Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тост Тосон бумбын нуруунд олборлолт хийгээгүй байна

Тост Тосон бумбын нуруунд олборлолт хийгээгүй байна

 

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тост Тосон бумбын нурууны байгалийн үзэсгэлэнт газар уул уурхайн олборлолтын нөлөөллөөс болж сүйдлээ гэх мэдээлэл мэдээллийн хэрэгслээр гарах болоод удаж байна. Улаанбаатар хотоос 1000 км-ийн цаана орших Тост тосон бумбын нурууг зорьж, байдал ямар байгааг сурвалжиллаа. Өнөөдрийн байдлаар Тост тосон бумбын нуруунд ашигт малтмалын 35 тусгай зөвшөөрөл олгогдоод байна. Нэр бүхий таван компани тусгай хамгаалалттай бүсээс гадуур бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нарийн сухайтын бүлэг ордоос “Саудгоби сэндс”, “Чинхуа Мак Нарийнсухайт”, “Монголын алт МАК”, “Өсөх зоос”, “Саудгоби Коал Транс” гэсэн таван компани олборлолт хийжээ. Харин зургаа дахь компани болох “Жавхлант орд” компани Тост тосон бумбын нурууны гүнд тусгай лизенц эзэмшиж олборлолт хийж байгааг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Байгаль орчны газрын улсын байцаагч А.Атар ярилаа. Тэгвэл эдгээр компаниудаас “Саудгоби Коал транс” компани улсын тусгай хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж, байгаль орчныг сүйтгэн, зэрлэг амьтдыг нутаг сэлгэн нүүдэллэхэд хүргэсэн үү гэдэгт эрлийн үзүүр мухардсан юм. Тодруулбал, тус компанийн нүүрс олборлолтын лицензтэй талбай нь Тост тосон бумбын нуруунаас 100 гаруй км-ийн зайд оршиж байлаа. 2019 оны эхээр уул уурхайн олборлолт явуулж эхэлсэн “Саудгоби Коал Транс” гэх компанийн нүүрс олборлож байгаа талбай нь Тост тосон бумбын нурууны Бумбын тахилгат овооноос даруй 100 км-ийн алсад байгаа бол Тосон бумбын нурууны уулсын үргэлжлэл нь олборлолтын талбайгаас 30 гаруй км-ийн зайд оршиж байна. Мөн нарийн сухайтын бүлэг орд тэр дундаа овоотын орд дагуу байрлах Хөвдийн булаг, Хуршуутын гол уул уурхайн олборлолтын талбайгаас 20 км-ийн зайд байрлаж байгаа юм. Нутгийн иргэдийн зүгээс ч тэр уурхайн үйлдвэрлэл хайрлан хамгаалдаг хайрханаас нь хол зайд байрлаж байгаад сэтгэл амар суугаагаа хэлж байлаа.

Уулыг тал, талыг там болтол нь ухаж төнхөж, хөрс шороог орвонгоор нь эргүүлэн нутгийн иргэдийг амьдрах газаргүй болгочихсон нүд хальтрам дүр зураг биднийг угтах байх гэсэн эмзэглэл байсныг нуух юун. Гэхдээ 1000 км-ийн алсад Монгол орны өмнө хил дээр сүндэрлэсэн Тост тосон бумбын нуруу шаргал говийн дунд дүнхийж, гурван тэсийн малчид хайрханаа бараадан мал сүргээ хариулан аж төрж байна. Харин байгаль орчныг сүйтгэж байна гэгдсэн “Саудгоби коал транс” компанийн хувьд Тост тосон бумбын нуруунаас цааш гол ус, асга хад, уул нуруудгүй тэгш талын дунд хилийн шугамнаас нааш 30 гаруй км-ийн зайд үйл ажиллагаа явуулж байна.

 

ТОСОН БУМБЫН НУРУУНД ТООС ТАТУУЛАГСАД ХЭН БЭ?

 

Өмнө нь тэмдэглэсэнчлэн Тост тосон бумбын нуруунд  идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа зургаан компани бий. Гэтэл “Тост тосон бумбын нуруу” уул уурхайгаас болж сүйдлээ гэх тоолонд  “Жавхлант орд”, “Саудгоби сэндс”, “Чинхуа Мак Нарийнсухайт”, “Монголын алт МАК”, “Өсөх зоос” гэх компаниудын нэр огт яригдахгүй зөвхөн “Саудгоби коал транс” компанийн нэр яригдаж байгаа нь хачирхалтай.  Адилхан олборлолт хийж байгаа компаниудаас нэгийг нь онилж, нийгэмд харлуулж байгаа нь ч зохион байгуулалттай явуулга байж болзошгүй гэж хардах төлөөллүүд байна. Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс “Жавхлант орд” компани нь хайрханы цөмд нь олборлолт явуулж байгааг нутгийн байгаль орчны улсын байцаагч онцолсон. Иймээс ч Тост тосон бумбын нурууг тоосонд даруулж байгаа компани нь аль нь вэ гэдгийг хийсвэрлэх бус хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нягтлуулж байж асуудалд хандахгүй бол хэт туйлшралын давалгаанд хариуцлагатай уул уурхай эрхлэгчид нэрвэгдэх вий гэсэн болгоомжлол ч байгаа юм. 2019 он гарснаас  хойш Нарийн сухайтын бүлэг ордоос 4.9 сая тонн нүүрсийг урд хөршрүү экспортлосон байна.

Өмнийн говийн есөн гайхамшгийн нэгээр нэрлэгддэг Тост тосон бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж, Гурван тэс сумын алдартай Хөвдийн булаг, Хуршуутын гол болсон Баянбүрд ширгэж алга боллоо гэх таагүй мэдээ олон нийтийн анхаарлын төвд байна. Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани нь Тост тосон бумбын нурууг ухсан уу гэх эргэлзээ бий. Учир нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн зургийг Тост тосон бумбын нурууны зурагны өмнө эвлүүлж олон нийтэд үзүүлж байгаа нь дээр хэлсэнчлэн зохион байгуулалттай нийгэмд харлуулж байна уу гэсэн асуулт үүсгэв.

 

ТОСТ ТОСОН БУМБЫН НУРУУГ ҮНЭХЭЭР УХСАН УУ

 

Ингэж эргэлзэхийн учир улсын тусгай хамгаалалтад авсан Тост тосон бумбын нурууг ухаж, ховор ан амьтад даажиж байна хэмээн сүржин зарлаж эхэлсэн. Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахын тулд нутгийн иргэд 2010 оноос хойш хөөцөлдөж улмаар 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр УИХ-ын 35-р тогтоолоор 753 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан. Ингээд Тост тосон бумбын нуруу гэх үзэсгэлэнтэй газрын байгалийн унаган төрх, түүх соёлын үнэт өвийг тогтвортой хамгаалж, устах аюулд хүрсэн ан амьтдыг хамгаалж ирсэн байдаг. Харин уул уурхайн компаниуд Тост тосон бумбын нурууг ухаж, улсын тусгай хамгаалалттай газар руу хил нэвтрээгүй гэдгийг нутгийн иргэд, байгаль орчны улсын байцаагчид нь хэлж байна. Гурван тэс сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 35 тусгай зөвшөөрөл байгаагаас 25 нь ашиглалтын лиценз харин үлдсэн нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Эдгээрээс есөн компани идэвхитэй үйл ажиллагаа явуулж, зургаан компани нь Нарийн сухайтын бүлэг ордоос олборлолт хийж БНХАУ-руу экспортлож байна. “Саудгоби коал транс” компанийн захирал Д.Буянбат “Манай компани нутгийн ард иргэдтэй гурвалсан гэрээ байгуулж, нөхөн олговрын асуудлыг шийдсэн. Тост тосон бумбын нурууны Бумбын тахилгат овоо манай кэмпээс баруун тийш 120 км, агаарын замаар 98 км-ийн зайд оршиж байгаа. Харин Хөвлийн булаг, Хуршуутын гол 11-21 км-т байрлаж байна. Бид уул хад, булаг шанд ухсан зүйл байхгүй. Анх “Эс Жи Эс” компаниас тусгай лизенцийг худалдаж аваад өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн. 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай Монгол компани. 380 гаруй Монгол ажилчинтай. Эдгээрийн 70 гаруй хувь нь Гурван тэс сумын иргэд байна. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани гэж яригдаад байгаа. Хамаарал бүхий байсан. Гэхдээ тэр хүн 2016 онд хувьцаагаа бусдад шилжүүлсэн. Одоо ямар нэгэн хамааралтай асуудал огт байхгүй” гэв. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэн Б.Батаа гуайнх хилийн А зурваст амьдардаг. Тэрээр энэ нутагт 60-аад жил амьдарсан. Ёстой л нутгийнхаа ширхэг чулуу бүрийг таньдаг нэгэн юм. Тэрээр хэлэхдээ, “Гурван тэс сумын Засаг даргаар ажиллаж байсан Жамъяан анх “Эс Жи Эс” компанид тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Энэ нутагт 7-8 уул уурхайн компани бий. Уурхайнууд айлын өвөлжөө бууц, ус сувагт сөнөлт үүсгэж байна гэж яриад л байх юм. Би хувьдаа тэгж бодохгүй байна. Учир нь булаг шанд, уул уснаас холуур уурхайн олборлолтын талбайг тогтоож өгсөн байдаг. Үнэхээр ус булаг ширгэж сөнөлөө гэж байгаа бол Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж, олон нийтэд нэр устай нь зарлах хэрэгтэй” гэлээ.

Харин Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Байгаль орчны газрын улсын байцаагч А.Атар “2016 онд Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан. Тост тосон бумбын нурууны улсын тусгай  хамгаалалтын бүсэд одоогоор ямар ч ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл байхгүй. Хамгаалалтын бүсийг хоёр км-ийн радиуст багтаасан. Энэ хилийг зөрчөөгүй” хэмээн тайлбарлаж байна.  Ийнхүү Улаанбаатар хотоос 1000 км-ийн зайд байрлаж байгаа Тост тосон бумбын нурууг ухаагүй, улсын тусгай хамгаалалтын талбайд олборлолт явуулаагүй гэдэг нь бодит байдал дээрээ харагдаж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.АРИУНТУЯА

Тост Тосон бумбын нуруунд олборлолт хийгээгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани