- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
26800 төгрөгийн ногдол ашиг уу, хоёроос гурван том төсөл үү?
"Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ хуралдаж, 1072 ширхэг хувьцааг энэ онд тараахгүй байх шийдвэр гаргасан.Ингэснээр тус компанийн иргэдэд очих байсан ногдол ашиг томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдахаар болсон юм.
Тус компани өнгөрсөн онд 1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбумын ашигтай ажилласан. Мэдээж үүнээс тодорхой хувийг ногдол ашигт олгоно. Тэгвэл нөгөө талаас тус компанийн 1.7 тэрбум ширхэг хувьцааг Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшиж байгаа. Ингээд тооцохоор нэгж хувьцаанд 25 төгрөгийн ашиг хуваарилна. Нэг иргэн дээд тал нь 1072 ширхэг хувьцаатай гэж тооцвол нэг хүний, нийт хувьцааны дүн 26800 болох тооцоо байгаа юм. Түүнээс мэдээж 10 хувийн татвар авбал, 24000 төгрөг гар дээрээ авна. Оюутны төлбөр, 2016 оны сонгуулийн өмнөх 300 мянган төгрөг гэх мэтчилэнгээр хувьцаагаа зарсан иргэнийх түүнээс ч бага мөнгөн дүн гарах юм. 1072 хувьцааг тараахад нэг хүнд очих мөнгө нь чамлахаар сонсогдож байгаа боловч, компаниас гарах мөнгө нь хэдэн тэрбумаар хэмжигдэнэ. Тиймээс "Тэр мөнгөө томоохон бүтээн байгуулалтад зарцуулъя” гэдэг давалгаа нийгэмд өрнөсөн. Иргэд ч түүнийг ухамсарласан юм. Сая төгрөгийн цалинтай гэрийн эзэн сайн ажилласан гээд цалингаа хоёр нугалж авахад тэр айл өнөөх нэмэгдэл сая төгрөгийг гэр бүлийн гишүүддээ хуваагаад өгдөггүй шүү дээ. Тэгэхийнхээ оронд гэртээ нэг том зүйл авахыг илүүд үздэг. Өнөөдрийн яригдаад байгаа асуудал нь үүнтэй л ижил юм. Ингээд уг компанийн ТУЗ 1072 хувьцааг тараахаас татгалзаж, өнгөрсөн оны ашгийг Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг санхүүжүүлэхээр болсон. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жилийн 807 тэрбум төгрөгийн ашгийнхаа 750 тэрбум төгрөгөөр тус төмөр замыг санхүүжүүлнэ. Түүнчлэн гурвсан сарын дараа бүтээн байгуулалт нь эхлэх Тавантолгой- Гашуунсухайтын төмөр замыг 7.7 тэрбумаар санхүүжүүлэхээр зэхэж буй. Одоогоор тус замын гүйцэтгэл 73 хувьтай байгааг компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцуулсан. Түүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Ханги чиглэлийн авто зам тавих ажлыг төлөвлөжээ. Түүнчлэн Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Конвейрийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх аж. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ болон тус компанийн менежмент, засаглалтай холбоотойгоор жил бүр компанийн ашиг нь өсөж, ажилчдын цалин нэмэгдэж байгаа. Энэ оны эхний улирлын байдлаар улсын төсөвт 193.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Ашгийн хэмжээ энэ хугацаанд 304 тэрбум төгрөг байгаа юм. Цаашид ч ашиг өсөх таамаг бий гэдгийг албаныхан хэлж байна. Урьдчилсан тооцооллоор 2023 он гэхэд "Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын орлого нь 2.1 тэрбум ам.долларт хүрч, жилийн 950 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах боломжтой. Ингэснээр нийт 800 сая ам.долларын ногдол ашиг тараах тоцооллыг хийжээ. Тэр үед нэгж хувьцааны үнэ өнөөдрийн 25 төгрөгөөс хэд дахин их байх юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||