Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

О.Амартүвшин ерөнхийлөгч өө, дөрвөн хүний амиар "туг тахисан" "Эко Алтан заамар" компани яагаад шилдэг болов

Цаг хугацаа бүхнийг мартуулдаг ч сануулж, анхааруулж байдаг шидтэй. Өнөөдрөөс тоолбол, хоёр cap гаруйхны өмнө монголчууд нийтээрээ сэрхийж дөрвөн хүнээ Заамарын бор шороон доор алдчихсан. Хөлдүү газар, зайрмагтсан их усан сан дунд онцгойнхон амь нас, ар гэрээ умартан ажилласны эцэст хайран сайхан дөрвөн залуугийн хөлдүү цогцсыг л гаргаж чадсан байдаг.

Монголчуудыг нийтээр нь айдаст автуулсан энэхүү үйл явдал “Эко-Алтан заамар” компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байв. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эко-Алтан заамар” компанийн хувьд газар гэсэж, хөдөлгөөн орж буй үед уурхайн төлөвлөлт хийж буй мэргэжлийн инженерүүдийнхээ үгийг сонсоогүй, дархан эрхтэй эздийн гайгаар эрдэнэт хүний амь нас эрсэдлээ.

Зөвхөн олзны хойноос сорчилж орж буйн гайг монголчууд дөрвөн хүний амь насаар төллөө” гэж байв. Албан тушаалтай хүн бүр “Эко-Алтан заамар”-аас хариуцлага нэхэж тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна хэмээн ард түмний өмнө даналзаж байв. Гэтэл энэ бүх гуниг харуусал, эмгэнэл, ээждээ, аавдаа, эхнэр хүүхдэдээ дутсан залуусын амины үнэтэй хөдөлмөрийн аюулгүй байдал ор мөргүй мартагдаж хоёрхон сарын дараа бидний тэр дундаа шинэ үеийн бизнесийнхний оюун санаанаас арчигдчихлаа гэж үү.

Ингэж асуухын учир нь Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2018 оны ТОП 100 аж ахуйн нэгжийг өнгөрөгч Баасан гаригт шалгаруулсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх хувь нэмэр оруулж буй ТОП аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж өргөмжлөв. Аж ахуйн нэгжүүдийг тухайн онд улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар, борлуулалтын орлого, нийгмийн даатгал, ашиг, хөрөнгө гэсэн таван гол шалгуураар эрэмбэлдэг байна.

Тэгвэл энэ бүх шалгуурыг давж ТОП буюу шилдэг аж ахуйн нэгж болно гэдэг нэг талаараа үндэсний үйлдвэрлэгч томоохон үйлдвэр, компаниудад нэр төрөө өргөх, үйл ажиллагаагаа бэхжүүлэх, олон нийтэд танигдах боломж гэлээ нөгөө талдаа бяртай, чадалтай, мөнгөтэй, амбицтай эздийн хүчийг харуулдаг. Яг л нөгөө “Би л эдлэхгүй бол хэний хүү болох вэ” гэсэн аархуу, онгироо Монгол занг бүрэн утгаар нь хөөрөгдсөн шалгаруулалтыг МҮХАҮТ нэлээд олон жил зохион байгуулав.

Шилдэг 100 аж ахуйн нэгж шалгаруулдаг байснаа 2018 оны шилдэгт 100 аж ахуйн нэгжийг өргөмжилжээ. Мэдээж энэ бүх аж ахуйн нэгж, компани, брэнд үйлдвэрлэгчдээ харлуулах гэсэнгүй, тэдний бизнесийн зам мөрийг баллуурдах гэсэнгүй. Нэрийг нь сонсоогүй бүтээгдэхүүнийг нь мэдэхгүй компаниуд бишгүй шилдэгт багтсан байдаг ч тэр бүрт эвгүйцэх мэдрэмж төрж байсангүй.

Тэгвэл энэ удаад ТОП гэгдэх 100 аж ахуйн нэгжийн чинь тоонд хариуцлагагүй уул уурхай гэж юу болохыг олон нийтэд харуулж чадсан “Эко-Алтан заамар” компани багтжээ.

 

Ингэж болох уу, О.Амартүвшин ерөнхийлөгч өө. Хэдийгээр “Эко-Алтан заамар” компани ашиг, орлогоороо тэргүүлэх хэмжээний мөнгөтэй байж болох ч өнөөдрийг болтол хариуцлагаа бүрэн хүлээж дууссан эсэх нь тодорхойгүй, “туг тахисан” дөрвөн залуусын ар гэрийнхэнд нөхөн төлбөр, хохирлыг нь бүрэн барагдуулж дууссан эсэх нь олон нийтэд ойлгомжгүй, улс орныг ослын шалтгаант нөхцөлөөр их хэмжээний алдагдалд оруулсан, ард түмний өмнө гарч зогсоод толгой гудайлгаж уучлалт гуйх зүрх сэтгэлгүй, нийгмийн хариуцлагагүй компанийг ямар шалгуураар ТОП-100-д багтааж чадав аа.

“Эко-Алтан заамар”-т ийм эрх бий бил үү. Дөрвөн сайхан залуусаа алдсан аав, ээж, хүү, эхнэрийг хүндэтгэх ухамсар алга уу. Тэд энэ бүхнийг “мартсан” бол компаниудыг хариуцлагатай, аюулгүй ажиллахыг ямагт сануулж толгой дээр нь зангидаж суух үүрэгтэй О.Амартүвшин ерөнхийлөгч та яагаад нүдээ аниад амаа үдүүлээд чимээгүй өнгөрүүлэв.

Гэтэл О.Амартүвшин та насан залуугаасаа эхлээд бизнесийн салбарт амжилттай ажиллаж зовлон жаргалыг нь гадарлахтайгаа болчихсон хатаагдсан болд шиг нуруутай байх ёстой хүн байв. Гэтэл эрх ашиг нь танд нийцтэй байв уу, МҮХАҮТ-ынхаа ашиг орлогыг тооцов уу ТОП хэмээн батламжилчихлаа. Уг нь бол МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон шалтгаанаа таны бие “МҮХАҮТ гэх газар дөрвөн жилийн өмнөхөөс огт урагшилсангүй. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр манай улс дөрвөн жилийн өмнөхөөс 10 гаруй байраар ухарсан.

Шалтгаан нь, бизнесийн орчин дахь төрийн нөлөө, оролцоо ихсэж байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан юм алга. Эдийн засгийн өсөлт долоо руу дөхсөн, өнөө жил найман хувь хүрнэ гэж ярьж байна. Энэ өсөлт бодит бизнес эрхлэгчдэд үр дүнгээ өгөөгүй” гэх зэргээр гоё гоё ярьсаар ерөнхийлөгчийн сэнтийд тухлах эрхтэй болж байв. Мөн таны бие, нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа “Танхим олон жил үйл ажиллагаа явуулсан атлаа унтаа байдалд орчихсон. Гишүүдийнхээ сонирхлыг татахаа больчихсон.

Магадгүй, үйлдвэрчний эвлэлээс ч сул болчихлоо. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гэдэг ажил олгогчдын ажлын байранд гаргаж байгаа ажилтан албан хаагчдын эрх ашигтай холбоотой дуугардаг. Танхим үүнээс ч сул болчихлоо шүү дээ. Зарчмын хувьд үүнд шинэчлэл хийх нь үндсэн гол зорилго. Бизнесийн хамгийн хүчтэй байгууллага болгоё. Дуу хоолойгоо нэгтгэе.

Чиг үүргийг нь бүрэн дүүрэн хэрэгжүүлдэг байгууллага болгох үүднээс би ерөнхийлөгч болмоор байна” гэж байв. Тэгвэл О.Амартүвшин ерөнхийлөгч өө, та ажлаа аваад дорвитой хийж хэрэгжүүлсэн ажил байна уу. МҮХАҮТ-ыг ийм байдалд оруулсан хүмүүсийн нэг нь яах аргагүй та өөрөө гэчихвэл буруутахгүй болов уу. Яагаад гэж үү, сүүлийн олон жил танхимын Удирдах зөвлөлийн суудалд таны орон зай байсан. Үнэхээр хийх боломж танд байсаар байхад ч үглэн дуулсаар ерөнхийлөгч болсон.

Албан тушаалаа аваад хийсэн томоохон ажлын нэг нь аж ахуйн нэгжийн шалгаруулалт яах аргагүй мөн билээ. Ийм хариуцлагатай ажлыг та тун ч хариуцлагагүй, шүүлтүүргүй хийсэн нь шүүрхий байгааг тань илтгэх шиг. Ер нь аливаа салбарт ёс зүй, нийгмийн болон ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, сайн сайхан, шударга ёсыг үлгэрлэсэн үйл хэрэг уламжлагдан хөгжсөөр байх ёстой гэж санадаг. Даанч энэ удаад тийм гэгээн бодол төрсөнгүй. Зөвхөн ашиг хожоо, алдар нэрийн хойноос шунасан, иргэдийг доромжилсон, мөнгөтэй нь толгой дээр гишгэлж ч болдгийн жишээ болж “Эко-Алтан заамар” ШИЛДЭГ-т багтаж өргөмж хүртэв хэмээн эгдүүцэхэд хүрэв.

Гуравдугаар сард болсон ослоос ч үүдэж байгаа хэрэг биш ээ. Тухайн компани дээр хаяглагддаг энэ мэт эрдэнэт хүний амь нас хохирсон олон удаагийн тэмдэглэл бий. “Эко-Алтан заамар” шиг нийгмийн хариуцлага гэж юу ч мэддэггүй, байгаль экологид халтай, орон нутгийн иргэддээ ээлгүй, ус голоо залгиж дуусгаж байгаа компаниуд нэг биш нэлээд байна.

“Эко-Алтан заамар”-тай яг ийм муу жишээгээрээ жишигдэж болохуйц “Эко Констракшин”, “Петро Чайна Дачин Тамсаг”, “Цайрт Минериал” компаниудыг дурдаж болохоор байна. Тэгэхээр хариуцлагагүй барилгын салбар, хариуцлагагүй уул уурхай гэж юу болохыг харуулдаг, ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэлдэг, орон нутгийн хөгжилд гар бие оролцдоггүй, газрын хэвлий дэх баялгийг авахын төлөө улайран дайрч эрх мэдэл, албан тушаалтны хэлхээ холбоогоор дэнс хийдэг, гол, усны амийг барьчихсан эдгээр компаниуд ямар үзүүлэлтээр шилдэг болж жил бүр нэрээ дуурсгаж байдгийг О.Амартүвшин ерөнхийлөгч л мэддэг байх даа.

Хариуцлага алдаж, хүний амиар “туг тахисан” компани аж ахуйн нэгжийг алдаршуулдаг бизнесийн гаж тогтолцоо зөвхөн Монголд л байдаг болов уу.

М.МӨНХТУНГАЛАГ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

О.Амартүвшин ерөнхийлөгч өө, дөрвөн хүний амиар "туг тахисан" "Эко Алтан заамар" компани яагаад шилдэг болов
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани