- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ОРОСУУД БИДНИЙ ТУХАЙ
Шинэ зууны дэлхийн геополитикийн дайн АНУ болон БНХАУ-ын хооронд чимээгүй өрнөж байна. Бээжин дэлхийн шинэ эрх баригч болохоор санаархаж байгаа нь Цагаан ордныг тайван байлгасангүй. Хятад улс эртнээс төлөвлөсөн дэлхийг удирдах хүслээ биелүүлж, урт хугацааны турш бэлдсэн үйл хэргээ гүйцэлдүүлэхэд өнөөдрийн нөхцөл байдал хамгийн ихээр цагаа олох юм.
Тэд Вашингтон болон Москвагийн эрх баригчидтай харилцаагаа тодорхойлж, учир зүйгээ ололцох гэж ядаж байх зуураа алгуурхнаар хүрээгээ тэлж дэлхийн ихэнх хэсгийг өөрийн нөлөөлөлдөө автуулсаар буй. Мэдээж хэрэг дэлхийг удирдах энэ төлөвлөгөөндөө хойд хөрш Монголыг оруулахаа ч мартаагүй юм. Учир нь Монгол Улс бол ашигт малтмалаар баян, хувааж идэхэд амттай бялуу.
Өнгөрсөн зууны эхээр хятадууд хүчгүй болсон байсан ч Чингисийн үр садыг эзлэн авах оролдлого хийсэн байдаг. Гэвч Оросын нөлөөллөөс болж бүтэлгүйтсэн юм. Харин шинэ зуунд, шинэ мянганы удирдагчид нь Монголын эдийн засаг дээр тоглолт хийх замаар өмнөх удирдагчдынхаа гүйцээж чадаагүй ажлыг дуусгах гэж оролдож байна. Үнэхээр Хятад улс төлөвлөж буй шигээ тийм богино хугацаанд Монголыг залгиж чадна гэж үү? Энэ нь дэлхийн геополитикт хэрхэн нөлөөлөх бол? Мөн хамгийн гол нь Орос улс дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгийг эзлэх хүсэлтэй байгаа Хятадын эсрэг хэрхэн тэмцэх бол?
Монголчууд удаан хугацааны турш Манжийн эзэнт гүрний нөлөөнд байсан. Харин Манж чин улс гэх хөөс өнөөдөр Хятад гэх их далайд замхран алга болсон юм. Тухайн үеийн дэлхийн түүх тэр чигтээ хаант засаглалын эсрэг, тэднийг авч хаясан улаан хувьсгалын тухай өгүүлэх билээ. Орост ч гэсэн большевикууд 1917 онд коммунист хувьсгал хийж хаант ширээг түлхэн унагасан юм. Гэвч тухайн үед өөрсдөд нь оногдох ёстой байсан Монголын хэсгийг удирдаж чадаагүй аж. Үүнийг хятадууд овжин ашиглаж Монголын газрыг тэнгэрийн луутайгаа нэгтгэх оролдлого хийсэн юм. Тэд цэргийн хүчээр Монголын газар нутгийг эзлэн авахаар санаархсан ч нь амжилтыг эс олов. Ингээд Бээжингийн ялагдал нь 1921 онд большевикуудад Монголын хөрсөнд коммунист дэглэмийг үүсгэж, үзэл суртлаараа эрхшээх боломжийг олгосон байна. Хэдий Монгол Улс албан ёсоор ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаагүй ч бодит байдал дээр Кремлиэс ирсэн бүхий л үүрэг даалгаврыг ягштал биелүүлдэг дуулгавартай дагуул нь орон явсаар 1990 онтой золгожээ.
Тэд ЗХУ-ын нөлөөнд байсан нь хоёр талтай. Нэгдүгээрт тэд Хятадтай түүхэн өс зангидсан ард түмэн. Монголыг эзлэх гэсэн Хятадын удаа дараагийн оролдлогоос болж яс маханд нь урд хөршүүдээ үзэн ядах сэтгэлгээ бат суусан байдаг. Хоёрдугаарт мэдээж большевикууд тэднийг Хятадын эзэрхийллээс аварсанд нь талархан явдаг байжээ.
Гэвч ЗХУ-ын задралын дараагаар Монгол дахь Хятадын нөлөө огцом нэмэгдсэн юм. Энэ үеэс эхлэн буюу 1990 оноос хойш Хятад улсын мөнгөн дэвсгэрт, шилжин суурьшигчдынхаа хамтаар Монголд ихээр орж ирэх болсон аж. Сүүлийн 20 хүрэхгүй жилд Монгол Улсад хийгдсэн бараг бүхий л бүтээн байгуулалтад Хятад улс шууд утгаараа оролцож ирсэн юм. Өөрөөр хэлбэл, тэд Монгол хэрхэхийг мөнгөөр барьдаг болсон гэсэн үг.
Харин сүүлийн жилүүдэд Монголын ард түмэн болон эрх баригчдын дунд Өвөр Монголыг Хятадад алдсан шиг өөрсдийн тусгаар тогтнолоо Бээжинд залигуулах вий гэсэн болгоомжлол бий болох болжээ. Үүнийг ч бодитоор мэдрэх болсон байна. Тиймээс л тэд ахин Москвагаас зуурч эхэлсэн юм. Хэдийгээр Монголыг эрхшээх уралдаанд Хятадууд аль хэдийн ялалт байгуулж яваа ч, Монголд Оросын нөлөө бага ч болов байсаар байна.
Гэвч ойролцоогоор Монгол Улсын нийт экспортын 70 хувь нь Хятад руу чиглэсэн байдаг. Мөн Бээжингийн эрх баригчид тэдний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортыг бүрэн хянаж, аалзны тор мэт хэрсэн аж.
Мөн Монголын асар уудам газар нутгийг харгалзан үзвэл тэнд ердөө гуравхан сая хүн амьдардаг. Энэ нь нэг монгол хүнд ойролцоогоор 500 Хятад ногдоно гэсэн үг юм. Иймээс Хятадын эрх баригчид өөрсдөдөө нэн шаардлагагүй ажиллах хүчээ Монгол руу явуулсаар байгаа аж. Өнөөдрийн байдлаар Монголын нутаг дэвсгэрт нийт иргэдийн тоотой нь бараг л тэнцүү шахуу хэмжээний хятад иргэд оршин суух зөвшөөрөлтэй амьдарч байна. Хэрвээ энэ байдал үргэлжилсээр байвал Хятадын луу ямар нэгэн цэргийн хүч шаардахгүйгээр Чингисийн хөвгүүдийг амархан залгих болно. Тэд ч өөрсдөө үүнийг сайн мэдэж байгаа. Магадгүй үүнээс болоод Улаанбаатарт Хятадыг эсэргүүцэх явдал ихсэж, үндсэрхэг үзэлтэй хөдөлгөөнүүд ихээр байгуулагдах шалтгаан болсон байх талтай. Гэхдээ тэдгээр неонацистууд байдалд сайнаар нөлөөлөх нь юу л бол.
Ер нь яагаад монголчууд ингэж ихээр Хятадын нөлөөнд автах болов? Хэргийн учир нь Хятадууд Монгол Улсаас их хэмжээгээр нүүрс, алт болон газрын тосыг худалдан авч эхэлсэн юм. Үүний дүнд 2011 оны эхэн үе гэхэд Монголын нийт эдийн засаг 10 хувиар өргөжиж Азийн соёлын дагуу сайн цагийн эхлэл боллоо гэж дэрвэх хөөрөх болсон байна. Гэвч баялгийн хараалд сохорсон морьтон баатрууд маань мөнгөнөөс өөр зүйлийг харахыг хүсээгүй юм. Зөвхөн энэ нь л Хятадын хамааралд бүхэлдээ орох эхлэл болсон аж.
Хэдий Монголын төмөр замын дийлэнх акц Орост харьяалагддаг ч энэ нь эрт орой хэзээ нэгэн цагт Монгол дахь Хятадын ноёрхлыг оросууд зогсооно гэсэн баталгаа биш юм.
Монгол бол далайд гарцгүй орон. Тиймээс урд болон хойд хөрштэйгөө эв түнжинтэй байж тохиролцоонд хүрч чадахгүй аваас улс орны орлогын гол эх үүсвэр болсон байгалийн баялгийг экспортлох боломжгүй болох юм.
Мөн Монголын эрх баригчид өмнө нь зөвхөн хоёр хөршийн сонирхол дээр тулгуурлан экспорт хийдэг байсан. Харин одоо Дэлхийн банкны эдийн засгийн дарамтаас болж бүхий л нөхцөл байдал нь Хятадад ашигтай тал руу эргэх болсон аж. Гэхдээ үүнийг үл харгалзан Монгол Улс аливаа асуудалд хандахдаа тэнцвэртэй байдлаа хадгалахыг ихэд хичээсээр байна.
Удаан хугацааны турш дэлхий нийтийн хувьд Монгол бол мал аж ахуй, газар тариалангаас өөр гол зогоох зүйлгүй ядуу орон байсан ирсэн билээ. Харин удалгүй Монголоос цайр, мөнгө, төмрийн хүдэр, хар тугалга, зэс, алт, байгалийн хий болон газрын тосны томоохон ордууд илэрч эхэлсэн юм. Энэ нь олон улсын анхаарлыг шууд л татаж эхэлсэн. Гэхдээ аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн гаднын орнуудын эрх баригчдын анхаарлыг татсан хамгийн гол зүйл бол тэдний асар их ураны нөөц байв. Монголоос илэрсэн ураны асар их нөөц нь АНУ, Европын орнууд, Орос болон Хятадын Монголыг эрхшээлдээ оруулах хүслийг нь улам ихээр бадраасан аж. Гэхдээ Монгол гэдэг амттай бялууг хувааж хүртэх тоглоомд зам тээвэр болон эдийн засгаар нөлөөлөөд эхэлсэн Хятадын хувьд илт давуу тэргүүлж байгаа юм. Энэ бүхний хамгийн гол буруутан нь шуналаа барьж дийлэхгүй байгаа Монголын эрх баригчид юм. Одоо тэд авсан мөнгөнийхөө хэмжээгээр баялаг ихтэй газраасаа Хятадын компаниудад эзэмшүүлж байгаа нь Канад улс АНУ-д түүхий эд материал өгдөгтэй яг адил болж харагдаж байна. Мөн Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа аж. Бээжингийн эрх баригчид Монголын эдийн засгийн өөр чухал хөшүүргүүд болох нэхмэл эдлэл болон арьсан эдлэлийн салбарыг хянаад зогсохгүй түүнчлэн нийтийн хоолны аж үйлдвэрлэлийг нь ч бүрэн эрхшээгээд байна.
Дэлхий нийт Хятад улс Монголыг хоёр аргаар залгина гэж ярьдаг. Эхнийх нь орлуулах арга нөгөөх нь өргөн уудам Монголын газрыг эзэмших зам юм. Үүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн нөхцөл нь аль хэдийнэ бүрдсэн байгаа. Оросын хувьд Монголыг Хятадад алдсанаар хямд ашиглах боломжтой байгалийн баялгийн нөөцөө алдаад зогсохгүй чухал ач холбогдолтой зах зээлээ алдана гэсэн үг юм. Үүнээс гадна Оросууд Хятадтай хиллэх хил хязгаар нь уртсах нь геополитик болон дайны өнцгөөс харахад яагаад ч ашигтай байхгүй юм. Эцсийн эцэст Монголыг өөр хэнд ч бай алдана гэдэг нөхөрсөг хөршөө алдах уршигтай билээ. Москва ойрын хугацаанд боломжит бүх хүчээ ашиглан Хятадуудыг Монгол руу оруулахгүй байх ажлыг хийж өөрийн багахан ч гэсэн нөлөөгөө энэ улсад үлдээх нь маш их чухал юм.
Эх сурвалж:Фэйсбүүк
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||