Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үнийн өсөлт ядуурлын армийг улам өргөтгөж байна

 

Монголчуудын амьжиргааны түвшинг илтгэх бүх үндсэн үзүүлэлт уруудаж, мах, шатахуун, цахилгаан, ус түлээ гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эсрэгээрээ өсөв. Өрхийн хэрэглээний зардал дахь хүнсний бүлгийн хамгийн их дүнг мах, махан бүтээгдэхүүн эзэлдэг. Гэтэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хонины мах 17, ямааны мах 28, үхрийн мах 14, адууны мах 11 хувиар тус тус өсөөд буйг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн. Салбарын сайд үнийн өсөлтийн талаарх мэдээг чадах хэмжээндээ тултал нь дарж хэлсэн нь энэ шүү дээ.

Хөндлөнгийн хүн хэлэхээс нааш зүдэрч яваагаа мэдэрдэггүй хэнэггүй монголчууд махны үнэ нэмэгдэхэд харин ч нэг дургүй. Энэ жил махны үнэ нэмэгдсэн шалтгаан нь хятадууд мах нийлүүлэлтийг замаас нь тасалж, бөөн бөөнөөр нь худалдан авч дарсантай холбоотой гэж Засгийн газар "баталлаа”. Хятадууд хот руу мах оруулах гэсэн ченжүүдээс замд нь тосч аваад байгаа тул нийслэлчүүдэд хүртэхгүй байна гэж бөөний ченжүүдээс авсан махаа жижиглэн зардаг наймаачид өчив.

Манай гарагийн 200 гаруй орны долоон тэрбум хүн жилдээ 260 орчим сая тонн мах хэрэглэдэг. Үүний 28 хувийг иддэг хятадууд махны хэрэглээгээрээ нэгдүгээрт жагсаж байна. Ард нь зогсож байгаа АНУ, Герман, Бразил, Орос, Мексик, Франц, Энэтхэг, Япон, Итали зэрэг махны хэрэглээ ихтэй орнууд нийлээд 66 хувийг нь зооглодог. Харин өөрсдийгөө чононоос дутуугүй махчин гэж ярьдаг монголчуудын махны хэрэгцээ малын тоотойгоо харьцуулахад тийм ч их биш. Гэтэл махны үнийг тогтоон барьж чадахгүй, нөөцийн махыг хүртээмжтэй хүргэж чадахгүй, 1990 оны картын барааны үе шиг оочирлож байгаад иргэд бухимдалтай байна.

Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОюунЭрдэнэ "Махны экспортод квот тогтоох талаар судалж магадгүй байгаа. Монгол Улс БНХАУ-д мах экспортлох гэж олон жил хөөцөлдсөн. Энэ бол амжилт байсан. Гэхдээ малчдад урагшаа мах гаргах нь илүү ашигтай болчихоод байна. Тэгэхээр Улаанбаатарт орж ирэх махны урсгалд тодорхой хэмжээний доголдол үүсч байгаа учраас улирлын чанартай зохицуулалт хийх талаар ярьж магадгүй” гэв.

Засгийн газар махны үнийн өсөлтийг зохион байгуулалттай эсэхийг тодруулах гэж тагнуул, тусгай хүчнийхнийг дайчлан бэдэрч байх хойгуур нефть импортлогчид харин шатахууны үнийг нэмж сюрприз барив.

Өчигдрөөс АИ-92 автобензин 1940 төгрөг болж, литр тутамдаа 80-100 төгрөгөөр нэмэгдлээ. Үүнээс өмнө буюу тавдугаар сарын 1-нд 1860 төгрөг болж, 75 төгрөгөөр өсгөөд байсныг сануулъя.

• Өчигдрөөс АИ-92 автобензин 1940 төгрөг болж, литр тутамдаа 80-100 төгрөгөөр нэмэгдлээ. 

• Өөрсдийгөө чононоос дутуугүй махчин гэж ярьдаг монголчуудын махны хэрэглээ малын тоотойгоо харьцуулахад тийм ч их биш. 

• Энэ сарын байр, цахилгааны төлбөрийн нэхэмжлэл нэмэгдсэн үнийн дагуу ирнэ гэдгийг уншигч танд урьдчилан сануулъя.

Шатахууны үнэ иргэдийн хэтэвчинд шууд нөлөөлдөг. Манай улсын нийт импортын 18-19 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлдэг. Энэ нь гадагшаа төлж байгаа нийт валютын эзлэх хувь тэр хэмжээнд байна гэсэн үг. Тиймээс инфляцад шатахуун дангаараа 10 орчим хувийн нөлөөлөл үзүүлдэг юм.

Үнийн өсөлт үүгээр зогсохгүй. Энэ сарын байр, цахилгааны төлбөрийн нэхэмжлэл нэмэгдсэн үнийн дагуу ирнэ гэдгийг уншигч танд урьдчилан сануулъя. Учир нь усны болон цахилгааны үнийг нэмсэн шийдвэрийн хэрэгжилт тавдугаар сарын 1-нээс эхэлж байгаа юм.

Ийнхүү шатахуун импортлогчдын хуйвалдаан, монополь байдал, махны үнийн зохиомол хөөрөгдөл, хомсдол, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт өнөөгийн нийгмийн хамгийн халуун сэдэв болоод байхад үүнд хяналт тавьдаг Засгийн газар, түүний тохируулагч агентлаг болох Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөөх газрын албатууд юу хийж байна вэ? Яагаад хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй сул цалин аваад, гул барьж амьдарна вэ. Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын цахим сайтаар нь ороод хартал хамгийн сүүлд "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий зөвлөлийн ээлжит хуралдаан болсон талаарх мэдээ оржээ. Гэхдээ 21 хоногийн өмнө. түүн дотор иргэдийн хэтэвчийг гөвж буй мах, шатахууны үнийн өсөлтийн талаар огт дурдаагүй байна. Бодвол шударга үнийн өсөлт бололтой.

Манай улс өнгөрсөн жил 12 мянган тонн мах нөөцөлж байсан. Харин энэ жил түүнээс гурав дахин бага буюу дөрвөн мянган тонныг л нөөцөлж чадсан аж. Энэ нь хаврын улиралд тогтоон барьдаг махны үнийн өсөлтийг энэ жил алдахад хүргэсэн гол нөхцөл. Энэ талаар ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Ч.Ариунтуяагаас тодруулахад "Нөөцийн мах бэлтгэхээр нийт долоон аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлсэн. Хэрэв эдгээр аж ахуйн нэгжид бүгдэд нь квот олгосон бол 10 мянган тонн мах нөөцлөх байлаа. Гэтэл зарим нь арилжааны банкны шаардлага хангаагүй тул гурван аж ахуйн нэгж 4000 тонн мах нөөцөлсөн” гэв.

Харин дөрөвдүгээр сарын 15наас хойш 1860 тонн нөөцийн мах худалдаалчихсан байгаа аж. Энэ нь нийт нөөцийнхөө 40 орчим хувийг зарчихаад байна гэсэн үг. Цаана нь үлдсэн 2200 тонн махаар намрын идэш тэжээлийн цаг хүртэл хүргэнэ гэдэг бас л асуудал хэвээр үлдэж байгаа.

Жилдээ 12 мянган тонн мах нөөцөлж улирлын чанартай хомсдолыг хангаж, үнийн хөөрөгдлийг тогтоон барьдаг ажлыг энэ удаа цалгардуулсны горыг нийслэлчүүд төлж байгаа нь албаны хүний тайлбараас тодорхой харагдаж байна.

Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн судалгааны дүнг Дэлхийн банк, үндэсний статистикийн хороо жил гаруйн өмнө гаргаж байсан. Гэвч хүн амын гүнд нэвчсэн ядуусын армийг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өндөр өсөлтүүд улам бэхжүүлэн өргөтгөж байна.

Б.Энхжаргал

Засгийн газрын мэдээ

Үнийн өсөлт ядуурлын армийг улам өргөтгөж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани