- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсээ хог болгосоор байх уу?
Хятадын зах зээлд нүүрсний үнийн уналт үргэлжилсээр байна. Энэ нь
нийлүүлэлт их, эрэлт багассантай холбоотой аж. Эрчим хүчний мангас
гэгддэг урд хөршид нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж байгаа нь Монголын
нүүрсийг үнэгүйдүүлэх тун ч тааламжгүй байдалд хүрлээ гэж дүгнэж болно.
Нүүрсний салбараас энэ жил ихийг хүлээх хэрэггүй гэж салбарынхан нь ярьж байна. Учир нь Монголын нүүрсний томоохон худалдан авагч болох Шинхуа, Чинхуа, Чалько зэрэг Хятадын томоохон компаниуд үлдэгдэл нөөц ихтэй байгаа нь нүүрснээсээ ихийг олно гэж төлөвлөсөн Засгийн газрын төлөвлөгөөг тасалдуулах магадлал тун өндөр байгаа. Уул уурхайн яамны мэдээлж буйгаар энэ жил Монгол Улс 31 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөжээ. Гэхдээ энэ нь тийм сайхан төлөвлөгөө болж чадахгүй юм. Худалдан авагчид нүүрсний үлдэгдэл нөөц ихтэй, дээр нь хил дээр сая сая тонн нүүрс шороо болоод хэвтэж байгаа нөхцөлд баялгаа үнэгүйдүүлсэн бодлого барих нь эдийн засагт хортой байж болох. Өөрөөр хэлбэл, Хятадын зах зээлд нүүрсний үнэ өсөхгүй байгаа нөхцөлд экспортын хэмжээгээ нэмэх шаардлага байхгүй гэсэн үг юм. Тэр тусмаа нүүрсээ хямдруулан байж, ихээр экспортлох нь эдийн засгийн хувьд үр ашиг багатай байж болох юм.
Хятадын компаниудад 31 сая тонн нүүрс худалдлаа гээд үнэ нь өнгөрсөн жилүүдээс хоёр дахин хямдарвал Монголын эдийн засагт орж ирэх орлого нь муухан байхыг үгүйсгэхгүй. Ялангуяа их хэмжээгээр нүүрсээ олборлох нь монголчуудад гэхээсээ хятадуудад ашигтай хувилбар байж болно.
"Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно” гэгчээр хоёр жилийн өмнө хийсэн гэрээгээ өөрчилнө гэж савсагнаагүй байсан бол ядаж л нэг тонн нүүрсээ 70 ам.доллараар зарж байх байлаа. Тэгвэл өнөөдөр салбарынхны ярьж байгаагаар "Эрдэнэс Тавантолгой” компани зүүн Цанхиас олборлосон нүүрсээ өрөндөө үнэгүй өгч, баруун Цанхиас олборлосон нүүрсээ дөнгөж 35 ам.доллараар зарж байгаа ажээ.
Бизнесийнхний нэг алтан дүрэм байдаг. Үнэ өссөн үед бараа зарж, үнэ нь хямдарсан үед бараагаа хав дарах нь худалдааны энгийн зарчим. Гэтэл нүүрс үнэгүйдэж 35-хан ам.доллараар зарагдаж байхад нэмж ухаад байх нь эдийн засгийн үр ашгийн талаасаа, худалдааны энгийн дүрмийн хувьд ч зөв бодлого биш ээ.
Нөгөө талаар бодлогогүй энэ салбар дотоодын өрсөлдөөнөөсөө болж улам л хямарсаар байна. Уг нь Монголын өрсөлдөгч Австрали, Канад, Орос болохоос биш төрийн өмчит нь компани нь хувийнхантайгаа уралцах маягаар үүнийгээ салбарын өрсөлдөөн гэж дүгнэж буй бол тэнэгдүүхэн бодлого болно. Монгол дотроо өрсөлдөж, хэн нэгнийхээ ашиг олох замд саад болох аваас хятадуудад олз болох болов уу. Тийм ч учраас бид нүүрсээ дэлхийн зах зээлээс хэт хямд үнээр зарж байгаа бус уу. Нүүрснийхээ үнийг нэмэгдүүлье гэвэл Монгол Улс бодлогоо зөв тодорхойлох ёстой. Үүний тулд эх адаггүй нүүрсээ ухаад хил дээр овоолоод байх нь зөв үү гэдэг асуудал тавигдаж байна. Хятадын зах зээлд нийлүүлэлт их байгаа нөхцөлд нүүрсээ ухах тусмаа бид баялгаа улам л үнэгүйдүүлж байгаа хэрэг. Эдийн засгийн үр ашиг муутай байгаа нөхцөлд нүүрсээ 35 ам.доллараа 31 сая тонныг зарлаа гээд ямар ч нэмэргүй. Эдийн засгийн үр ашиг гэдэг экспортод гаргаж байгаа хэмжээнээсээ биш зарж байгаа үнээсээ хамаарна шүү дээ. Тийм болохоор 31 сая тонны төлөө нүүрсээ ухаад, хил дээр овоолоод байх хэрэггүй юм.
Харин ч биднийг чанарын төлөө биш тооны төлөө дотроо өрсөлдөж байгааг хятадууд овжин ашиглаж нүүрсийг маань улам л хямдруулаад байгаа бус уу. Хил дээр хог болсон нүүрсээ тэд зарахгүй яах юм гэсэн байдлаар хятадууд биднийг даапаалж байна. Тэгэхээр нүүрсээ хог болгох уу эсвэл хав дарж үнэд хүргэх үү гэдгийг зөвөөр тодорхойлж, нүүрсийн салбарыг хямралаас гарах бодлогыг хэрэгжүүлэх ёстой болж байна.
Сая сая тонноор нь экспортод гаргалаа гээд орж ирэх мөнгөний дүн өсөхгүй бол ямар сайн байх билээ. Тийм болохоор нүүрсээ шороо болгох бодлогоо өөрчлөх цаг болжээ гэсэн үг.

Ж.НЯМСҮРЭН
http://economy.news.mn/content/167093.shtml
Нүүрсээ хог болгосоор байх уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани