
Eagle.mn
Хүлцэнгүй нь дэндсэн монголчууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани