Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сурвалжилга: "Налайхын уурхайг бүрэн хааж, уурхайчдыг ажлын байраар хангах төлөвлөгөөтэй байна"

Сурвалжилга: "Налайхын уурхайг бүрэн хааж, уурхайчдыг ажлын байраар хангах төлөвлөгөөтэй байна"

 

Хотоос холгүйхэн байрладаг налайх дүүрэгт сүүлийн арван жилийн байдлаар 126 хүний амь нас эрстжээ. Хамгийн харамсалтай нь эдгээр хүмүүсийн амь нас эндсэнтэй холбоотой эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдол ганц ч байдаггүй юм байна. 

Үүнээс гадна, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бэртэж гэмтсэн, эрүүл мэндээрээ хохирсон иргэд хэдэн зуугаараа байгаа гэдгийг холбогдох албаныхан онцолсон юм. Тухайлбал,  сүүлийн 10 жилийн байдлаар нийтдээ 141 удаагийн осол гарч 398 хүн уурхайн осолд өртсөн гэсэн судалгаа байдаг аж.

Үүнтэй холбоотойгоор, НМХГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард Налайхад нүүрс олборлож буй ААН-ийн үйл ажиллагааг бүгдийг зогсоох шийдвэр гаргаж, албан ёсоор үйл ажиллагааг нь зогсоосон байна. 

Гэтэл зарим нэг уурхай нь улсын байцаагчийн лацыг авч, нууцаар үйл ажиллагаа явуулж байгаад гурван хүний аминд хүрсэн харамсалтай осол одоогоос 20-иодхон хоногийн өмнө  гарсан юм. Тодруулбал, Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд нийслэлийн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ил уурхайд осол гарч, гурван хүн нас барж, нэг хүн гэмтсэн харамсалтай осол гарсан. 

Үйл ажиллагааг нь зогсоочхоод байхад нууцаар үйл ажиллагаа явуулж гурван хүний эрдэнэт аминд хүрсэн харамсалтай хэргийн мөр балраагүй байхад зарим  уурхай нь нууцаар үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим орчинд цацагдаж эхэллээ. Тиймээс бид бодит байдлыг сурвалжлахаар Налайхын нүүрсний уурхайг зорьсон юм.

Биднийг тус уурхайд төлөвлөгөөт хяналт шалгалтын ажил хийж байсан НМХГ-ын улсын байцаагч нар болон Налайх дүүрэг дэх МХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Оюунтүлхүүр угтаж, уурхайн нөхцөл байдалтай танилцуулав. Өдрийн 14.00 цагийн үед налайхын уурхайд очиход үйл ажиллагаа явуулж байна гээд хэлчихмээр нүүрсний уурхайн ам цооног харагдсангүй. Харин энд тэндгүй ухаж төнхсөн нүх, овоолсон шороо, энд тэндгүй хөглөрөх хог, хогон дундаас хооллох золбин ноход биднийг угтлаа.

-ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА НҮҮРСНИЙ УУРХАЙН АМ ЦООНОГ БАЙХГҮЙ-

Нууцаар үйл ажиллагаа явуулж байгаа газар байх боломжтой эсэх талаар Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Оюунтүлхүүрээс тодруулахад, "Налайхын ил уурхайд нөхөрлөлийн 83 ам цооног, хууль бус  32 ам цооног үйл ажиллагааг явуулж байсныг бүгдийнх нь үйл ажиллагааг зогсоосон. Одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нүүрсний уурхайн ам цооног байхгүй. Бид төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг цаг тухай бүрт нь хийгээд явж байгаа" гэсэн юм. Харин осол аваар гардаг шалтгаан нөхцөлийн талаар тодруулахад, "Иргэдийн өөрсдийн хайхрамжгүй болгоомжгүй байдал болон стандарт шаардлагад нийцэхгүй тоног төхөөрөмж ашигладагтай холбоотой" гэв.

-НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙГЭЭГҮЙ СҮЙДСЭН 41 ГА ТАЛБАЙ БАЙНА-

Харин Налайхад нүүрсний олборлож буй аж ахуй нэгжүүд байгаль орчинд хэр хэмжээний хохирол учруулдаг талаар болон нөхөн сэргээлт хийдэг эсэх талаар НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзийгөөс тодруулахад, "Уурхай газрын хэвлийг маш их хөнддөг учраас байгаль орчинд хамгийн их хор хохирол учруулдаг. Тэр ч утгаараа лицензтэй талбай дээр уулын ажлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлийг үндэслээд уурхай байгуулж ажиллах ёстой. Гэтэл энэ уурхайн хувьд ямар нэгэн зураг төсөл тооцоо судалгаагүйгээр шууд гар аргаар ухаж байгаа учраас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө юу ч байхгүй. Тэгэхээр 100 хувь байгаль орчныг сүйтгэж байгаа гэсэн үг.  Хэдий бичил уурхай хэлбэрээр явж байгаа ч гэсэн эргээд нөхөн сэргээлт гэдэг зүйлийг хийх ёстой. Гэтэл ямар нэгэн нөхөн сэргээлт хийхгүй ингээд хаячихсан байна. Ахуйн хог хаягдлаа зориулалтын цэгт хаяагүй учраас маш их хог хаягдалтай байна.Үүн дээр мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж, удаа дараа шаардлага тавьж сүүлийн гурван жилд л гэхэд 53 сая төгрөгийн торгуулийг тавьсан. Гэтэл өнөөдрийн байдлаар нэг ч газар нөхөн сэргээлт хийгээгүй. Мөн сүүлийн 10 жилийн байдлаар 1000 орчим амыг дарж устгасан. Өнөөдөр ирээд амыг нь дарж устгаад явахаар маргааш нь өөр газар дахиад ухчихсан байдаг. Өнөөдрийн байдлаар энэ уурхайд нөхөн сэргээлт хийгээгүй сүйдсэн 41 га талбай байна гэсэн улсын байцаагчийн дүгнэлт гарсан байгаа" гэсэн юм.

-ИРГЭДИЙН 70-80 ХУВЬ НЬ УУРХАЙГ ХААХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЖЭЭ-

Үүнтэй холбогдуулан бид хөдөлмөрийн аюулгүй байдал хангахгүй хүний аминд хүрч, нөхөн сэргээлт хийхгүйгээр байгаль орчныг сүйтгэж байгаа налайхын уурхайг цаашдаа хэрхэх талаар Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазараас тодруулахад, "Өнгөрсөн онд уурхайтай холбоотой асуудлаар санал асуулга, хэлэлцүүлэг явагдсан. Хэлэлцүүлгээс иргэдийн 70-80 хувь нь уурхайг хаах нь зүйтэй. Хаахын тулд уурхайд ажиллаж байгаа уурхайчдын ажлын байрыг шийдэх шаардлагатай гэж үзсэн гэсэн дүгнэлт гарсан. Энэ асуудал одоо Засгийн газрын түвшинд яригдаж байгаа. Одоогоор налайхын уурхайд ажиллаж байсан бүх ам, цооногуудыг хаасан байдалтай байна. Есдүгээр сараас уурхайн ажил идэвхэждэг. Хэрэв дээд газраас хаах шийдвэр гарвал, энэ уурхайг есдүгээр сард нээхгүй, бүрэн хаана гэсэн төлөвлөгөөтэй байна. Ер нь бол бид уурхайг цаашид ажиллуулахгүй гэсэн бодолтой байгаа. Тэр ч утгаараа эхний ээлжид бид хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг дахиж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож бүрэн хааж байгаа. Уурхай хаагдсаны улмаас ажилгүй болж байгаа иргэдээ ажлын байраар хангахын тулд бид Үйлдвэр технологийн парк, Аж үйлдвэрийн парк, Тээврийн ложистик төв гээд цогцоороо явагдаж байгаа төслөө илүү өргөн хүрээг хамруулж ажиллуулахыг хичээж ажиллаж байна. Одоогийн байдлаар Үйлдвэр технологийн парк дээр 13 үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлсэн. Үүнийг ашиглаад ажилгүй байгаа иргэдээ ажлын байраар хангах, мэргэшүүлэх тал дээр түлхүү анхаарч байгаа. Мөн  уурхайчдаа мэргэшүүлж, сургалтад хамруулаад одоо хийгдэж байгаа 20.9 км автозамын ажилд  оролцуулж замчин, засварчин, оператор гэх мэт ажлуудад зуучлахаар ажиллаж байна. Үүний хүрээнд уурхайчиддаа "Цаашдаа уурхайгаар явах боломж байхгүй учраас үйлдвэрлэл бүтээн байгуулалтын чиглэл рүү түлхүү оролцъё" гэсэн уриалгыг хүргүүлж, нэгдмэл байр суурьтай ажиллаж байна" гэв.

Сурвалжилга: "Налайхын уурхайг бүрэн хааж, уурхайчдыг ажлын байраар хангах төлөвлөгөөтэй байна"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани