Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойг зогсооно гэх заналхийлэл

Оюутолгойг зогсооно гэх заналхийлэл

 

Үндэстэн дамнасан корпораци Рио Тинто-гийн Зэс,очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал А.Суарат Монголд ирэнгүүтээ 2019 оны 5дугаар сарын 2-ны өдөр www.itoim.mn сайт дээр нийтлэл гаргаж манай төр,засгийн удирдлагууд, уг чанартаа нийт монголчуудад хандаж ихээхэн ноцтой ба хачирхалтай мэдэгдлийг хийсэн билээ.

Гол агуулга нь гэвэл, бид Оюутолгойн гэрээнүүдийн "нэг ч заалтыг өөрчлөхөөр хэлэлцээ хийхгүй” гэж хатуу мэдэгдээд, эдгээр гэрээнд "өөрчлөлт оруулах аливаа оролдлого гаргах нь бидний мэдлээс хэтэрсэн ноцтой үр дүнд хүргэж болзошгүй юм”,”гэрээнүүд хөндөгдсөнөөр бидэнд бизнес үргэлжлүүлэх бололцоогүй болно. Бидний хамтын уурхайн үйл ажиллагаа ч зогсоно”, ”Би гүний уурхайн төслийг зогсоохыг хүсэхгүй байна. Гэвч ...гэрээнүүдийн аливаа заалтыг дахин хэлэлцэхийг даалгах аваас бидэнд өөр сонголт үгүй” гэж үзэл бодлоо сонордуулсан.

Юуны өмнө энэ мэдэгдэл Рио Тинто компанийн удирдлагын нэгдсэн байр суурийг илэрхийлж буй гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ. Компанийн нэг захирал нь дээд удирдлагатайгаа ойлголцож зөвшилцөхгүйгээр дур мэдэн ийм ноцтой зүйлийг өөр улс орны түншүүддээ, тэгэх тусмаа эрх баригчдад нь хандаж бичих магадлал үнэндээ өчүүхэн бага. Нөхцөл байдал,гарах үр дагавар,тэр ч байтугай өөрсдийн чадавх,нөөц боломжийг нарийн тооцож бодолцсон байж таарна. Иймд монголчууд дээрх мэдэгдлийн утга санаа,өнгө төрх,үг үсгийг нарийвчилж үзэх нь зүйтэй юм.

Мэдэгдлийг хоёр янзаар хүлээн авч болохоор байгаа. Хамгийн эерэгээр авч үзвэл, гэрээнүүдэд өөрчлөлт оруулах аливаа оролдлого,санаархлаасаа татгалзахыг манай эрх баригчдад "зөвлөж”, эс бөгөөс гүний уурхайг зогсооно хэмээн анхааруулжээ гэж ойлгож болно.

Харин хамгийн сөрөг өнцгөөс харвал, гаднынхан үг дуугүй бууж өгөхийг тулган шаардаж, эс биелүүлэх аваас Оюутолгойн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоох хүртэлх алхмуудыг хийнэ гэж эргэлт буцалтгүй шийджээ гэж үзэж болохоор.

Сайн,муу энэ хоёр хувилбар хоорондоо онцын ялгаагүй байгаа нь анхаарал татаж сэрдхийлгэж буй юм. Аль аль нь Оюутолгой төслийг наанадаж саатуулах, цаашилбал бүр зогсоох сүрдүүлэг,заналхийллийн агуулгатай нь илэрхий ажээ. 

Рио Тинто компани түнш орныхоо удирдлагууд ба иргэдтэй тулган шаардалт,заналхийллийн өнгө хэл,арга барилаар харилцаж буй нь яавч хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл гэдгийг юуны өмнө хэлэх ёстой. Тэд ийм байдал гаргаснаараа тэртэй тэргүй амаргүй орчинд явагдаж буй хамтын ажиллагаанд тун таагүй уур амьсгалыг үүсгэв. Томоохон эрсдлийг ч бий болгож байна. Үүнийг ухаарахгүй байна уу? аль эсвэл зориуд бий болгох сонирхол байна уу? гэдгийг хэлэхэд төвөгтэй.

Ямартай ч Рио Тинто Монголын талд хандан байр сууриа тов тодорхой илэрхийлж, цаашдын түншлэлд баримтлах ”улаан шугам”-нуудаа тодорхойлчихлоо. Эдгээрийг нь энгийн үгээр дахин сийрүүлвэл, татварын маргааныг шийдвэрлэх, зээлийн хүүг бууруулах зэрэг жижиг, ач холбогдол багатай асуудлыг авч хэлэлцэж болох юм, харин гэрээнүүдэд ямарваа нэгэн өөрчлөлт оруулах чухал асуудлыг бол ярилцах ч үгүй шүү гэсэн ажээ. Үүнийг Монголын тал сайтар тунгаан бодох хэрэгтэй болж байна. Олон арван жилээр хамтран ажиллах учиртай түнш атлаа ингэж нэгэндээ эелдэг бусаар хандаж хатуурхаж байгаа нь нэг л биш бөгөөд элдэв эргэлзээ,хардлагыг зайлшгүй төрүүлж байна.

Гэтэл гаднынхан үүгээр зогссонгүй дээр нь бас дэндүү даварсан шаардлагыг нэмж тавьсныг  уншиж болно. Юу вэ гэвэл, "гэрээнүүдийн аливаа заалтыг дахин хэлэлцэхийг даалгах аваас бидэнд өөр сонголт үгүй” гэж "лүндэндсэн” байгаа юм. Энэ нь гүний уурхайн төслийг зогсоохоос өөр сонголт үгүй гэсэн үг. Яалаа гэж зогсоох вэ гэвэл, гэрээнүүдийн аливаа заалтыг өөрчлөх зорилгоор УИХ,Засгийн газраас ямарваа нэг үүрэг даалгавар өгөгдөх л юм бол гүний уурхайн төслийг зогсооно гэж заналхийлжээ.

Тэднийхээр бол манай төр,засаг гэрээнүүдийг өөрчлөх талаар ямар ч шийдвэр гаргаж болохгүй болж таарч байна. Шийдвэр гаргалаа л бол гүний уурхайн төсөл шууд зогсох юм гэнэ.

Аливаад хэмжээ хязгаар байдаг. Гаднын нэг компани Монголын төр,засгаас ямар шийдвэр гаргаж болох,болохгүйг ингэж улайм цайм зааж,тулган шаардаж байгааг юу гэж үзвэл зохилтой вэ? Үүнийг эрх баригчид төдийгүй монголчууд нийтээрээ эргэцүүлэн бодох хэрэгтэй болж байна. Монгол маань бүрэн эрхт, тусгаар тогтносон улс мөн юм бол гаднынхны энэ хэт даварсан үйлдэлд манай эрх баригчид тохирсон хариуг нь барих ёстой биш гэж үү?

"Цаг цагаараа,цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж монголчууд ярьдаг. Сүүлийн үед Монгол Улсад болон Оюутолгойн эргэн тойронд олон зүйл гадаадынхны хүссэн,төсөөлснөөр явахаа больж буйг Рио Тинто-гийн удирдлагууд эмзэглэн хүлээн авч дургүйцэл, уур уцаараа ийнхүү гаргаж буй тал бий байх. Ялангуяа гэрээнүүдийг өөрчлөх үзэл бодол,шаардлага  нийгэмд улам газар авч, эрх баригчдын зүгээс ч гэрээнүүдийг эргэн харах хүсэл,зориг нэмэгдсэн нь тэднийг мэдээж түгшээн цочроож буй. Оюутолгой төсөл тэдний хувьд бүр эхнээсээ өндөр ашиг шимтэй "саалийн үнээ” байсан. Гэтэл нөхцөл байдал өөрчлөгдөх янзтай болж энэ төсөл дэх хязгааргүй эрх мэдэл, дураараа тонгочих боломж  нь дуусгавар болох гээд, бульхай луйвар нь баримтаар нотлогдох гээд байгаа тул сандарч тэвдэж буй бололтой. Иймээс ч "үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр эрээ цээргүй тулган шаардах,сүрдүүлэх,заналхийлэх арга хэлбэрт шилжсэн байж мэднэ.

Монголчуудтай хүндэтгэлтэй бус  өнгө аяс,байдлаар харьцаж буй нь шинэ үзэгдэл биш гэдгийг хэлэх ёстой. Манай үе үеийн эрх баригчид гаднынхныг өөгшүүлэн даврааж, олон тохиолдолд тэдэнд буулт хийж, бүр бууж өгч ирсний гор энэ юм. Нөгөөтэйгүүр эрх ашгаа хамгаалж чаддаггүй сул дорой улс үндэстэн, гэнэн тэнэг хүмүүстэй Барууныхан дээрэнгүй үзэл,түрэмгий байдлаар хандаж ирснийг дэлхийн түүх батлан харуулдаг.

Харилцааны ёс зүй,соёлыг жижиг зүйл хэмээн үзээд (ингэх нь мэдээж буруу юм) гол гогцоо асуудалдаа эргэж орвол энд яах аргагүй гэрээнүүдийн агуулга,эрх зүйн чадамж хөндөгдөнө.

Энэ тал дээр аль хэдийн үүсээд, одоо дэлбэрэхдээ тулсан хамгийн ноцтой нөхцөл байдал бол бүр анхнаасаа туйлын урагшгүй гэрээнүүд байгуулагдсан явдал юм. Үүнээс болж улс орон төдийгүй эрх баригчид ч, мөн гадаадын түншүүд ч хүнд байдал,ацан шалаанд орчихоод байгаа.

Туйлын урагшгүй гэдэг нь гэрээнүүдийн агуулга Монголын талд дэндүү хохиролтой болсон гэдгээр хязгаарлагдахгүй. Үүнээс дутахааргүй ноцтой байдал үүсч лавширсан нь эдгээр гэрээ бүр анхнаасаа хууль зөрчсөн агуулгатайгаас гадна бас хууль зөрчсөн үйлдлээр хийгдсэн тул яг ном,журмаараа бол анхнаасаа эрх зүйн чадамжгүй, тиймээс анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлүүд болсонд байгаа юм.

Энэ үнэнээс зайлсхийх гэж манай эрх баригчид ч, мөн гаднынхан ч өнөөг хүртэл дүлий дүмбэ царайлсаар ирсэн. Ингэснээрээ тэд өөрсдийгөө болон өрөөлийг улам их эрсдэлд оруулж, бараг гарцгүй шахуу болчихоод бантагнан хямарсаар байна. Монгол Улс,үндэстний тухайд бол томоор яривал, тэд хөгжлийн ирээдүй,хувь заяагаар нь дэнчин тавьж "тоглосоор” байна.

Бизнесийн түншүүдийн итгэлцэл нь үнэн ба хуульт ёсонд суурилсан байж гэмээнэ цаг хугацааны сорилтыг давж чаддаг. Гэтэл эдгээр шалгуур,шаардлагыг Оюутолгойн гэрээнүүд бүр анхнаасаа хангаж чадаагүй. Худал бусармаг ба хууль бус зүйл бөөн бөөнөөрөө болсон. Үүнийг манай эрх баригчид ч, мөн гаднынхан ч мэдэхийн дээдээр мэднэ. Тэгсэн атлаа мэдээгүй, ойлгоогүй дүр эсгэн "жүжиглэж”, өөрөөр хэлбэл нэг нэгнийгээ хууран мэхэлсэн, тэрчлэн нэгнийгээ дарамт шахаанд оруулсан орчинд эдгээр гэрээг байгуулсан. Үүн дээр авлига,хуйвалдааны хүчин зүйлс нэмэгдэж нөлөөлсөн байх өндөр магадлалтай.

Эдгээр болон бусад нөхцөл байдлын улмаас Оюутолгойн гэрээнүүдийг хэвээр нь үлдээх ямар ч боломжгүй байгаа билээ. Анхнаасаа эрх зүйн чадамжгүй гэрээнүүдийг хүчин төгөлдөр мэтээр үзэж аашлах нь зөв шийдэл биш бөгөөд тун явцгүйгээс гадна өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэдгийг ч мөн хаана хаанаа, юуны түрүүнд манай эрх баригчид эрхбиш бодолцмоор байгаа юм.

Гэрээнүүдийн хувьд ийм эмгэнэлтэй ба хөгийн гэхээр нөхцөл байдал үүсч даамжирсан нь гэрээ байгуулсан хариуцлагагүй үйлдэлтнүүдийн гэм буруу. Аль эртнээс засч залруулахыг шаардаж,анхааруулсаар байхад үл ойшоож,үл тоомсорлож  ирсэн дотоод,гадаадын эрх мэдэлтнүүдийн нүгэл.

Нөгөө талаар "цөөн хүний хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар,уршиг балгыг ард түмэн хариуцахгүй,үүрэхгүй,хүлээн зөвшөөрөхгүй. Тийм эрх зүйн зохицуулалт ч байхгүй гэдгийг Оюу Толгойн төсөлд хөрөнгө оруулагчид ойлгох ёстой” юм (www.sonin.mn/news/politics-economy/10609).

Гамшгийн уршигтай гэрээнүүдийг өөрчлөх бодит хэрэгцээ,шаардлага Монголын нийгэмд бий болсныг гаднынхан ойлгохыг хүсэхгүй, чадахгүй байгаа нь бас тун харамсалтай. Тиймээс хуучин янзаараа хүчээр далайлган сүрдүүлж,одоо бүр заналхийлж  байгаа нь гарц,шийдлийг улам хүндрүүлж байна. 

Монголын бодит байдлыг тайлбарлан ойлгуулах хүсэл,чадвартай мэргэжилтнүүд,зөвлөхүүд тэдэнд байдаггүй бололтой юм. Байсан бол Рио Тинто-гийн удирдлагууд ийм болчимгүй, хамтын ажиллагаанд хортой мэдэгдлийг хийхгүй байх байсан биз ээ.

Рио Тинто-гийн гэнэтийн мэдэгдэл ихээхэн сөрөг агуулгатай ч урьдчилан төсөөлөөгүй нааштай үйлчлэл,үр дагаварт хүргэж болзошгүй байгааг хэлэх хэрэгтэй. Нэгд, гаднынхны байр суурь, ”улаан шугам”-нууд маш тодорхой болсноор монголчууд бодит байдалтайгаа хүссэн,хүсээгүй нүүр тулж байна. Энэ нь ялангуяа манай эрх баригчдад гашуун ч гэсэн сайн эм болох магадлалтай. Хоёрт, эрх баригчид бодлого, байр сууриа дахин нягтлах, илүү нарийн тодорхойлох шаардлага, шахалт үүслээ. Гуравт,гэрээг өөрчилж,сайжруулах боломжтой гэж олон жилийн туршид худал ярьж,ард түмнээ хууран мэхэлж ирсэн цөөнгүй улстөрчид гаднынханд "амаа тас алгадуулснаар” одоо дахин худал үгээрээ олон нийтийг төөрөгдүүлэх боломжгүй болж буйд баярлууштай. Дөрөвт,улстөрчид хэн нь хэн бэ? гэдгээ харуулж,тараа таниулах цаг мөч ирж байна. Тавд гэвэл, Оюутолгой төслийн эргэн тойронд хуримтлагдсан олон  асуудал,зөрчлийг шийдэх үйл явц хурдсах төлөвтэй болж байна. Ингэснээр хуульт бус байдал болон худал хуурмагт суурилсан гэрээнүүд ба төслийн битүү,”өмхий” орчин задарч, үнэн зөвийн үнэр,салхи тэнд нэвтрэх боломж бүрдэж магадгүй байна.

Гадаадын хөрөнгө оруулагч хэнбугай ч үйл ажиллагаа явуулж буй орныхоо хууль тогтоомж,дэг журмыг бусдын адил дагаж мөрдөх учиртай билээ. Гэтэл Оюутолгой төсөлд оролцож буй гаднынхан энэ мэдээжийн үүрэг, шаардлага,ёс зүйг удаа дараа зөрчсөн төдийгүй өөрсдийнхөө эрх зүйн ойлголт,хэм хэмжээг монголчуудад тулган хүлээлгэх оролдлогыг хийж, зарим тохиолдолд бүр манай урагшгүй албан тушаалтнуудаар хүлээн зөвшөөрүүлж дөнгөсөн байдаг. Энд тухайлбал төслийн ТЭЗҮ, татвар тооцох аргачлалтай холбоотойгоор болж өнгөрсөн бусармаг явдлуудыг дурдаж болно.

Хууль зөрчсөн гэрээнүүдийг засч залруулж, хууль зүйд нийцүүлэх гэж одоо оролдож эхлэнгүүт ямар ч өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхгүй, тийм хэлэлцээ хийхгүй гэж том дуугаар мэдэгдэж байгаа нь Монголын хууль зүйд гаднынхан хэрхэн хандаж буйг, өөрөөр хэлбэл хэрхэн танхайрч байгаагаа нотолсон хөдөлшгүй баримт юм. Ийм үйлдлээрээ тэд Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоо бүү дагаж мөрдө, бүү хэрэгжүүлж амьдар гэсэнтэй агаар нэг дэндүү ёс зүйгүй шахалт,шаардлагыг монголчуудад тулгаж байна гэдгээ ойлгодог ч болоосой. 

Монгол Улсын хууль зүйг үл тоомсорлох аливаа хандлага,байдлыг бие даасан монголчууд бид хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй. ”Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөс өөр зам гадаадын хөрөнгө оруулагчдад байхгүй. Энэ мэдээжийн зүйлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буй хэнбугайд ч монголчууд бид шууд "баяртай” гэж хэлж байна...Оюутолгойн гэрээ нь хууль бус үйлдлүүдээр хийгдсэнээс гадна хууль тогтоомжийг зөрчсөн агуулгатайгаар байгуулагдсан тул анхнаасаа эрх зүйн чадамжгүй,тиймээс анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл мөн юм. Энэ үнэнийг үргэлжлүүлэн үл ойшоох аваас улам их ноцтой үр дагаврыг авч ирж болзошгүй гэдгийг бид дахин анхааруулж байна...Оюутолгойн асуудал буруу гольдрилоор орж улам бүр ээдрээтэж буйн бүхий л хариуцлагыг гэрээг байгууулсан ба дэмжсэн хүмүүс хүлээнэ. Бидний ойлгож байгаагаар, гадаад түншүүд ч өөрт ногдох хариуцлагаа үүрч, гаргасан алдаа,эндэгдэл,төөрөгдлийнхөө асар өндөр төлбөрийг төлж таарна” гэж 2013 оны 7дугаар сард Оюу Толгой ХХК-ийн ТУЗ ба Удирдлагын хороонд хандан бичиж байсныгаа энд эшлэе.

Одоо Оюутолгойг тойрсон хэрэг явдал нэлээд эгзэгтэй үе шат руугаа орж байна. УИХ-ын Ажлын хэсгийн тайлан,дүгнэлт, Үндэсний Аудитын Газар болон Авлигатай Тэмцэх Газрын шалгалтын дүнг парламентэд ирэх долоо хоногоос хэлэлцэж эхлэх нь. Дараа нь нийтээрээ хэлэлцэж, аль болох нэгдсэн ойлгоц,байр суурьд хүрэх нь зүйтэй. "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг зарчим Оюутолгойн амин чухал асуудал дээр яг нийцэх юм.

Асуудлыг үндэс сууриар нь засч цэгцлэхгүй бол Монголын байр суурь,байдал улам доройтож сульдах болно. Оюутолгойн гайхамшигт нөөц баялаг Бороогийн замаар орж золиослогдоход хүрнэ. Хууль зүйг огоорон танхайрах боломж,үүд хаалгыг гаднынханд бүрмөсөн нээж өгнө. Бүр цаашилбал улс орны хөгжлийн ирээдүйг харанхуйтуулан баллах болно. Ийм үр дүнг хүсэх, мөн хүлээн зөвшөөрөх нэг ч монгол хүн байхгүй биз ээ гэж найдаж байна.

Р.Эрхэмбаяр, "Ирээдүйтэй хөгжил” зөвлөл, 2019.05.08. 

Оюутолгойг зогсооно гэх заналхийлэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани