- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нар, салхины эрчим хүчний бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах нь нэмэгджээ
Нар, салхины эх үүсвэрийн сэргээгдэх эрчим хүч ашиглалт өдгөө асар хурдтай нэмэгдэж, энэ төрлийн эрчим хүч зарим улс орны эрчим хүч үйлдвэрлэлийн 50 ба түүнээс дээш хувийг бүрдүүлдэг болжээ. Үүнийг дагаад эрчим хүч үүсгэх, дамжуулах, түгээх, хадгалах олон шинэ арга зам бий болохын зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчийг нүүрс, хий, цөмийн эрчим хүчний үйлдвэр зэрэг уламжлалт, төвлөрсөн эрчим хүчний эх үүсвэрүүдтэй хэрхэн хослуулах вэ гэдэгт маш их ач холбогдол өгдөг болж байна. Технологи ч сайжирч үнэ нь хямдарч байна. Ингэснээр зөвхөн нэг төрлийн эрчим хүч ашиглахгүй байх боломж гарч байна. Энэ нь байгаль орчинд ч харьцангуй эерэг нөлөөтэй юм.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс усны ашиглалтад эрдэмтэн, судлаачид болгоомжтой хандах болжээ.Учир нь, усан цахилгаан станц хямд цахилгаан үйлдвэрлэдэг хэдий ч байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөө нь нар, салхины эрчим хүчнээс илүү байдаг ажээ. Тиймээс сүүлийн үед нар, салхины эрчим хүчний бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах нь нэмэгдэж усан цахилгаан станцад болгоомжтой ханддаг болсон байна.
Монгол улс нь нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй боловч дотоодын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал нь 1100 МВт гаруй чадалтай. 2017 оны байдлаар нийт суурилагдсан эх үүсвэрүүдийн 90 гаруй хувь нь дулааны цахилгаан станцуудаас бүрдэж, оргил ачааллын үед ОХУ-аас эрчим хүч импортлож, шөнийн бага ачааллын үед илүүдэл эрчим хүчээ экспортлох маягаар эх үүсвэрийн дутагдлаа нөхөж, горим тохируулгаа хийдэг. Эрчим хүчний системийн энэхүү загвар нь сэргээгдэх эрчим хүчний оролцоог хязгаарлагдмал байх, системийн бие даасан, найдвартай байдлаа хангахад хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна.
Сэргээгдэх эрчим хүчний талаархи хуучинсаг ойлголтод “International Solar Energy Society”-гаас хариулт өгсөнийг нийтэлж байна.
Баримт 1
Нар, салхи нь нүүрсээр ажилладаг, цөмийн болон томоохон усан цахилгаан станцуудын байнгын гаргадаг цахилгаан үйлдвэрлэлийн хамгийн доод ачааллыг ч нөхөж чаддаггүй нь үнэн үү?
-Энэ ойлголтыг өөрчлөх цаг болжээ. Дани, Герман болон Австралийн зарим хэсэгт нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг 100 хувь сүлжээнд шилжүүлэх боломжтойг хэдийнэ тогтоосон. Цахилгаан түгээх сүлжээнд эрчим хүч хадгалах зэрэг уян хатан нөхцөл болон эрэлт шаардлагад нийцсэн эх үүсвэрүүдийн тусламжтай ажилладаг төрөл бүрийн үүсгүүрт цахилгааныг шилжүүлдэг болсноор эрчим хүчний ачаалалгүй ажиллах боломжтой. Дотоод холболтыг боловсронгуй болгож, цахилгаан дамжуулах сүлжээнд ухаалаг технологи, ачааллын удирдлагын стратегитэй болсноор илүү сайн үр дүн, хяналттай болно. Энэ нь эргээд уян хатан, найдвартай, хэмнэлттэй, сэргээгдэх зарчимд суурилсан цахилгааны тогтолцоо бий болж байна.
Баримт 2
Нар, салхины эрчим тодорхой хугацаанд ажилладаг болохоор цахилгаан түгээх сүлжээний найдвартай ажиллагааг хангахгүй, урьдаас ч тооцох боломжгүй. Энэ үнэн үү?
-Нар, салхины эрчим хүчний урьдчилсан таамаг тооцооны нарийвчлал минутаас эхлээд хэдэн өдөр хүртэлх хугацаагаар сайжирч байна. Ингэснээр өмнөх ойлголт хуучирч байна. Урьдчилсан тооцоолол цахилгаан түгээх сүлжээний операторуудад сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцуудаас гарах цахилгаан эрчим хүч хэр найдвартай, баталгаатай байх вэ гэдгийг харуулна. Мэдээлэл нь цахилгаан түгээх сүлжээний операторуудад эрчим хүчний хангамжийг эрэлттэй нийцүүлэхэд ачааллын хэлбэлзлэлийг цахилгааны бусад эх үүсвэртэй хэрхэн хамгийн сайнаар хослуулах вэ гэдгийг төсөөлөх боломж олгодог. Түүнээс гадна хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээгээ оновчтой болгох санаачлага, технологи бүхий эрэлтийн удирдлагад дэмжлэг болно гэж үздэг.
Баримт 3
Цахилгаан түгээх нэгдсэн сүлжээнд сэргээгдэх эрчим хүч ашиглах, найдвартай байдал бий болгох нь илүү өртөг шаарддаг уу?
- Үгүй. Эрчим хүчийг зай хураагуур, ус төрөгч, шахуургат усан цахилгаан хэлбэрээр хадгалдаг болоход наад зах нь сэргээгдэх эрчим хүчийг хослуулах боломж олгохоос гадна өртөг өндөртэй эрчим хүчний үр ашиггүй зарцуулалтаас сэргийлнэ.
Баримт 4
Нар, салхины эрчим хүчний хэмжээ гэнэт өндөр болох нь цахилгаан түгээх сүлжээний тогтвортой ажиллагааг алдагдуулж, цахилгаан тасрахад хүргэдэг. Үнэн үү?
-Мэдлэг бол гол хүч. Үүний гол түлхүүр нь эрчим хүчний хослолын жигд ажиллагааг хангаж, цахилгааны төрөл бүрийн хувьсамхай эх үүсвэрүүдийг хослуулсан ухаалаг тогтолцоо нэвтрүүлж, ажиллуулах явдал юм. Ийм тогтолцооны операторууд илүү уян хатан цахилгаан түгээх сүлжээ нэвтрүүлж, хэрэглэгчдээ хэдийд ч хангалттай цахилгаанаар хангах нөхцөл бүрдүүлж чаддаг. Жишээ нь, Германд цахилгаан хангамжийн 40 хувьд сэргээгдэх эрчим хүчийг хослуулдаг болсноор цахилгаан тасардаг байсан асуудлыг бараг төгсгөл болгож чадсан байна.
Баримт 5
PV ба салхины эрчим хүчний станц бүрийн ард тэдгээртэй тэнцэх хэмжээний хатуу чулуулжсан түлшээр ажилладаг цахилгаан станц ажиллах ёстой юу?
- Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хадгалах тогтолцоог орчин үеийн цахилгаан түгээх сүлжээний удирдлагын арга хэрэгсэлтэй хослуулснаар PV болон салхины эрчим хүчний станцуудын цаана “эргэлтийн нөөц” гэх хатуу чулуужсан нүүрсээр ажилладаг цахилгаан станциудын тоог бууруулж чадна. Энэ нь цахилгаан түгээх станцаас гарах цэвэр нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулна.
Салхи болон үүл агаарт өндөрт өнгөрөх үед сэргээгдэх эх үүсвэрийг нөхөх зорилготой хатуу чулуужсан түлшээр ажилладаг нэмэлт цахилгаан станцуудын хэрэгцээ цахилгаан түгээх сүлжээг илүү уян хатан, ухаалаг болгодог. Жишээ нь, Тасмани, Уругвай, Коста- Рикад хэд хэдэн цахилгаан түгээх сүлжээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ямар ч нэмэлт станцгүйгээр, хэчнээн ч цагаар ажилладаг болоод багагүй хугацаа өнгөрч буй. Гол нь эх үүсвэрээс үл хамаарсан цахилгаан үүсгүүрийн жижигхэн эргэлтийн нөөц байхад л хангалттай аж.
Баримт 6
Үдээс хойших ачаалал дахь нарны эрчим хүчний нэлээд хэмжээний нөөц оройн цахилгааны оргил эрэлтийн үеэр шугамын ачааллаас салчихдаг нугасан муруйн асуудлыг шийдэхэд хүндрэлтэй, өртөг зардал өндөртэй.
Цахилгааны эрэлтийн удирдлагыг сайжруулж, богино түр хугацааны тэнцвэржүүлэлт хийж, цахилгаан хадгалах (магадгүй цахилгаан тэрэг ашиглаж, тэдгээрийн цэнэгийг тохируулах замаар) нь цахилгаан түгээх сүлжээнд тогтворгүй байдал үүсгэхгүй. Өөрөөр хэлбэл, цахилгаан түгээх сүлжээний зарим оператор цахилгааны эрэлтийн оргил бус үе болох өглөө эрт, үд дунд, шөнийн цагаар цахилгаан ашиглалтыг илүү болгох, “Өдрийн цаг”-ийн үнийн тогтолцоог ашиглах боломжийг үйл ажиллагаандаа түлхүү нэвтрүүлэх боломжтой.
Баримт 7
Сэргээгдэх эрчим хүчний илүүдэл ашиглагдахгүй орхигдох нь цахилгааны жижиглэнгийн үнэ өсөхөд хүргэдэг үү?
-Одоо байдал өөр болсон. Цахилгаан-дулаан (жишээ нь, дүүргийн халаалтад дулаан шахуурга ашиглах г м), шахуургат гидро хадгалалт, устөрөгч ба синтетик түлш үйлдвэрлэх зэрэг нэмэлт үр өгөөж бий болгож, илүүдэл үүсгүүр ашиглах олон арга зам байдаг. Энэ нь өөр бусад чухал бүтээгдэхүүн бий болгоод зогсохгүй, цахилгаан түгээх сүлжээний тогтвортой байдлыг нэмж чадна. Дотоод холболттой бүсүүдэд илүүдэл сэргээгдэх эрчим хүчийг зэргэлдээх газруудад нүүрстөрөгчийн бага ялгаралтай нийлүүлэх нь ашиг олох нэг төрлийн боломж юм.
Баримт 8
Алсын зайн цахилгаан түгээх сүлжээгээр сэргээгдэх эрчим хүч дамжуулах нь үр ашиггүйгээс гадна өртөг өндөртэй юу?
-Сэргээгдэх эрчим хүч үүсгэх нь орон нутгийн нөхцөл байдлаас шууд хамааралтай. Нарны PV систем ялангуяа байшингийн дээврийн нарны зайн хураагуур хэрэглэгчдийн ойрын хэрэглээ болсноор цахилгаан түгээх сүлжээ тэр бүр шаарддаггүй. Сэргээгдэх эрчим хүчний нөөц сайтай бүс нутгуудад томоохон PV болон салхины эрчим хүчний станцуудаас алсын зайд цахилгаан дамжуулахад шинэ өндөр хүчдэлийн шууд гүйдэл (New High Voltage Direct Current -NVDC) дамжуулалтын шугам үр дүнтэй бөгөөд ийм шугам цахилгаан түгээх сүлжээний тогтвортой байдлыг хангаж, сэргээгдэх эрчим хүч ашиглалтыг нэмж, тухайн бүс нутгийн хэмжээнд цахилгаан солилцох боломж олгодог.
Б.Март
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||