Юй Пэнь хавцал БНХАУ-ын Шаньши мужийн Янь-Ань хотын нутагт байрладаг. Хэдэн зуун сая жилийн өмнө болсон хүчтэй газар хөдлөлт нь газрын гадаргууг хөндлөн цавчсан мэт ан гаргаж, хичнээн мянган жилийн турш уулын үерт угаагдсаар ийм өвөрмөц хавцлыг бий болгосон байна. Хавцлын орой нь өвс модоор хучигдаж, зөвхөн хавцлын хөндийд орж байж сая байгалийн гайхамшгийг мэдэрч чадна. Америкийн Антелоп хавцал дэлхийд алдартай байдаг бол Хятадын энэхүү жижигхэн тосгонд ч байгалийн гайхамшиг нуугдаж байдгийг мэдэх хүн олон болох биз ээ.