Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрчүүдээс дутахгүй уурхайчин бүсгүйчүүд

Эрчүүдээс дутахгүй уурхайчин бүсгүйчүүд

 

Уурхайн нүсэр том техникийг хөдөлгөдөг, басхүү эрчүүдээс дутахгүй чадалтай, зоригтой уурхайчин хоёр бүсгүйтэй уулзах завшаан тохиов. Тэднийг А.Алтанцэцэг, Ц.Болорцэцэг гэдэг бөгөөд "Эрдэнэс Тавантолгой” компанид уурхайн том машин барьдаг. А.Алтанцэцэг нь Монголын гурав дахь экскаваторын оператор эмэгтэй бол Ц.Болорцэцэг өөрийн сонирхлын дагуу дампын оператор болж, түүндээ ч сэтгэл хангалуун явдгаа ярьсан юм. Тэднийг Улаанбаатар хотод "Уурхайчин эмэгтэйчүүдийн II чуулган”-д оролцохоор ирсэн үеэр нь уулзаж ярилцсанаа хүргэе.

 

-Та хоёр өөрсдийгөө танилцуулахгүй юу? 

А.А: -Намайг Адилбишийн Алтанцэцэг гэдэг. "Эрдэнэс Тавантолгой” компанид экскаваторын оператор хийдэг. Уурхайд олборлолт хийж, ачдаг машиныг хэлж байгаа юм. Би энэ байгууллагадаа долоо дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь би Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж байсан алтны "Алтандорнод” компаниас эхлээд ганц, хоёр хувийн уурхайд ажиллаж байлаа. Тэгээд "Эрдэнэс Тавантолгой” компанид ажилд орсон доо. Нийтдээ арав гаруй жил экскаватор барьж байна. Анх би алтны уурхайд агорномичоор ажиллаж байгаад экскаваторчин болсон. Өмнө нь экскаваторын курс төгссөн байлаа. Экскаватор чинь гоё шүү дээ. Танихгүй мэдэхгүй хүн харвал робот хөдөлж байгаа юм шиг эргэлдээд л. 

-Ер нь энэ том техникийг ажиллуулна гэдэг амаргүй л байх даа? 

А.А: -Том техниктэй харьцаж байгаа учраас хүнд үе байлгүй л яахав.

Ц.Б: -Намайг Цэдэнбалын Болорцэцэг гэдэг. Би Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат. "Эрдэнэс Тавантолгой” компанид зургаа дахь жилдээ нүүрс, хөрсөө зөөдөг 60 тоннын дампын оператороор ажиллаж байна. 

-Өмнө нь та хаана ажиллаж байсан бэ? 

Ц.Б: -Өмнөговь аймагтаа оёдлын үйлдвэрт ажиллаж байсан. Энэ хугацаандаа хүнд машин механизмийн сургалтанд сууж сертификаттай болоод "Эрдэнэс Тавантолгой” компанид 2013 оны зургадугаар сард орсон доо. 

-Уурхайн тэр том техникүүдийн харахад их сүрдмээр санагддаг шүү. Ер нь ажлын нөхцөл байдлынхаа талаар ярьж өгөөч. Эмэгтэй хүмүүс л болсон хойно бэрхшээлтэй зүйлүүд гардаг л байх? 

А.А: -Кемптээ байрлаад амьдардаг. Өглөө эрт босч, орой харанхуй бүрий болтол яг 12 цаг ажиллана. 14 хоног ажилладаг болохоор долоо хоног нь өдрийн ээлжинд явна. Долоо хоног нь шөнийн ээлжинд явна. Гэхдээ манайх шиг 14 хоногийн росттой ажилладаг уурхай Монголд байхгүй шүү дээ. Мэдээж эмэгтэй хүн гэр орноосоо хол ажиллахад хүндрэлтэй үе байлгүй л яахав. Гэхдээ уурхайд эрчүүдтэй адилхан хүнд тэрэг бариад ажиллах бас бахархмаар гоё шүү дээ. Бид хоёроос гадна н.Удвал гээд дампын оператор хийдэг эмэгтэй байгаа. Яг уурхай дотроо ажиллаж байгаа нь бид гурав. Би энд ажиллаад долоон жил болохдоо экскаваторыг жижгээс нь том хүртэл барьсан. Монголд ер нь эмэгтэй цөөхөн экскаваторчин байдаг. Ямар ч байсан намайг "Алтандорнод” компанид ажилладаг байхад нэг эгч тэнд ажилладаг байсан. Тэр хүн тэтгэвэртээ гарчихсан. Бид хоёр холбоотой байдаг. Тэгээд "Бороо Гоулд” компанид н.Туяа гэдэг хүүхэн ажилладаг байсан. Тэгээд би ямар ч байсан гурав дахь нь юм байна гэж боддог. 

-Дампын оператор хийдэг эмэгтэйчүүд бас ховор байдаг уу? 

Ц.Б: -Манай уурхайд бол хоёр л эмэгтэй байдаг юм. Гэхдээ бусад уурхайд эмэгтэй дампын оператор авах сонирхолтой болсон байна лээ. Яагаад гэвэл хариуцлагатай, чих зөөлөнтэй гээд эмэгтэйчүүдийг сонирхож ажилд авдаг болчихсон. 

-Та хэдэн хүүхэдтэй вэ? 

Ц.Б: Би гурван хүүхэдтэй. Хоёр охин, нэг хүүтэй. Одоо том нь 23 настай, дундах нь 20 настай, бага нь 13 настай. Миний ханийг А.Адъяа гэдэг. "Эрдэнэс Тавантолгой” компанид авто механикчаар ажилладаг. Нөхөртэйгээ цуг ажиллахаар их дэмтэй, сайхан байдаг юм. 

-Таныг нөхөртэйгөө 14 хоног уурхайд ажиллахаар явах хойгуур хүүхдүүд нь араа дааж үлддэг үү? 

Ц.Б: -Манай хүүхдүүд том болчихсон. Манай том охин тусдаа гарсан. Хүү маань "Хишиг Арвин” компанид дампын оператороор ажиллаж байгаа. Бага охин маань 13 настай. Манай дүүгийн наймдугаар ангийн охинтой 14 хоногт цугтаа байдаг.

А.А: -Манай нөхрийг Э.Эрдэнэчулуун гэдэг. Бас уурхайчин. Гэхдээ манайхаас өөр компанид ажилладаг. Хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг. Ар гэрийг ээж маань болгодог шүү дээ. Манай хүүхэд одоо гурван настай.

-Уурхайчин эмэгтэйчүүдийн жаргал, зовлонгийн талаар ярихгүй юу. Амьдралд олон л зүйл тохиолддог байх? 

А.А: -Бид өөрсдөө энэ ажлыг хийнэ гээд нэгэнт сонгосон учраас зовлон гэх зүйл байхгүй. Биднийг хүчээр тэнд аваачаагүй шүү дээ. Хэрэв хүчээр аваачвал бид ажиллаж чадахгүй. Харин өөрийнхөө сонирхлоор бүр багаасаа техник сонирхдог эмэгтэйчүүд уурхайд очдог байх. Эхлээд курс, сургуульд нь сураад ажил дээр гарахад шантрах зүйл гарна шүү дээ. Өөрсдөө дурлаж хийж байгаа учраас зүгээр байдаг аа. 

Ц.Б: -Орон гэр, үр хүүхдээ орхиод росттой ажиллана гэдэг хэцүү л дээ. Бид хоёрын хувьд яахав хань ижилтэйгээ цуг ажилладаг учраас зүгээр байдаг. Хэн хэнийгээ дэмжээд ажиллахад гэр бүлийн хувьд хялбар. Тэгээд ч сэтгэлийн дэм өгнө, зөвлөнө. Тэрнийхээ хүчинд ажлаа хийдэг. Эмэгтэй хүний хувьд жаахан хэцүү л дээ. Гэхдээ сонирхлын дагуу хар багаасаа техник сонирхдог болохоор сэтгэл ханамж 100 хувь шүү дээ.

Ц.Болорцэцэг

-Та хоёрыг хараад байхад муухан эр хүнээс дээр юм аа? 

А.А: -Ер нь би эмэгтэй хүмүүстэй ажиллаж байгаагүй. Дандаа эрчүүдтэй ажиллаж байгаа юм чинь эршүүд байхаас өөр аргагүй. Тэрнээс эмч, багш хийж байсан бол хүүхнүүдтэй ажиллана. Ядаж өөрсдийгөө гоо сайханд анхаарна биз дээ. Бид чинь ажлын том хувцас өмсөөд л ажиллана шүү дээ. Би Ховд аймгийн Манхан суманд төрж өссөн. Ховдын өндөр уулархаг нутгийг УАЗ-469 машинаар туулсан даа. Сумандаа нэгдлийн түүхий эдийн эрхлэгч хийдэг байсан юм. Түүхий эдийг бүгдийг хүлээж авна. Хил рүү явж нөгөөхөө борлуулна. Манай Манханаас цааш Булган сум руу явахад замд нь Их улаан, Бага улаан гээд өндөр өндөр даваануудыг давах хэрэгтэй болдог. Тэрүүгээр УАЗ-469 машинтай нааш, цааш давхиад л байдаг байсан юм. Тухайн үед ч зоригтой байж дээ. 

Ц.Б: -Хаа нэг өсгийтэй гутал өмсөхөөр ууц, нуруу өвдөөд хэцүү / инээв/. 1994 оноос мотоцикль унаж эхлээд дараа нь машин унаж байсан учраас техникт сонирхолтой. Би оёдлын үйлдвэрт ажилладаг байхдаа дампын операторын курсэд сурч төгсөөд "Эрдэнэс Тавантолгой”-д үндсэн ажилтнаар орсон. "Эрдэм сурах, санасандаа хүрэх хоёр энэ насны жаргал” гэж ярьдаг шүү дээ. Ямар ч байсан зорьсон санасан зүйлдээ хүрчихсэн учраас ажлаа хийхэд 100 хувь сэтгэл хангалуун байдаг юм.

-Ер нь 14 хоног гэртээ очихдоо гоо сайхандаа хэр анхаардаг вэ? 

А.А: -Юун гоо сайхан гэрийн ажил хоцорчихно шүү дээ /инээв/. Гэртээ очоод юм угаахаас эхлээд наад зах нь тог, цахилгааны мөнгө төлөх, гадуур ажил хөөцөлдөх гээд түм буман ажил ундарна. Яг ярьвал Дарханд гэртээ 12 хоног л байдаг. Энэ хоорондоо бүх ажлаа амжуулна шүү дээ. Манай хүүхэд гурван настай жаахан учраас их санана. Хүүхэддээ цаг гаргана. Ер нь 100-ны 60 хувь нь ажил дээрээ. 40 хувь нь гэртээ байдаг юм билээ. Шөнийн ээлж хүнийг ядраадаг. Орой 22.00 цагт хүн унтах ёстой байтал 20.00 цагт унтах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл техник эрсдэл ихтэй. Маш их анхаарал шаардана. Техникээ барьж байгаад гэнэт анхаарал алдвал бүх зүйл дуусаа. Уурхайчин хүний ажил эрсдэлтэй, хүнд нь эндээ байгаа юм. 

Ц.Б:- Оригоороо л байж байхаас. /инээв/ 

А.А:-Уурхайдаа байхад гэрээс илүү цаг гардаг. Орой ажлаас бууж ирээд чөлөөт цагаараа спорт зааландаа бүжиг хийж болно. Сагс, воллейбол, фитнесс гээд бүх зүйл байдаг. Номын сан, зурагт, караоке гээд бүх зүйл бий шүү дээ.

А.Алтанцэцэг

-Та хоёрын ажлын нөхцөл эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлдөг вэ? 

Ц.Б: -Нөлөөлнө. Нэлээн өөрчлөлт гарна. Эмэгтэй хүний хувьд нуруу, сав өвдөнө шүү дээ. Гэхдээ манай байгууллага эрүүл мэндийн хяналтанд бүх ажилчдаа хамруулдаг. 

А.А: -Ер нь сүүлийн үед уурхайчдынхаа эрүүл мэндэд анхаардаг болчихоод байгаа шүү дээ. "Эрдэнэс Тавантолгой” бол төрийн том компани. Бидний эрүүл мэндийг нь хамгаалахын тулд ажлын бүрэн хамгаалах хэрэгсэлээр хангана. Тэрийг нь дүрмийн дагуу хэрэглэх ёстой. Тэгвэл эрүүл мэндээ хамгаалж чадна. 

-Нууц биш бол цалин хэдийг авдаг вэ? 

А.А: -Цалин гайгүй ээ. Гэр орноосоо хол явж ажиллаж байгаа хүмүүс чинь гайгүй л авна. 

-Тоог нь хэлж болохгүй юу? 

А.А: -Ямар ч байсан 14 хоног ростоор ажиллахад дундажаар 2.500.000 орчмыг авна. Цалин мөнгө сайн. 

-Авсан цалингаа хадгалж, хуримтлал үүсгэдэг үү? 

А.А: -Цалингаа хэзээ үрнэ гэж хадгалах юм. 14 хоногт ажлаад авсан цалингаа үрнэ шүү дээ./ инээв/ Ер нь манай цалин мөнгө нэмэгдээд ажилчдын 60-70 хувь нь орон сууцтай болсон. 

Ц.Б: -Ямар ч байсан энэ байгууллагад ороод зургаан жил болоход амьдрал сайхан болсон. 14 хоног ажлаа хийчихээд 14 хоног нь ар гэрийнхээ ажлыг амжуулаад явахад болоод л байна. 

-Хотод байртай юу. Хотод нүүж ирье гэсэн бодол байдаг уу? 

А.А: -Би лав үгүй. 

Ц.Б: -Би эргэлзээд л байгаа. Удахгүй оюутантай болох учраас ирэх жилээс хотод байр авах санаа байгаа. Одоо жаахан мөнгө цуглуулж байгаа. 

А.А: -Би Ц.Болорцэцэгийг магтаад ярьчих уу. Манай энэ мянган малтай. Тодорхой хэмжээгээр газар тариалан эрхэлнэ. Тэгээд малаа маллачихна. 14 хоног гэртээ очоод малаа маллана, сааль сүүгээ авна. Намайг бодвол учиргүй их ажилтай хүн байхгүй юу. 

Ц.Б: -Сая гэхэд л ямаагаа 4-5 хоног самначихаад ирлээ. 

А.А: -Гайгүй цагаан царайтай явсан чинь ямаа самнасааар байгаад борлочихсон байна шүү дээ. /инээв/ 

Ц.Б: -Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн малчин. Ноднин мянгат малчин болсон. Ер нь уурхайд ажилд ороход 700-800 малтай байсан. Тэгээд сүүлийн хэдэн жилдээ малаа мянга хүргэсэн. 

-Та тэгээд аль завандаа оёдол хийж байсан юм бэ? 

Ц.Б: -Дөрвөн жил оёдолчин байсан. Хүүхдүүдээ сургуульд суулгахад заавал эцэг, эх нь харах ёстой гээд төв бараадсан байсан юм. Тэгээд 2013 онд "Эрдэнэс Тавантолгой” компанид орсон доо. Бурхан айл гэрт хаалгыг нь тогшоод нэг боломж олгодог юм гэсэн. 2013 он манай бүх амьдралыг өөрчилсөн. Аймагт оёдолчин хийж байхдаа өөрийнхөө сонирхлоор техникийн курсуудад сууж байсан юм. 

-Яаж явж байгаад "Эрдэнэс Тавантолгой” компанитай холбогдчихов? 

А.А: -Уурхайчин юм болохоор хаана ямар уурхай байна тэрийг сонирхож анкет өгнө шүү дээ. 

Ц.Б: -Яг сонирхдог учраас анкет бөглөөд л яваад байдаг байсан.

-Та хоёр байрандаа цуг байдаг уу? 

А.А: -Бид хоёр нэг ээлжиндээ, нэг гэрт цуг амьдардаг. Эмэгтэй хүмүүс нь цөөхөн учраас нэг их олуулаа байдаггүй шүү дээ.

-Нэг газраа цуг ажиллаж, амьдарсан хүмүүс ижилдэн дассан л байх. Ер нь үй зайгүй сайн найзууд уу? 

Ц.Б:- Бүх зүйлээ яриад л цугтаа байна шүү дээ. 

А.А: -Бүгдийг нь мэднэ. Одоо ингээд харалдаа. Нүүрэн дээгүүр ярзайтал юм гарчихлаа. Яаж чуулгандаа орох вэ гээд л Ц.Болорцэцэг рүүгээ ярьж байгаа юм. Бид хоёр яалт ч үгүй ажлын шаардлагаар найз болчихсон байна. Ц.Болорцэцэгийг анх ажилд ороход анх гурван ээлж байсан. Дараа нь дөрвөн ээлж болсон. Тэгээд бид хоёр нэг байранд орсон доо. 

Ц.Б: -Ээлжиндээ ганцаараа явах хэцүү шүү дээ. Гэнэтийн юм гарахад эвгүй. Эмэгтэй хүнд нарийн ширийн юм их гарна. Олон эрэгтэй хүний арга эвийг харж ажиллана гэдэг хэцүү л дээ. Тэгээд дэм дэмэндээ явах нь сайхан байдаг. Бид хоёр чинь бие биеэндээ багшилна. Туршлага судална. 

-Залуу охидууд та хоёрын ажлыг хэр сонирхдог вэ? 

Ц.Б:- Туслан гүйцэтгэх компаниудад жаахан охидууд аягүй их байдаг. 

А.А: -Харахаар бахархах шиг, өрөвдөх шиг сэтгэл төрдөг шүү.

 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Эрчүүдээс дутахгүй уурхайчин бүсгүйчүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Өчигдөр, 18:15
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани