Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын алт нь ихдэж, ухаан нь багаджээ

Монголын алт нь ихдэж, ухаан нь багаджээЭдүүгээ цагийн "Хөл нүцгэн" Буурлууд үзээгүйгээ үзэж үхэр бүрээгээ татаж байна

Элдэв өнгийн чимэг зүүлтгүй нүцгэн үнэн гэж байдаг. Нүцгэн үнэнийг нүцгэнээр нь өгүүлэх нүцгэн үг гэж бас байдаг. Би тийм үгээр ярихыг хүснэм.

Монгол гэж тэр цагт тийм улс байсныг энэ цагт ийм болгочихсон байхыг харахуйя бидний үеийнхэн зүрх зүсэгдэж сэттэл сэнсрэхгүй байхын аргагүй. Тэр цаг"гэж 1990 оны үеийг, "энэ цаг" гэж 2014 оныг төсөөлөв. "Бидний үеийнхэн" гэж сая энд дурдсан. Тэд бол социализмын үеийн хөл нүцгэн хувийн өмч хөрөнгөгүй сэхээтэн", өнөө үеийн "Хөл нүцгэн буурлууд" мөн билээ.

Тэдэнд өөрсдийгөө бөөцийлж эд мөнгөний төлөө сэтгэл чилээх зав боломж бага байсан гэхээс гадна хамгийн гол нь тэр талын сонирхол төрөх орчин нөхцөл байгаагүй юм. Харин тэд "хоёр зээрд"-ээрээ тийнхүү таваргахдаа өөрөөр xэлбэл, цалингаас цалингийн хооронд тарчиг даруухан амьдрахдаа өөрөөсөө ичиж зовсон, гунаж гутарсан удаа байхгүй.

Хөөрхий дөө, хорвоогийн жамаар одоо тэд нар маань цөөрч л байна. Гэхдээ чандрын бумба, шарилын хавтан доороос одоо ч монгол түмнийхээ сэтгэл оюуныг гэгээн гэрэлт мөнхийн бүтээлээрээ тэжээсээр л байгаа алдартнууд олон арав зуу бий. Тэднээрээ л сэтгэл дүүрэн бахархаж явдаг даа.

Үлдсэн буурлууд нь төрийн хэрэг тэдний сэтгэл зүтгэлээр дутаад байгаа юм шиг өөрсдийгөө  ихэд өргөмжлөн бодоод ийнхүү санаа сэтгэлдээ зовлон хурааж сууцгаанам.

Товчхондоо бол тэр цагт тэдний үеийнхэн "дарлалгүй, мөлжлөггүй, авлигагүй, ядууралгүй" Монголыг байгуулж амжсан юм. Бүхий л ажил үйлсийг хамтын санаа зоригоор санасанчлан зохицуулж болдог чухмыг хэлбэл сайхан дулаан сэтгэлийн аясаар намирсан тийм л эгэл шударга Монголыг буй болгох гэж манай ард түмэн ялангуяа түүний улс төрийн манлай хүчний хувьд Ардын нам үлэмж бэрхшээлийг биечлэн туулж дэндүү их хохирол үзсэн нь түүхийн хуудсанд үлдсэн байдаг юмаа.

Тэгэвч тэд шантраагүй, ухраагүй. Тэд урваагүй, шарваагүй. Тэгээд л ялан дийлсэн. Ялан дийлээд олон зуун жил тэнийж үзээгүй Монголын ард түмний нурууг тэнийлгэн амар амгалан амьдралд хүргэсэн. Гэтэл тэрхүү эв найртай амар амгалан амьдрал одоо нэгэнт алга болжээ.

70-аад жилийн турш ёстой л бүсээ чангалан тэвчиж, зоригоо чангалан тэмцэж бүтээн байгуулсан үнэ цэнэтэй тэр амьдралыг 20-иодхон жилийн дотор хоослоод хаячихаж чаддаг л юм байна. Дарлал мөлжлөггүй байсан Монголын тэрхүү газар шороон дээр өнөөдөр огт танихгүй бас хүсэн хүлээгээгүй Монгол зогсч байх шиг санагдана.

Тэнд мөлжигч Монгол зогсч байна. Дарангуйлагч Монгол зогсч байна. Авилгач Монгол зогсч байна. Хулгайч Монгол зогсч байна. Худалч Монгол зогсч байна. Өртөн Монгол зогсч байна. Үгээгүй ядуусын Монгол зогсч байна. Мөн биз. Ийм л байна, ямар вэ дээ?!

Монгол хэзээ ч ийм олон шулаачтай байсангүй. Хэзээ ч ийм олон хулгайчтай байсангүй. Хэзээ ч ийм олон авлигачтай байсангүй. Хэзээ ч ийм олон ядуустай байсангүй. Хэзээ ч ийм хүнээ байсан бохир муухай аргаар амьдарч байсангүй.

Зөвхөн ийм амьдралыг бий болгохын төлөө л хорин хэдэн жил хэрүүл уруултай зүтгэсэн юм шиг дүр зураг сэтгэл зүрхэнд үзэгдэж байна. Эхийн сүү шиг мэлтрэх эгэл түмний цагаахан сэтгэлийг эрх ямба, эд мөнгөний энэ их шунал царцаагаад хаячихлаа, яалтай ч билээ!

Буруу эрхэлсэн улстөрчид

Нэгдсэн төр засаг гэж байхгүй юм шиг л дур зоргоороо явж байгааг бодвоос Монголд ардчилал биш анархизм ялжээ. Үүнийг УИХ-ын энэ хаврын чуулган эхэлснээс хойших албан тушаалын төлөө тулга тойрсон хэрүүл хийж өнгөрөөсөн хайран чухал өдөр хоногууд ойлгуулах шиг боллоо.

Ялангуяа УИХ-ын зарим гишүүн урдах ажлаа гүйцэхгүй байж дээрээс нь сайдын албан тушаалыг нэмж авчихаад төрийн ажлыг давхар давхар хийдүүлж байгааг болиулах, эдийн засаг санхүүгийн хямралыг даван туулах тухай зэрэг аминд тулсан асуудлыг шийдвэрлэх үед жинхэнэ гөжүүд танхай авир зангаа яалт ч үгүй ил гаргалаа.

Эндээс харахад хувийн компани, корпорацуудын төр засаг гэж нэрлэсэн ч болмоор айхавтар хүчирхэг бүлэглэлүүд Монголын хууль ёсны төр засгийн урдуур сэм сэмхэн өрсөж санаа зорилгоо амжуулж байна. Улсын доторх улс, төрийн доторх төр, засгийн доторх засаг болсон тэдгээр бүлэглэлүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүртэл тоглоомын хүн болгох гэж санаархах болжээ.

"Давхар дээл тайлуулна" гэхээр нь үгсэн хуйвалдаж байгаад өнөөх саналыг нь унагаж "Халдаж халдаж хар халзанд нь" гэгчээр Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийг сүрхий "шанаадаад" орхилоо. Эрх ямба албан тушаалд нь саад хийвэл ер хэнбугай ч байсан хамаагүй болгосон шиг болгож тавихаа дахин дахин сануулаад л байна.

"Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" гэдэг. Буруу эрхэлсэн улстөрчид гэдэг түүнээс ч долоон дор ажээ. Үнэхээр сүрдмээр, бүр аймаар, зүрх алдмаар байна. Төр засгийн эрх мэдэл ийнхүү толгой хөлгүй мэт цалгардаж байгааг харахад Монголд нэгдсэн удирдлага гэж алга. Удирдагч ч алга.

Зөвхөн монгол дээлтэй, жийп унаатай алтан гулдмай л сайдын оронд сайд, ноёны оронд ноён суусан юм шиг ойлгогдож байна. Эдүгээ манайд нэгэнт нүүрлээд байгаа улс төрийн танхайрал, дарлал, мөлжлөгийг төрүүлж байгаа төрсөн эх нь алтан гулдмай мөнөөсөө мөн болохыг бид харж байна.

"Монгол Улсын иргэн ... хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, эзэмших, өв залгамжлуулах эрхтэй" гэж шинэ Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн арванзургадугаар зүйлийн 3-т заасан байгаа. Хөрөнгийг зөвхөн "шударга аргаар" олж авна гэж маш ойлгомжтой хэлсэн байгаа биз.

Энэ чинь бусдыг мөлжихийг Үндсэн хуулиараа хориглосон гэсэн үг. Язгуур хуульдаа ингэж заасаар байхад манайд юмны үнэ, валютын ханш ихэвчлэн шударга бусаар нэмэгдэж одоо тэвчишгүй хязгаартаа хүрч байна. Үндсэн хууль ийнхүү цоохор цаас мэт хүчгүй болсны хор нөлөөгөөр ядуурал газар авч, жижиг дунд үйлдвэрлэл олноороо сүйрч байна.

Тэгтэл төр засаг огт хөдлөж өгөхгүй лаглайн суусаар л харагдана. Ямартай ч гэсэн эхийн сүү шиг мэлтрэх эгэл түмний цагаахан сэтгэлийг эрх ямба, эд мөнгөний энэ их шунал царцаачихлаа, яалтай ч билээ!

Түм буман хүнийг амаар нь шороо үмхүүлсэн өмч хувьчлал

Өмч хувьчлалын тухай хэлмээр санагдаад олон жил болсон ч хэлээ хазсаар өнөөдрийг хүрсэн нэгэн санааг энд хэлье. Манай улсад хуучнаар бол "улсын", одоогийнхоор бол "төрийн", Үндсэн хуулийн томьёоллоор бол "нийтийн" өмчийг хувьчлаад олон жил боллоо.

Эс ширхэг бүр нь Монголынхоо бүх хүний хувийн эрх ашгаар олон давхар хамгаалагдсан дархан өмч бол "нийтийн" өмч мөн байгаа юм. Түүнийг өмчлөгч эзнээс нь асууж зөвшөөрүүлээгүй бол төрийн эрх барих дээд байгууллага ч дур мэдэн хууль гаргаж хувь хүнд хувьчилж өгөх эрх зүйн боломж байхгүй.

"Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална" гэж Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн тавдугаар зүйлийн 2-т заасан байна. "Нийтийн" гэж нэрлэж байгаа тэрхүү өмчөөс иргэн бүрийн тухайлан өмчлөх эрхийг төр хамгаалах үүрэгтэйг ийнхүү хуульчилжээ.

Харин дур мэдэн хувьчлах эрхтэй гэж зөвшөөрөөгүй байна. Нийтийн өмч бол нэр нь үл мэдэгдэх хувийн өмч юм. Хувийн өмч ямар дархан эрхтэй байдагсан билээ? "Нийтийн" өмч дотор багтсан хувийн өмч бас тийм л дархан эрхтэй байж таарна. Яагаад гэвэл түмнийг төр засаг бүтээгээгүй харин бүх ард түмэн нэр нь үл мэдэгдэх хамтын хүчин зүтгэлээрээ бий болгосон өмч.

Төр бол зөвхөн түүний менежер. Өмчлөх эрхтэй эзэн нь төр яавч биш.  "Нийтийн өмчийг өмчлөх эзэд нь нийт ард түмэн. Түүнийг тэгэхлээр бүх нийтийн санал асуулга явуулаагүй, басхүү тухайн хувьчлагдах газарт ажиллаж байсан ажилтан бүртэй албан ёсны гэрээ хэлцэл хийхгүй, хувьчлалын дараах орлогоос бүх өмчлөгчдөд хувь хишиг шударгаар хүртээхгүй бол төр засаг түүнийг дур мэдэн хувьчлах хууль эрх зүйн боломж байхгүй нь бүрнээ ойлгомжтой.

Асуудлыг энэ өнцгөөс харахаар манай өмч хувьчлал улс төрийн завхрал болсон гэж харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэхүү өмч хувьчлал гэгч өмнө нь ажилтай, орлоготой, хэвийн амьдарч байсан түм буман хүнийг  "амаар нь шороо үмхүүлж элгээр нь газар хэвтүүлсэн" адал балмад үйл ажиллагаа болсон гэж хэлэх дөхөөд байна.

Гэвч би улаан цайм тэгж хэлэхгүй. Энэхүү өмч хувьчлал гэгчээр дамжин хөлжиж бэлжсэн олон мянган эзэ, улстөрч шууд эсэргүүцэх нь мэдээж тул буруутан болж хараал идэхийг хүсэхгүй байна. Үүгээр энэ асуудлыг цэглэе. Үндсэн хууль зөрчсөн хууль бус энэхүү өмч хувьчлал гэгчийн улмаас олон зуун мянган эгэл хүмүүн гудамжинд хөөгдөн гарч ядуурч, ажилгүйдсэнийг бас дахин хэлье.

Манай төр засаг тухайн хүний амьдралын эх сурвалж болж байсан өмчийг нь булаан авч хувьд шилжүүлэхээ бодоод түүнийг бүтээсэн хууль ёсны эзний амьдралыг мартсан нь бүр ч их халгаатай байсан. Товч утгаар шууд хэлбэл манай төр засаг авахаа мэдээд, өгөхөө мартсан, өмчийг нь булаахаа мэдээд хүнийг нь хамгаалаахаа мартсан. Ийм л байгаа юм.

Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ

Монголын алт нь ихдэж, ухаан нь багаджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
2024 оны 12 сарын 05, 21 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани