- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Жаст”-ын хөрөнгийг С.Баяр, Р.Болд нараас асуугаад үз!
Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.
“Дөчин мянгатын хүүхдүүд” төрд орж, төрөөс тэрбумтан болж энэ улсын эрдэс баялгаар “гараа угаасан” түүхийн золиос олон. Тэдгээрийн зөвхөн нэг нь “Жаст”-ын Ш.Батхүү. Түүнийг цагаатгах сураг төдийд нийгэм уурсч, хоригдох хугацаандаа хүндээр өвдөж гэхэд алга таших шахаж байна. Учир нь Ш.Батхүү ба түүний найзууд нийгмийн баялгийн өрмийг хулгайлж оффшор данс, олон үл хөдлөх хөрөнгөөрөө зэвүүцэл төрүүлсэн хэрэг.
Засгийн газрын төлөөлөл Эрдэнэт үйлдвэрийн эрсдлийн сангаас төлсөн гэж мэдэгдсэн. Нэг ширхэг ч цаас баримт харуулаагүй. Олны амыг дагуулах мэт “Стандарт банкинд төлсөн” л гээд байгаа. Стандарт банкны нэршил өөрчлөгдөж ICBC Standart Bank Plc болсоныг ядаж бүтнээр нь хэлээд нэг ширхэг гарын үсэгтэй цаас харуулсан бол өөр хэрэг. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нийт хохирол 143 тэрбум төгрөг хүрсэн. 40 сая ам.долларыг өнөөдрийн ханшаар тооцвол 105 орчим тэрбум төгрөг л болж байгаа. Үлдсэн 38 тэрбум төгрөг бол “Стандарт” банкны заргатай холбоотой өмгөөллийн зардлаас эхлээд бусад зардалд зарцуулсан. Эрх баригчид 40 сая ам.долларыг төлүүлэх талаар л яриад байна. Гэтэл зүгээр ажиллаж байсан “Эрдэнэт” үйлдвэрээр хууль бусаар батлан даалт гаргуулаад, зээл авсан хүмүүсийн өмнөөс төлсөн 38 тэрбум төгрөгийн асуудлыг эрх баригчид яагаад ярихгүй байгаа юм бэ” гээд байгаа..
Шадар сайд Ө.Энхтүвшин “Засгийн газраас үүрэг өгч Эрдэнэт үйлдвэрийн Эрсдлийн сангаас 40 сая ам.долларыг шилжүүлсэн. Нөгөө талаас хүлээж авсныг мэдэгдэн асуудал шийдэгдсэн мэдэгдсэн” гэсэн. Тийм бол ICBC Standart Bank Plc-аас ирүүлсэн тэр хариу бичиг хаана байна? Өдөр тутам мэдээгээ шинэчилдэг боловч одоо хүртэл тэр тухай ганц үсэг ч алга. Эсвэл зуучлалын гэрээгээ үзүүлэх ёстой. Тэнд хамаг “унац, ашиг” явдгийг нэг биш удаа Эрдэнэтийн зээлийн өрөнд зэсээ өгч төлснийг мэдэх хууччууд хэлээд байна. Тэгээд ч Эрдэнэт үйлдвэрт Эрсдлийн сан байсан уу, үгүй юу. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэрт эрсдлийн сан байх нь зүйтэй. Эрсдлийн сангаасаа асуудлыг зохицуулсан болохоор үйл ажиллагаанд доголдол гарахгүй” гэлээ. Харин .Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гуайг чин үнэнийг хэлсэн болов уу гэж найдна. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд “Өглөөний сонин”-д өгсөн ярилцлагадаа “Эрдэнэт үйлдвэрт Эрсдлийн сан гэж байхгүй. Миний хувьд Ш.Батхүүгийн өрийг Эрдэнэт үйлдвэрийн нөөц хөрөнгөөс төлсөн гэж ойлгож байгаа” гэсэн юм. Тэгэхээр Эрсдлийн сан байсан гэж үү.. Ядаж хэнд өгснөө тайлбарлаж болохгүй гэж үү.
Цагтаа С.Баяр, Р.Болд нар ч “зуучлагч байлаа” гэж үү
“Жаст”-ын Ш.Батхүү өнгөрсөн хугацаанд үнэн, худал олны өчсөн биз. Хамгийн итгэх аргагүй худал нь гэвэл “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “С.Баяр дарга надад хэзээ ч нөлөөлж, зэсийн баяжмал авч өгөөгүй”, “С.Баяр, Ч.Ганзориг дарга нар дээр ороод ингэж зээл авах гэсэн юм” гэж яривал шууд хөөгөөд гаргана. Ямар хуурамчаар үйлдэнэ гэж хэлэх юм уу” гэж ярьсан явдал. Үүнд итгэх хүмүүс нь итгэх биз. Харин үүх түүх арай өөрийг өгүүлдэг.
Юуны өмнө тухайн цаг үед хэн, ямар албан тушаал хашиж байсныг эргэн сануулахад Ерөнхий сайдаар С.Баяр, ТЕГ-ын даргаар Р.Болд нар ажиллаж байлаа. Тэд “Эрдэнэт үйлдвэр” байтугайг хянах үүрэгтэй. Дээр нь ашиг сонирхолтой. Бас оросууд.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг далайн чанадад хүргэхэд зуучилдаг бизнесийн багууд хэзээнээсээ байсан. Үүнийг зарим нь “Концентрацийн бизнес” ч гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл дундын буюу эксроу данс нээгээд арилжааны банкинд мөнгөө байршуулж реэкспорт хийгээд дундаас нь авна. Зуучилдаг дөрвөн бригад нь Улаанбаатарт лав нэр бүхий дөрвөн зочид буудалд байрладаг байсан баримт бий. Үүнээс гадна оросуудын хоёр ч баг байсан гэдэг. Энэ үед үйлдвэрийн ажилчдын дунд “Зэсийн агууламж яагаад буураад байна, боловсруулах технологи нь хэвээрээ байдаг юм болов уу” гэх эргэлзээ яриа тарж байсан гэдэг ч үнэн хэрэгтээ баяжмалын агуулгыг худлаа бичих боломжгүй. Лабораторийн дагуу хатуу чанд, олон давхар хяналт дор тодорхойлогддог байсныг эх сурвалжууд нотолдог. Харин “концентрацийн бизнесийн багийнхан” худалдааны зуучлалын гэрээ гэж маш нууц гэрээ байгуулдаг. Тэндээс ашгаа олдог байсан аж. Энэ гэрээг үзсэн хүн тун ховор. Энэ гэрээ нь 45 хуудастай, орос, англи, хятад монгол, сүүлд нь Самсунг руу ачдаг болсноос хойш солонгос хэл дээр хийгддэг байжээ. Гэрээнд худалдааны зарчмуудаа тохирч, зэсийн баяжмал боловсруулах, цэвэршүүлэх өртөг, хайлуулах явцад алдагдах хэмжээ, тээвэрлэлтийн өмнөх болон дараагийн төлбөр, баяжмалын үнийг тооцохдоо өмнөх сарын үнээр байх уу, тээврийн хэрэгслээр ачуулсны дараа юу гэхчлэн нарийн тусгаж дунджаар гурван жилийн хугацаатайгаар бүх үнийг тохиролцож гэрээлдэг байж..
Ачилтын графикаа тохирч дуусмагц Эрдэнэт үйлдвэрээс ОХУ руу гараад БНХАУ-д хүргэх бус тус улсаас далайгаар БНСУ-д хүргэдэг байж. Концентрацийн бизнесийн багийн ахлагч нь Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн ажлын албаны даргатай холбоотой байдаг бөгөөд тэр ахлагч нь Эрдэнэт үйлдвэрийн захирлыг томилдог эрх мэдэлтэй хүн байх шаардлагатай гэсэн дотоод журамтай аж. Тухайн үед Ерөнхий сайд С.Баяр, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга нь Р.Болд байсан. Өөрөөр хэлбэл тэд “зуучлалын бизнес” нууцаар эрхэлдэг байсан бололтой. Оросууд үүнийг мэддэг ч өөрсдөө ч оролцоотой болохоор ямар ч саадгүй, дээр нь Эрдэнэт үйлдвэрт шууд нөлөөлж чаддаг байжээ.
С.Баяр, Р.Болд нар багаасаа нэг байранд өссөн төдийгүй С.Баярыг Элчин сайд байхад Р.Болд доктор хамгаалахаар байнга Москвад очдог байсан. Доктороо ч хамгаалсан. Хожим нь С.Баяр Ерөнхий сайд болж АНУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Р.Болдыг дуудан ирүүлж Тагнуулын Ерөнхий Газрын даргаар томилж байв. Тэдний энэ бизнесийг тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр мэддэг байсан бөгөөд “нууц урилгад” нь нэгэнтээ уригдаж “Ганцхан сая ам.доллараар яах юм бэ”гэж голж байсан ч гэх юм билээ. Гэвч Н.Энхбаяр үүнийг мэдээд зүгээр хараад суугаагүй. Тухайн үед Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан талийгаач О.Чулуунбаттай хавсайдан өрсөлдөхийг хүсч байж. Жеральд Металлзтай тохиролцож ХХБ-ийг авахад нь нөлөөлөхөөр болсон ч хэн хэнийх нь хүсэл талаар болсныг өнгөрсөн цаг хугацаа харуулсан тул орхиё. Ямартай ч энэ үед алсаас ажиглаж байсан бидний мэдэх Ерөнхий сайд асан С.Баяр, ТЕГ-ын дарга Р.Болд нар өөрсдийнх нь багтаа сэм элсүүлсэн нэг найз, эсвэл “байрны дүү”-гээ “Стандарт” банкнаас хэрхэн өр тавьж баларч буйг сайн мэдэж байсан. Харин ч байдал эвгүйтэж эхэлмэгц “Жаст”-ын зарим хөрөнгийг “авраад” хоригдоход нь “хоёр чихнээс өөр юу ч байхгүй” гэхээр үлдээгээд холоос ажиглаж байж.
С.Баяр эхэлж, С.Батболд, түүний төлөөлөл Ц.Мөнх-Оргил нарын дуусгасан бас нэг зээл төлөлт бий. Тэр бол саяхан төлж дуусгасан Казахстаны “Балхашмыс” үйлдвэрээс Эрдэнэт үйлдвэрт төлөх 20 сая ам.долларын зээл төлөлт юм. 2008 оны наймдугаар сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийсээн Казахстаны Ерөнхийлөгч Н.А.Назарбаевт Ерөнхий сайд С.Баяр бараалхаж, дараа нь Ерөнхийлөгч Н.А.Назарбаев Ерөнхий сайд С.Баярыг урьж ганцаарчилсан товч уулзалт хийх үеэрээ “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой Балхашмысаас авах авлагыг уг айлчлалын хүрээнд эцэслэн шийдвэрлэхээр тохиролцсон байдаг. Энэ 20 сая ам.долларын өр арав гаруй жил үргэжлэн явсаар Засгийн газраас онцгой байдал тогтоосны дараа “Эрдэнэт үйлдвэр”-т очлоо. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын дарга асан Д.Цэрэнбадам 2018 оны дөрөвдүгээр сарын 20-нд өгсөн ярилцлагадаа “Хамгийн сүүлд Эрдэнэт үйлдвэрийн нэхэмжлэлтэй Казакстан улсын Балхашмис компанид холбогдох хэргийг Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргилын санаачилгаар Арабын компани руу хямдруулан худалдах байдлаар шилжүүлсэн. Энэ нь тухайн үедээ байхаа 2017 оны тавдугаар сард хэвлэлээр гарсан. Уг нь тэр шилжүүлж авсан компани нь бүх зардлаа хариуцна гэж гэрээ байгуулсан боловч манай талд ажиллаж байсан хуулийн компани одоо болтол үйлдвэрээс ажлын хөлсөө нэхээд асуудал дуусаагүй л байна” гэж ярьсан нь “Дахиад өр зарчихав уу” гэсэн хардлага төрүүлээд өнгөрсөн. Харин “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 2019 оны дөрөвдүгээр сарын 29-нд өгсөн ярилцлагадаа “20 гаран жил яригдсан “Балхашмыс” компаниас авах 20 сая ам.долларын өрийн асуудал байв. Хэлцэл хийж, хуваарь гаргаж шаргуу хөөцөлдсөний үр дүнд холбогдох компаниас мөнгөө бүрэн авч дууслаа. Бид энэ 20 сая ам.долларыг эргээд улс эх оронд, үйлдвэрт үр ашгаа өгөх ажил, төсөл, тодорхой бүтээн байгуулалтад зарцуулна. “Балхашмыс” компанитай холбоотой олон жил хуримтлагдсан өрийн асуудлыг шийдэхэд Гадаад харилцааны яам зохих дэмжлэг, туслалцаа үзүүлсэн гэдгийг зориуд тэмдэглэж хэлье” гэсэн байдаг. Энэхүү 20 сая ам.долларын зарцуулалтад ч олон нийт хяналт тавих, мэдээлэл авах эрхтэй болов уу гэж найдаж байна.
“Мах маркет” хил давсан уу?
Өнөөдөр Ш.Батхүүгийн утсан чинээ улаан амь бус Эрдэнэт үйлдвэрийн эрсдлийн сангаас төлсөн гэх 40 сая ам.доллар, нийт өр, зардлыг гэмт этгээдийн өөрийнх нь хөрөнгөөр төлүүлэхийг нийтээр шаардаж байна. Гэтэл Ш.Батхүү өөрөө ч зарим хөрөнгөө хэн нэгнээс нэхээд байгаа шүү дээ. Тэгэхээр Ш.Батхүүгийн хөрөнгийг эхлээд хайцгаах нь зөв байх.
УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Жаст” группийн захирал Ш.Батхүүг улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзээд уг хэрэгт холбогдох нөхөн төлбөрийг олгуулах зорилгоор 2013 оны арваннэгдүгээр сард “Жаст ойл” компанийн шатахуун түгээх 45 станц болон “Мах маркет” компанийн үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилснийг хэвлэлээр мэдээлж байв. “Мах маркет”-ийг хаачсан тухай тэгтлээ өргөн мэдээлж байсангүй. Харин битүүмжилжлэхээс жил гаруй өмнө буюу 2012 оны дөрөвдүгээр сарын эхээр тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд Буриад улсад айлчлал хийх үеэр “Жаст” групп Улаан-Үд хотод 20 сая ам.доллароор мах боловсруулах орчин үеийн үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурж шаваа тавихдаа “Хөрөнгө оруулалт хангалттай тул ирэх жилд багтаагаад барьчихна” гэж ярьж байсан. Гэвч ирэх жил нь ингээд битүүмжлэгдсэнээс хойш сураг тасарсан. Зарим эх сурвалжийн мэдээлснээс үзэхэд “Мах маркет” төрхөмдөө буцсан тэжээж өсгөлцсөн В.Морозовынхоо нөлөөгөөр “Бурятмясопром” –д нэгтгэгдсэн байх гэх таамаг үнэний ортой байж мэдэх юм. Харин цаасан дээрх бүртгэл өөр.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт одоо байгаа мэдээллээр “Махмаркет” ХХК /РД-5643171/ нь иргэн Шаравсамбуугийн Энхтөрийн нэр дээр 2013 оны долдугаар сарын 8-нд шилжсэн бөгөөд, гүйцэтгэх захирал нь Дэндэв овогтой Болор хэмээн бүртгэгдсэн байдаг. Шаравсамбуугийн Энхтөр нь хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй, англи, орос хэлтэй. Шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээтэй. “МИГ даатгал” компанийн ТУЗ-ийн гишүүн. Мөн түүний аав Бадарчийн Шаравсамбуу “Монгол базальт” компанийн ТУЗ-ийн гишүүн, харин хүү Ш.Энхтөр тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн гэхчлэн бүртгэгдсэн байна. “Мах маркет” түүний нэр дээр бүртгэлтэй байгааг бодоход найдвартай хуульч, туршлагатай бизнесийн эрх зүйчийн гарт атгуулсан нь тэр биз ээ.
“Жаст ойл” төрхөмдөө буцсан уу
Хамгийн их анхаарал татдаг нь “Жаст ойл”-ын шатахуун түгээх станцууд. Анх “MCS”-ийн Ж.Оджаргалтай бизнесийн гараагаа эхлэхдээ цөөн хэдэн колонктой байснаа төдөлгүй “Эрдэнэт” үйлдвэр, “УБТЗ” ХНН-ийн байнгын томоохон нийлүүлэгч болсон түүний үсрэнгүй амжилтыг С.Баяргүйгээр, В.Морозовгүйгээр төсөөлөхөд бэрх. Тэдэн дээр багын найз “Магнай трейд”-ийн захирал Р.Ганзориг нь нэмэгдэнэ. “Магнай трейд” анхнаасаа л С.Баярынх гэгддэг байсан. Тиймээс “Жаст ойл”-ын колонкуудыг “Магнай трейд”-д худалдах бус шилжүүлэн өгсөн тухайгаа Ш.Батхүү “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн. Мөн “Магнай трейд” өр төлбөрийг нь төлөхөөр тохиролцсоныг ч энэ үеэр “сануулсан”. Тэгэхээр “Жаст ойл”-ын колонкуудыг “Магнай трейд”-д шилжүүлэх замаарС.Баярт хүлээлгэн өгсөн, өрөө төлүүлэх ёстой сэжим гэж үзэж болох талтай. Нөгөөтэйгүүр “Магнай трейд” лав л худалдаж аваагүй, тийм боломж тэдэнд байгаагүйг хангалттай олон эх сурвалж нотолдог.
Ш.Батхүү өөрөө 2013 оны долдугаар сарын 24-нд хэвлэлийн бага хурал хийлгэх үеэр энэ талаар ярихдаа “Жаст ойл” компаниа “Магнай трейд” компанид гурван банкинд байгаа зээлийнх нь бүрэн гүйцэтгэлтэй хамт шилжүүлсэн” гэсэн юм. Яг энэ хэвлэлийн хурлын үеэр Ш.Батхүү яагаад өөрийг нь тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяртай холбодог тухай асуусан сэтгүүлчийн асуултад “С.Баяр манай байрны ах байсан. Байрны ах Ерөнхий сайд болчихсон учраас надтай холбож байна” гэсэн юм. Гэтэл “байрны ах” С. Баярынх нь дунд сургуулийн найз Рэгзэндоржийн Ганзоригийн найз нь Ш.Батхүү байдаг. Тухайн үед 2013 оны долдугаар сард “Жаст ойл”-ыг дампуурлаа зарлахад “Магнай трейд”-ийн Р.Ганзориг 40 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авч хүүдээ бэлэглэлээ гэж хэвлэлүүд мэдээлж байсан ч Ш.Батхүү зөвхөн шилжүүлсэн гээд нөхцлөө хэлдэг. Тэгэхээр ШӨХТГ-ын хуулийн байгууллагад шалгуулж байсан ч бурууталгүй гараад ирсэн шалтгаан нь тэрхүү “шилжүүлэг”-т байдаг биз. Одоо тус компани Р.Ганзоригийн хүү Г.Дашнямын нэр дээр байдаг гэх боловч бүр цаад эзэн буюу Ш.Батхүү шилжүүлснээ буцааж шилжүүлэх боломжтой юу гэдгийг хэлэхэд эрт байна. Ямартай ч “Жаст”-ын Ш.Батхүүгээс болж хоёр Ганзориг 461 дүгээр ангид саатуулагдаад гарсаны нэг нь “Магнай трейд”-ийн Р.Ганзориг, нөгөө нь Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг. Дашрамд сануулахад Р.Ганзориг 1990 онд Москва хотод суралцаж хожим нь АНУ руу нүүсэн байдаг.Үүгээрээ ч бас С.Баяртайгаа ижил маршруттай мэт. Тэр маршрут ч гэсэн “461 дүгээр анги” хүртэл үргэлжилсэн.
Ш.Батхүү “Хадгаламж” банкиндаа хамгийн ихээр харамсдаг
“Хадгаламж” банкны тухайд Ш.Батхүү нэлээд гомдолтой явдаг. Ш.Батхүү “Хадгаламж” банкийг “Чингис хаан” банкны Громовоос өртэй нь хамт худалдаж авсан гэдэг. Громов “Хадгаламж” банкны ялан дээр унаж үлдсэн Чимэдцэрэнгийн “Казинод алдсан” мөнгийг Ш.Батхүүгээр төлүүлэх гэрээтэйгээр Засгийн газраас 3 сая ам.долларын нөхөн төлбөр аваад банкаа өгсөн гэх яриа байдаг. Ш.Батхүү надад ярилцлага өгч байхдаа “Тухайн үед зарим хүн “Ийм хямралын үед банк авна гэдэг зуднаар хонь авсантай адил” гэж тавлаж байсан ч үе бий. Би бол “Өнөөдөр хүнд байвч маргааш сэхнэ. Эдийн засаг тэлнэ. Хүмүүс мөнгөтэй болно. Банк санхүүгийн бизнес ашигтай” гэж харж байсан. Миний наймааг ажиглахад дандаа хямралын үед хийсэн байгаа биз” гэж хэлж билээ. Одоо бодоход түүний хямралаас олз олж чадах ур чадварыг анзаарч хямрал тосгуулж ийм худалдан авалт руу түлхдэг далдын хар гар нь “байрны ах” нь байсан юм биш биз ч гэж бодогдох нь бий.
Түүний өмгөөлөгч Б.Баатарсайханы ярьснаар бол “Төрийн эрх бүхий албан тушаалтнууд албаны эрх мэдлээ хэтрүүлэн Хадгаламж банкны актив хөрөнгийг хууль бусаар шилжүүлсэн, шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн” гэж үздэг юм билээ. Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд тухайн үед Хадгаламж банкны өөрийнх нь хөрөнгийн хүрэлцээ дутагдсан гэдэг шалтгаанаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр авсан. Ингэхдээ Хадгаламж банкинд банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ гэдэг нэрийн дор банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагч томилогдож байна гэдгийг энгийнээр хэлбэл тэрхүү эрх хүлээн авагч нь тухайн банкийг сайжруулах төлөвлөгөө боловсруулж, ямар нэгэн байдлаар тухайн банкийг босгож ирэх үүрэгтэй очдог. Гэтэл Хадгаламж банкны эрх хүлээн авагч нь 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр томилогдож очоод үдээс хойш нь тамга тэмдгээ хийлгээд, энэ банк цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй юм байна гэдэг саналаа тухайн өдөртөө гаргаж Монголбанкинд хүргүүлсэн байдаг. Ингэж саналаа өгөхдөө “Хадгаламж банкны өнөөгийн зах зээлд эзлэх байр суурь нь сайн. Олон ажилтан, салбартай. Энэ банкийг аваач гэж Монголын хоёр, гурван том банкинд санал тавьсан ч авах боломжгүй гэж үзсэн. Тиймээс Хадгаламж банкийг Төрийн банкинд шилжүүлье" гэсэн санал хүргүүлсэн байдаг.
Мөн “Стандарт” банкнаас “Жаст” групп зээл авсан асуудал 2013 оны зургаан сарын үед босож ирмэц ТӨХ-ны шийдвэр гарч “Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасантай холбоотой үүссэн нөхцөлийг судлах, холбогдох байгууллагыг мэдээллээр хангах ажлын хэсэг” байгуулагсан байдаг. Тэрхүү ажлын хэсгийн хурлын баримтуудаас үзэхэд Хадгаламж банкны эрх хүлээн авагч 2013 оны долдугаар сарын 22-нд гэнэт гарч ирээд, Монголбанкинд санал тавьсан хэрэг биш, өмнө нь ярьж тохирсон зүйл гэж харагддаг гэж өмгөөлөгч нь ярьдаг юм. Тэрбээр,”Тухайн үед Хадгаламж банкны активын хэмжээ нь 1.1 их наяд,хадгаламжийн хэмжээ нь 550 тэрбум, харилцагчдын тоо 2,7 сая, салбарын тоо нь 502, ажилчдын тоо 3300 байсан. Тэгвэл 2013 оны эхний байдлаарТөрийн банкны активын хэмжээ нь 319 тэрбум, хадгаламжийн хэмжээ нь 86,6 тэрбум, харилцагчдын тоо 970, салбарын тоо нь 35, ажилчдын тоо нь 330 байсан. Үүнээс харахад ямар банкийг ямар банк руу шилжүүлсэн нь хэнд ч ойлгомжтой. Энгийнээр бол тэр том саванд байсан хөрөнгийг жижигхэн сав руу хийхээр хальж асгана биз дээ. Би ойлгомжтой болгох үүднээс энгийн жишээгээр тайлбарлаж байгаа юм шүү. Ингэж хальж гарах нь хэнд ч ойлгомжтой. Хальж гаргахгүй гэж том савыг төр хууль зөрчин гаргаад өгчихсөнд л хамаг учир байгаа юм” гэхэд л ямархуу наймаа болоод өнгөрсөн нь “тэмтрэгддэг” юм. ИнгэхдээС.Баярын Засгийн газрын үед “Анод”-ыг яагаад авраагүй, Ш.Чуданжий захиралтай “Зоос”-ыг яагаад аварсныг мартаж болохгүй. Цаашилбал одоо хэр нь “Төрийн банк”-тай зарга үүсгээд байгаа Ц.Нямдоржид “байраа түрээслүүлдэг” Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэл ч эргэлзээ төрүүлсээр байгаа юм. Тэд “Төрийн банк”-ийг хэзээ ч залгихад бэлэн байдаг нь анзаарагддаг. Магадгүй тэр цаг үе хаалга тогшиж буй болов уу.
В.И.Халанов гэж хэн бэ?
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 2017 оны аравдугаар сарын 26-нд буюу Б.Хурц ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа гэнэт зарласан хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдэд “Эрдэнэт”-ийн 49 хувийг ийш, тийш болгох ажиллагаанд ТЕГ-ын дарга Б.Хурц оролцсон. Энэ бол Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Хойд талд тусгай албаны Халанов гэж хурандаа байдаг юм. Ийм оролцоотой юм. Тэгээд “Эрдэнэт”-ийн асуудлаар шийдвэр гаргахаас өрсөж мэдэгдэл хийж байна л даа” гэж байв. Гэхдээ Ц.Нямдорж сайд В.И.Халановын талаар үүнээс цааш ярьдаггүй нь түүний талаар төдийлөн мэдээлэл цуглуулаагүйнх байж ч мэднэ.
Б.Хурцтай, ХХБ-тай хардаад байдаг В.И.Халанов тэр үед “Ростех”-ийн ерөнхийлөгч Сергей Чемезовын зөвлөхөөр ажиллах болсноор “Эрдэнэт үйлдвэр”-т “савраа шургуулах” болсон гэдэг. Түүнийг “КГБ-ын генерал учраас Б.Хурцтай нөхөрлөх болсон” гэхээс өөр сэжим ховор. Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссийн гишүүн, Монгол Улстай хамтран ажиллах асууудал эрхэлсэн “Ажил хэрэгч зөвлөл”-ийн Гүйцэтгэх захирал, дэслэгч генерал Валерий Иннокентьевич Халанов 1950 онд Эрхүү мужид төрсөн. Эрхүүгийн Үндэсний эдийн засгийн хүрээлэнгийн Төлөвлөлт, эдийн засгийн факультет, ЗХУ-ын КГБ-ын дээд сургуулийг төгссөн. Цэргийн одонгоор шагнагдаж байсан. 2004 оны тавдугаар сар хүртэл Буриад улсын Холбооны Аюулгүй байдлын албаны дарга, 2004 оны тавдугаар сараас 2007 оны наймдугаар сар хүртэл Сибирийн Холбооны дүүрэгт Оросын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан. Буриадын банкуудын нэг, Буриадмясопромын тэргүүн В.Морозовтой тун ойр ажилладаг байж. Тагнуулын генералаараа, бизнес эрхэлдгээрээ Б.Хурцтай төстэй боловч ялгаатай нь түүний намтарт хувиараа бизнес эрхлэгч гэдгийг нуудаггүй юм билээ. Ингээд тэрбээр “Ростехнологи” корпорацийн Ерөнхий захирлын зөвлөхийн хувиар “Эрдэнэт” үйлдвэрт эзний ёсоор үе үе зочлон ирдэг болжээ. Хамгийн сүүлд санаж байгаагаар 2012 оны арваннэгдүгээр сарын 15-нд тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд Ростехнологийн ерөнхий захирал С.Чемезов, түүний зөвлөх В.И.Халанов, Чемезовын нэгдүгээр орлогч А.В.Алешин, ОХУ-ын Гадаад худалдааны банкны захирлуудын зөвлөлийн гишүүн В.В.Лукъяненько нарыг хүлээн авч уулзахад харж байв. Уг уулзалтад одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хувиар байлцсан юм.
Ингээд “баг” удирдаж бизнес төслөө амжилттай хэрэгжүүлдэг ноён Ш.Батхүү “багийн гишүүн” болж нэгэн цагт найзууд байсан, хожим “босс” ч юм уу, “толгойлогч” ч юм уу болсон С.Баяр, Р.Болд, В.Морозов нарын “гар хурууны үзүүрт” явсаар уг “баг” гэгчийн хамгийн отгон гишүүнийн хувьд ч тэр үү, “ардаа том хамгаалалттай” гэж бодож цайлган явсандаа, эсвэл бүр огт улс төрийн хамгаалалтгүйгээсээ болоод золиосонд унасан ч байж болох юм. Тиймээс тухайн хэрэг үүсэх үеэс өнөөг хүртэл хашиж байсан албан тушаал, олон нийтийн үнэлэмжээс харахад Ерөнхий сайд асан С.Баяр, ТЕГ-ын дарга асан Р.Болд нарыг хариуцлага хүлээх ёстой, наанадаж“Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Монголын ард түмнийг, Эрдэнэт үйлдвэрийг хохиролгүй болгохын тулд үнэнийг хэлж, Ш.Батхүүгийн өмчийг олж өгөөч” гэж хэлэхийг хүссэн минь энэ.
/Үргэлжлэл бий/
У.Оргилмаа. 2019.05.12
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||