Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ногоон эрчим хүч нүүрсний зах зээлийг шахсаар

 

Ногоон эрчим хүч нүүрсний зах зээлийг шахсаар

 

Дэлхийн даац 0.7 хувиар хэтрээд буй. Өөрөөр хэлбэл, 7.3 тэрбум хүнд дахин нэг дэлхий байсан бол аль хэдийн 70 хувийг нь ашиглачихсан гэсэн үг. Тэр бүү хэл дэлхийн бүх хүн австрали, америкчууд шиг амьдардаг байсан бол долоон дэлхий шаардлагатай гэж ногоон эдийн засагчид ёжилдог. Байгалийн нөөцийг шавхаж, хүлэмжийн хийг үүсгэдэг гол салбар бол эрчим хүч. Тиймээс "ногоон эрчим хүч” буюу нар, салхи, ус ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэн, хэрэглээний ихэнх хувиа хангахыг улс орнууд хөгжлийн бодлогодоо тусгаад буй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэн түрүүнд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас татгалзах бодлого барьж байна.

АНУ-д сонгогчдын 96 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд сэтгэл зовдгоо илэрхийлсэн бол их Британи 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэглэх амлалт өгчихөөд байна.

АЗИЙН ДӨРВӨН ТОМ БАНК НҮҮРСНИЙ ЦАХИЛГААН СТАНЦАД ХӨРӨНГӨ ОРУУЛАХААС ТАТГАЛЗЛАА

Түүнчлэн Өмнөд Африкийн Засгийн газрыг нүүрсний цахилгаан станц болон боловсруулах үйлдвэрүүдээс ялгарах хүхрийн давхар ислийн зөвшөөрөгдөх хэмжээг хоёр дахин ихэсгэх шийдвэр гаргасан гэж Groundwork ТББ шүүхэд өгөв.

Саяхан E3G судалгааны байгууллагаас хөгжиж буй таван орны иргэдийн дунд эрчим хүчний шийдлийн талаар тандалт явууллаа. Судалгаанд оролцсон Вьетнам, Индонез, Пакистан зэрэг улсын иргэдийн 65-80 хувь нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлд гадны хөрөнгө оруулалтыг зарцуулах нь зүйтэй гэж үзсэн аж. Тэр дундаа эдийн засгийн үзүүлэлтээрээ Монголтой хамгийн ойр Индонез улсын иргэдийн 64 хувь нь сэргээгдэх эрчим хүчийг, 26 хувь нь нүүрсний цахилгаан станцыг сонгосон байна. E3G судалгааны байгууллагын захирал Ник Маби "Гадаадын хөрөнгө оруулагчид тухайн улсын хүсэлтийн дагуу л нүүрсэнд хөрөнгө оруулдаг” гэж энэхүү ажлаа дүгнэв. Тэгэхээр хөгжлийг хөтлөгч нь улс орны удирдлагууд, хөрөнгө оруулагч нар биш, харин иргэд өөрсдөө юм гэдгийг дэвшүүлэн тавьжээ.

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлтийн бараг гуравны хоёр хувийг Ази тив эзэлдэг. Он гарсаар Азийн дөрвөн том банк нүүрсний цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулахаас татгалзлаа. Дэлхийн нүүрсний нөөцийн бараг тэн хагасыг дангаараа хэрэглэдэг Хятад, агаарын бохирдлоос ангижрах төлөвлөгөөг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулахад хүрсэн Энэтхэг улсууд нүүрсний цахилгаан станцын 100 гаруй төслийг царцаагаад байна. ОХУ ч сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ арав орчим хувиар нэмэгдүүлэхэд 15 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдээд байна.

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭНЭ САЛБАРТ ЦУТГАДАГ

Тэгвэл Монгол улс хөгжлийн бодлогодоо тусгасан сэргээгдэх эрчим хүчний зорилгоо хэрхэн хэрэгжүүлж байна вэ.

2020 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 20 хувийг сэргээгдэх эх үүсвэрээр хангаж, 2030 онд үүнийгээ 30 хувьд хүргэх зорилго тавьсан юм. Манай улс таван жилийн өмнө эрчим хүчний хэрэглээнийхээ долоон хувийг нар, усан цахилгаан станцаар хангадаг байсан бол өнөөдөр 20 гаруй хувьтай болсныг НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал мэдэгдсэн.

Ингэж сэргээгдэх эрчим хүчний өсөлтийг хангасан шалтгаан нь олон улсын байгууллагуудын хөнгөлөлттэй зээл, тусламжийн хөрөнгө оруулалт Монгол руу цутгасантай холбоотой.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨСӨЛТИЙН ГУРАВНЫ ХОЁР ХУВИЙГ АЗИ ТИВ ЭЗЭЛДЭГ

Тухайлбал, НҮБ-ын ивээл дор 2010 онд байгуулсан Уур амьсгалын конвенцид нэгдсэн 194 орны хамтарсан сан болох GCF буюу Green Climate Fund-аас  Хас банкаар дамжуулан нар, салхины эрчим хүчний төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгодог. Мөн Clean Development Mechanism буюу Цэвэр хөгжлийн сангаас Монгол дахь сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд зээл, тусламж үзүүлсээр байна. Түүнчлэн Японы Засгийн газрын Joint Credit Mechanism буюу "Хамтарсан Кредит олгох Механизм”-аас энэ төрлийн хөнгөлөлттэй зээл олгодог. Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд Дарханд нарны панелиуд зоож, Дорноговь, Төв аймагт салхин парк байгуулан, орон нутагт усан цахилгаан станцууд баригдсаар байна.

ГЭР ХОРООЛЛЫГ УТААГҮЙ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАЖ БОЛНО

50МВт хүчин чадалтай салхин цахилгаан станц барихад ойролцоогоор 170 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Харин байгаль орчинд ээлтэй байдал, хүлэмжийн хийг бууруулах экологийн ач холбогдлоороо зүйрлэшгүй үнэ цэнтэй бүтээн байгуулалт болдог. Тухайлбал, энэ хэмжээний эрчим хүчийг салхины эх үүсвэрээр гаргаж авбал 180 мянган тонн нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулдаг аж.

Жилийн 270-300 хоногт нь нарлаг өдөр болдгоороо Сахарын цөлийн дараа хоёрдугаарт ордог Монгол улсад нарны дулааны цахилгаан станц байгуулахад нэн тохиромжтой. 2014 оны байдлаар манайд найман нарны цахилгаан станц байв. Одоо энэ тоо гурав дахин ихсэж, зарим сум, багийн төвийн цахилгаан хангамжид ашиглаж буй. Мөн малчин өрхүүд тэр чигээрээ нарны зайн хураагууртай болсон гэхэд хилсдэхгүй. Цаашид Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдэд ч нарны зай хураагуур ашиглах боломжийг бүрдүүлж өгвөл нүүрс- хүчлийн хийн ялгарлыг бууруулах боломжтой.

  • Индонез улсын иргэдийн 64 хувь нь сэргээгдэх эрчим хүчийг, 26 хувь нь нүүрсний цахилгаан станцыг сонгосон байна.
  • 50 Мвт эрчим хүчийг салхины эх үүсвэрээс гаргаж авбал 180 мянган тонн нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулдаг.
  • Нарны эрчим хүчийг өдрийн цагаар, төвийн эрчим хүчийг шөнийн цагаар ашигласнаар бүтэн өдрийн турш нүүрс шатаахгүйгээр гэрээ халаах боломжтой.

Нарны эрчим хүчийг өдрийн цагаар, төвийн эрчим хүчийг шөнийн цагаар ашигласнаар бүтэн өдрийн турш нүүрс шатаахгүйгээр гэрээ халаах боломжтой болно гэж Эрчим хүчний зохицуулах хороо үзэж байна.

1994 онд Монгол улсын усны бодлогын хүрээлэнгийнхэн 1 м3/сек-ээс дээш хэмжээний урсгалтай бүх голд 6400 МВт чадалтай цахилгаан станц байгуулвал жилдээ 56.2 сая МВт/цаг цахилгаан үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо гаргаж байв. Гэвч одоогоор энэ нөөцийн гурав хүрэхгүй хувийг л ашигладаг аж.

НҮБ-аас Цэвэр хөгжлийн механизм боловсруулж, Киотогийн конвенцид багтсан улсууд хөгжиж буй орнуудын сэргээгдэх эрчим хүчний төслийг худалдаж авдаг байхаар тусгасан. Монгол улсаас цэвэр хөгжлийн механизмд дөрвөн төсөл бүртгэгдсэнээс Дөргөн, Тайширын усан цахилгаан станцууд бууруулсан хүлэмжийн хийгээ Япон улсад худалдсан юм.

Хөгжингүй орнууд байгальд ээлтэй технологийн төлөө маш их хөрөнгө хаяж буй өнөө үед бидний өмнө хөгжлийн үүд цэлийтэл нээгдсэнийг зөвхөн эрчим хүчний салбарын эдгээр өөрчлөлтүүдээс харж болно. "Буянтай хүний бух нь тугална” гэдэгчлэн Монголын өргөн уудам талд сэнгэнэх салхи, цэлмэг тэнгэр, уулсын гол хүртэл эдийн засгийг дэмжсээр байна.

"Засгийн газрын мэдээ" сонин
Ногоон эрчим хүч нүүрсний зах зээлийг шахсаар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани