Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн талаар эсрэг тэсрэг байр суурь

Оюутолгойн талаар эсрэг тэсрэг байр суурь

 

“Рио тинто” гэдэг компани Оюутолгойн ордод хөрөнгө оруулагч биш юм байна. Хөрөнгө оруулагч гэдэг нь өөрөөсөө хөрөнгөө гаргагчийг хэлдэг болохоос биш манай улсын өмнөөс монголчуудын өмч Оюутолгойн ордыг барьцаанд тавьж дэлхийн банк санхүүгийн байгууллагуудаас мөнгө зээлэхийг хэлэхгүй. Юуны өмнө үүнийг ойлгох хэрэгтэй юм байна. Зуучлагч гэвэл арай л дөхөх байх. “Рио тинто” бол хөрөнгө оруулагч биш өрөнд оруулагч. “Рио тинто” гэдэг луйварчин компани байсан байгаагүй монголчууд Оюутолгойн ордоо дэлхийн санхүүгийн байгууллагуудад барьцаанд тавьж мөнгө босгоод түүгээрээ техник хэрэгслээ худалдан авч мэргэжилтэн энэ тэрийг нь хөлслөөд Оюутолгой ордоо төрийн өмчит үндэсний компани байгуулж 100 хувийг эзэмшиж, 100 хувь үр ашгийг нь хүртэж болох байсан байна. Гэтэл одоо өөрсдийнхөө баялаг болох Оюутолгойн ордынхоо 34 хувийг эзэмших гэж 2037 он хүртэл сохор зоос ч авахгүйгээр өр төлөх гэрээ хийчихээд сууж байна. 2037 онд Оюутолгойн орд дахь баялаг нь байгаа ч уу үгүй ч үү гэдэг нь тодорхой бус. “Брогоулд” шиг хугацаанаас нь өмнө бүх баялгийг нь ухаж аваад хонхорхоо нүх үлдээгээд явчихгүй гэх баталгаа байхгүй. 

Монгол Улсад татвар төлдөг гээд байгаа. Жилд 300 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөгч түүнээс илүү өрийг Монголд үлдээж байна гэдгийг нэр бүхий УИХ-ын гишүүд мэдэгдээд байгаа.

Энэ татвар төлөх биш татаас авч байна гэсэн үг биз дээ. Мөн 10 мянган хүнийг ажлын байраар хангаж байна гэж бахархаж ярьдаг. Тэртэй тэргүй хуулиараа монголчууд ажиллахгүй өөр хэн ажиллах юм бэ.

Тэгээд монголчуудыг эх оронд нь гадаад иргэдээс нэг дахин биш, тав дахин биш арав дахин хямдхан үнэлж доромжилчихоод түүнийгээ гавъяа байгуулсан юм шиг гайхуулаад байгаа юм. “Оюутолгой” компанийн гадаад ажилчдын цалин 10 000-20,000 ам.доллар байхад Монгол ажилчид 2-6 сая төгрөг юм байна.

Монгол хүний үнэлэмж эх орондоо гадаадын иргэдээс хамгийн багадаа арав дахин бага байна гэсэн үг. Монгол хүн гадаад иргэдээс арав дахин хямдхан боолын боол юм уу. Мөн олон хувиараа бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллаж байгаа гэдэг. Нөгөөх нь ихэнхдээ манай хэдэн олигархиудын боловсон авилга, амаа хамхисных нь шагнал л байгаа байхгүй юу.

Бидний өвөг дээдсийн үлдээсэн асар их баялаг дээр минь манай хэдэн урвагчдыг ашиглаж эзэн суусан шар чөтгөрүүд бол “Рио тинто”. Мөн дээр нь дэлхийн банкуудаас 2-3 хувийн хүүтэй зээлсэн мөнгөө Монгол Улсад 7-8 хувийн хүүгээр тооцож байгаа нь мөнгө угаах гэмт хэрэг. Наад зах нь энэ. За тэгээд Оюутолгойн анхны гэрээ бол энэ цаг үеийн Монголд бүү хэл дэлхийд байхгүй луйварын гэрээ болсон гэдэг нь цаг ирэх тусам илчлэгдсээр байгаа. Тэр Дубайн гэрээ гэдэг нь бол бүр гэрээ ч биш. Зүгээр л улаандаа гарсан дээрэм гэж байна. Эхлээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэдэг  хулгайчийн босгосон шударга бусын хонгилийг нь яаралтай нурааж дуусчихаад Оюутолгойн луйврын гэрээг бүхлээр нь хүчингүй болгох, луйварчдаас баялгаа эргүүлж авах эх оронч тэмцэлд ард нийтээрээ ханцуй шамлан орцгооё. Дэлхийн хэмжээний тэмцэл хийсэн ч ялна. Яагаад гэвэл ямар ч зальтай хулгайч энэ луйвраа далдалж чадахааргүй илэрхий луйвар тул хаана ч ялна. “Рио тинто” компанийг дэлхийд жигшил болтол нь, гишгэх газаргүй болтол нь тэмцэж, дотоодын дайснуудыг жижиг томгүй олж илэрүүлж төрийн хамгийн хатуу цээрлэлийг хайр найргүй хүлээлгэх хэрэгтэй. Өнөөдөр Оюутолгойн ордоо дээрэмдүүлснээ мэдсээр байж зүгээр хараад суугаад байвал маргааш эх орноо тэр чигт нь бас дээрэмдүүлнэ шүү!

Галбадрахын НАЙМАНЖИН

“РИО ТИНТО” ОЮУТОЛГОЙГООР ДУТАХГҮЙ

“Рио Тинто”-г дүгнэсэн хөнгөн бичвэрийг хөрөнгө оруулалтын өнцгөөс няцаах нь

“Олон улсад хөрөнгө оруулагч нь өөрөөсөө хөрөнгө гаргана” гэсэн тодорхойлолт хаана ч байхгүй. Тэгвэл хөрөнгө оруулагч гэж хэн юм бэ. Хөрөнгө оруулагч гэдэг нь товчхондоо ашиг олох зорилгоор хөрөнгө (капитал) гаргадаг хувь хүн, эсвэл аж ахуйн нэгжийг хэлдэг. Хөрөнгө оруулагч худалдаачнаас ялгарах нэг гол зүйл нь урт хугацааны ашгийн төлөө хөрөнгө гаргадаг бол худалдаачин нь маш богино хугацаанд ашиг олох зорилгоор капиталыг тэр даруй зарж борлуулж, дахин худалдан авч байдаг. Хөрөнгө оруулагч нь хувьцаа, эсвэл зээл хэлбэрээр аливаа төсөлд санхүүжилт хийдэг. Хувьцаа гаргаснаар тухайн компанид хувь эзэмшиж, ашигтай ажиллабал улмаар ногдол ашиг тараах боломж бүрддэг гэсэн үг юм.

Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулагч тал болох “Туркойз Хилл Ресурс”, “Рио Тинто” компаниуд “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтад яг энэ зарчмаар олон улсаас хөрөнгө босгож байгаа юм. Үүнийг ч тухайн үед үйлчилж байсан Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль[1] (өдгөө хүчингүй болсон), өдгөө үйлчилж буй Хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хуулийн тавдугаар зүйлд тодорхой заасан байгаа. Энэхүү тавдугаар зүйлд хөрөнгө оруулалтын хэлбэрийг тодорхой зааж өгсөн байдаг. Ийм олон улсын практик, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу “Оюу толгойн” Хувь нийлүүлэгчдийн гэрээний 9.2-т заасны дагуу энгийн хувьцаа, зээл (өр) гэсэн хоёр хэлбэрээр Оюу толгойн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж байна. “Рио Тинто” хөрөнгө оруулагч биш зуучлагч уу. Зуучлагч гэж хэлэх нь төөрөгдөл юм. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 9.1, 9.3-т шаардсан мөнгөн хөрөнгийг ОТ ХХК-ийн хувь нийлүүлэгч бүх тал (үүнд Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшлийг төлөөлж буй Эрдэнэс “Оюу толгой” ХХК багтана) нийлүүлэх эрхтэй юм. Харин “Оюу толгой” ХХКийн 34 хувийг эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газар (ЭОТ ХХК) заавал энэхүү мөнгөн хөрөнгийг нийлүүлэх үүрэг хүлээгээгүй тул бусад талууд болох “Туркойз Хилл” Ресурс, “Рио Тинто” мөнгөн хөрөнгийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь нийлүүлэх зохицуулалтыг тусгасан. Монгол Улсын Засгийн газар анхнаасаа санхүүжилтэд ямар нэг хөрөнгө гаргахгүй байх шийдвэр гаргасан тул санхүүжилтийг бүхэлд нь хөрөнгө оруулагч бусад талууд гаргаж байна. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар “Оюу толгой” төсөлд хөрөнгө оруулаагүй ч өдгөө татвараа аваад явж байгаа юм. Нөгөө талаар “Рио Тинто” зөвхөн хөрөнгө оруулагч гэж харах нь өрөөсгөл юм. “Рио Тинто” өөрөө олон улсад 20 гаруй уурхайтай бөгөөд тэр бүгдийг өөрсдөө ямар нэг хэлбэрээр ажиллуулдаг.

“Рио Тинто” байсан байгаагүй хөрөнгө эзэмших боломж байсан гэж байгаа нь нэг талаар үнэн юм шиг мөртлөө боломжгүй зүйл юм. Хуулийн өнцгөөс нь тайлбарлая. Үүний тулд ашигт малтмалын өмчлөл гэдэг зүйлийн тухай бид ярих хэрэгтэй болно. Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч байдаг. Мөн Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийн 5.5-д “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг  харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно. Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно” гэж заасан байдаг. Оюутолгойн бүлэг орд нь улсын төсвийн оролцоотойгоор хайгуулж хийж нөөцийг нь тогтоосон орд биш юм. Өөрөөр хэлбэл та бидний сайн мэдэх “Айвенхоу Майнз” компанийн мөнгөөр ийм том хэмжээний орд гэж анх 2000- аад оны эхээр нөөцийг нь анх тогтоож байсан түүхтэй. Ийм ч учраас улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдээгүй Оюутолгой ордын эзэмшил дээр Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Монгол Улс 34 хувь эзэмших шийдвэр гаргасан.

Нөгөө талаар монголчууд бид төсвийн мөнгөөр өөрсдөө ордыг нээж нөөцийг нь тогтоосон байсан гэж төсөөлье. Тэгвэл бид шууд ордоо барьцаанд тавьж байгаа мөнгө босгох байсан гэж үү. Олон улсын зах зээл дээр мөнгө босгох тийм амар зүйл үү. Олон улсын зах зээл дээр хувьцаа маягаар мөнгө босгоход маш олон шалгуурыг давах хэрэгтэй байдаг. Заримаас нь дурдвал: санхүүгийн бололцоо, санхүүжилтын олдоц, үйл ажиллагаа явуулах зардлын тооцоо, төслийн техник эдийн засгийн үндэслэл, ашгийн хэлхээ буюу тооцоолол, дотоодын тогтвортой хууль эрх зүйн орчин, дэд бүтцийн боломж, боловсон хүчний хангамж, хүрэээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл, тэгээд хамгийн гол нь компанийн засаглалын тухай асуудал юм. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд бидэнд мөнгө өгөх бол энэ бүх шалгуурыг хангаж буй эсэхийг хамгийн түрүүнд харах юм. “Эрдэнэс Тавантолгой дээр IPO босгох үйл явц ямархуу удаан үйл явцтай явж байгааг та бүхэн гадарлаж буй биз. Баялаг гэдэг ойлголтыг манайхан өдгөө нэг мөсөн цэгцтэй нэг мөр ойлгох цаг болжээ.

Баялаг гэдэг нь 1,300 метрийн гүнд буй зэсийн хүдрийг нэг утгаар ойлгож болох ч тэрхүү зэсийн хүдрийг гаргаж ирэхэд зарцуулагдаж буй зардал ямар байх вэ. Уул уурхайн салбарын нэг онцлог нь энэхүү анхны хөрөнгө оруулалт маш өндөр, эрсдэл өндөр буюу уул уурхайн бүтээгдэхүүний үнийн мөчлөгөөс шууд хамаарч байдаг. Ийм учраас зэсийн баяжмал буюу эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэлх гаргаж буй зардал, зардлын бүтцийг бид сайтар ойлгож байж баялаг хэрхэн бүтээгддэгийг ойлгох хэрэгтэй юм. Хэрэв баялаг гээд газрын гүнд зүгээр хэвтэж байдаг зүйл юм бол манай “нинжа” нар шууд очоод ухаад авчих байсан биз.

Дараагийн зүйл бол Оюутолгой ордоос анх Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах байтугай анх хайгуулын лиценз олгогдсон 1990-ээд оны дунд үеэс л Монгол Улсад хайгуулын лицензийн төлбөрөө төлж ирсэн юм. Ингээд 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед Монгол Улсад их хэмжээгээр мөнгө орж ирэх болсон түүхтэй. Сохор зоос ч орж ирдэггүй гэж мэтгэх нь аюултай төөрөгдөл юм. Мөн ордын тогтоогдсон нөөцийг нь юуны түрүүнд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн нөөцийн зөвлөл баталгаажуулдаг тул маш богино хугацаанд олборлоод гараад явна гэдэг ойлголт огт байхгүй. Техник, эдийн засгийн үндэслэл дээр ч олборлох хүдэр, боловсруулах баяжмалын хэмжээг он оноор нь тодорхой төсөөлсөн байдаг. Үүнийг нь мөн л Эрдэс баялгийн нөөцийн зөвлөл баталгаажуулдаг болно. Оюутолгойн ордын нөөцийн 80 гаруй хувь нь оршиж байгаа гүний уурхай 2021 оноос л анхны хүдрээ гаргаж эхлэх юм.

Монгол Улсад өрөнд орж байна гэж ярьдаг ч энэ ор үндэсгүй зүйл юм. Оюу толгойн ордын бүтээн байгуулалтад шаардагдах зардалд зориулж холбогдох хөрөнгө оруулагч талууд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас мөнгө босгосон. Бүтээн байгуулалтын зардалд зориулж босгосон зээл, түүний хүүг Монгол Улс 34 хувь эзэмшиж байгаагаараа өөрөөсөө төлөхгүй, харин Оюутолгойн ордын ирээдүйн ногдол ашгаас суутгуулах юм. Ногдол ашиг гэхдээ Монгол Улсад ирж буй өгөөжийн зөвхөн нэг хэсэг гэдгийг бид мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл ногдол ашиг авахаас өмнө татвар, хураамж хэлбэрээр ихээхэн хэмжээний мөнгийг Монгол Улс авсаар байх юм. Жишээлбэл, “Оюутолгой” ХХК улсын төсөвт 2010-2018 онд 2.3 тэрбум ам.долларын татвар, хураамжийг төлөөд байгаа юм.

Оюутолгойн эдүгээ 16 гаруй мянган хүн ажиллаж байгаагийн 93 хувь нь монголчууд байна. 1,300 метрийн гүнд уурхай байгуулж байсан түүх Монгол Улсад байхгүй тул ийм хэмжээний мэдлэг туршлагатай олон улсын тэргүүний мэргэжилтнүүдийг ажиллуулахаас өөр аргагүй. Эрдэнэтийн ил уурхайг хүртэл бид ажиллуулахдаа анх орос мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байсан билээ. Бид нар өөрсдөө ажиллуулж чаддаг болох өдөр тийм ч хол биш. Ийм өндөр технологи, мэргэжил, туршлага олон улсад үнэгүй байдаг зүйл биш. Тэр бүхнийг мөнгөөр хэмжиж байдаг. Энэхүү технологийг нутагшуулах, Монгол Улсад авч үлдэхийн тулд гадаадын өндөр мэргэжилтнүүдийг байлгах нь ганц Монголын туулж байгаа зам биш юм. 1950-1960-аад онд Арабын хойгт газрын тосны ордууд ар араасаа нээгдэхэд ч байсан зүйл. Тухайлбал, Арабын орнууд анх дандаа Өрнөдийн мэргэжилтнүүдийг ажиллуулж байгаад 10-20 жилийн дараа гэхэд өөрсдөө бүх технологи, ноу-хауг мэддэг болж, эдүгээ газрын тосны ордуудаа бие дааж ажиллуулж байна.

“Рио Тинто” Монгол Улсад мөнгө зээлээгүй гэдгийг мартаж болохгүй. “Рио Тинто” Оюутолгой төслийн санхүүжилтийг босгохын тулд олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл авсан бөгөөд 34 хувийг нь эзэмшдгийн хувьд Монгол Улсын Засгийн газар тус зээлийн төлөлтөөс үүрэлцэнэ гэсэн үг юм.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний ачаар эдүгээ арав гаруй жилийн хугацаанд Монгол Улсад зөвхөн тус төслөөр дамжин ес орчим тэрбум ам.доллар орж иржээ. Энэхүү төслийн ачаар долларын ханш 5000 руу үсрэлгүй тогтвортой байж, 15 гаруй монголчууд ажилтай орлоготой, мянга гаруй үндэсний компани Оюутолгойгоос шууд хамаарч үйл ажиллагаа явуулж байна. Харин энэхүү төсөл бид яах вэ. “Рио Тинто”-д дахиад 20 гаруй уурхай байгаа гэдгийг дээр дурдсан. Тэдний хувьд зэсийн бизнес ч гол бизнес нь биш. Харин төмрийн хүдэр юм. “Рио Тинто” Оюутолгойгоор дутахгүй.

Хөрөнгө оруулалтын шинжээч Д.НОМУН-ХАН

Оюутолгойн талаар эсрэг тэсрэг байр суурь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани