Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Арнауд Суарат: "Оюутолгой"-н гэрээг оролдвол төсөл нурах эрсдэлтэй

 

Арнауд Суарат: "Оюутолгой"-н гэрээг оролдвол төсөл нурах эрсдэлтэй

 

ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДУУДАХ ЭЛЧ НЬ БАЙЖ ЧАДНА

Rio Tinto компанийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суараттай ярилцсанаа хүргэе.

Тус компани "Оюу толгой” төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээнүүдээ дахин шинэчлэх яриа хэлэлцээр хийхгүй гэж тэрбээр ярилцлагынхаа үеэр тодотгосон юм.

-Бид Оюутолгойг тойрсон олон сэдвийг хөндөж, мөн таны байр суурийг сонирхмоор байна. Тухайлбал УИХ-ын Ажлын хэсэг "Оюу толгой” төслийн хэрэгжилтийг шалгаж дүгнэлтээ гаргаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын байнгын хороонд өргөн барьсан. Та эндээс ямар үр дүн хүлээж байгаа вэ. Энэ талаар Rio Tinto ямар байх суурьтай байна?
-Оюутолгой бол маш гайхалтай төсөл. Тиймээс бид Монголд хөрөнгө оруулж байгаадаа баяртай байдаг. Энэ ажлаа цаашид удаан үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа. Би одоогоор УИХ-ын нарийвчилсан дүгнэлтийг харж хараахан амжаагүй. Тиймээс нарийвчилсан зүйлс дээр байр сууриа илэрхийлэх боломжгүй. Гэхдээ бид парламентын Ажлын хэсэгтэй бүхий л талаараа хамтран ажилласан. Тэдэнд хэрэгтэй шаардлагатай л бичиг баримтыг манай зүгээс гаргаж өгсөн. Ингэснээр "Оюу толгой” төслийн ач холбогдлыг монголчуудад таниулах боломжтой болсон.

Бид гарын үсэг зурж баталгаажуулсан хэлэлцээрээ дагаж мөрдөх хүсэлтэй байгаа. Эдгээр гэрээ, хэлэлцээр манай хөрөнгө оруулалтын гол суурь үндэс юм.

Гэхдээ хэвлэл мэдээллээр зарим гэрээг цуцлах, дахин хэлэлцээ хийх, илүү сайжруулах өөрчлөх ёстой гэсэн байр сууриуд харагдаж байсан. Энэ явдал тайван бус байдлыг бий болгож байгаа бөгөөд гаднынхан ч үүнийг анхааралтай ажиглаж байгаа. Rio tinto, Turquoise Hill ресурсын Төлөөлөн удирдах зөвлөлд болон зээлдэгч нарт энэ нь түгшүүр төрүүлж байна. Бид гарын үсэг зурж баталгаажуулсан хэлэлцээрээ дагаж мөрдөх хүсэлтэй байгаа. Эдгээр гэрээ, хэлэлцээр манай хөрөнгө оруулалтын гол суурь үндэс юм.

Хэрэв суурийг оролдож өөрчилж эхэлбэл барилга бүхэлдээ нурах эрсдэлтэй байдаг. Ийм үйл явдал 2013 онд болж байсан. Дахин тийм зүйл битгий болоосой гэж бодож байна. Бид гэрээнүүдийг дахин шинэчлэх яриа хэлэлцээр хийхгүй. Засгийн газартай хамтрахдаа тэдгээр гэрээний хэрэгжилтийг сайжруулж, "Оюу толгой” төслөөс Монголд ирэх өгөөжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа.

-Улстөрчидтэй зохицож ажиллахад хэцүү байна уу?
-Монголд бизнес эрхэлж явуулахад бусад орноос тийм ч их ялгаа байдаггүй. Бид сонгогдсон хүмүүстэй хамтран ажиллаж хүндэтгэхийг эрмэлздэг. Монголын эдийн засгийн цаашдын төлөвт эерэгээр нөлөөлөх боломжийг эрэлхийлдэг.

БИД УУРХАЙН ТӨСӨЛД НӨЛӨӨЛӨХҮЙЦ ЧУЛУУН ГАДАРГЫГ ОЛЖ ИЛРҮҮЛСЭН

-Rio Tinto компани өнгөрсөн жил зөвхөн Монголд л гэхэд 308 сая ам.долларын роялти төлсөн. "Оюу толгой” төслийн орон нутагт, Монголд оруулж байгаа хувь нэмэр хэр их байгаа вэ? Маш олон хүн "Оюу толгой” төслийг Эрдэнэт үйлдвэртэй харьцуулдаг. Эрдэнэтийн уурхай дээр тулгуурлаж 100 гаруй мянган оршин суугчтай том хот бий болсон. Тэгвэл Өмнөговьд юу болж байгаа вэ?
-Монголчуудын олонх нь "Оюу толгой”-н хийсэн ажлуудаар бахарддаг байх гэж боддог. Бид ес гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Монголын 900 гаруй ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилладаг. Төслийг хөгжүүлэхэд зориулж байгаа хөрөнгийн 80 хувь нь Монголд зарцуулагддаг. "Оюу толгой” одоогоор Монголын хамгийн том хувийн хэвшлийн оролцоотой төсөл болсон. 17 мянган ажилтантай бөгөөд тэдний 90 хувь нь монголчууд.

2.3 тэрбум ам.долларын татвар, роялтыг төсөл эхэлснээс хойш төлсөн. Энэ бүгдийг харах юм бол "Оюу толгой” Монголын нийгэмд маш том хувь нэмэр оруулж байгаа. Мөн бид орон нутгийн хөгжил, эдийн засагт оруулах хувь нэмрээ хүлээж орон нутагт жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Бидний хамгийн сүүлд хийсэн хөрөнгө оруулалт бол орон нутагт 640 сурагч 200 гаруй хүүхдэд зориулсан сургууль, цэцэрлэг байгуулсан. Мөн орон нутагт авто зам байгуулсан. Энэ бүгд бидний зүгээс Монгол Улсад оруулж байгаа хувь нэмэр юм.

-"Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшилсон тухай ярилцъя гэж бодлоо. Та бүхний энэхүү ажил ямар шатанд явж байгаа вэ?
-Төслийн явц сайн байгаа. Үндсэндээ ажлын 50 хувь бэлэн болоод байна. Үлдсэн хагасыг гүйцээхийн тулд Засгийн газартай улам сайн хамтран ажиллах нь чухал. Энэ бол цогц төсөл. Үндсэндээ бид газрын гүнд 1.3 км-т Улаанбаатарын төв хэсэгтэй тэнцэхүйц хэмжээтэй уурхай байгуулж байгаа.

Өнөөдөр дэлхий дээр нүүрсний цахилгаан станцад санхүүжилт олоход амаргүй байгаа.

Энэ том төсөл учраас ямар нэгэн бэрхшээлтэй тулгарах магадлалтай. Бидний байгуулах уурхайн төсөлд нөлөөлөхүйц чулуун гадаргыг олж илрүүлсэн. Энэ бүгдийг шийдэж уурхайн төлөвлөгөөгөө шинэчлэхээр ажиллаж байна. Тиймээс төсөл ахицтай байгаа бөгөөд цаашид ажлыг урагшлуулах боломжтой хэмээн харж байгаа.

-”Оюу толгой” төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станцын гэрээг Засгийн газар, "Оюу толгой” компани хооронд байгуулсан. Одоогоор төслийн явц ямар байгааг болон хэр зэрэг санхүүжилт шаардагдах талаар мэдээлэл өгөхгүй юу. Тэр мөнгийг хаанаас босгох вэ?
-Энэ бол Засгийн газартай ойр, түншлэн ажиллаж байгаагийн сайхан жишээ. Засгийн газрын зүгээс цахилгаан станцыг "Тавантолгой”-д түшиглэн байгуулах эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлсэн. Цахилгаан станцыг "Оюу толгой” дээр байгуулах боломж бидэнд байсан. Гэвч Монгол Улсад ашигтай гэдэг утгаар "Тавантолгой”-д түшиглэн байгуулахыг зөвшөөрсөн.

Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд өнгөрсөн онд гарын үсэг зурж байсан. Засгийн газартай хамтран төслийн санхүүжилтийн хүрээнд хамтран ажиллаж байна. Өнөөдөр дэлхий дээр нүүрсний цахилгаан станцад санхүүжилт олоход амаргүй байгаа. Засгийн газар цахилгаан станц дээр ажиллах Ажлын хэсэг байгуулсан. Одоогоор хэдий хэмжээний зардал гарахыг мэдэхгүй байна. Бид инженерчлэлийн судалгаа, зураг төслийн ажлуудаа хийж байгаа. Явцын дунд Засгийн газартай мэдээллээ хуваалцах болно.

-Төсөл дээр сэргээгдэх эрчим хүчийг ашиглах болов уу?
-Бид нүүрсний болон сэргээгдэх эрчим хүчийг хослуулан ашиглахаар судалж байгаа. Өмнөговь нутаг нар салхины эрчим хүчний үүсвэрээр баялаг. Энэ нь нүүрснээс гадна сэргээгдэх эх үүсвэр хослуулан ашиглах боломжийг нээж байдаг.

-Монгол дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулагчийн хувиар ярилцлагын төгсгөлд танд дүгнэж хэлэх зүйл байна уу?
-Монголд цаашдаа ч сайн үр дүн харуулан хамтран ажиллахыг хүсэж байна. "Оюу толгой” Монголын хөгжилд хувь нэмрээ оруулж чадна. Гол нь "Оюу толгой” Монголд өгч байгаа өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллах юм. "Оюу толгой” гаднын хөрөнгө оруулалтыг дуудах элч нь байж чадна.

Т.Элиса

"Засгийн газрын мэдээ" сонин


Арнауд Суарат: "Оюутолгой"-н гэрээг оролдвол төсөл нурах эрсдэлтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

Өнөөдөр, 15:37
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

Өнөөдөр, 14:34
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

Өнөөдөр, 09:32
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани