- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол ялах уу, "Рио" дийлэх үү
-Д.Дамба-Очир: Оюутолгойн гэрээг эцсийн эцэст УИХ-аас баталсан. Тиймээс УИХ л шийдэх ёстой-
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Оюутолгойн ордын асуудлаар "Рио Тинто” компанийн удирдлагуудтай уулзжээ. Тэрбээр энэ тухайгаа "Өглөөний сонин”-д ярьжээ. Түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар "Рио”-гийнхонтой уулзах үүрэг өгсөн аж. Тиймээс өнгөрсөн долоо хоногт уулзалт болсон бөгөөд "Рио”гийнхон Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээнд ямар ч өөрчлөлт оруулахгүй гэдгээ хэлж, улмаар тэр хүрээндээ мэдэгдэл гаргасан хэмээн Д.Дамба-Очир гишүүн ярьжээ.
Оюутолгойд хийсэн шалгалтын дүн ҮАБЗ-д танилцуулагдсан болон УИХ-ын ЭЗБХ-д өргөн барьсантай холбоотойгоор Рио Тинто компанийн зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат Bloomberg телевизээр байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр "Гэрээнүүдийг дахин шинэчлэх яриа хэлцэл хийхгүй” гэж мэдэгдлээ.
Арнауд Суарат энэ ярилцлагадаа "Бид гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээгээ дагаж мөрдөх хүсэлтэй байгааг хүмүүс ойлгоосой гэж хүсч байна. Эдгээр гэрээ хэлэлцээрүүд нь манай хөрөнгө оруулалтын гол суурь үндэс нь юм. Хэрэв суурийг нь оролдож өөрчилж эхэлбэл барилга бүхэлдээ нурах эрсдэлтэй болдог.Гэрээнүүдийг дахин шинэчлэх яриа хэлцэл хийхгүй. Харин Засгийн газартай яаж хамтарч байна вэ гэхээр тэдгээр гэрээний хэрэгжилтийг сайжруулж Оюутолгой төслийн Монголд өгөх өгөөжийг нэмэгдүүлэхийг зорьж байна” гэсэн юм.
Тэгвэл Д.Дамба-Очир гишүүн "Бид УИХ-аар асуудлыг шийднэ гэдгийг уламжилсан. Байнгын хороо болон парламентаас тогтоол, шийдвэр гарна. Тэр дагуу үүрэг, чиглэл өгнө. Дараа нь хоёр тал ширээний ард сууя гэсэн байр сууриа илэрхийлсэн. Түүнээс бид гүний уурхай, "Рио тинто”-гийн хөрөнгө оруулалтын асуудлыг яриагүй. Гэрээгээ сайжруулах зүйл байж болно шүү гэдгийг анхааруулж, сануулсан. Тэд бол үг, өгүүлбэр хүртэл солихгүй гэж ярьж байна билээ. Эцсийн эцэст энэхүү гэрээг УИХ-аас баталсан. Тиймээс УИХ л шийдэх ёстой юм. Мэдээж тэд хатуу байр суурьтай байна билээ. Бид ч хэлж байна. Гэрээнд өөрчлөлт оруулах асуудал байгаа гэж. Гэрээг сайжруулах шаардлагатай гэдгийг уламжилсан” хэмээн монголын талын байр суурийг тодорхой илэрхийлэв.
Мөн Д.Дамба-Очир гишүүн "Нийт 10-аад төрлийн шалгалтын дүн бий. Бүх асуудлыг гишүүд хэлэлцээд явах байх. Ноцтой гэж ярьж байгаа 10-аад төрлийн дүгнэлт бий. Тухайн үед Засгийн газраас оролцож гэрээ хийж байсан хүмүүс нь ханшийн зөрүү, хувьцааных нь үнэд заалт оруулсан зэрэг асуудал явж байна билээ” хэмээсэн.
"Оюутолгойн зүгээс өөрсдийн тайлбараа тавих байх. Үндэсний аудитын дүгнэлт хоцорч ирсэн. Хоёр өдрийн өмнө л хүлээж авлаа. Дээр нь АТГ-ын дүгнэлт ирсэн. Харин Оюутолгой болон Засгийн газраас чиглэл чиглэлээр дөрвөн Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Тэд хийж байгаа ажлынхаа тайланг ирүүлсэн. Үндсэндээ холбогдох байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд бэлэн болсон гэж ойлгож болно” гэжээ.
Оюутолгойг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва нар гэрээг цуцлах хүртэл асуудлыг тавих гэж буй тухай яригддаг. Харин Уул уурхайн сайд Д.Сумьябазарын хувьд гэрээг цуцлахгүй, харин засч сайжруулах асуудлыг ярина гэсэн.
Ийнхүү ойрын үед Монголын нэгэн том үүц болох Оюутолгойн гэрээг засаж, сайжруулах асуудал хүчтэй яригдах нь. Уг нь баялгийн эзний хувьд Монгол улс гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг тавьж байгаа ч хөрөнгө оруулагч тал үгүй гэж гэдийхээр нэлээд дуулиан шуугиан дэгдэх нь тодорхой юм. Монголын улстөрчид гэрээг сайжруулж чадвал жинхэнээсээ Монгол ялсан хэрэг болно. Харин "Рио” ялбал монголчууд энэ том ордынхоо бодит хувийг дахиад 20 гаран жил хүртэж чадахгүйд хүрнэ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||