Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Литийн геологи хайгуул дэлхийн цэвэр ирээдүйг хангана

Литийн геологи хайгуул дэлхийн цэвэр ирээдүйг хангана

 

ИРЭХ 10-15 ЖИЛД ЛИТИЙН ЭРЭЛТ 300 ХУВЬ ӨСӨХ ТААМАГ БИЙ

Литий үнэхээр анхаарал татаж буй элемент. Суудлын болон ачааны тэргийг олборлодог түлшээр бус литийн батарейгаар ажиллуулах нь тээврийн хэрэгслийн ирээдүй болж байна. Дахин цэнэглэдэг литийн зай нарны ба салхины эрчим хүчийг хуримтлуулж хадгалахад чухал үүрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн нийтийн сэтгэлийг түгшээж буй энэ үед энэ металл цэвэр эрчим хүчний үндсэн хөдөлгөгч хүч болох найдвар төрүүлж буй.

Хөнгөн, дахин цэнэглэх боломжтой ийм зайг цахилгаан машин, үүрэн утас, компьютер, эрчим хүч хураах байгууламж гээд олон салбарт ашиглаж байгаа учир литийн нөөцийн төлөөх өрсөлдөөн газар авч, үнэ нь тэнгэрт хадах шинжтэй. Цахилгаан машин хэрэглээнд нэвтрэхээс өмнө ч литий эрэлттэй таваар байсан. Түүний химийн шинж чанарыг цохилтод тэсвэртэй шилнээс эхлээд эмэнд хүртэл ашигладаг гэж тодорхойлдог.

Deutche банкны тооцоогоор 2018 онд литийн 50 орчим хувийг тээврийн хэрэгслээс бусад хэрэглээнд зориулсан байна. Үүрэн утас ба компьютер зэрэг өргөн хэрэглээний цахилгаан бараанд литийн 25 хувийг ашигласан ба эрэлт нь улам нэмэгдсээр буй. Харин үлдсэн хэсгийг цахилгаан машинд ашиглажээ. Гэхдээ ийм харьцаа удаан үргэлжлэхгүй бололтой. Тээврийн хэрэгсэлд ашиглах нь нэмэгдэж буйг дагаад ирэх 10-15 жилд литийн эрэлт 300 хувь өсөх таамаг бий. Үүний тал хувийг нь 2025 он гэхэд цахилгаан машины аж үйлдвэрт ашиглах байх хэмээн судлаачид тооцсон байна.

Deutche банкны тооцоогоор 2018 онд литийн 50 орчим хувийг тээврийн хэрэгслээс бусад хэрэглээнд зориулсан байна.

Bloomberg New Energy Financeийн судалгаанаас үзэхэд одоо дэлхийд хоёр сая цахилгаан машин зам дээр явж буй бол 2030 онд уг тоо 24 саяд хүрэх аж. Цахилгаан машины Tesla компани литийн эрэл хайгуулыг тэргүүлж, АНУ, Мексик, Канад, Австралийн олборлогчидтой гэрээ байгуулсан. Үүнээс үүдэн уг таваарын үнэ өнгөрсөн онд огцом өссөн нь нийлүүлэлт хомсдож болзошгүй гэсэн түгшүүрээс үүссэн юм.

Гэвч ийнхүү үймж сандрахад арай эрт байгааг Невада муж улс дахь АНУ-ын геологи хайгуулын төвийн геологич Лиза Стиллинг ярилаа. Тэрбээр литий дэлхийн гадаргын 0.002 хувийг эзэлдэг авч геологийн хувьд ховор элемент биш бөгөөд эдийн засгийн үр ашигтай олборлолт хийхийн тулд хаана хуримтлагдсаныг нь мэдэх хэрэгтэй гэв. Энэ асуултад хариулахын тулд судлаачид уг металлын баялаг орд хаана, хэдийд үүсэх боломжтойг салхи, ус, дулаан ба цаг хугацааны хүчин зүйлээр нарийвчлан шинжилж байгаа аж.

Ийм нөхцөл бүрдсэн газруудад "литийн гурвалжин” гэгддэг Чили, Аргентин, Боливыг хамарсан тэгш цөл, Австрали, Канад, АНУ дахь пегматит хэмээх галт уулын чулуулаг, АНУ-ын литий агуулсан шаварлаг хөрс багтаж байна. Энэхүү шинэ үеийн "цагаан алт”-ны төлөөх тэмцэл суурь геологи, геохими, гидрологийн шинжлэх ухаанд түлхэц өгчээ. Стиллинг болон бусад эрдэмтэд шавар ба давсны уусмал хэрхэн литий үүсгэдэг, литийн атом шаврын химийн бүтэц дотор хэрхэн оршдог талаар судалгаа хийж байна.

Литий нь энгийн хэлбэртээ зөөлөн, мөнгөлөг, хөнгөн бодис бөгөөд нягтрал нь усныхаас хоёр дахин бага. Уг элементийг шведийн химич Иохан Аугуст Арфведсон анх 1817 онд петалит хэмээх саарал эрдсийн найрлагыг шинжилж байхдаа нээжээ. Тэрбээр эрдсийн массын 96 хувийг хөнгөн цагаан, цахиур, хүчил төрөгч эзэлж байгааг тогтоож, үлдсэн хэсэг нь химийн шинж чанараараа кали, натритай төстэй бодис гэж үзсэн юм.

Литийгээр баялаг орд бий болох нөхцөл нь галт уулын чулуулаг дээр их хэмжээний ус, дулаан холилдох хэрэгтэй байдаг аж. Дэлхий дээр литийн гурван үндсэн эх сурвалж байдгийг дурдвал пегматит, давсны уусмал, шавар юм. Энэ чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэд нөөцийг өсгөх, олборлолтын технологийг сайжруулах замаар эрэлтийг хангах боломжтой гэж үзэж байгаа юм.

"Засгийн газрын мэдээ" сонин
Литийн геологи хайгуул дэлхийн цэвэр ирээдүйг хангана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани