- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгой-Ханги чиглэлийн автозамыг Оюутолгойгоор дайруулахгүй гэлээ
УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах төсөл санаачилжээ. Энэхүү 2018 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 2 дахь заалтад "Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх” тухай тусгасан. Харин Л.Энхболд гишүүн, "Тавантолгой-Оюутолгой-Ханги” авто замын чиглэлээс "-Оюутолгой” гэснийг хасах саналтай байгаа юм байна. Тэрээр энэ үндэслэлээ гурван чиглэлээр тайлбарлажээ.
Тодруулбал:
- "Тавантолгой-Ханги” чиглэлийн авто замыг Оюутолгойгоор дайран өнгөрөхөөр оруулсан нь одоо ашиглагдаж байгаа "Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн авто зам, Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоолын хүрээнд тавигдах "Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн шинэ авто замтай давхцаж нэг чиглэлд явах авто замын хэт олон давхардал бий болохоос гадна "Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн ашиглагдаж байгаа болон шинээр баригдах замуудтай 90 орчим хувьтай чиглэл давхцаж байгаа зэрэг нь эдийн засгийн үр өгөөжгүй, зардлыг хэт ихээр нэмэгдүүлсэн шийдвэр юм.
- "Тавантолгой-Ханги” чиглэлийн авто зам нь Оюутолгойгоор дайран өнгөрөхдөө ан амьтан, онгон байгаль ихтэй Говийн бага дархан газар нутгийг сүйтгэх аюултай, мөн Нэгдсэн Үндэсний Байгууллагаас тунхагласан Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас баталсан "Тогтвортой хөгжлийн зорилго 2016-2030” хөтөлбөрийн 15 дахь зорилго болох "Хуурай газрын Эко системийг хамгаалах” зорилготой харшилж байна.
- "Тавантолгой-Ханги” чиглэлийн авто зам нь Оюутолгойгоор дайран өнгөрөх нь Монгол Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолын хавсралт, Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын 4.7.2.ж-д тусгагдсан "Бүсийн төвүүдийг хооронд нь болон бусад хот, тосгонтой холбосон эрчим хүч, зам барилга, холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, сум дундын бөөний худалдааны сүлжээ байгуулах ажлыг төрөөс дэмжих” гэсэн заалтад хамаарах дэд бүтцийн өгөөж алга байна гэжээ.
Г.Улсболд
Эх сурвалж: Newspress.mn
Тавантолгой-Ханги чиглэлийн автозамыг Оюутолгойгоор дайруулахгүй гэлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани