- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
УИХ-ын дарга Г.Занданшатар: “УБТЗ”-д нэг ч хүний амь нас эрсдэх ёсгүй, нэг ч замчин осолд өртөх учиргүй
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
УБТЗ-ын Удирдах газарт түүнийг хүрэлцэн очиход Замын дарга Д.Жигжиднямаа, тээвэр, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд, Зүтгүүрийн депогийн дарга П.Энхмөнх нар ажил байдлаа танилцуулав.
Энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг 15.400 ажиллагсадтай бөгөөд нийт 1815 км замаар, хойд хэсэгтээ хоногт 10-12 сая тонн, урд хэсэгтээ 7-10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Эднийх 2018 онд 25.8 сая тонн ачаа тээвэрлэж, 19.6 сая тонн ачаа ачиж түүхэн дээд амжилт тогтоожээ. 2019 онд 26.3 сая тонн ачаа тээвэрлэж, 2.7 сая зорчигч тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Ачаа, тээврийн хэмжээ ийнхүү нэмэгдэж байгаа ч ялангуяа урд хэсэг буюу Замын-Үүд-Эрээний чиглэлд дамжин өнгөрүүлэх хүчин чадал хүрэлцэхгүйгээс ачаалал дээд хэмжээнд хүрч, саатал түгжрэл үүсэж байгаа, түлшний үнийн нэмэгдэл, валютын ханшийн өөрчлөлтөөс хамааран зардал өссөн, их засварын хугацаа хэтэрсэн 370 км замыг хойшлуулалгүй засах шаардлага үүссэн, “УБТЗ” ХНН-ийн дамжуулан зээлдүүлэх гэрээгээр авсан зээлийн өрийн хуримтлалыг шийдэх шаардлагатай болсон, зүтгүүрийн хүрэлцээ хомс байгаа зэрэг бэрхшээлтэй асуудлынхаа талаар Замын дарга Д.Жигжиднямаа танилцууллаа.
2018 оны байдлаар тус нийгэмлэг 582.5 тэрбум төгрөгийн орлого олж, 589.3 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 7.0 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэхүү алдагдлын дийлэнх хэсэг зорчигч тээвэрт хамаардаг бөгөөд нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний тээврээс тодорхой алдагдал хүлээдэг юм байна. Тиймээс эдгээр алдагдлыг багасгах арга хэмжээ авах шаардлагатай байгаа аж. Урд хэсгийн замд хоёр дахь сүлжээг нээх, тухайлбал Зүүнбаян-Хангимандал чиглэлээр шинэ төмөр зам барьж ашиглалтад оруулах нь ачааллаа даахгүйд хүрч, саатал үүсгээд байгаа Зүүнбаян-Эрээний чиглэлийн ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж тэд үзэж байна.
Энэ үеэр “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтын ажлуудын талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл танилцуулав.
УИХ-ын дарга Г.Занданшатар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол зөрчлийг арилгах чиглэлээр хийж буй ажил, захиргааны болон нийгмийн чиглэлийн байгууллагуудын зардлыг бууруулах талаар авч буй арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар асуулт асууж, холбогдох албан тушаалтнууд тодорхой хариулт өглөө.
“УБТЗ”-ын хэмжээгээр 2018 онд үйлдвэрлэлийн 6, үйлдвэрлэлийн бус 8 осол гарсан нь өмнөх оныхоос буурсан ч хүний амь нас эрсэдсэн 2 осол гарсан байна. Тиймээс замын хэмжээгээр “ослыг тэглэх” зорилт тавин ажиллаж байгаа ажээ. Зардлаа бууруулахын тулд нийгмийн чанартай байгууллагуудын заримыг орон нутагт нь хүлээлгэн өгсөн, өөр шилжүүлэх боломжтой байгууллагууд бэлэн байгаа ч авах санаачилга гарахгүй байгаа талаар ярилаа.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тосны үйлдвэрийн байгууламжийн төмөр замыг тавих ажлыг “УБТЗ” бусад байгууллагатай хамтран хийж байгаа бөгөөд нийт 25.2 км зам тавих ёстойгоос 9.6 км-ыг одоогоор тавьсан, 11-р сард ашиглалтад өгөх ёстой ажлыг 7-р сар гэхэд бүрэн хүлээлгэж өгөх боломж бүрджээ. Энэ ажилд дотоодын хөрөнгө оруулалт, боломж нөөцийг ашигласнаар зардлыг нэлээд хэмжээгээр хэмнэж чадсан байна. Мөн галт тэрэгний хөдөлгөөн хянах, зохицуулах удирдлагын төвийг цахим системд шилжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд бүрэн хэмжээгээр нэвтрүүлснээр хөдөлгөөний нягтралыг нэмэгдүүлэх, улмаар үр ашиг 20 орчим хувиар дээшлэх боломж бүрдэх юм байна. Эдгээр ажлыг УИХ-ын дарга сайшааж, энэ мэтээр бүтээлч санаачилга өрнүүлж, боломжоо дайчилж ажиллахын чухлыг санууллаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар “УБТЗ”-ын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа зарим үүрэг даалгавар өглөө. Тэрбээр:
-УИХ гаргасан хууль тогтоомжийнхоо биелэлтийг хянаж шалгах үүрэгтэй. Төмөр замын талаар УИХ-аас нэлээд хэдэн хууль, тогтоомж батлан гаргасан. Хамгийн сүүлд Эдийн засгийн байнгын хорооноос төмөр замын үр ашгийг нэмэгдүүлэх, шинэ бүтээн байгуулалт өрнүүлэх шийдвэр гаргасан. Гэвч өмнө гаргасан шийдвэрийн хэрэгжилт муу, удаашралтай явсаар өнөөг хүргэжээ. Иймээс УИХ гаргасан хууль тогтоомжийнхоо биелэлтийг хянаж шалгах үүргийнхээ хүрээнд өнөөдөр энд ажиллаж байгаа юм. УИХ-аар та бүхний тавьсан санал, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ. Парламент “Зууны бүтээн байгуулалт”-ын нэг “УБТЗ”-ынхаа ажлыг дэмжинэ. Мөн гаргасан хууль тогтоомжуудынхаа хэрэгжилтийг шаардах болно. Өнөөдөр би гурван зүйлийг онцолж хэлмээр байна.
Нэгдүгээрт, бид хүнээ эхлээд ярих ёстой. Аваар осол байдаг л зүйл мэт ярьж болохгүй. Нэг ч хүний амь нас эрсдэх ёсгүй, нэг ч замчин осолд өртөх учиргүй. Төмөр зам хагас цэргийн зохион байгуулалттай байгууллага. Хариуцлага сахилга төмөр замд алдагдсан байна. Үүнийг жирийн төмөр замчдаас эхлээд энэ байгууллагад ажиллаж байгаа дарга нар ч мэдэж байгаа. Ийм учраас та бүхэн энэ жилийг “Сахилга, хариуцлагын жил” болгон зарласан гэж ойлгож байна. Осол, зөрчлөөс сэргийлэх, түүнийг “тэглэх” ажлынхаа үр дүнгийн талаар эргэж танилцуулаарай.
Хоёрдугаарт, “УБТЗ”-ын үр ашгийг дээшлүүлэх бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг боловсруулж, танилцуул. Төмөр замчдын дунд дарга нар нь тансагладаг, ажилчдынх нь эрх ашиг зөрчигддөг тухай яриа гарсаар байна. Даргын вагон, даргын нөөц гэх мэт үргүй зардал, тансаг хэрэглээнээс татгалзаж, удирдлагын зардлыг танах хэрэгтэй. Нийгмийн шинж чанартай байгууллагуудынхаа үйл ажиллагааг зах зээлийн зарчимд шилжүүлэх боломжтой гэж үзэж байна.
Гуравдугаарт, төмөр зам баригдаж байж Монгол Улсын эдийн засаг хөгжинө. Иймээс “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын ажил дээр шалтаг тоочиж суулгүй, ажлаа яаралтай эхлүүл. Энэ ажлыг УИХ, Засгийн газар бүх талаар дэмжинэ. Одоо шийдлээ гаргаад зоригтой, санаачилгатай ажиллах ёстой. Төмөр замын талаар хэчнээн жил маргалдав. Бие биенийхээ ажилд саад болж, маргаж, хойш тавьж суудгаа больё. “УБТЗ” энэ ажилд манлайлах хэрэгтэй. Энэ жилийг л алдах юм бол ирэх жил сонгууль гээд ажил явахгүй. Ахиад улстөржиж маргасаар Монгол Улсын хөгжил дахин 10 жилээр ухарна. Тиймээс шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 6-р сарын 1 гэхэд бүрэн эхлүүлсэн баймаар байна. Ажлын эхлэл бол ажлын хагас гэдэг. Тиймээс юуны өмнө эхлүүлэх хэрэгтэй.
“УБТЗ”-ын тулгамдсан асуудлыг шийдэх хөрөнгө оруулалт гаднаас ч, дотоодоос ч олдоно. Зах зээлийн зарчимтайгаа нийцүүлж, үр дүнтэй өөрчлөлт шинэчлэл хийх л чухал. Үр ашгаа дээшлүүл. Ашигтай бизнест хэн ч хөрөнгө оруулалт хийдэг. Тиймээс бүтцийн өөрчлөлтөө оновчтой хэрэгжүүлж, УИХ-аас гаргасан тогтоол шийдвэр, Төмөр замын бодлогын баримт бичгүүдийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх талаар нийтээрээ хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсье гэлээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||